2019-08-31

Бид Эзэн Есүсийн золин авралыг хүлээн зөвшөөрсний дараагаар тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах уу

Бид Эзэн Есүсийн золин авралыг хүлээн зөвшөөрсний дараагаар тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах уу( Монгол хэлээр)

Шашны хүрээллийн пасторууд болон ахлагч нар нь Эзэн Есүсийн загалмайн дээрх үгс болох ""Гүйцэлдлээ"" дээр суурилан хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил ийнхүү гүйцэлдсэн гэж сурсан зангаараа дүгнэцгээдэг. Эзэнийг эргэн ирэхэд хүмүүсийг ариусгах ба аврах ямар ч ажил шаардагдахгүйгээр итгэгчдийг тэнгэрийн хаанчлалд хүлээн авна. Пасторууд болон ахлагч нарын энэ үзэл санаа Бурханы үгтэй нийцэж байна уу? Загалмайн дээр ""Гүйцэлдлээ"" гэж хэлэхдээ Эзэн Есүс эцсийн дүндээ юуг хэлж байв? Яагаад Бурхан хүмүүсийг шүүж, ариусгах ажлыг хийн, эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлэхийг хүсдэг вэ?
Яг ямар төрлийн хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чаддаг вэ?
Read More

2019-08-30

“Миний хэрэгт бүү оролц”киноны клип 2 (Монгол хэлээр)

“Миний хэрэгт бүү оролц”киноны клип: Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Бурханы өмнө өргөгдөх нь (Монгол хэлээр)

Библид Паул, "Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна" (Галат 1 : 6) гэж хэлсэн. Пасторууд болон ахлагч нар Паулын эдгээр үгийг буруугаар тайлбарлаж, энэ нь урвалт бөгөөд Эзэнээс урваж буй хэрэг гэж хэлэн, Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн бүх хүнийг ялладаг. Тиймээс зарим итгэгч хууртагдсанаас болж Эзэнийг угтан авах боломжоо алддаг. Энэ бичвэрийн жинхэнэ утгын талаар тодорхой ойлгох нь Эзэний эргэн ирэлтийг угтан авахад туйлын чухал гэдэг нь илэрхий байна. Тэгэхээр Бичвэрийн энэ хэсгийн жинхэнэ утга учир юу вэ? Энэ видео танд хариултыг нь илчилнэ.
Read More

2019-08-29

Шашны ертөнц Бурханы шинэ ажлыг яагаад үргэлж эсэргүүцэж, яллаж байна вэ?

Шашны ертөнц Бурханы шинэ ажлыг яагаад үргэлж эсэргүүцэж, яллаж байна вэ?
Одоо бид эцсийн өдрүүдэд байгаа бөгөөд Бурхан Өөрийн золин аварсан хүмүүст илүү агуу авралыг бэлдээд байна. Энэхүү аврал нь Бурхан дахин нэг удаа махбод болж, хүнийг шүүн, цэвэрлэхээр үнэнийг илэрхийлж байгаа явдал юм. Тэрээр одоо Бурханы гэрээс эхлэн шүүлтийн шинэ ажлыг явуулдаг. Ажлын энэ үе шат нь хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн ангижруулах болно. Мөн хүнийг Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж, хүн төрөлхтнийг Бурханыг мэддэг, Бурхантай нийцэлтэй, Бурханд үнэхээр харьяалагддаг үндэстэн болгоно, ингэснээр хүн төрөлхтөн аврал хүртэж, Бурханаар авхуулна. Энэ бол Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын эцсийн үе шат юм. Төгс Хүчит Бурхан илэрч, ажлаа эхлүүлснээс хойш үнэнд хайртай, Бурханы илрэлтийг хүсэн хүлээж ирсэн төрөл бүрийн урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы үг нь эрх мэдэл, хүч чадал агуулдаг, үнэний илэрхийлэл бөгөөд үнэхээр Бурханы дуу хоолой мөн гэдгийг тогтоосон тул Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ар араасаа хүлээн зөвшөөрөөд байна. Бүх улс үндэстэн уул руу цуварч байгаа урьд өмнө байгаагүй дүр зураг бий боллоо. Одоо Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлхийн дөрвөн зүг, найман зовхист, улс үндэстэн болгонд өргөжиж байна; Төгс Хүчит Бурханы Чуулганы шинэ салбарууд гадаад орнууд болон бүс нутгуудад ар араасаа байгуулагдаж байна; дэлхий даяарх улам олон хүн Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ нь Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг бүрэн илчилдэг. Гэвч шашны ертөнцийн удирдагчид энэ бүх үнэнтэй нүүр тулж, Ариун Сүнсний ажлын маш агуу гайхамшиг болон гэрчлэлтэй тулгарчхаад хараагүй дүр эсгэн, сэтгэл нь өчүүхэн ч хөдлөхгүй байна. Энэ хүмүүс фарисайчуудтай адил бөгөөд Ариун Сүнсний ажил тасралтгүй урагшилдаг, Бурханы ажил үргэлж шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд нэг хөшүүн зарчмыг л хүлээн зөвшөөрдөг: Эзэн махбодод ирсэн гэж хэлдэг ямар ч номлол бол худал; Эзэн Есүсээс өөр нэртэй Бурханы талаар номлодог бүхэн бол тэрс үзэлтнүүд; Эзэний бүх үг Библи дотор байдаг бөгөөд Библиэс давсан юу ч үнэн зам биш, Нигүүлслийн эрин үед Бурханы хүнд тавьсан шаардлагыг дагахгүй байна гэдэг нь Христийн сургаалаас давсан хэрэг. Түүнчлэн тэд өөрсдийгөө Библиэр мэргэшин, маш олон жил ажиллаж, номлосныхоо дараа амь олж авсан, өөрсдийнх нь хүлээн зөвшөөрч, мэдэж, баримталдаг зүйл л үнэн зам бөгөөд үүнээс цаадах юу ч гэлээ тэрс үзэл юм уу муу ёрын гаж урсгал гэж асар бардмаар итгэдэг. Энэ хүмүүс Бурханыг Библи дотор баттай хязгаарлаж, Бурханы урьдын ажил дотор хязгаарласан юм. Төгс Хүчит Бурханы авчирсан ажил хэчнээн их үнэнийг агуулдаг ч бай, Ариун Сүнсний хэчнээн их ажлыг агуулдаг ч бай, хүмүүсийн хэрэгцээг хэрхэн хангаж чаддаг ч бай, мөн үүнийг баталгаажуулах хэчнээн олон баримт байдаг ч бай,
Read More

2019-08-28

Шашны ертөнц Бурханы шинэ ажлыг яагаад үргэлж эсэргүүцэж, яллаж байна вэ?

Шашны ертөнц Бурханы шинэ ажлыг яагаад үргэлж эсэргүүцэж, яллаж байна вэ?
Бурхан газар дэлхий дээр алхаж, хүнийг аврах ажлыг явуулахын тулд хоёр удаа махбод болохдоо шашны ертөнц дэх удирдагчдаас туйлын их эсэргүүцэл, яллалт, улайрсан хяхалт хавчлагатай тулгарсан билээ. Энэ баримт хүмүүсийг гайхшируулж, бүр цочирдуулсан юм: Бурхан шинэ ажлын үе шатыг нээх болгондоо яагаад энэ төрлийн хандлагатай тулгардаг юм бэ? Бурханыг хамгийн их улайран, түрэмгийгээр эсэргүүцдэг хүмүүс яагаад Библийг ахин дахин уншиж, Эзэнд олон жил үйлчилсэн шашны удирдагчид байдаг юм бэ? Эзэнд хамгийн их сүсэгтэй, хамгийн их итгэлтэй, хамгийн дуулгавартай хэмээн хүмүүсийн үздэг шашны удирдагчид яагаад үнэндээ Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй, харин Бурханы дайсан байдаг вэ? Бурханы ажил буруу байж болох уу? Бурханы үйлдэл эрүүл ухаанд багтахааргүй байж болох уу? Яавч тийм биш! Шашны удирдагчид Бурханыг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэж, Бурханы дайсан болж чаддагт хоёр үндсэн шалтгаан байдаг: Нэгдүгээр шалтгаан нь энэ хүмүүс Ариун Сүнсний ажлын талаар ч, Бурханы ажлын зарчмын талаар ч мэдлэггүй байдагт оршино. Бурханы үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй ажлыг хязгаарлахын тулд тэд Библийн тухай хязгаарлагдмал мэдлэг, теологийн онол, хүмүүсийн үзэл, төсөөлөлд үргэлж найддаг; хоёр дахь шалтгаан гэвэл Сатан маш гүн гүнзгий завхруулсан учраас хүн төрөлхтний уг чанар нь биеэ тоосон, ихэрхүү байдаг бөгөөд үнэнийг жигшиж, үзэн ядаж, байр суурийг онцгой их үнэлдэг. Энэ хоёр шалтгаан нь хамтдаа, түүхийн туршид үнэн замыг ахин дахин орхиж, яллах хүн төрөлхтний эмгэнэлт явдалд хүргэсэн юм.

Хоёр мянган жилийн өмнөх үеийг эргэн харвал, Эзэн Есүс иудейн ард түмний дунд байхдаа тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлож, “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна.” (Матай 4:17) хэмээжээ. Тэрээр үнэнийг илэрхийлж, гэмшлийн замыг авчран, өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөн зайлуулах замаар хүнд тусалж, олон тэмдэг, гайхамшиг, ид шид үзүүлсэн бөгөөд элбэг дэлбэг, арвин их нигүүлсэл, амар амгалан, баяр баясгаланг хүнд хайрласан билээ. Эдгээр нь бүгд Хуучин Гэрээнд тэмдэглэгдээгүй зүйл төдийгүй урьд өмнө нь хэний ч явуулж байгаагүй ажил байсан юм. Мэдээж хэрэг энэ нь бас ямар ч хүний гүйцэтгэж чадахгүй зүйл байсан,
Read More

2019-08-27

Бид хэрхэн Эзэний хүсэлд нийцдэг байдлаар Зүүний Аянгад хандах вэ (Монгол хэлээр)

“Миний хэрэгт бүү оролц” киноны клип: Бид хэрхэн Эзэний хүсэлд нийцдэг байдлаар Зүүний Аянгад хандах вэ? (Монгол хэлээр)

Хүмүүс Зүүний Аянга бол Эзэн Есүсийн эргэн ирэлт хэмээн гэрчлэх үед Зүүний Аянга нь үнэн зам бөгөөд Эзэний дуу хоолойг сонсохын тулд идэвх санаачилгатайгаар эрж хайж, судлах хэрэгтэй гэдгийг олон итгэгч мэдэрсэн. Шашны пасторууд болон ахлагч нар харин Зүүний Аянгыг эсэргүүцэн, яллахын тулд Библийг буруугаар тайлбарладаг. “Эзэний замыг хамгаалж, хонин сүргийг аюулгүй байлгаж, итгэгчдийн амийг хариуцах” гэсэн нэрийдлээр тэд итгэгчдийг үнэн замыг судлахаас бүх аргаар сэргийлнэ. Зүүний Аянга үнэхээр илэрч, ажлаа хийж буй Эзэний эргэн ирэлт мөн үү? Бид Эзэний хүсэлтэй нийцэлтэй байхын тулд Зүүний Аянгад хэрхэн хандах ёстой вэ?
Read More

2019-08-26

Сайн мэдээний Богино зураглал “Манай аав, пастор” Эцэг охин хоёрын ариун библийн тухай мэтгэлцээн

Монгол хэлээр | Сайн мэдээний Богино зураглал “Манай аав, пастор” Эцэг охин хоёрын ариун библийн тухай мэтгэлцээн 

Эзэнд 45 жил итгэсэн шашны пастор болох Чи Шоу “Эзэний бүх үг, ажил Библид байгаа”, бас “Эзэнд итгэх итгэл Библиэс гажиж болохгүй, Библид итгэнэ гэдэг Бурханд итгэхийн нэр” зэрэг үзэл санааг үргэлж баримталж иржээ. Охин нь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөд тэрээр болиулах төлөвлөгөөөг эхнэртэйгээ хамт зохионо. Энэ өдөр охин нь Эзэний эргэн ирэлтийн сайн мэдээг тэдэнд гэрчлэхээр гэртээ ирж, ширүүн, хошин, тэгсэн хэрнээ нухацтай гэр бүлийн мэтгэлцээн өрнөнө ...
Read More

2019-08-25

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж
Нэгдүгээрт, үнэн зам нь Ариун Сүнсний ажлыг агуулдаг. Төгс Хүчит Бурхан ирж, Хаанчлалын эрин үеийг байгуулсан бөгөөд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн шинэ ажлыг хийж, хүмүүсийг шүүх, цэвэрлэх үгээ тунхаглан, хүн төрөлхтнийг амийн шинэ хангалтаар хангасан билээ. Урсгал бүрийн доторх үнэнч хүмүүс нэг нэгээрээ Төгс Хүчит Бурханы нэрийн дор Түүн рүү эргэн ирээд байна. Хүн хэчнээн эсэргүүцэж, ямар ч саад бэрхшээл гарч ирлээ гэсэн Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээ мөн л далайн давлагаа мэт оргилж, эх газрын Хятад даяар түгээд байна. Бүх хүн баяртайгаар тэмдэглэн, ариун уул руу цувцгааж байна. Хэдийгээр бид бүгд өөр өөр урсгалаас ирсэн боловч хамтдаа эв эетэй амьдарч, нэг нэгэндээ тусалж чаддаг. Энд ямар ч бүлэглэл байдаггүй бөгөөд чуулганы амьдрал амин чанараар бялхаж байна. Энд ах эгч нар цуглаандаа хэзээ ч сэтгэл ханадаггүй бөгөөд дуулж, баясах магтан дуу, биднийг гэгээрүүлдэг залбирал байдаг. Бид цуглах болгондоо бүгд Төгс Хүчит Бурханы үгээс шинэ хангалтыг хүлээн авч, өөрсдийн дутагдлыг танин мэдэж чаддаг бөгөөд Бурханы үгээс хэрэгжүүлэх замыг олдог. Бурханы үгийн дагуу бид хэвийн байдлаар хамтран оршиж, нэг нэгнээ хайрлаж чаддаг. Өөр өөр үзэл бодолтой нүүр тулах үедээ бид бүгд өөрсдийн үзэл бодлыг хойш тавьж, бусад хүний санааг анхааралтай сонсож чаддаг. Завхрал ил болох үед бид Бурханы үгэнд үндэслэн өөрсдийгөө эргэцүүлж, шинжилж чаддаг. Бид чуулганы ашиг сонирхолд хор хөнөөлтэй зүйл хийх үедээ баримтуудын үнэнтэй нүүр тулж, засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрөх зоригтой бөгөөд Чуулган дахь Бурханы үгийн үнэний эрх мэдэлд буулт хийдэг; ах эгч нар маань итгэлээр бялхаж байдаг бөгөөд Бурханы даалгаврыг үнэнчээр үүрч, бүх зүрх сэтгэлээрээ Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээх ажлын төлөө махан биеийн жаргалыг орхидог. Янз бүрийн урсгал бидэнтэй яаж ч харьцлаа гэсэн, бид гологдож, хавчигдаж, зодуулж, хараалгалаа ч гэсэн ямар ч бэрхшээлийг үүрэхэд бэлэн байдаг бөгөөд Бурханы хүслийг биелүүлэхийн тулд эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы сайн мэдээг ямагт номлосоор байдаг. Өнөөдөр Бурханы сонгосон хүмүүс хэдэн жилийн турш Бурханы шүүлт,
Read More

2019-08-24

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж
Тэгвэл бид үнэн зам, хуурамч зам хоёрыг яг яаж ялгах вэ? Ялгаж болох зарчмыг Бурханы үг бидэнд өгдөг. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Бурханы ажлыг мэднэ гэдэг энгийн хэрэг биш. Чи эрэл хайгуулдаа стандарт, зорилготой байх ёстой бөгөөд үнэн замыг хэрхэн эрж хайхаа мэддэг, энэ нь үнэн зам мөн эсэх, Бурханы ажил мөн эсэхийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Үнэн замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Энэ замд Ариун Сүнсний ажил бий эсэх, эдгээр үг нь үнэний илэрхийлэл мөн эсэх, хэнийг гэрчилдэг болох, мөн энэ нь чамд юу авчирч чадах вэ гэдгийг харах учиртай. Үнэн зам, хуурамч зам хоёрыг ялгаж салгахад үндсэн мэдлэгийн хэд хэдэн тал шаардлагатай ба үүнээс хамгийн гол нь Ариун Сүнсний ажил бий эсэхийг харах явдал юм. Учир нь, Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх хүний итгэл ч гэсэн энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл гэдгээс үүдэлтэй, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл билээ. Сүнс, махбод хоёр хоорондоо ялгаатай боловч энэхүү махбод нь Сүнснээс ирдэг бөгөөд Үг нь махбод болсон, иймээс хүний итгэж байгаа зүйл бас л Бурханы төрөлх мөн чанар юм. Тэгэхээр, үнэн зам мөн эсэхийг ялгахдаа чи юун түрүүнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг нь харж, дараа нь энэ замд үнэн байгаа эсэхийг харах ёстой. Энэ үнэн бол хэвийн хүн чанарын амь зан чанар, өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг анх бүтээх үед хүнээс шаардагдаж байсан зүйл буюу бүх хэвийн хүн чанар юм
Read More

2019-08-23

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж

Зүүний Аянгыг дурдах нь Эзэн доторх олон ах эгчийг самгардуулдаг: Шашны ертөнц тэр аяараа улам бүр эзгүйрч, доройтон, урсгал бүр Зүүний Аянгыг яллаж, хөөхдөө улам сэрэмжтэй, хуучинсаг үзэлтэй болж байхад яагаад Зүүний Аянга эзгүйрч, сулралгүй харин ч зогсоох аргагүй, долгиолох давлагаа шиг хөөрөн, эх газрын Хятад даяар түгж, одоо бүр Хятадын хилийн чанадад гадаад орон, бүс нутгууд руу тэлж, дэлхий даяар улам олон хүнээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм бэ? Энэхүү баримттай нүүр тулаад, шашны хүмүүс бүрэн гайхширдаг боловч үнэндээ үүний шалтгаан нэлээд энгийн юм: Төрөл бүрийн урсгалууд Зүүний Аянгыг тэнгэрээс “цагаан үүл” хөлөглөн бууж ирж байгаа эцсийн өдрүүдийн эргэн ирсэн Аврагч Есүс гэж дууддаг; энэ бол махбодод эргэн ирсэн бодитой Бурхан Өөрөө юм! Энэ шалтгааны улмаас, дэлхий дээрх урсгал бүр эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг юм уу Түүний ажлыг эсэргүүцэж, дайрч, ялладаг боловч Түүний биелүүлэхээр хүсдэг зүйлд саад болж, хориг хийж чадах нэг ч хүн, хүч гэж үгүй. Бурханы эрх мэдэл, хүч чадал, төгс хүчин, мэргэн ухааныг Сатаны ямар ч хүч давшгүй юм.
Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж
Шашны удирдагчид болон эрх баригч намын ялласан юу ч үнэн зам байж чадахгүй гэж олон хүн итгэдэг, гэхдээ энэхүү үзэл бодол нь үнэнтэй нийцдэг үү? Бурхан Иудейд шинэ ажлаа эхлэхээр Эзэн Есүс болж бие махбодтой болсон Нигүүлслийн эрин үеийг эргэн санацгаа. Эхнээсээ эцсийг нь хүртэл Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Түүнийг яллаж, эсэргүүцэж, хяхаж хавчсан. Тэд мужааны хүү байсных нь төлөө Эзэн Есүсийг шүүж, Түүний эсрэг бүх төрлийн гэм буруу олохоор хичээж, Түүнийг чөтгөрийн хааны тусламжтайгаар чөтгөрүүдийг хөөн зайлуулсан хэмээн доромжилсон юм. Тэд Эзэн Есүсийг үхүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Эцэстээ тэд Эзэн Есүсийг баривчлуулахын тулд Ромтой сүлбэлдэн, өршөөлт Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. Эзэн Есүс
Read More

2019-08-22

Христийн сүмийн бэсрэг хошин тоглолт “Пасторын сайхан сэтгэл”

Ян Шианмин нь нэгэн урсгал дахь хамтран зүтгэгч бөгөөд Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг олж тогтоомогцоо зарим ах эгчийгээ Төгс Хүчит Бурханы зүг эргэхэд залж чиглүүлнэ. Энэ нь пасторыг тавгүйтүүлж, улмаар Ян Шианминыг уруу татахын тулд байр суурь, мөнгө ашиглаж, түүнчлэн үнэн замыг хаяулахаар сүрдүүлэхдээ хүүгийнх нь хуримыг ашиглана... Пасторынхоо “сайн” санаа зорилготой тулгарсан Ян Шианмин эцэстээ юу хийхээр шийдэх бол? Бид Эзэний ирэлтийг угтан авах ёстой энэ чухал мөчид яагаад энэ пастор үнэн замыг судлахад нь итгэгчдэд саад болно вэ? Пасторын “сайн” санаа зорилго гэх элэглэл нь энэ асуудлын үнэн мөнийг ойлгоход танд тусална.
Read More

2019-08-21

ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганыг “Хүний Байгууллага”гэж Гүтгэдэг: Тэдний Сэдэл Юу вэ?(Монгол хэлээр)

Эзэн Есүсийн илрэлт болон ажилгүйгээр Эзэнд итгэгч, дагагч нар байхгүй байсан гэдгийг Эзэнд итгэдэг хүн бүхэн мэднэ. Үүнээс ч илүүтэйгээр, Христийн шашин хэзээ ч бий болохгүй байсан—элчүүд хэчнээн авьяастай байх нь хамаагүй тэд чуулганыг бүтээж чадахгүй байсан юм. Үүнтэй адил Төгс Хүчит Бурханы Чуулган бол эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы илрэлт, ажлын үр дүнд бий болсон юм. Учир нь гэвэл Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлсэн ба Түүний дуу хоолойг сонсоод хүмүүс Бурхан руу эргэж очсоноор чуулган бий болсон юм. Гэвч Хятадын Коммунист Намын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг жирийн хүний байгууллага хэмээн хэлж гүтгэж байна. Ямар гээчийн хорлонтой сэдэл тэдэнд байна вэ?
Read More

2019-08-20

Зүүний Аянга хаанаас үүсэлтэй вэ?

Хэрэв Төгс Xүчит Бурхан Өөрийн үгээ хэлэлгүй, нууцуудыг задлаагүй бол бид “Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг” зөгнөл юу гэсэн утгатай болохыг хэзээ ч үнэхээр ойлгохгүй байх байсан. Төгс Xүчит Бурхан хэлэхдээ: “Бүх хүн анхааралтай байж, бүх зүйл шинэчлэгдэн, сэргэж, хүн бүхэн эргэлзэх юмгүйгээр Бурханд захирагдаж, Бурханы ачааны хүнд хариуцлагыг үүрэхэд бэлэн байх үед-энэ нь, зүүний аянга цахиж, Зүүнээс баруун зүгт байгаа бүхнийг гэрэлтүүлж, энэхүү гэрлийн ирэлтээр газар дэлхийн бүх хүнийг айлгах үе юм; энэ мөчид Бурхан дахин нэгэнтээ Өөрийн шинэ амьдралыг эхэлдэг. …Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн гэрчлэл эхлэх үед, Түүнийг ажиллаж эхлэх үед, бурханлаг чанар газар дэлхий даяар бүрэн эрх мэдлийг эзэмшиж эхлэх үед дэлхийн зүүн зүгт-бүхий л орчлон ертөнцөд мөнхөд гэрэлтсэн, зүүний аянгын гялалзсан цацраг байх юм. Газар дээрх улс орнууд Христийн хаант улс болох үе нь бүхий л орчлон ертөнц гэрэлтүүлэгдэх үе билээ. Одоо үе бол зүүний аянга цахих үе: бие махбодтой болсон Бурхан ажиллаж эхэлдэг, цаашлаад бурханлаг чанараар шууд ярьдаг. Бурхан газар дээр ажиллаж эхлэх үе нь зүүний аянга гарч ирэх үе юм гэж хэлж болно. Илүү тодорхой хэлбэл, амийн ус сэнтийнээс урсах үе-сэнтийнээс гарах айлдварууд эхлэх үе нь-яг нарийндаа долоо дахин эрчимжсэн Сүнсний айлдварууд албан ёсоор эхлэх үе байх юм.” (Үг нь махбодоор илэрсэн номны “Арван хоёр дахь айлдварын тайлбар”). “Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх урсгал, бүлэглэлийг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би Өөрийн дуу хоолойгоор хүнийг байлдан дагуулах болно; тэд бүгд энэ урсгалд унах ба бүгд Миний өмнө захирагдах болно, учир нь Би Өөрийн суу алдрыг аль хэдийн дэлхийгээс буцаан авч, Зүүн зүгт шинээр олгосон. Миний суу алдрыг харахыг хүсэн эрмэлзэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин гарч ирэхийг хүсэн мөрөөддөггүй хэн байх вэ? Миний сэтгэл татам чанарыг хүсдэггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй гэх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой дэлхий даяар түгэх ёстой;
Read More

2019-08-19

Зүүний Аянга хаанаас үүсэлтэй вэ?

Эзэн Есүс Христийн ихэнх дагалдагчид өөрсдийн пастор, ахмадууд, эсвэл номлогчдоосоо Зүүний Аянгын талаар сонсож байсан ч үнэндээ Зүүний Аянга хаанаас үүссэнийг хэн ч мэддэггүй. Зүүний Аянганы гарал үүслийн талаар хүн болгон өөрсдийн бодолтой байдаг: Зарим хүмүүс үүнийг Христийн шашин дахь шинэ урсгалаас өөрцгүй гэж үздэг бол бусад нь үүнийг тэрс үзэл, “муу ёрын урсгал” хэмээн буруушааж байлаа. Хүмүүс Бурханы ажлыг мэдэхгүй болохоор ийм утгагүй санааг агуулж байсан юм.

Бурханы ажил үргэлж урагшилж байдаг. Бурханы ажлын зарчим нь үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин байдаггүй эсвэл Бурханы ажлын зорилго нь хүнийг аврахын төлөө байдаг гэдгийг хүмүүс ухаардаггүй, түүгээр ч үл барам хүн бол бардам, зөрүүд сатаны зан чанартай. Ийм учраас Бурхан шинэ ажлыг эхлүүлэх бүрдээ хуучин аргатайгаа гөжүүдлэн зууралдсан шашны ертөнцийн доромжлол, хавчлага ба зэмлэлтэй үргэлж тулгардаг. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, үнэн замыг түгээдэг хүмүүсийн хувьд, тэд бүх төрлийн ул үндэсгүй зэмлэл, булай муу нэрэнд дарагдсан. Библийн Шинэ Гэрээ энэхүү үнэнийг тэмдэглэсэн байдаг: Хуулийг дагаж чадаагүйгээсээ болж шийтгэгдэх эрсдлээс хүнийг аврахын тулд Бурхан бие махбод болж, Нигүүлслийн эрин үед золин аврах ажлыг эхлүүлсэн. Тэр үед, Эзэн Есүс Иудейд өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах олон гайхамшгийг үйлдэн Өөрийн ажлыг хийж байхдаа-Тэрээр хүмүүст өгөөмөр нигүүлслийг хайрлаж, олон үнэнийг илэрхийлэн, Тэр бол үнэхээр, бүрэн төгс Бурхан Өөрөө, Тэр бол зөгнөгдсөн Мессиа гэдгийг батлах хангалттай их зүйлийг хийж байв. Гэвч Иудейн
Read More

2019-08-18

“Гэр бүл дэх улааны суртал” киноны клип: ХКН Христийг үгүйсгэж, ялладгийн ар дахь жинхэнэ сэдэл

“Гэр бүл дэх улааны суртал” киноны клип: ХКН Христийг үгүйсгэж, ялладгийн ар дахь жинхэнэ сэдэл (Монгол хэлээр)

Нигүүлслийн Эрин үед Эзэн Есүс махбод болохдоо гадна талдаа хүнтэй адил харагдаж байсан боловч цовдлогдож, бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийсэн билээ. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийсэн юм. Энэ нь, Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурхан хоёулаа махбод дахь Христ бөгөөд тэд бол Бурхан Өөрөө юм гэдгийг харуулдаг. Гэхдээ ХКН Христийг үгүйсгэж, яллахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Үүний өөдгүй муу сэдэл юу вэ?
Read More

2019-08-17

“Гэр бүл дэх улааны суртал” киноны клип: Христийн шашныг хэрхэн ойлгох ёстой вэ? (Монгол хэлээр)

Христ, Католик, Зүүний Үнэн Алдартны Чуулган бүгд Эзэн Есүс Христэд итгэдэг шашнууд гэдэг нь бүхний мэддэг мэдлэг юм. Төгс Хүчит Бурханы Чуулган эцсийн өдрүүдийн Христийн ажил ба илрэлтээс бий болсон юм. Төгс Хүчит Бурханы Чуулган бол Хаанчлалын эрин үе дэх Христийн чуулган бөгөөд бас Христийн шашны нэг хэсэг юм. Тэгвэл Хятадын Коммунист Нам яагаад Төгс Хүчит Бурханы Чуулган бол Христийн чуулган гэдгийг үгүйсгэдэг юм бэ? Христийн шашин гэж яг юу вэ?
Read More

2019-08-16

6. Шашны ертөнцөд үнэн болон Бурхан эрх мэдлийг атгаж байдаг уу эсвэл антихристүүд болон Сатан эрх мэдлийг атгаж байдаг уу?

Хүн үүнийг мэдэхгүй: Хэдийгээр ариун Аврагч Есүс нь хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн байдаг ч бохир заваан, бохир сүнснүүд оршдог “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Хэдийгээр хүн Түүний ирэхийг хүлээсээр байгаа боловч зөвт бусын махыг идэж, зөвт бусын цусыг ууж, зөвт бусын хувцас өмсдөг тэдэнд, Түүнд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж шулдаг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс
6. Шашны ертөнцөд үнэн болон Бурхан эрх мэдлийг атгаж байдаг уу эсвэл антихристүүд болон Сатан эрх мэдлийг атгаж байдаг уу?

Хамгийн тэрслүү нэгэн бол Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, үл ойшоодог хүн юм. Тэр бол Бурханы дайсан бөгөөд антихрист билээ. Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлагатай байж, захирагдах өчүүхэн ч санаагүй байдаг бөгөөд хэзээ ч дуртайяа захирагдаж эсвэл өөрийгөө дорд болгож байгаагүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилдөг ба бусдад хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө, үгийг номлохдоо хамгийн гаргууд бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн авьяастай нь гэж үздэг. Тэрээр аль хэдийн өөрт нь байгаа үнэт зүйлсээ хэзээ ч хаядаггүй, харин шүтэж байх ёстой, бусдад номлох ёстой үе дамжсан үнэт зүйл мэтээр тэдгээрт ханддаг бөгөөд өөрийг нь биширдэг тэнэг мунхаг хүмүүст сургаал айлдахдаа тэдгээрийгээ
Read More

2019-08-15

6. Шашны ертөнцөд үнэн болон Бурхан эрх мэдлийг атгаж байдаг уу эсвэл антихристүүд болон Сатан эрх мэдлийг атгаж байдаг уу?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
6. Шашны ертөнцөд үнэн болон Бурхан эрх мэдлийг атгаж байдаг уу эсвэл антихристүүд болон Сатан эрх мэдлийг атгаж байдаг уу?
“Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй.” (Maтай 23:13)

“Есүс Бурханы сүмд орж, худалдаачид болон худалдан авагчдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээ болон тагтаа худалдагсдын сандлыг хөмрөөд тэдэнд, ‘Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно’ гэж бичигдсэн байдаг;гэхдээ та нар үүнийг дээрэмчдийн үүр болгочихож гэлээ.” (Матай 21:12-13)

Холбогдолтой Бурханы үгс:

Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас билиг, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө
Read More

2019-08-14

Киноны клип: Бурханд итгэгчид гэр бүлийнхнээ үнэхээр хайхардаггүй юу? (Монгол хэлээр)

Эзэн Есүс, “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” (Марк 16: 15) гэж хэлсэн. Сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийх нь Христэд итгэгчдийн хийдэг зөвт, сайн үйлдэл мөн. Гэвч Хятадын Коммунист Нам Христэд итгэгчдийг харгис хэрцгийгээр баривчлан, хяхан хавчсанаас болж олон гэр бүл сүйдэж, зарим нь гэртээ харьж чадахгүй болж, маш олон хүн баривчлагдаж, шоронд орсон билээ. Заримыг нь бүр үхтэл нь хяхан хавчсан, гэхдээ ХКН үнэнийг үргэлжлүүлэн гуйвуулж, Бурханд итгэх итгэлээс нь болж тэдний гэр орон сүйдсэн хэмээн хэлж байна. Үй олон Христэд итгэгчдийн гэр орныг сүйрүүлсэн хэргийн жинхэнэ буруутан хэн бэ?
Read More

2019-08-13

“Гэр бүл дэх улааны суртал” киноны клип: ХКН Бурханыг эсэргүүцдэгийн уг үндэс болон үр дүн

“Гэр бүл дэх улааны суртал” киноны клип: ХКН Бурханыг эсэргүүцдэгийн уг үндэс болон үр дүн

ХКН Христэд итгэгчдийг улайран хавчиж байсан ч Бурхан уг намыг устгахыг хараагүй учраас Бурханыг эсэргүүцэх нь цээрлүүлэлт эсвэл шийтгэл рүү хөтөлнө гэдэгт олон хүн итгэдэггүй. Тэд ялангуяа Бурханы оршин тогтнол болон Түүний захиралтад итгэдэггүй. Энэхүү үзэл бодол ямар нэг үнэний үндэслэлтэй юу? Энэ нь Бурханы ажлын баримттай таарч байна уу?
Read More

2019-08-12

5. Шашны Бурханд итгэж, Фарисайчууд болон антихристүүдийн төөрөгдөл, хяналтыг амсдаг хүний үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар аврагдаж чадах уу?

5. Шашны Бурханд итгэж, Фарисайчууд болон антихристүүдийн төөрөгдөл, хяналтыг амсдаг хүний үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар аврагдаж чадах уу?
Бурханыг дагадаг хэмээн хэлэгч хүмүүсийн хувьд тэд нүдээ нээгээд яг хэнд итгэж байгаагаа сайн харах маш хэрэгтэй байна: Итгэж байгаа зүйл чинь үнэхээр Бурхан мөн үү эсвэл Сатан уу? Хэрэв чиний итгэдэг зүйл Бурхан биш, харин чиний өөрийн шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрэв чи хэнд итгээд байгаагаа үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тийнхүү хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчилдэггүй. Та нар Надад итгэдэг гэж бүү хэл, учир нь энэ үгсийг Би хэдийнэ хангалттай их сонссон, Би үүнийг дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь та нарын итгэж байгаа зүйл бол шүтээнүүд ба та нарын дунд байгаа тэр газрыг хорлогч могойнууд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсрэх ба үхлийн талаарх яриа сонсохдоо учиргүй мишээж байгаа хүмүүс бол Сатаны үр сад ба тэд бүгд таягдалтын бай юм.

Хэрэв чуулган дотор хэд хэдэн хорлогч могой, мөн тэднийг дагадаг ямар ч ялган таних чадваргүй зарим нэгэн жижиг ялаа байгаа бол, хэрэв тэдгээр чуулган үнэнийг харсны дараа ч тэдгээр могойны нягт холбоо, арга залиас салж чадахгүй байгаа бол тэдгээр мунхагууд эцсийн дүнд таягдуулах болно. Эдгээр жижиг ялаа хэдий ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй ч тэд бүр ч илүү зальтай, бүр ч илүү аргатай, бултагч ба ийм хүн бүр таягдуулах болно. Нэг ч хүнийг үлдээхгүй байх болно! Сатанд харьяалагдах хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагдах хүмүүс гарцаагүй үнэний эрэлд явах болно; үүнийг тэдний уг чанар тодорхойлно. Сатаныг дагагч хүмүүс устгагдах болтугай! Эдгээр хүмүүсийг өрөвдөх зүйл үгүй. Үнэнийг эрэгч хүмүүс хангагдаж, зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хүмүүст шударга бус ханддаггүй.
Read More

2019-08-11

5. Шашны Бурханд итгэж, Фарисайчууд болон антихристүүдийн төөрөгдөл, хяналтыг амсдаг хүний үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар аврагдаж чадах уу?

5. Шашны Бурханд итгэж, Фарисайчууд болон антихристүүдийн төөрөгдөл, хяналтыг амсдаг хүний үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар аврагдаж чадах уу?
Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий, тэд хуурмаг ямар нэгэн зүйл болоход зүгээр л Сатаны талд зогсдог. Тэднийг Сатаны боол гэж нэрлэхэд тэд маш ихээр буруутгагдсан мэт болдог. Тэднийг ялган таних чадваргүй гэж хэлдэг, харин тэд үргэлжид үнэн үгүй талд зогсдог. Тэд үнэний талд зогссон шийдвэрлэх үе нэг ч байхгүй, үнэний төлөө босож, маргалдаж байсан үе гэж нэг ч байхгүй, тэгэхээр тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад үргэлж Сатаны талд зогсдог юм бэ? Яагаад тэд хэзээ ч үнэний төлөө шулуун шударга эсвэл үндэслэлтэй нэг ч болтугай үг хэлж байгаагүй вэ? Энэ нь үнэхээр тэдний тухайн үеийн төөрөгдлөөс болсон хэрэг үү? Тухайн хүнд ялган таних чадвар хэдий чинээ бага байна, тэд төдий чинээ үнэний талд зогсох чадваргүй байдаг. Энэ юуг харуулж байна вэ? Энэ нь ялган таних чадваргүй хүмүүс хорон мууд хайртай гэдгийг харуулж байгаа хэрэг бус уу? Энэ нь ялган таних чадваргүй хүмүүс Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулж байгаа хэрэг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүнтэй адил хэлээр ярьж чаддаг юм бэ? Тэдний үг, үйлдэл бүхэн, мөн тэдний илэрхийлэмжүүд нь тэд бол ямар нэг байдлаар үнэнийг хайрлагч бус, харин илүүтэйгээр тэд бол үнэнийг жигшдэг хүмүүс гэдгийг хангалттай нотолно. Тэд Сатаны талд зогсож чадаж байгаа нь Сатаны төлөө бүхэл амьдралынхаа туршид тэмцэгч эдгээр өчүүхэн чөтгөрт Сатан үнэхээр хайртай гэдгийн хангалттай нотолгоо юм. Эдгээр бүх баримт дэндүү ойлгомжтой бус уу? Хэрэв чи үнэнийг хайрлагч нэгэн үнэхээр мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэтгэж чадахгүй байна вэ,
Read More

2019-08-10

5. Шашны Бурханд итгэж, Фарисайчууд болон антихристүүдийн төөрөгдөл, хяналтыг амсдаг хүний үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар аврагдаж чадах уу?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
5. Шашны Бурханд итгэж, Фарисайчууд болон антихристүүдийн төөрөгдөл, хяналтыг амсдаг хүний үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар аврагдаж чадах уу?

“Тэднийг орхи, тэд бол сохруудын сохор удирдагчид юм. Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно.” (Матай 15:14).

“Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр удирдуулагсад нь сүйрнэ” (Исаиа 9:16).

“Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан... Тэд олшрох тусмаа Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв: тиймээс Би тэдний алдрыг ичгүүрээр солино. Тэд Миний ард түмний нүглээр хооллож, зүрх сэтгэлээ хууль бус байдал руугаа чиглүүлж байна. Ард түмэн ямар байна, тахилчид ч бас тийм байна: Тиймээс Би тэднийг замуудынх нь төлөө шийтгэж, үйлсийнх нь төлөө шагнах болно” (Хосеа 4:6-9).

Холбогдолтой Бурханы үгс:

Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг.
Read More

2019-08-09

( 5·28 ) Жаоюаний хэргийг шүүсэн Коммунист Намын шүүх хурлын ард ямар булхай нуугдаж байна вэ?

Христийн сүмийн кино “Гэр бүл дэх улааны суртал” киноны клип: ( 5·28 ) Жаоюаний хэргийг шүүсэн Коммунист Намын шүүх хурлын ард ямар булхай нуугдаж байна вэ?

Хятад болон дэлхий дахиныг цочроосон Шаньдун дахь 5-р сарын 28-ны Жаоюаний хэргийн дараа, ХКН шүүхээр уг хэргийг шийдэх үед сэжигтнүүд өөрсдийгөө Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүд биш гэдгээ тун тодорхой мэдүүлсэн билээ. Гэвч ХКН тэднийг Төгс Хүчит Бурханы Чуулганд харьяалагддаг хэмээн зүтгэсээр байсан юм. Тэдний сэдэл юу байв? Энэ хэргийн ард ямар булхай нуугдаж байна вэ?
Read More

2019-08-08

“Гэр бүл дэх улааны суртал” киноны клип: Гаж урсгал гэж яг юу вэ

Христийн сүмийн кино “Гэр бүл дэх улааны суртал” киноны клип: Гаж урсгал гэж яг юу вэ

Засгийн эрхэнд гармагц Хятадын Коммунист Нам шашин шүтлэгийг улам бүр хавчин дарлаж, Христийн шашин, Католик шашныг гаж урсгал, Библийг гаж урсгалын судар хэмээн олон нийтэд зарласан. Энэ хугацаанд Төгс Хүчит Бурханы Чуулган Эзэн Есүс эргэн ирснийг гэрчилсээр байсан ба үүнийг мөн гаж урсгал хэмээн ХКН буруутгаж байлаа. ХКН бол Бурхангүй үзэлтэй нам. Энэ бол Бурханы дайсан сатаны дэглэм болохоор ямар нэг шашин нь зөв зам уу эсвэл гаж урсгал уу гэдгийг яаж тогтоож чадах юм бэ? Гаж урсгал гэж юу болохыг хүн яаж ялгах ёстой вэ?

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
Read More

2019-08-07

4. Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар томилогдсон юм уу? Шашны пасторууд болон ахлагчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах нь хүн Бурханд дуулгавартай байж, дагаж байгаа гэдгийг илтгэх үү?

4. Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар томилогдсон юм уу? Шашны пасторууд болон ахлагчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах нь хүн Бурханд дуулгавартай байж, дагаж байгаа гэдгийг илтгэх үү?
Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас билиг, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг-гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү? …

Чи өмнө нь өөр хэн нэгнийг дагаж байсан эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгаж чадаагүй эсэх чинь хамаагүй энэ үе шатанд
Read More

2019-08-06

4. Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар томилогдсон юм уу? Шашны пасторууд болон ахлагчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах нь хүн Бурханд дуулгавартай байж, дагаж байгаа гэдгийг илтгэх үү?

4. Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар томилогдсон юм уу? Шашны пасторууд болон ахлагчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах нь хүн Бурханд дуулгавартай байж, дагаж байгаа гэдгийг илтгэх үү?
Бурханыг дагах үндсэн ач холбогдол нь бүх зүйл Бурханы бодитой үгсийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эсвэл Бурханы хүслийг биелүүлэхийг эрж хайж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы бодитой үгс дээр төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы бодитой үгэн дээр төвлөрдөггүй бол чи Бурханы үгийг үл таних хүн бөгөөд Ариун Сүнсний ажлыг бүрмөсөн алдсан байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний мөрийг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь чиний ирээдүйн оролтонд асар их саад бартаа болох болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, тэгснээрээ Бурханы тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг—хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэд үзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг. Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж,
Read More

2019-08-05

4. Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар томилогдсон юм уу? Шашны пасторууд болон ахлагчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах нь хүн Бурханд дуулгавартай байж, дагаж байгаа гэдгийг илтгэх үү?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
4. Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар томилогдсон юм уу? Шашны пасторууд болон ахлагчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах нь хүн Бурханд дуулгавартай байж, дагаж байгаа гэдгийг илтгэх үү?
“Тиймээс одоо харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрлээ: мөн Египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан. Тиймээс одоо ирэгтүн, Би чамайг Фараон руу илгээнэ, чи Миний ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс гаргана” (Гэтлэл 3:9-10).

Тэрбээр хоёр дахь удаагаа Иоханы хүү, Симонд –“Надад хайртай юу?” гэхэд Тэр –“Тийм ээ, Их Эзэн минь, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв.Тэр түүнд хандан –“Миний хонийг хоньчил” гэжээ. Тэрбээр гурав дахь удаагаа, Иоханы хүү, Симоноос –“Надад хайртай юу?” гэхэд Петр гурав дахь удаагаа ингэж асууж байгаа учир шаналан, –“Эзэн минь, Та бүхнийг мэднэ, намайг Танд хайртай гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Хонинуудыг минь хоньчил” гэжээ. (Иохан 21: 16-17)

“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгөх болно: чи газар дээр юуг хүлнэ, тэр нь тэнгэрт хүлэгдэх болно: чи газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” (Матай 16:19).

“Бид хүнээс илүү Бурханд дуулгавартай байх ёстой” (Үйлс 5:29).

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөж, тэрээр Бурханы сонгосон бүх хүмүүсийг удирдан залахын төлөө байдаг ба мөн хүний хамтын ажиллагааны ажлыг хийхийн тулд тэр Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжуулан биелнэ. Үүнийг өөр байдлаар хэлбэл: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь
Read More

2019-08-04

Пасторууд болон ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх гэсэн үг үү?

Монгол хэлээр | Христийн сүмийн кино | Пасторууд болон ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх гэсэн үг үү?

Зарим итгэгчид шашны пасторууд болон ахлагчдыг Эзэн сонгож томилсон бөгөөд тэд бүгд Эзэнд үйлчилдэг хүмүүс гэдэгт итгэдэг. Иймд пасторууд болон ахлагчдад дуулгавартай байх нь Эзэнд дуулгавартай байхыг хэлэх бөгөөд пасторууд болон ахлагчдыг үл тоох эсвэл буруу шаах нь Эзэнийг үл тоож байгаа хэрэг гэж итгэдэг. Тэд чуулгануудад зөвхөн пасторууд болон ахлагчид л Библийг ойлгож Библийг тайлбарлаж чадна гэж итгэдэг ба пасторууд болон ахлагчид Библийн дагуу, Библид үндэслэж номлол айлдаж эсвэл үйлдэж байгаа цагт хүмүүс тэдэнд дуулгавартай хандаж дагах ёстой гэж итгэдэг. Пасторууд болон ахлагчдыг ийм байдлаар дагах нь үнэний дагуу байна уу? Библийн тухай мэдлэгийг ойлгох нь Бурханы тухай үнэн болон мэдлэгийг ойлгож байгааг илэрхийлэх үү? Бурханы хүслийг биелүүлдэг пасторууд болон ахлагчидтай харьцахдаа бид яг ямар арга зам ашиглах вэ?
Read More

2019-08-03

Эзэн үнэхээр шашны мөр хөөсөн пасторууд болон ахлагчдыг томилсон уу? (Монгол хэлээр)

“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Эзэн үнэхээр шашны мөр хөөсөн пасторууд болон ахлагчдыг томилсон уу? (Монгол хэлээр)

Бурхан Өөрийнхөө томилсон болон ашиглаж байгаа хүн бүрд гэрчлэл үзүүлдэг. Наад захдаа л гэхэд тэд бүгд Ариун Сүнсний ажлыг баталж Ариун Сүнсний үр жимсийг харуулж Бурханы сонгогдсон хүмүүст амь болон жинхэнэ хоньчин болоход тусалж чадна. Яагаад гэвэл Бурхан бол зөвт бөгөөд ариун, Түүний томилсон болон ашиглаж байгаа хүн бүр Бурханы хүслийн дагуу байх ёстой.Шашны пасторууд болон ахлагчид бүгд гэрчлэл болох Бурханы үгийг боомилдог ба Ариун Сүнсний ажлын баталгааг хязгаарлаж байдаг.Иймд шашны пасторууд болон ахлагчид яаж Бурханы томилсон болон ашигладаг хүмүүс байж болох вэ?
Read More

2019-08-02

3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон буруушаалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?

3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон буруушаалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?
Бүх хүн Есүсийн жинхэнэ дүр төрхийг харахыг хүсэж Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харж, Түүнтэй хамт байхыг хүсэхгүй гэж ах эгч нарын нэг нь ч хэлэхгүй гэдэгт Би итгэж байна. Есүсийг харахаас өмнө буюу бие махбодтой болсон Бурханыг харахаас өмнө та нарт тухайлбал Есүсийн гадаад төрх, ярьж байгаа байдал, амьдралын хэв маяг гэх мэтийн талаар олон бодол байх болно. Гэсэн хэдий ч, Түүнийг бодитоор харах тэр мөчид бодол төсөөлөл чинь даруй өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Та нар мэдмээр байна уу? Хүний бодол санааг анзаарахгүй өнгөрч болохгүй ч хүн Христийн мөн чанарыг өөрчлөх нь бүр ч илүү тэвчишгүй юм. Чи Христийг үхэшгүй мөнхийн мэргэн хүн гэж хүндэтгэн үздэг, харин хэн ч Христийг бурханлаг мөн чанартай энгийн хүн гэж үздэггүй. Иймээс, Бурханыг харах гэж өдөржин шөнөжин хүсэмжлэн харуулддаг хүмүүс үнэндээ Бурхантай нийцэхгүй бөгөөд Бурханы дайсан юм. Хүний зүгээс энэ нь буруу зүйл биш гэж үү? Одоо ч гэсэн та нарын итгэл, үнэнч байдал чинь Христийн дүр төрхийг харахад зохистой гэж та нар бодож байгаа, гэхдээ Би та нарыг бодитой барьцтай зүйлээр өөрсдийгөө зэвсэглээсэй гэж ятгах байна! Учир нь өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй холбоотой байсан хүмүүсийн олонх нь бүтэлгүйтсэн; тэд бүгдээрээ фарисайчуудын дүрд тоглодог. Та нарын бүтэлгүйтлийн шалтгаан юу вэ? Чухамдаа энэ нь, та нарын үзэлд эрхэм дээд, хүндлүүштэй Бурхан байдагт оршино. Гэхдээ үнэн бол хүний хүссэнээр байдаггүй. Христ эрхэм дээд бишээр зогсохгүй харин ч Тэр нэн өчүүхэн; Тэр хүн байгаад зогсохгүй жирийн л нэг хүн; Тэр тэнгэр лүү дээш одож чадахгүйгээс гадна, газар дээр ч чөлөөтэй хөдөлж чадахгүй. Иймээс хүмүүс Түүнийг жирийн нэг хүн гэж ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа өөрсдийн дураар хийж, Түүнтэй хайхрамжгүй ярилцаж, тэр зуураа “жинхэнэ Христийн” ирэлтийг хүлээсээр байдаг. Та нар аль хэдийн ирсэн Христийг энгийн хүн мэт үзэж, Түүний үгийг жирийн хүнийх шиг үздэг. Иймээс, үнэндээ Та нар Христээс юу ч аваагүй, харин ч эсрэгээрээ гэрэлд хамаг муу муухайгаа ил гаргасан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм”-аас

Би, шашны ертөнцийн хүмүүс Бурханд итгэдэггүй, мууг үйлдэгчид буюу чөтгөртэй адил төрлийн хүмүүс гэж яагаад хэлдэг вэ? Би тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа нь, тэд Бурханы хүслийг ойлгодоггүй эсвэл Түүний мэргэн ухааныг хардаггүй
Read More

2019-08-01

3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон буруушаалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?

3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон буруушаалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?
Ажлын гурван үе шат бүр өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа, бие даан хийгддэггүй. Хэрэгжүүлэх ажлын эрин үе болон төрөл нь асар их ялгаатай байдаг хэдий ч үүний гол цөм нь мөн л хүн төрөлхтний аврал байдаг ба авралын ажлын үе шат бүр нь сүүлийнхээсээ илүү гүнзгий байдаг. Ажлын үе шат бүр сүүлийн ажлын суурин дээр үргэлжилдэг. Ийм байдлаар үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Өөрийн ажлаараа Бурхан, хүнд өмнө нь хэзээ ч илэрхийлэгдэж байгаагүй Өөрийн зан чанарын талыг байнга илэрхийлж, Өөрийн шинэ ажлыг, Өөрийн шинэ оршихуйг хүнд үргэлж илэрхийлж байдаг бөгөөд шашны нөлөө бүхий хүмүүсийн бүлэг үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, илт эсэргүүцдэг боловч Өөрийн хийхээр зорьсон шинэ ажлыг Бурхан үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд үүний улмаас хүний эсэргүүцэлтэй үргэлж тулгарч байдаг. Иймээс Түүний зан чанар, түүнчлэн Түүний ажлын эрин үе болоод хүлээн авагчид ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Цаашлаад Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, үүнтэй харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлдэг. Хүн нэг төрлийн л ажлыг эсвэл хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрөх чадвартай байдаг. Тэдгээртэй зөрөлдсөн эсвэл тэдгээрээс илүү дээр ажил буюу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хүнд хэцүү байдаг—гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажлыг хийж байдаг, иймээс Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан яаж үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнээс ч илүүтэйгээр хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л эдгээр хүмүүс мэргэжилтнүүд болсон.
Read More