2019-08-20

Зүүний Аянга хаанаас үүсэлтэй вэ?

Хэрэв Төгс Xүчит Бурхан Өөрийн үгээ хэлэлгүй, нууцуудыг задлаагүй бол бид “Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг” зөгнөл юу гэсэн утгатай болохыг хэзээ ч үнэхээр ойлгохгүй байх байсан. Төгс Xүчит Бурхан хэлэхдээ: “Бүх хүн анхааралтай байж, бүх зүйл шинэчлэгдэн, сэргэж, хүн бүхэн эргэлзэх юмгүйгээр Бурханд захирагдаж, Бурханы ачааны хүнд хариуцлагыг үүрэхэд бэлэн байх үед-энэ нь, зүүний аянга цахиж, Зүүнээс баруун зүгт байгаа бүхнийг гэрэлтүүлж, энэхүү гэрлийн ирэлтээр газар дэлхийн бүх хүнийг айлгах үе юм; энэ мөчид Бурхан дахин нэгэнтээ Өөрийн шинэ амьдралыг эхэлдэг. …Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн гэрчлэл эхлэх үед, Түүнийг ажиллаж эхлэх үед, бурханлаг чанар газар дэлхий даяар бүрэн эрх мэдлийг эзэмшиж эхлэх үед дэлхийн зүүн зүгт-бүхий л орчлон ертөнцөд мөнхөд гэрэлтсэн, зүүний аянгын гялалзсан цацраг байх юм. Газар дээрх улс орнууд Христийн хаант улс болох үе нь бүхий л орчлон ертөнц гэрэлтүүлэгдэх үе билээ. Одоо үе бол зүүний аянга цахих үе: бие махбодтой болсон Бурхан ажиллаж эхэлдэг, цаашлаад бурханлаг чанараар шууд ярьдаг. Бурхан газар дээр ажиллаж эхлэх үе нь зүүний аянга гарч ирэх үе юм гэж хэлж болно. Илүү тодорхой хэлбэл, амийн ус сэнтийнээс урсах үе-сэнтийнээс гарах айлдварууд эхлэх үе нь-яг нарийндаа долоо дахин эрчимжсэн Сүнсний айлдварууд албан ёсоор эхлэх үе байх юм.” (Үг нь махбодоор илэрсэн номны “Арван хоёр дахь айлдварын тайлбар”). “Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх урсгал, бүлэглэлийг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би Өөрийн дуу хоолойгоор хүнийг байлдан дагуулах болно; тэд бүгд энэ урсгалд унах ба бүгд Миний өмнө захирагдах болно, учир нь Би Өөрийн суу алдрыг аль хэдийн дэлхийгээс буцаан авч, Зүүн зүгт шинээр олгосон. Миний суу алдрыг харахыг хүсэн эрмэлзэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин гарч ирэхийг хүсэн мөрөөддөггүй хэн байх вэ? Миний сэтгэл татам чанарыг хүсдэггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй гэх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой дэлхий даяар түгэх ёстой;
Би Өөрийн сонгосон хүмүүстэй нүүр тулан илүү ихийг хэлмээр байна. Уулс, голыг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд Миний амнаас гарсан үгс хүнд эрдэнэ болж, бүх хүмүүс Миний үгийг нандигнаж байна. Цахилгаан Зүүн зүгээс бүр Баруун зүгт хүртэл цахилна. Миний үгс ямар гэвэл, хүн тэдгээрийг хаямааргүй атлаа хүнд ойлгошгүй санагдана, гэхдээ хүн үүнд улам баярлан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг сэтгэл ханамжтай, баяртай байна. Би Өөрийн дуу хоолойг хэрэглэн бүх хүмүүсийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүмүүсийн дунд албан ёсоор орох ба ингэснээр тэд Намайг шүтэж эхэлнэ. Надаас гэрэлтсэн алдар суу, Миний амнаас гарсан үгсээр Би бүх хүмүүсийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс цахилгаан цахихыг, … Учир нь Би аль хэдийн дахин амилсан бөгөөд хүмүүсийн дундаас явсан, тэгээд алдар суутайгаар хүмүүсийн дунд дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн бөгөөд одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нөгөө “нярай хүүхэд” юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн жинхэнэ алдар суут Төгс Хүчит Бурхан юм!” (Үг нь махбодоор илэрсэн номны “Долоон аянгын нижигнээн-хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас). Төгс Xүчит Бурханы үгнээс бид, эцсийн өдрүүдийн Бурханы ажил ба үг нь Зүүнээс гялбах аянга гэдгийг харж болно. “Аянга” бол агуу гэрэл бөгөөд Бурханы үг, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт ба гэсгээлтийн юм гэсэн үг юм. “Зүүн зүгээс цахилж” гэдэг хэллэг нь Хятад улсаас ирэх гэсэн утгатай ба “баруун зүг хүртэл гялбуулдаг” гэдэг нь Өрнөдөд ирэх гэсэн утгатай. Эцэст нь, “Хүний Хүүгийн залрал тийм байх болно” гэдэг нь Бурхан бие махбод болж Өөрийгөө илчлэн, Зүүн зүгийн Хятад улсад Өөрийн ажлаа эхлүүлж байгааг хэлж байна. Тэнд Тэрээр Бурханыг үнэхээр мэддэг бүлэг хүмүүсийг бий болгосон ба тэд бол Илчлэлийн номонд зөгнөгдсөн ялагчид юм. Дараа нь энэ хүмүүсээр дамжуулан эцсийн өдрүүдийн сайн мэдээ Баруун зүгт түгэх ба ингэснээр бүгд эцсийн өдрүүдийн Бурханы авралыг хүртэж чадна. Энэ нь одоо биелсэн ба хүн бүрийн харж чадах баримт билээ! Зүүний аянга (өөрөөр хэлбэл, Хятад дахь Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил) нь хүн төрөлхтөнд хайрласан Бурханы бүх хайр, авралыг хүлээн авах боломжийг бидэнд олгож, Бурханы жинхэнэ дүр төрхийг мэдэх боломжийг олгож, Бурханыг үнэн голоосоо хүндэтгэн, шүтэн мөргөх сэтгэлийг бидэнд сэргээнэ. Яг л цахилгаан цахихтай адил, Бурханы үг хүнд гэрэл ба найдварыг өгдөг. Зүүний аянга-эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс бүгд үүнийг гэрчилж чадна.

Одоо, үүнийг уншаад та нар бүгд, Зүүний Аянгын эх үндэс юу вэ гэх асуултанд тодорхой хариулт олж авсан гэдэгт Би итгэж байна. Бурхан бол тэнгэр, газар болон бүх зүйлийг Бүтээгч. Хүнийг Сатан ялзруулсан болохоор Бурхан хүнийг аврах ажлаа эхлүүлсэн. Орчлон ертөнц дээрх бүх хүмүүст Өөрийн үйл хэргийг харуулж, бүх шашин шүтлэг нэгдэж, Бүтээгчид шүтэн мөргөхийг Бурхан хүсдэг. Дараа нь Тэр Бурханы илрэлтийг үнэхээр эрж хайж, Түүний хөлийн мөрийг дагадаг бүх хүмүүсийг ариусал, авралд хүргэх болно. Тэрээр Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг энэ хүмүүсийг Өөртэйгээ хамт амраахаар хаанчлалдаа аваачна. Тэгэхээр, Бурханд үнэхээр итгэдэг, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүсэн хүлээдэг бидний ах эгч нар бүгд өөрсдийн шашны үзлийг хойш тавьж, үнэн замыг судлах ёстой. Цуурхалд анхаарч, үнэн замыг бүү сохроор эсэргүүц, ингэх нь эцсийн өдрүүдэд Бурханы авралыг алдахад хүргэнэ. Бид Бурханы хөлийн мөрийг анхааралтай дагаж, Бурханы ажлын алхмуудтай хөл нийлүүлэх ёстой. Энэ бол эцэс сүүлд нь Түүний авралыг олж авч, Түүний хаанчлалд Бурханаар аваачигдах бидний цорын ганц зам юм.
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment