2019-08-10

5. Шашны Бурханд итгэж, Фарисайчууд болон антихристүүдийн төөрөгдөл, хяналтыг амсдаг хүний үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар аврагдаж чадах уу?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
5. Шашны Бурханд итгэж, Фарисайчууд болон антихристүүдийн төөрөгдөл, хяналтыг амсдаг хүний үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар аврагдаж чадах уу?

“Тэднийг орхи, тэд бол сохруудын сохор удирдагчид юм. Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно.” (Матай 15:14).

“Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр удирдуулагсад нь сүйрнэ” (Исаиа 9:16).

“Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан... Тэд олшрох тусмаа Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв: тиймээс Би тэдний алдрыг ичгүүрээр солино. Тэд Миний ард түмний нүглээр хооллож, зүрх сэтгэлээ хууль бус байдал руугаа чиглүүлж байна. Ард түмэн ямар байна, тахилчид ч бас тийм байна: Тиймээс Би тэднийг замуудынх нь төлөө шийтгэж, үйлсийнх нь төлөө шагнах болно” (Хосеа 4:6-9).

Холбогдолтой Бурханы үгс:

Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг.
Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг.

Шүүлтийг туулаагүй хүмүүс, хүний ихээхэн ухаан, төрөлх чадвартай хутгалдсан хүний махан бие болон бодлоос өөр юуг ч илэрхийлдэггүй. Энэ нь Бурханы ажлыг илэрхийлэх хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тэднийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч утга учиртай бараг холбоогүй, түүнээс хэт хазайсан дэндүү олон үзэж харсан зүйлс болон туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүмүүсийн ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтэнд ороогүй хүмүүс Бурханы ажлыг гүйцэтгэхэд тэнцэхгүй. … түүний хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд өөр байдаггүй; тэр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Энэ төрлийн ажилд, хэт олон дүрэм, хэт олон хоосон номлол байдаг тул хүмүүсийг бодит байдал болоод амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг цөөн хэдэн үнэ цэнэгүй дүрэм журмыг дагахад л хүргэнэ. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг төөрөгдөлд л хүргэнэ. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хэрвээ хүмүүс энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол чи ч гэсэн энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх ба; хэрвээ хүмүүс энэ нь муу сүнсний ажил гэж хэлбэл чи ч гэсэн бас эргэлзэж эхлэн, энэ нь муу сүнсний ажил гэж хэлэх болно. Чи бусдын үгийг үргэлж тоть шиг давтаж, юуг ч өөрөө ялган салгаж чадахгүй бөгөөд өөрийнхөөрөө бодож сэтгэж чадахгүй байх болно. Энэ бол тодорхой байр суурьгүй хүн бөгөөд, аливааг ялгах чадваргүй–тийм хүн бол үнэ цэнэгүй золгүй хүн юм! Тийм хүмүүс дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч, нэг л өдөр энэ нь Ариун Сүнсний ажил биш, харин хүний хийсэн зүйлээс өөр юу ч биш гэж хэн нэгэн хүн хэлбэл чи үүнийг өөрөө ойлгохгүй ба бусад хүмүүс ингэж хэлж байгааг сонссон учраас чи яг л тэдний хэлснийг давтан хэлэх болно. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил байсан ч чи үүнийг хүний ажил гэж хэлнэ; ингэвэл чи Ариун Сүнсний ажлыг гутаан доромжилдог хүмүүсийн нэг болохгүй гэж үү? Ингэж ялган салгаж чадахгүй байгаа учраас чи Бурханыг эсэргүүцэж байгаа биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл ханамжтай байлгаж чадна”-аас(Үргэлжлүүлэх) 
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment