2019-08-24

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж
Тэгвэл бид үнэн зам, хуурамч зам хоёрыг яг яаж ялгах вэ? Ялгаж болох зарчмыг Бурханы үг бидэнд өгдөг. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Бурханы ажлыг мэднэ гэдэг энгийн хэрэг биш. Чи эрэл хайгуулдаа стандарт, зорилготой байх ёстой бөгөөд үнэн замыг хэрхэн эрж хайхаа мэддэг, энэ нь үнэн зам мөн эсэх, Бурханы ажил мөн эсэхийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Үнэн замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Энэ замд Ариун Сүнсний ажил бий эсэх, эдгээр үг нь үнэний илэрхийлэл мөн эсэх, хэнийг гэрчилдэг болох, мөн энэ нь чамд юу авчирч чадах вэ гэдгийг харах учиртай. Үнэн зам, хуурамч зам хоёрыг ялгаж салгахад үндсэн мэдлэгийн хэд хэдэн тал шаардлагатай ба үүнээс хамгийн гол нь Ариун Сүнсний ажил бий эсэхийг харах явдал юм. Учир нь, Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх хүний итгэл ч гэсэн энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл гэдгээс үүдэлтэй, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл билээ. Сүнс, махбод хоёр хоорондоо ялгаатай боловч энэхүү махбод нь Сүнснээс ирдэг бөгөөд Үг нь махбод болсон, иймээс хүний итгэж байгаа зүйл бас л Бурханы төрөлх мөн чанар юм. Тэгэхээр, үнэн зам мөн эсэхийг ялгахдаа чи юун түрүүнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг нь харж, дараа нь энэ замд үнэн байгаа эсэхийг харах ёстой. Энэ үнэн бол хэвийн хүн чанарын амь зан чанар, өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг анх бүтээх үед хүнээс шаардагдаж байсан зүйл буюу бүх хэвийн хүн чанар юм
(үүнд хүний эрүүл ухаан, мэдлэг, мэргэн ухаан, хүн байхын үндсэн мэдлэг багтана). Ѳөрөөр хэлбэл, энэ зам хүнийг хэвийн хүн чанарт амьдрал руу хөтөлж чадах эсэх, ярьсан үнэн нь хэвийн хүн чанарын бодит байдлын дагуу шаардлагатай эсэх, энэ үнэн нь бодитой, жинхэнэ эсэх болон цагаа олсон эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг хэвийн, бодит туршлага руу аваачиж чадна; түүнчлэн хүн улам хэвийн болж, хүний эрүүл ухаан улам бүрэн төгс болж, хүний махан бие дэх амьдрал болон сүнслэг амьдрал улам эмх цэгцтэй болж, хүний мэдрэмж улам хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Бас нэгэн зарчим байдаг нь, хүнд Бурханы талаарх өсөн нэмэгдэж буй мэдлэг байгаа эсэх, тийм ажил болоод үнэнийг туулснаар Бурханы төлөөх хайрыг нь урамшуулж, хүнийг Бурхантай улам ойртуулж чаддаг эсэх юм. Үүнээс үнэн зам мөн эсэхийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам нь ер бусын биш, бодит байгаа эсэх, мөн энэ нь хүний амийг хангаж чаддаг эсэх юм. Эдгээр зарчимд нийцэж байвал, энэ замыг үнэн зам хэмээн дүгнэж болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас). Аливаа зүйл үнэн зам мөн эсэхийг ялгахын тулд Төгс Хүчит Бурханы үгээс бидний ойлгох ёстой үндсэн гурван зүйл бий:

Нэгдүгээрт, Ариун Сүнсний ажлыг агуулдаг эсэхийг нь бид харах ёстой, энэ бол чухал зүйл юм. Үнэн зам мөн бол Бурханы Өөрийн ажил мөн байдаг, тэгэхээр энэ нь Ариун Сүнсний ажлыг агуулах ёстой гэсэн үг юм. Хүмүүс бие махбодтой болсон Бурханд итгэдгийн шалтгаан гэвэл энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл байдгаас үүдэлтэй, иймээс Түүний хийдэг бүхэн нь Ариун Сүнсний ажил бөгөөд Ариун Сүнсний баталгаажуулалтыг тээдэг. Иймээс хүмүүс Түүнд итгэж, Түүнийг дагадаг. Энэ нь Эзэн Есүс ажлаа явуулсан үетэй яг адил юм: Гаднаа Тэр жирийн, эгэл хүн мэт харагдаж байсан байж болох ч, Түүний үг болон ажлаар дамжуулан хүн Ариун Сүнсний ажлыг харсан юм. Учир нь Эзэн Есүсийн үг болон ажил эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн гэдгийг бүх хүн төрөлхтөн харж чадсан билээ. Тэрээр сохор хүнд хараа оруулж, саажсан хүнийг алхуулж, уяман өвчтэй хүмүүсийг эдгээж чадсан. Тэрээр таван мянган хүнийг таван талх, хоёр загас ашиглан хооллож чадсан. Тэр бүр үхсэнийг амилуулж ч чадсан. Тэрээр хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг харж, хамгийн хар бараан нууцыг нь ил болгож чадсан. Түүнчлэн тэнгэрийн нууцыг хүн төрөлхтөнд хэлж чадсан. Хүмүүс Түүнийг дагасныхаа дараа зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр баяслыг олж авсан. Эзэн Есүсийн хийдэг бүхэн нь Ариун Сүнсний ажил учраас хүмүүс Түүнийг дагаж, Мессиа мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Үнэн зам мөн л бол Ариун Сүнсний ажлыг агуулдаг гэдгийг бид харж болно. Иймээс аливаа зүйл үнэн зам мөн эсэхийг авч үзэхдээ бид эхлээд Ариун Сүнсний ажил агуулагдаж байгаа эсэхийг харах хэрэгтэй.

Аливаа зүйл үнэн зам мөн эсэхийг авч үзэж байхдаа бидний харгалзах ёстой хоёр дахь тал гэвэл энэ нь үнэнийг агуулдаг эсэх, мөн хүний хүн чанарыг улам бүр хэвийн болгохын тулд амь зан чанарыг нь аажмаар өөрчилж чаддаг эсэхийг харах явдал юм. Бурхан бол үнэн, зам, амь бөгөөд Түүний ажлын шинэ үе шат болгон нь Бурханы хүнд тунхагладаг үнэнд суурилж, шинэ эрин үе дэх хэрэгжүүлэлтийн замыг илтгэдэг гэдгийг бид бүгд мэднэ. Бурхан хүний аминд хэрэгтэй хангалт бий гэдгийг баталгаажуулдаг, ингэснээр хүн хэвийн хүн чанарыг аажмаар амьдран харуулж, Бурхан хүнийг бүтээсэн үеийн анхдагч төрхдөө аажмаар эргэн ирж чаддаг. Энэ бол үнэн замын илэрхий шинж юм. Энэ нь Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ажлаа эхэлсэн үетэй яг адил байдаг. Тухайн үед Тэрээр хүмүүсийн хэрэгжүүлэх олон үнэнийг тунхаглаж, өөрсдийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлах, загалмайг үүрэх, өөрсдийгөө үгүйсгэх, бусдыг дал дахин долоон удаа уучлахыг тэдэнд заасан юм. Эзэн Есүс Бурханыг сүнс болон үнэнээр шүтэн мөргөхийг хүмүүст тушаасан. Эзэн Есүсийн сургаалаар дамжуулан жинхэнэ итгэгч бүр биеэ авч явах гадаад байдалдаа зарим нэг өөрчлөлт гаргаж чадсан. Эзэн Есүсээр дамжуулан тэд өөрсдийгөө даруу төлөв, тэвчээртэйгээр авч явж, улмаар хэвийн хүний зарим төрхийг эзэмшиж чадсан юм. Иймээс үнэн зам мөн л бол үнэний илэрхийлэл байх болно. Энэ нь эргээд хүний хүн чанар, эрүүл ухааныг улам бүр хэвийн болгох бөгөөд тэрээр улам л жинхэнэ хүн ямар байх ёстой шиг харагдах болно.

Үнэн замыг цэгнэхдээ бидний авч үзэх ёстой гурав дахь тал гэвэл, энэ нь хүмүүст Бурханы талаарх улам их мэдлэгийг өгдөг эсэх, Бурханыг хайрлах хайрыг бий болгож, Бурхантай улам бүр ойртуулдаг эсэхийг харах явдал юм. Энэ нь үнэн зам мөн тул Бурханы Өөрийн ажил мөн бөгөөд Түүний ажил нь Түүний зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг зайлшгүй тунхагладаг гэдгийг бид бүгд мэднэ. Хүмүүс Бурханы ажлыг туулах үедээ Бурханы талаарх жинхэнэ ойлголтод аяндаа хүрч, улмаар Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг дотроо бий болгодог. Энэ нь, Хуулийн эрин үед Ехова Бурхан хүмүүсийн газар дээрх амьдралыг залж чиглүүлэхээр хууль тунхагласан үетэй яг адил юм. Түүний ажлын туршлагаасаа тэд Ехова Бурхан бол нэгэн жинхэнэ Бурхан мөн гэдгийг таньсан. Түүнчлэн тэд Бурханы сүр жавхлан, уур хилэнг болон Түүний зан чанарт халдах ёсгүйг таньсан нь тэдний дотор Бурханыг хүндлэх зүрх сэтгэлийг бий болгосон юм. Нигүүлслийн эрин үед бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг золин аврах ажлын үе шатыг хийхээр газар дэлхий дээр ирсэн билээ. Эзэн Есүсийн ажлын туршлагаараа дамжуулан хүмүүс Бурханы хайр татам, өршөөнгүй зан чанарыг таньсан. Түүнчлэн Бурхан бол зөвхөн Сүнс биш төдийгүй, Тэр бас даруухан хүний хэлбэрийг олж, гайхамшиг үзүүлж, өвчнийг анагааж, чөтгөрийг хөөж чаддагийг харсан билээ… Эзэн Есүсийн хийсэн энэ бүх ажил нь хүмүүст Бурханы тухай шинэ ойлголт өгч, улмаар хүмүүсийн зүрх сэтгэл дотор Бурханыг бишрэх бишрэлийг бий болгосон юм. Иймээс, хэрвээ энэ нь үнэн зам мөн л бол хүмүүст Бурханы талаар илүү их ойлгуулж, Бурханы зан чанарын талаар илүү их ойлголтыг төрүүлнэ.

Бурханы ажил ямагт урагшилдаг хэдий ч энэ нь Бурханы Өөрийн ажил бөгөөд үнэн зам мөн л бол дээр дурдсан гурван шинжийг эзэмшиж, илэрхийлэх нь баттай юм. Өөрөөр хэлбэл, үнэн зам нь Ариун Сүнсний ажлыг агуулж, үнэнийг тунхаглан, хүмүүст Бурханы талаар илүү их ойлголт өгч, тэднийг Түүнтэй ойртуулах нь гарцаагүй билээ. Иймээс бид энэ гурван стандартыг цэгнэх замаар үнэн замыг ялгаж салгавал аль нь үнэн, аль нь худал болохыг ялгаж чадах бөгөөд ийнхүү бид Бурханы өнөөгийн ажилтай цаг алдалгүй хөл нийлүүлж, үнэн, зам, амийг олж аваад зогсохгүй Бурханы илүү агуу амлалт, ерөөлийг хүртэж чадах юм.

Эцсийн энэ өдрүүдэд Бурхан дахин шинэ ажил явуулж буй нь завхарсан хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлаа хийхийн тулд Өөрийн үгийг тунхаглах явдлыг хамардаг. Энэ ажил нь Түүний төлөвлөгөөний дагуу хийгддэг бөгөөд эцсийн өдрүүдийн хүмүүсийн бодит хэрэгцээн дээр үндэслэсэн байдаг. Энэ бол Эзэн Есүсийн ажлын суурин дээр тулгуурласан шинэ, илүү дээд ажил юм. Бид тайван зүрх сэтгэлтэйгээр няхуур эрж хайн, судлах юм бол Бурханы шинэ ажлын энэ үе шат Ариун Сүнсний ажлыг агуулаад зогсохгүй, үнэнийг тунхаглан, Бурханы зан чанар болон Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхний талаар илүү жинхэнэ, иж бүрэн, бодитой ойлголттой байх боломжийг бидэнд олгодог болохыг харж чадна. Үнэн замыг үнэлж дүгнэхэд зориулан өмнө нь хэлэлцсэн энэ гурван стандартад тулгуурлан эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын туршлага болон ойлголтынхоо талаар бид доор нөхөрлөх болно.

Үргэлжлүүлэх
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment