2018-02-04

Төгс Хүчит Бурханы үг | Ажил ба оролт (10)

Төгс Хүчит Бурханы үг  |   Ажил ба оролт (1)
Төгс Хүчит Бурханы үг  |  Ажил ба оролт (10)


Хүн төрөлхтний хувьд өдийг хүртэл ахин дэвшсэн нь урьд өмнө нь тохиолдож байгаагүй нөхцөл байдал юм. Бурханы ажил болон хүний оролт нь мөр зэрэгцэн урагшилсан бөгөөд тиймээс Бурханы ажил ч гэсэн харьцуулах юмгүй томоохон үйл явдал билээ. Өнөөдрийг хүртэлх хүний оролт нь хүний өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй гайхамшиг мөн. Бурханы ажил дээд цэгтээ хүрсэн—ба үүний үрээр хүний “оролт”[a] ч мөн оргилдоо хүрсэн. Бурхан Өөрийгөө аль болох байдгаараа доошлуулсан бөгөөд Тэр хүн төрөлхтөнд эсвэл орчлон ертөнц дээрх бүх зүйлд эсэргүүцэл илэрхийлээгүй юм. Харин тэгэхэд хүн Бурханы тэргүүн дээр зогсож, Түүнийг дээд зэргээр дарангуйлсан; бүх юм оргилдоо хүрсэн ба энэ нь зөв шударга байдал гарч ирэх цаг билээ. Яагаад газар дэлхийг гэрэлгүй байдлаар бүрхүүлж, бүх хүмүүсийг харанхуйд нөмрүүлнэ гэж? Бурхан хэдэн мянган жилийн турш—бүр хэдэн арван мянган жилийн туршид харсан—бөгөөд Түүний тэвчээр аль хэдийн хязгаартаа хүрчээ. Тэр хүн төрөлхтний хөдөлгөөн бүрийг харсаар ирсэн, Тэр хүний шударга бус байдал хэр удаан хяналтаас гарахыг ажигласаар байсан боловч аль эртнээс мэдрэлээ алдсан хүн юу ч мэдэрдэггүй. Бурханы үйл хэргийг хэн ажигласан юм бэ? Хэн нүдээ нээж, холыг харсан юм бэ? Хэн анхааралтай сонссон юм бэ? Хэн Төгс Хүчитийн мутарт байсан юм бэ? Хүмүүс бүгд хуурамч айдаст[b] нэрвэгдсэн. Овоолсон өвс, сүрэл ямар хэрэгтэй юм бэ? Тэдний чадах цорын ганц зүйл нь амьдарч буй бие махбодтой болсон Бурханыг үхтэл нь тамлах явдал юм. Хэдийгээр тэд ердөө бухалдсан өвс, сүрэл боловч тэдний “хамгийн сайн” хийдэг нэг зүйл нь: Бурханыг амьдаар нь үхтэл нь тамлаж, дараа нь тэр “хүмүүсийг зүрх сэтгэлийг баясгадаг” хэмээн орилох юм. Ямар өөдгүй цэргүүд, яншаа генералууд вэ! Гайхалтай нь, хүмүүсийн тасралтгүй урсгал дунд тэд өөрсдийн анхаарлыг Бурхан дээр төвлөрүүлж, Түүнийг нэвтэршгүй хаалтаар хүрээлдэг. Тэдний ааг омог улам илүү их шатаж,[c] тэд Бурханыг сүрэглэн бүсэлсэн болохоор Тэр ямхын төдий ч хөдөлж чадахгүй. Өөрсдийн гартаа тэд бүх төрлийн зэвсэг барьж, дайснаа харж байгаа мэтээр Бурхан руу хардаг ба тэдний нүд уур цухлаар дүүрэн байдаг; тэд “Бурханыг мөч мөчөөр нь салгахаар” байж яддаг. Хэчнээн ээдрээтэй вэ: Бурхан хүн хоёр яагаад ийм эвлэршгүй дайснууд болчихов? Хамгийн их хайр татам Бурхан болон хүний хооронд өшөө хорсол байдаг байж болох уу? Бурханы үйлдлүүд нь хүнд ямар ч ашиггүйгээс болсон байж болох уу? Тэдгээр нь хүнийг хохироодог уу? Хүн Бурхан дээр гуйвшгүй хурц харцаа төвлөрүүлж, Тэр хүний хаалтыг эвдэн гарч, гуравдагч тэнгэр лүү буцаж, хүнийг газар доорх шоронд дахин нэгэнтээ хаях болно гэдгээс гүнээ айдаг. Хүн Бурханаас болгоомжилж, сэтгэл түгшин хүлээж, газар сайгүй холоос мурилзан зайлж, хүмүүсийн дундах Бурхан руу “пулемёт” чиглүүлж байдаг. Энэ нь, Бурхан өчүүхэн төдий л хөдлөхөд л хүн Түүний бүхий л бие болон Түүний өмсдөг бүхнээс юу ч үлдээхгүйгээр—Түүний бүх зүйлийг арчин хаях юм шиг байдаг. Бурхан болон хүний хоорондын харилцаа нь засагдахын аргагүй болсон. Бурхан хүний хувьд ойлгохын аргагүй байдаг; харин тэгэхэд хүн санаатайгаар нүдээ анин, цаг дэмий нөхцөөж, үндсэндээ Миний оршин тогтнолыг харах хүсэлгүй байдаг бөгөөд Миний “шүүлтийг” уучилдаггүй. Тиймээс хүнийг хүлээгээгүй байхад Би сэмхэн урсан алга болох бөгөөд Би хүнтэй хэн нь өндөр, хэн нь дорд болохоо харьцуулахаа болино. Хүн төрөлхтөн бол бүхнээс хамгийн дорд “амьтан” бөгөөд Би түүнийг цаашид анхаарахгүй байхыг хүсэж байна. Би Өөрийн амар тайван оршин суудаг газар луугаа Өөрийн бүхий л нигүүлслийг аль хэдийн буцаан авсан; хүн маш дуулгаваргүй болохоор Миний эрхэм нигүүлслийг цаашид эдлэх ямар шалтгаан түүнд байгаа юм бэ? Надад дайсагнасан хүчнүүдэд Өөрийн нигүүлслийг хий дэмий хайрлахыг Би хүсэхгүй байна. Би Өөрийн эрхэм үр жимсийг хичээнгүй агаад Намайг эргэн ирэхэд үнэн сэтгэлээсээ угтаж байгаа Канааны тариачдад хүртээх болно. Би зөвхөн тэнгэр үүрд мөнх оршихыг л хүсдэг бөгөөд түүнээс ч илүүтэйгээр хүн хэзээ ч хөгшрөлгүй, тэнгэр, хүн хоёр үүрд амгалан байж, мөнх ногоон “нарс болон агар моднууд” үүрд Бурханыг дагалдаж, хүслэнт эринд хамтдаа ороход нь тэнгэрийг үүрд дагалдаасай гэж хүсдэг.
Би хүнтэй хамт олон өдөр шөнийг өнгөрүүлсэн, Би хүнтэй хамт энэ дэлхийд оршин суусан ба Би ахин хэзээ ч хүнд шаардлага тавиагүй; Би зүгээр л хүнийг урагш нь замчилсан, Би хүнд замчлахаас өөрийг хийгээгүй бөгөөд хүн төрөлхтөний хувь тавилангийн төлөө Би эмхэлж цэгцлэх ажлаа тасралтгүй хэрэгжүүлдэг. Тэнгэрлэг Эцгийн хүслийг хэн ойлгосон юм бэ? Хэн тэнгэр, газрын хооронд хөндлөн явсан бэ? Би цаашид түүнтэй хамт “хуучин цагийг” нь өнгөрөөхийг хүсдэггүй, учир нь хүн хэтэрхий “хуучинсаг”, тэр юу ч ойлгодоггүй, түүний мэддэг цорын ганц зүйл нь Миний бэлтгэж тавьсан зоогийг өөртөө чихэх бөгөөд бусад бүх зүйлээс тусгаар байж, өөр бусад асуудлыг хэзээ ч бодож үздэггүй. Хүн төрөлхтөн хэтэрхий харамч, шуугиантай, уруу царайтай бөгөөд хүмүүсийн дундах аюул хэтэрхий их, тиймээс Би эцсийн өдрүүдэд олж авсан ялалтын нандин үр жимсийг хуваалцахыг хүсдэггүй. Хүн өөрийн бүтээсэн баялаг ерөөлүүдийг таашааг, учир нь хүн Намайг угтан авдаггүй, тиймд Би яагаад хүн төрөлхтөнд инээмсэглэсэн байдал хүчээр гаргах ёстой юм бэ? Дэлхийн өнцөг булан бүр халуун дулаан байдлаа алдсан, бүх дэлхийн газрын гадаргуу даяар хаврын ул мөр ч байхгүй байна, учир нь усанд амьдардаг амьд биет шиг түүнд өчүүхэн төдий ч дулаан байдал байхгүй, тэр яг л цогцос шиг тэр ч бүү хэл түүний судсаар гүйж байгаа цус нь, зүрх сэтгэлийг нь хүйтэн болгодог хөлдүү мөс шиг байдаг. Дулаан байдал хаана байна? Хүн ямар ч шалтгаангүйгээр Бурханыг загалмайд цовдолсон бөгөөд дараа нь тэр өчүүхэн төдий ч харууслыг мэдрээгүй. Хэн ч, хэзээ ч гэмшлийг мэдрээгүй бөгөөд эдгээр харгис дураараа дургигчид одоо ч хүний Хүүг дахин нэг удаа “амьдаар нь баривчилж”,[d] Түүнийг гал нээх багийн өмнө аваачиж, өөрсдийн зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг эцэс болгохоор төлөвлөж байгаа. Энэ аюултай газар нутагт үлдэх нь Миний хувьд ямар үр ашигтай вэ? Хэрэв би энд үлдвэл, Миний хүнд авчрах цорын ганц зүйл нь зөрчилдөөн болон хүчирхийлэл байх бөгөөд хүндрэл бэрхшээл төгсөхгүй, учир нь Би хүнд хэзээ ч энх тайвныг авчраагүй, зөвхөн дайныг авчирсан. Хүн төрөлхтөний эцсийн өдрүүд дайнаар дүүрэх ёстой бөгөөд хүний хүрэх газар нь хүчирхийлэл, зөрчилдөөний дунд нуран унах ёстой. Би дайны “баяр хөөрийг” хуваалцахыг хүсэхгүй, Би хүний золиослол, цус урсалтыг дагалдахгүй, учир нь хүний гололт Намайг “гунихралд” хүргэсэн бөгөөд хүний энэ дайныг харах зүрх Надад байхгүй, хүн өөрийнх нь хүссэн хэмжээгээр тулалдаг, Би амрахыг хүсэж байна, Би унтахыг хүсэж байна, түүний чөтгөрүүд эцсийн өдрүүдэд нь хүн төрөлхтний анд болог! Миний хүслийг хэн мэддэг вэ? Би хүнээр угтуулаагүй, тэр хэзээ ч Намайг хүлээгээгүй учраас Би түүнтэй зөвхөн салах ёс гүйцэтгэж, бие биенийгээ хүсэн тэмүүлэх бидний хайрын бэлэг болгон хүн төрөлхтний хүрэх газрыг түүнд хайрлаж, Өөрийн бүхий л эд баялгийг хүнд үлдээж, Өөрийн амийг тэдний дунд ургуулж, Өөрийн амийн үрийг хүний зүрх сэтгэлийн талбайд суулгаж, түүнд мөнхийн дурсамжийг үлдээж, Өөрийн бүх хайрыг хүн төрөлхтөнд үлдээж, хүний нандигнадаг Өөрт байгаа бүхнийг хүнд өгч чадна. Бид бие биенээ үүрд хайрлах ба бидний өчигдөр бол бидний нэг нэгэндээ өгөх хамгийн сайхан зүйл байх юм, учир нь Би Өөрийн бүрэн дүүрэн байдлыг хүн төрөлхтөнд аль хэдийн өгсөн, иймээс хүнд ямар гомдол байх юм бэ? Би аль хэдийн Өөрийн амийг бүхэлд нь хүнд үлдээсэн ба хүн төрөлхтний төлөө “хайрын үзэсгэлэнтэй газрыг” хагалахын тулд ямар ч үггүйгээр шаргуу хөдөлмөрлөсөн; Би хэзээ ч хүнээс үүнтэй адилхан ямар нэг зүйлийг шаардаагүй бөгөөд хүний зохицуулалтанд зүгээр л захирагдаж, хүн төрөлхтний төлөө илүү сайхан маргаашийг бүтээхээс өөрийг Би хийгээгүй.
Хэдийгээр Бурханы ажил баялаг, элбэг дэлбэг боловч хүний оролтыг маш их хүлээж байгаа. Хүн болон Бурханы хоорондох хамтын “үйлдвэр” нь бараг бүхэлдээ Бурханы ажил юм; хүн хэр их орсны тухайд гэвэл түүнд харуулах зүйл бараг юу ч байдаггүй. Маш их үгүйрч хоосорсон, харалган хүн тэр ч бүү хэл өөрийн гартаа “эртний зэвсгээ” бариад өнөөдрийн Бурханы эсрэг өөрийн хүчийг үздэг. Эдгээр “хүй нэгдлийн үеийн бичнүүд” арай ядан цэх явж чаддаг бөгөөд өөрсдийн “нүцгэн” биеэсээ огтхон ч ичдэггүй. Юу тэднийг Бурханы ажлыг үнэлэх эрхтэй болгож байгаа юм бэ? Эдгээр дөрвөн мөчтэй бичнүүдийн олонхын нүд уур хилэнгээр дүүрсэн бөгөөд дэлхий ертөнцийн өмнө нь хэзээ ч харж байгаагүй “бичин хүний тэмцлийг” эхлүүлж, газар нутаг даяар алдартай болох “бичин хүн болон Бурханы хоорондох эцсийн өдрүүдийн тэмцлийг” явуулахаар оролдон гартаа эртний чулуун зэвсэг бариад Бурханы эсрэг сөрөн зогсдог. Цаашлаад эдгээр хагас-босоо эртний бичин хүмүүсийн олонх нь маадгар зангаар бялхаж байдаг. Нүүрийг нь бүрхсэн үс нь даахиран зууралдсан тэд хөнөөлт санаа зорилгоор дүүрэн байдаг бөгөөд урд хөлөө өргөдөг. Тэд хараахан орчин үеийн хүн болж хувираагүй, иймээс заримдаа тэд цэх зогсдог, заримдаа тэд мөлхдөг бөгөөд нягт буусан шүүдрийн дусал шиг хөлсний дуслууд тэдний духыг бүрхэж, тэдний шунал илэрхий байдаг. Цэвэр эртний бичин хүн, тэдний анд нөхөр дөрвөн мөчин дээрээ зогсож байгааг харвал түүний дөрвөн мөч нь бүдүүн бөгөөд удаан, цохилтыг арай ядан хориглож чадах бөгөөд эргүүлэн тэмцэх чадалгүй тэд өөрсдийгөө арай ядан барьдаг. Нүд цавчихийн төдийд—юу тохиолдсоныг харж амжихаасаа өмнө—дэвжээн дээрх баатар газарт унаж, агаарт мөчлөгддөг. Энэ бүх жилүүдийн туршид газар дээр андуу ташаа суулгагдсан тэдгээр мөчнүүд гэнэтхэн доош харан эргэсэн бөгөөд бичин хүнд цаашид эсэргүүцэх хүсэлгүй болсон. Энэ цагаас эхлээд “хамгийн эртний бичин хүн” газрын хөрснөөс арчигдсан—энэ нь үнэхээр “гашуудалтай.” Энэхүү бичин хүн тийм гэнэтийн төгсгөлд очсон юм. Хүний гайхалтай ертөнцөөс яагаад тэр ийм хурдан яаран одох учиртай байсан юм бэ? Яагаад тэр өөрийн анд нөхөдтэйгээ “стратегийнхаа” дараагийн алхмыг хэлэлцээгүй юм бэ? Бурханы эсрэг өөрийн хүчийг үзэх нууцыг үлдээлгүйгээр тэр дэлхий ертөнцтэй салах ёс хийсэн нь хэчнээн харамсалтай вэ! Тийм хөгшин бичин хүний хувьд ямар ч шивнээгүйгээр үхэж, өөрийн үр удамдаа “эртний соёл, урлагийг” дамжуулалгүйгээр явсан нь хэчнээн бодлогогүй хэрэг билээ. Хайраа илэрхийлэхийн тулд өөрийнхөө ойр дотно хүмүүсийг өөрийнхөө хажууд дуудах цаг түүнд байгаагүй ба чулуун самбар дээр зурвас үлдээгээгүй, тэр тэнгэр нарыг ялган таниагүй ба өөрийн үгээр илэрхийлэхийн аргагүй зовлон бэрхшээлийн талаар юу ч хэлээгүй. Тэр сүүлчийн амьсгаагаа авахдаа өөрийн үр удмыг үхэж байгаа бие махбодынхоо хажууд дуудан ирүүлж, нүд анихаасаа өмнө, хөшүүн дөрвөн мөч нь тэнгэр лүү чиглэсэн модны мөчир адил үүрд дээшээ гацахаас өмнө “Бурханыг тулаан дуудахын тулд дэвжээн дээр бүү гар” гэж хэлж амжаагүй. Тэр гашуун үхлээр үхсэн мэт санагдана…. Гэнэтхэн дэвжээний доороос архираан дэгдэнэ; хагас босоо бичин хүмүүсийн нэг үүний хажууд зогсож; хөгшин бичин хүнээс илүү хөгжсөн зээр гөрөөс болон бусад зэрлэг ан амьтан агнадаг “чулуун муна” бариад, уур хилэнтэйгээр, оюун ухаан дотроо сайтар бодсон төлөвлөгөөтэйгээр[e] дэвжээ рүү үсрэн гардаг. Тэр ямар нэгэн гавъяатай зүйл хийсэн мэт байдаг. Өөрийн чулуун мунаны “хүчийг” ашиглан тэр “гурван минутын” турш цэх зогсож чаддаг. Энэхүү гурав дахь “хөлний” “чадал тэнхээ” хэчнээн агуу вэ! Энэ нь том, эв хавгүй, мунхаг хагас босоо бичин хүнийг гурван минут зогсоосон—энэ хүндэт[f] хөгшин бичин хүн тун түрэмгий байгаад гайхах хэрэггүй. Уг эртний чулуун зэвсэг “нэр төрөө хугалаагүй” нь гарцаагүй: Хутганы иш, ир, үзүүр байдаг ба цорын ганц өө сэв нь ирний гялалзсан өнгө дутмаг байх явдал—тэр нь хэчнээн өрөвдөлтэй. Өөрөөсөө дор хүмүүсийг дээрэнгүй харцаар харж, тэд бол хүчин мөхөс, дордос харин өөрөө сүрлэг баатар мэт дэвжээн дээр зогсож байгаа эрт үеийн “жаахан баатрыг” дахин харцгаая. Өөрийн зүрх сэтгэлдээ тэр тайзны өмнө байгаа хүмүүсийг далдуур жигшиж байдаг. “Улс орон таагүй байдалтай байгаа ба бид бүхэн үүнийг хариуцна, яагаад та нар нүүр буруулж байгаа юм бэ? Улс оронд гай гамшиг тулгарч байгааг та нар харсан ч гэсэн цуст тулаанд оролцохгүй юу? Улс орон гай гамшгийг ирмэг дээр байна—яагаад та нар юун түрүүнд санаа зовж, хамгийн сүүлд өөрсдийгөө зугаацуулах хүмүүс[g] байж чаддаггүй юм бэ? Та нар улс орон сүйрч, ард олон нь доройтохыг хараад зогсож яаж чадаж байна вэ? Та нар улс орны хараат байдлын ичгүүрийг үүрэхэд бэлэн үү? Ямар ч хэрэггүй хэсэг хүмүүс!” Түүнийг ингэж бодох зуур тайзны өмнө зодоон гарах бөгөөд түүний нүд улам илүү уурлаж, галаар харвах[h] гэж буй мэт болдог. Тулааны өмнө Бурханы бүтэлгүйтэхийг тэр тэсэн ядан хүсэж, хүмүүсийг баярлуулахын тулд Бурханыг үхүүлэхээр улайран байдаг. Хэдийгээр түүний чулуун багаж зэвсэг нэр алдартай байж болох ч гэсэн тэр Бурханы эсрэг зогсож хэзээ ч чадахгүй гэдгээ тэр яахин мэдэх билээ. Өөрийгөө хамгаалж амжихаасаа өмнө, түр амарч хөл дээрээ зогсож амжихаасаа өмнө тэр нааш цааш гуйвж, хоёр нүднийхээ “харааг” алддаг. Тэр өөрийн “хөгшин өвөг дээдэс” рүүгээ өнхрөн унадаг бөгөөд дахин өндийн босдоггүй; эртний бичин хүнийг чангаар зууран тэр дахин хашгирахгүй ба өөрийн дорд байдлаа хүлээн зөвшөөрч, цаашид эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болдог. Тэр хоёр хөөрхий бичин хүн дэвжээний өмнө үхдэг. Өнөөг хүртэл амьд үлдсэн “Хүн төрөлхтний өвөг дээдэс” зөвт байдлын нар мандсан өдөр мэдлэггүйгээр үхсэн нь хэчнээн “золгүй” хэрэг вэ! Тэд тийм агуу ерөөлийг дэргэдүүрээ өнгөрөөсөн нь хэчнээн тэнэг хэрэг билээ—өөрсдийн ерөөлийн өдрөө мянга мянган жил хүлээсэн бичин хүмүүс диаволын хаантай хамт “эдлэхээр” Үхэгсдийн орон руу ерөөлөө аваачдаг! Өөрсдийн “хөвгүүд охидтойгоо” хамт эдлэхийн тулд эдгээр ерөөлийг яагаад амьдын ертөнцөд байлгахгүй гэж? Тэд зүгээр л гай дуудаж байна! Жаахан байр суурь, нэр хүнд, хоосон санааныхаа төлөө “алуулах золгүй явдлыг” амсаж, тамын үүдийг хамгийн түрүүнд нээж, түүний хөвгүүн болохоор тэмцэх нь хэчнээн их дэмий гарз билээ. Тийм төлөөс нь шаардлагагүй. “Үндсэрхэг сэтгэлээр дүүрэн” байсан тийм “хөгшин өвөг дээдэс” “өөрсөддөө тун хатуу байдаг ч бусдад тун хүлээцтэй байж”, өөрсдийгөө тамд түгжиж, тэдгээр “хүчин мөхөс дордсыг” гадаа үлдээсэн нь хэчнээн хөөрхийлөлтэй билээ. Иймэрхүү “иргэдийн төлөөлөгчид” хаанаас олдох вэ? “Өөрсдийн үр удмын сайн сайхан” болон “ирээдүй үеийнхний амар амгалан амьдралын” төлөө тэд Бурханыг хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрдөггүй ба иймээс тэд өөрсдийн хувийн амьдаа ямар ч анхаарал хандуулдаггүй. Ямар ч хязгаарлалтгүйгээр тэд өөрсдийгөө “улсын үйл хэрэгт” зориулж, ямар ч үггүйгээр Үхэгсдийн орон руу ордог. Тийм үндсэрхэг үзлийг хаанаас олж болох вэ? Бурхантай тулалдахдаа тэд үхлээс айдаггүй, цус урсгахаас ч айдаггүй бөгөөд тэр ч бүү хэл тэд маргаашийн талаар санаа зовдоггүй. Тэд зүгээр л тулааны талбарт гардаг. Өөрсдийн “зориулалтын сэтгэлийнхээ” төлөө тэдний хүртдэг цорын ганц зүйл нь мөнхийн харуусал байдаг бөгөөд үүрд шатдаг тамын галд шатаж байдаг нь хэчнээн хөөрхийлөлтэй вэ!
Хэчнээн сонирхолтой! Бие махбодтой болсон Бурхан яагаад үргэлж хүмүүст гологдож, доромжлогдож байдаг вэ? Яагаад хүмүүст бие махбодтой болсон Бурханы талаар ямар нэгэн ойлголт байдаггүй вэ? Бурхан буруу цагт ирснээс болсон байж болох уу? Бурхан буруу газарт ирснээс болсон байж болох уу? Бурхан хүний “гарын үсэггүйгээр” ганцаараа үйлдсэн учраас ийм зүйл тохиолдсон байж болох уу? Бурхан хүний зөвшөөрөлгүйгээр Өөрөө шийдсэн учраас болсон байж болох уу? Бурхан урьдчилан мэдэгдсэн гэдгийг баримтууд хэлдэг. Бурхан бие махбодтой болохдоо ямар ч буруу зүйл хийгээгүй—Тэр хүний зөвшөөрлийг авах ёстой гэж үү? Цаашлаад Бурхан хүнд аль хэдийн сануулсан, магадгүй хүмүүс мартчихсан байх! Тэднийг буруушаах хэрэггүй, учир нь хүн аль хэдийн Сатанаар маш их завхруулагдаж, тэнгэрийн дор болж байгаа зүйлийн юуг ч ойлгох нь байтугай, сүнслэг ертөнцийн үйл явдлын талаар юу ч хэлж чадахаа больсон! Хүний өвөг дээдэс, бичин хүмүүс дэвжээн дээр үхсэн нь ямар ичгүүртэй вэ, гэхдээ энэ нь гайхмаар зүйл биш: Тэнгэр газар хэзээ ч таарамжтай байгаагүй бөгөөд чулуугаар хийгдсэн оюун ухаантай бичин хүмүүс Бурхан дахин бие махбодтой болж болно гэдгийг хэрхэн ойлгох юм бэ? “Жаран насандаа” байгаа иймэрхүү хөгшин хүн Бурханы илрэлтийн өдөр үхэж, тийм агуу ерөөл ирэхэд дэлхий ертөнцийг ерөөлгүйгээр орхих нь хэчнээн гунигтай вэ—энэ нь сонин биш гэж үү? Бие махбодтой болсон Бурхан бүх шашны бүлэглэл, урсгалуудаар дамжуулан хүчтэй долгион илгээсэн бөгөөд энэ нь тэдний анхдагч эмх журмыг “замбараагүй болгож”, Бурханы гарч ирэхийг хүсэн эрмэлзэж байсан бүх хүмүүсийн зүрх сэтгэлийг чичрүүлсэн. Хэн эрхэмлэн дээдлэхгүй байна вэ? Хэн Бурханыг харахыг хүсэн тэмүүлэхгүй байна вэ? Бурхан олон жилийн турш биечлэн хүмүүсийн дунд байсан, гэсэн ч хүн үүнийг хэзээ ч ухаараагүй. Өнөөдөр Бурхан Өөрөө гарч ирж, Өөрийн бие хэмийг олон нийтэд харуулсан, энэ нь хэрхэн хүний зүрх сэтгэлд баяр хөөр авчрахгүй байх юм бэ? Бурхан нэгэн цагт баяр баясгалан, уй гашуугаа хүнтэй хуваалцсан бөгөөд өнөөдөр Тэр хүн төрөлхтөнтэй дахин нэгдэж, өнгөрсөн цаг хугацааны үлгэр түүхийг түүнтэй хуваалцдаг. Тэр Иудейгаас явсны дараа хүмүүс Түүний ямар ч ул мөрийг олоогүй. Тэд Бурхантай дахин нэг удаа уулзахыг хүсэн эрмэлздэг бөгөөд тэд Түүнтэй дахин уулзсан, Түүнтэй дахин нэгдсэн гэдгээ мэддэггүй. Энэ нь өчигдрийн бодлыг яаж өдөөхгүй байж чадах юм бэ? Өнөөдрөөс хоёр мянган жилийн өмнө иудейн үр удам болох Ионагийн хүү Симон Аврагч Есүсийг харж, Түүнтэй нэг ширээн дээрээс хооллож байсан бөгөөд олон жил Түүнийг дагасныхаа дараа Түүнд илүү их сэтгэл татагдсан: Тэр Түүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хайрласан ба тэр Эзэн Есүсийг гүн гүнзгий хайрласан. Адууны хүйтэн тэвшинд төрсөн, алтан үстэй энэ нялх хүүхэд хэрхэн бие махбод болсон Бурханы эхний дүр төрх байсан талаар иудей хүмүүс юу ч мэдээгүй. Тэр тэдэнтэй адил гэж бүгд бодсон, Түүнийг арай өөр гэж хэн ч бодоогүй ба энэ энгийн, жирийн Есүсийг хүмүүс хэрхэн таних юм бэ? Иудей хүмүүс Түүнийг тэр үеийн иудей хүү гэж бодож байсан. Хэн ч Түүнийг хайр татам Бурхан гэж үзээгүй бөгөөд тэдэнд эд баялаг, арвин их нигүүлсэл, энх тайван, баяр баясгаланг өгөхийг хүмүүс Түүнээс гуйн, Түүнд сохроор шаардлага тавихаас өөр юу ч хийгээгүй. Яг саятан шигээр хүний хүсэж болох бүх зүйл Түүнд байгаа гэдгийг л тэд мэдэж байсан. Гэсэн ч хүмүүс Түүнд хайртай хүн мэт хэзээ ч хандаж байгаагүй; тэр үеийн хүмүүс Түүнийг хайрлаагүй, зөвхөн Түүнийг эсэргүүцэж, Түүнд бодлогогүй шаардлага тавьж байсан бөгөөд хэдий хүн Түүнийг мэддэггүй байсан ч Тэр хэзээ ч эсэргүүцэл үзүүлээгүй, хүнд дандаа нигүүлсэл өгч байсан юм. Тэр хүнд дулаан байдал, хайр, өршөөлийг чимээгүйхэн өгөхөөс өөрийг хийгээгүй, түүнээс ч илүүгээр Тэр хүнд хэрэгжүүлэлтийн шинэ арга барилыг өгч хүнийг хуулийн хүлээснээс хөтлөн гаргасан. Хүн Түүнийг хайрлаагүй, тэр зөвхөн Түүнд атаархаж, Түүний “онцгой авъяасыг” хүлээн зөвшөөрсөн. Хүн төрөлхтний дунд ирэхдээ энэ хайр татам Аврагч Есүсийн туулсан доромжлол хэчнээн их вэ гэдгийг харалган хүн төрөлхтөн хэрхэн мэдэх вэ? Түүний сэтгэлийн зовлонг хэн ч эргэцүүлж бодоогүй, Эцэг Бурханыг гэсэн Түүний хайрыг хэн ч мэдээгүй бөгөөд Түүний ганцаардлыг хэн ч мэдэж чадаагүй; хэдий Мариа Түүний “төрсөн эх” байсан боловч өршөөнгүй Эзэн Есүсийн зүрх сэтгэл дэх бодлыг тэр хэрхэн мэдэх билээ? Хүний Хүүгийн туулсан үгээр илэрхийлэхийн аргагүй зовлонг хэн мэдэх юм бэ? Түүнд хүсэлт тавьсныхаа дараа тэр үеийн хүмүүс хүйтнээр Түүнийг сэтгэлийнхээ мухарт тавьж, Түүнийг гарган хаясан. Иймээс Тэр гудамжинд тэнүүчлэн, гучин гурван хэцүү бэрх жил амьдрах хүртлээ өдөр өдрөөр, жил жилээр, олон жилийн турш урсгал даган явсан ба эдгээр жилүүд нь урт бас богино аль аль нь байсан юм. Тэр хүмүүст хэрэгтэй болонгуут тэд инээмсэглэсэн царайгаар Түүнийг гэртээ урьж, Түүнд шаардлага тавихаар оролддог бөгөөд Тэр тэдэнд хувь нэмэр оруулсны дараа тэд Түүнийг нэн даруй хаалгаар түлхэн гаргадаг байсан. Хүмүүс Түүний амнаас гарсан зүйлийг идэж, Түүний цусыг ууж, тэдэнд хайрласан Түүний нигүүлсийг тэр таалан соёрхсон боловч тэд мөн Түүнийг эсэргүүцсэн, учир нь хэн тэдэнд амь өгснийг тэд хэзээ ч мэдээгүй юм. Эцэст нь тэд Түүнийг загалмайд цовдолсон, гэхдээ Тэр ямар ч дуу чимээ гаргаагүй. Өнөөдөр ч гэсэн Тэр чимээгүй хэвээр үлддэг. Хүмүүс Түүний махан биеийг идэж, тэдэнд зориулж хийсэн Түүний хоолыг идэж, Түүний тэдэнд нээж өгсөн замаар алхаж, Түүний цусыг уудаг, гэсэн ч тэд мөн л Түүнийг голохоор санаархаж, тэдэнд амийг нь өгсөн Бурханд тэд үнэхээр дайсан мэт ханддаг ба харин оронд нь өөрсөдтэйгээ яг адилхан тэдгээр боолуудад тэнгэрлэг Эцэг мэт ханддаг. Үүгээрээ тэд Түүнийг санаатайгаар эсэргүүцэхгүй байна гэж үү? Есүс яаж загалмай дээр үхэх болсон юм бэ? Та нар мэдэх үү? Түүнд хамгийн ойр байсан, Түүнийг идэж, Түүнийг ууж, Түүнийг таашаан соёрхож байсан Иудас Түүнээс урваагүй гэж үү? Иудасын урвалтын шалтгаан нь Есүс ердөө л энгийн өчүүхэн багшаас өөрцгүй байснаас болсон биш үү? Есүс ер бусын бөгөөд тэнгэрээс ирсэн Нэгэн гэдгийг хүмүүс хэрвээ үнэхээр харсан бол, тэд хэрхэн Түүнийг амьдаар нь хорин дөрвөн цагийн турш, Түүний биед ямар ч амьсгаа үлдэхгүй болтол нь загалмай дээр цовдолж чадах юм бэ? Хэн Бурханыг мэдэж чадах вэ? Хүмүүс Бурханыг ханашгүй шуналтайгаар эдлэхээс өөр юу ч хийдэггүй, гэхдээ тэд хэзээ ч Түүнийг мэдээгүй. Тэд даварсаар даварсаар “Есүсийг” өөрсдийн тушаалд, өөрсдийн зааварт бүрэн дуулгавартай байлгасан. Толгой хоргодох газаргүй Энэ хүний Хүүд ямар нэг өршөөл энэрлийн замыг хэн үзүүлсэн бэ? Эцэг Бурханы даалгаврыг биелүүлэхэд Түүнтэй хүчээ нэгтгэхийг хэн бодож байсан бэ? Хэн хэзээд Түүнийг бодож байсан бэ? Түүний бэрхшээл зовлонгийн талаар хэн санаа тавьж байсан бэ? Өчүүхэн төдий ч хайргүйгээр хүн Түүнийг урагш, хойш угзардаг; түүний гэрэл болон амь хаанаас гарсныг хүн мэддэггүй бөгөөд хүмүүсийн дунд зовлон шаналал туулсан, хоёр мянган жилийн өмнөх Есүсийг хэрхэн дахин нэг удаа цовдлох талаар нууцаар төлөвлөхөөс өөрийг хийдэггүй. “Есүс” үнэхээр тийм үзэн ядалтыг төрүүлсэн үү? Түүний хийсэн бүхэн аль хэдийн мартагдчихсан уу? Мянга мянган жилийн турш нэгдэн нийлсэн үзэн ядалт нь эцэстээ гадагшаа буудах болно. Иудейчүүдийн үр хүүхдүүд! Та нар Түүнийг тийм их үзэх ядахуйцаар “Есүс” та нарт хэзээ дайсагнасан юм бэ? Тэр маш ихийг хийсэн ба маш ихийг ярьсан—үүний юу ч та нарын тусын тулд байгаагүй юу? Тэр оронд нь юу ч нэхэлгүйгээр Өөрийн амийг та нарт өгсөн, Тэр Өөрийгөө бүхэлд нь та нарт өгсөн, та нар үнэхээр Түүнийг амьдаар нь идэхийг хүсэж байна уу? Тэр Өөрийн бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр, дэлхийн алдрыг, хүмүүсийн дундах дулаан байдлыг, хүмүүсийн дундах хайрыг болон хүмүүсийн дундах бүх ерөөлийг хэзээ ч эдлэлгүйгээр та нарт өгсөн. Хүмүүс түүнд маш муухай хандсан, Тэр газар дээрх бүх эд баялгийг хэзээ ч эдлээгүй, Тэр Өөрийн чин үнэнч, дүрэлзсэн зүрх сэтгэлийг бүхэлд нь хүнд зориулсан, Тэр Өөрийн бүхий л зүйлийг хүн төрөлхтөнд зориулсан, тэгвэл хэн Түүнд дулаан байдлыг өгсөн бэ? Түүнд хэн тайтгаралыг өгсөн бэ? Хүн бүх дарамтыг Түүн дээр овоолсон, тэр бүх азгүй явдлыг Түүнд гардуулсан, хүмүүсийн дундах ихэнх золгүй дадлага туршлагыг Түүнд тулгасан, бүх шударга бус явдлын төлөө тэр Түүнийг буруушаадаг бөгөөд Тэр үүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн. Тэр хэн нэгэнд эсэргүүцэл үзүүлж байсан уу? Тэр хэн нэгнээс өчүүхэн нөхөн төлөөс хүсэж байсан уу? Хэн Түүнийг өрөвдөн энэрч байсан бэ? Энгийн хүмүүс болохын хувьд та нарын хэнд романтик бага нас байгаагүй вэ? Хэнд өнгөлөг залуу нас байгаагүй вэ? Хэнд хайртай хүмүүсийн халуун дулаан байдал байдаггүй вэ? Хэнд хамаатан садан, найз нөхдийн хайр байдаггүй вэ? Хэн бусдын хүндлэлгүй байна вэ? Хэнд халуун дулаан гэр бүл байхгүй вэ? Хэнд итгэл хүлээсэн хүний тайтгаруулалт байхгүй вэ? Тэр үүний аль нэгийг эдэлсэн үү? Хэн Түүнд өчүүхэн ч дулаан байдлыг өгсөн бэ? Хэн түүнд өөдөсхөн ч гэсэн тайтгарал бэлэглэсэн бэ? Хэн түүнд маш бага ч хүний ёс суртахууныг үзүүлсэн бэ? Хэн Түүнийг тэвчиж байсан бэ? Хүнд хэцүү үед нь хэн Түүнтэй хамт байсан бэ? Энэ хэцүү бэрх амьдралыг хэн Түүнтэй хамт өнгөрөөсөн бэ? Хүн Түүнээс шаарддаг зүйлээ хэзээ ч багасгадаггүй; тэр ямар ч эргэлзээгүйгээр Түүнд шаардлага тавьж байдаг, хүний ертөнцөд ирснээрээ Тэр түүний шар үхэр эсвэл морь, түүний хоригдол байх ёстой мэт, Өөрт байгаа бүхнийг хүнд өгөх ёстой мэт байдаг; хэрвээ тэгэхгүй бол хүн хэзээ ч Түүнийг уучлахгүй, Түүнд зөөлөн хандахгүй, хэзээ ч Түүнийг Бурхан гэж дуудахгүй бөгөөд хэзээ ч Түүнийг өндөрт өргөмжлөхгүй. Бурханд хандах хандлагадаа хүн хэтэрхий хатуу байдаг, тэр Бурханыг үхтэл нь тарчлаахаар шийдсэн мэт байдаг ба зөвхөн үүний дараа л тэр Бурханд тавьдаг шаардлагуудаа сулруулах болно; тэгэхгүй бол хүн Бурханд тавьдаг шаардлагуудынхаа стандартыг хэзээ ч бууруулахгүй. Ийм хүн яаж Бурханаар жигшүүлэхгүй байж чадах юм бэ? Энэ нь өнөөдрийн эмгэнэлт явдал биш гэж үү? Хүний мөс чанар хаана ч харагддаггүй. Тэр Бурханы хайрыг хариулах болно гэж хэлсээр байдаг боловч тэр Бурханыг задлан шинжилж, Түүнийг үхтэл нь тамладаг. Энэ нь өвөг дээдсээс нь өвлөгдөн ирсэн Бурханд итгэх түүний итгэлийн “нууц жор” биш гэж үү? “Иудейчүүд” олдохгүй газар гэж хаа ч байхгүй бөгөөд тэд өнөөдөр ч гэсэн адилхан ажил хийж, Бурханыг эсэргүүцэх нэг төрлийн ажлаа хийсээр байдаг боловч тэд Бурханыг өндөрт өргөж байна гэдэгтээ итгэдэг. Хүний нүд яаж Бурханыг таньж чадах билээ? Махан биеэр амьдардаг хүн, Сүнснээс ирсэн, бие махбод болсон Бурханд хэрхэн Бурхан шиг хандаж чадах юм бэ? Хүмүүсийн дундаас хэн Түүнийг мэдэж чадах юм бэ? Хүмүүсийн дундах үнэн хаана байна? Жинхэнэ зөвт байдал хаана байна? Хэн Бурханы зан чанарыг мэдэж чадах вэ? Тэнгэр дэх Бурхантай хэн өрсөлдөж чадах вэ? Түүнийг хүмүүсийн дунд ирэхэд хэн ч Бурханыг мэдээгүй бөгөөд Тэр гологдсон гэдэгт гайхах зүйл үгүй. Хүн Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчих вэ? Дэлхийн харанхуйг зайлуулах боломжийг тэр гэрэлд хэрхэн олгох билээ? Энэ нь бүгд хүний шулуун цайлган зориулалт биш гэж үү? Энэ нь хүний цэх шулуун оролт биш гэж үү? Бурханы ажил хүний оролт дээр төвлөрөөгүй гэж үү? Та нар Бурханы ажлыг хүний оролттой нэгдүүлж, хүн ба Бурханы хооронд сайн харилцааг бий болгож, өөрийн биелүүлэх учиртай үүргээ чадлынхаа хэрээр сайн хийнэ гэж Би итгэж байна. Ийм байдлаар, Бурханы ажил хожим дуусч, Түүний алдар цуутайгаар төгсөх болно!
Тайлбар:
a. “Хүний ‘оролт’” нь хүний дуулгаваргүй зан авирыг илэрхийлж байна. Эерэг зүйл болох хүмүүсийн амь руу орох оролтыг авч үзэхийн оронд энэ нь тэдний сөрөг зан авир болон үйлдэлтэй хамаатай. Энэ нь Бурханы эсрэг байдаг хүний бүх үйл хэргийг өргөнөөр хамаатуулж байна.
b. “Хуурамч айдаст нэрвэгдсэн” гэдэг нь хүний хүн чанарын төөрөлдсөн амьдралыг дооглохын тулд хэрэглэгдсэн. Энэ нь чөтгөрүүдтэй хамт амьдардаг хүн төрөлхтний амьдралын муу муухай байдалтай хамаатай.
c. “Ааг омог улам их шатаж” гэдгийг тохуурхан хэлсэн бөгөөд энэ нь хүний муухай байдалтай хамаатай.
d. “Амьдаар нь баривчилж” гэдэг нь хүний хэрцгий догшин, жигшмээр зан авиртай хамаатай. Хүн увайгүй, Бурханыг өчүүхэн төдий ч уучилдаггүй бөгөөд Түүнд утгагүй шаардлага тавьдаг.
e. “Оюун ухаандаа сайтар бодсон төлөвлөгөө” гэж тохуурхан хэлсэн бөгөөд энэ нь хүмүүс өөрсдийгөө хэр их мэддэггүй ба өөрсдийн бодит биеийн хэмжээгээ мэддэггүйтэй хамаатай.
f. “Хүндэт” гэдгийг тохуурхан хэлсэн.
g. “Юун түрүүнд санаа зовж, хамгийн сүүлд өөрсдийгөө зугаацуулах хүмүүс” гэдэг нь эх оронч байж, улс орныхоо төлөө шаргуу ажиллах гэсэн утгаар хэрэглэгдсэн.
h. “Харвах” гэдэг нь Бурханд ялагдах үедээ уур хилэнгээр дүрэлздэг хүмүүсийн муухай байдлыг илтгэдэг. Энэ нь Бурханыг эсэргүүцэх тэдний эсэргүүцлийн хэмжээг илтгэдэг.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.   
Анхны өгүүлэл линк: Ажил ба оролт (1)
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment