2019-08-06

4. Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар томилогдсон юм уу? Шашны пасторууд болон ахлагчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах нь хүн Бурханд дуулгавартай байж, дагаж байгаа гэдгийг илтгэх үү?

4. Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар томилогдсон юм уу? Шашны пасторууд болон ахлагчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах нь хүн Бурханд дуулгавартай байж, дагаж байгаа гэдгийг илтгэх үү?
Бурханыг дагах үндсэн ач холбогдол нь бүх зүйл Бурханы бодитой үгсийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эсвэл Бурханы хүслийг биелүүлэхийг эрж хайж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы бодитой үгс дээр төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы бодитой үгэн дээр төвлөрдөггүй бол чи Бурханы үгийг үл таних хүн бөгөөд Ариун Сүнсний ажлыг бүрмөсөн алдсан байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний мөрийг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь чиний ирээдүйн оролтонд асар их саад бартаа болох болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, тэгснээрээ Бурханы тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг—хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэд үзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг. Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж,
Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

8. Бурхан итгэдэг хүмүүс Түүнд дуулгавартай байж, Түүнийг шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж эсвэл хүндлэх ёсгүй; чи эхний байрыг Бурханд, хоёрдугаар байрыг хүндэлдэг хүмүүстээ, гуравдугаар байрыг өөртөө өгөх ёсгүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг—ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг—Бурхантай тэнцүүлж, Түүнтэй адилтган бодох ёсгүй. Энэ нь Бурханы хувьд тэвчишгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас

Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм туранхай хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн албан тушаал, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй; тэд зүгээр л Христийг, үнэнийг, амийг орхисон урвагчид юм.

Чиний гайхан биширдэг зүйл бол Христийн даруу зан биш, харин алдартай байр суурин дээр байгаа тэдгээр хуурамч хоньчид юм. Чи Христийн хайр татам байдал эсвэл мэргэн ухааныг хайрладаггүй, харин бузар булай ертөнцтэй холбогддог эдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн өвдөлт шаналлыг харан инээдэг боловч тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэрхүү амьд үхдлүүдийг гайхан биширдэг. Чи Христийн хажууд зовохыг хүсэхгүй байгаа боловч чамайг зөвхөн махан бие, бичиг үсэг, хяналтаар хангадаг эдгээр бодлогогүй антихристүүдийн гар луу баяртайгаар очдог. Бүр одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдний зүг, тэдний нэр хүнд, бүх Сатаны зүрх сэтгэл дэх тэдний байр суурь, тэдний нөлөө, тэдний эрх мэдэл рүү эргэсэн хэвээр байгаа, гэсэн ч чи Христийн ажлыг хүлээж авахаас татгалзах, эсэргүүцэх хандлагыг агуулсаар байна. Ийм учраас чамд Христийг хүлээн зөвшөөрөх итгэл байдаггүй гэж Би хэлдэг. Чамайг албадсан учраас л чи одоог хүртэл Түүнийг дагаж байсан. Чиний зүрх сэтгэлд олон сүрлэг дүр зураг үүрд сүндэрлэж байдаг; чи тэдний үг болон үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд агуу, үүрд баатрууд байдаг. Гэвч өнөөдрийн Христийн хувьд ийм биш юм. Тэр та нарын зүрх сэтгэлд үүрд ялихгүй, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй байдаг. Учир нь Тэр хэтэрхий энгийн, хэтэрхий бага нөлөөтэй бөгөөд сүрлэг байдлаас хол байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment