2019-08-01

3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон буруушаалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?

3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон буруушаалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?
Ажлын гурван үе шат бүр өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа, бие даан хийгддэггүй. Хэрэгжүүлэх ажлын эрин үе болон төрөл нь асар их ялгаатай байдаг хэдий ч үүний гол цөм нь мөн л хүн төрөлхтний аврал байдаг ба авралын ажлын үе шат бүр нь сүүлийнхээсээ илүү гүнзгий байдаг. Ажлын үе шат бүр сүүлийн ажлын суурин дээр үргэлжилдэг. Ийм байдлаар үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Өөрийн ажлаараа Бурхан, хүнд өмнө нь хэзээ ч илэрхийлэгдэж байгаагүй Өөрийн зан чанарын талыг байнга илэрхийлж, Өөрийн шинэ ажлыг, Өөрийн шинэ оршихуйг хүнд үргэлж илэрхийлж байдаг бөгөөд шашны нөлөө бүхий хүмүүсийн бүлэг үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, илт эсэргүүцдэг боловч Өөрийн хийхээр зорьсон шинэ ажлыг Бурхан үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд үүний улмаас хүний эсэргүүцэлтэй үргэлж тулгарч байдаг. Иймээс Түүний зан чанар, түүнчлэн Түүний ажлын эрин үе болоод хүлээн авагчид ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Цаашлаад Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, үүнтэй харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлдэг. Хүн нэг төрлийн л ажлыг эсвэл хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрөх чадвартай байдаг. Тэдгээртэй зөрөлдсөн эсвэл тэдгээрээс илүү дээр ажил буюу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хүнд хэцүү байдаг—гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажлыг хийж байдаг, иймээс Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан яаж үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнээс ч илүүтэйгээр хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л эдгээр хүмүүс мэргэжилтнүүд болсон.
Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу эсвэл энэ нь Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн үнэхээр хэлэх чадваргүй байдаг. Олон хүмүүс, хэрвээ энэ нь өмнө нь ирсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрдөг ба өмнөх ажлаас ялгаатай байвал үүнийг эсэргүүцэж голох хандлага баримталдаг. … Бурханы ажлын зарчмыг мэддэггүй учраас мөн Ариун Сүнсний ажлыг хангалттай ноцтойгоор авч үздэггүй учраас та нар Бурханы ажлыг эсэргүүцдэг эсвэл өнөөдрийн ажлыг хэмжихийн тулд өөрсдийн үзлээ ашигладаг гэдгээ мэдэж ав. Та нарын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл болон Ариун Сүнсний ажилд саад болдог чинь та нарын үзэл болон төрөлхийн их зангаас үүсдэг. Энэ нь Бурханы ажил буруу учраас биш, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдэхийг хүсэж байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байдаг. Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэсэн ч амь үнэнийг эрж хайгаагүй. Тиймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг ирэхийг хүлээж байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний замыг мэддэггүй. Ийм тэнэг, зөрүүд хүмүүс Бурханы ерөөлийг хэрхэн олж авах вэ? Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас л Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор ямар нэгэн байдлаар Мессиагийн мөн чанарыг эсэргүүцэх зуураа Мессиагийн нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлэх алдаа гаргасан. Эдгээр фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон ба үнэнийг дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр байсан ч Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Тэнэг, мэдлэггүй хүмүүс, Христийн энгийн хүн чанарыг өө сэв гэж үздэг. Тэр Өөрийн бурханлаг чанараа хэрхэн илэрхийлж, илчлэх нь хамаагүй, хүн Түүнийг Христ гэж хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Христ Өөрийн дуулгавартай байдал, номхон даруу байдлыг хэдий чинээ их харуулна, тэнэг хүмүүс Христийг төдий чинээ дорд үздэг. Тэр ч байтугай Түүнд гадуурхсан ба доромжилсон хандлагаар ханддаг хүмүүс байдаг, гэсэн ч тэд шүтэн бишрэхийн тулд ширээн дээрээ ихэмсэг төрхтэй “агуу хүмүүсийн” зургийг тавьдаг. Хүний Бурханд хандах дуулгаваргүй байдал ба эсэргүүцэл нь, бие махбодтой болсон Бурханы мөн чанар Бурханы хүсэлд захирагддаг байдлаас, мөн түүнчлэн Христийн энгийн хүн чанараас үүсдэг; энд л хүн Бурханыг эсэргүүцэж, дуулгавартай дагадаггүйн эх үүсвэр оршиж байгаа юм. Хэрвээ Христэд хүн чанарын гадаад төрх байдаггүй, мөн бүтээгдсэн хүний өнцгөөс Бурхан Эцгийн хүслийг эрж хайдаггүй, харин үүний оронд Тэр супер хүний чанарыг эзэмшсэн байсан бол ямар ч хүн дуулгаваргүй хандахгүй байх байсан юм. Хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд итгэхэд үргэлж бэлэн байдгийн шалтгаан нь, тэнгэр дэх Бурханд хүн чанар байхгүй ба Түүнд бүтээгдсэн зүйлийн нэг ч чанар байхгүйгээс болдог билээ. Иймээс хүн Түүнд үргэлж хамгийн их хүндэтгэлтэйгээр ханддаг, харин Христэд үл хүндэтгэсэн хандлага гаргадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтан авдаг. Хэрвээ Бурхан зөвхөн хүнд үл үзэгддэг Сүнс байвал Бурханд итгэхэд хүнд их хялбар байх болно. Хүн өөрийн төсөөллийг сул тавьж, өөрийгөө баясгаж, жаргалтай байлгахын тулд дуртай дүр зургаа Бурханы дүр төрх болгон сонгох болно. Ийм байдлаар хүн өөрийн Бурханд хамгийн таатай байх зүйлийг болон энэ Бурханы хамгийн их хийхийг эрмэлзэж буй зүйлийг ямар ч эргэлзээгүйгээр хийж болох юм. Үүнээс ч илүүтэйгээр хүн, өөрөөс нь өөр хэн ч Бурханд илүү үнэнч, сүсэгтэй биш бөгөөд бусад бүх хүмүүс бол Харь үндэстний ноход, Бурханд үнэнч бус гэж итгэдэг. Энэ бол Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй, хоосон номлолд тулгуурласан хүмүүсийн эрж хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний хайж байгаа зүйл нь хоорондоо нэг их ялгаагүй бүгд ижилхэн. Гагцхүү тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр зураг өөр боловч мөн чанараараа чухамдаа яг ижил байдаг.

Хүн Бурханд итгэх хэнэггүй итгэлдээ санаа үл зовох ба хүссэнээрээ Бурханд итгэдэг. Хүн хэний ч биш өөрийн Бурханд итгэж байгаа учраас энэ бол хэний ч саад болж чадахгүй “хүний эрх, эрх чөлөө”-ний нэг юм; энэ бол хүний хувийн өмч бөгөөд бараг хүн бүр ийм төрлийн хувийн өмчтэй байдаг. Хүн энэ хувийн өмчөө үнэт эрдэнэс гэж үздэг, харин Бурханы хувьд үүнээс илүү дорд, үнэ цэнэгүй зүйл байхгүй, учир нь Бурханыг эсэргүүцэж байгааг илүү тодорхойгоор илтгэх зүйл хүний энэ хувийн өмчөөс өөр байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажлын улмаас л Бурхан биет хэлбэртэй агаад хүн харж, хүрч болох махбод болсон. Тэрээр хэлбэргүй Сүнс биш, харин хүн холбоо барьж, харж болдог махбод юм. Гэсэн хэдий ч, хүмүүсийн итгэдэг ихэнх Бурхад нь хэлбэргүй бас хэлбэрт үл баригдах, бие махбодгүй шүтээнүүд байдаг. Ийм байдлаар бие махбодтой болсон Бурхан нь Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн дайсан болсон бөгөөд үүний нэгэн адил, Бурхан бие махбодтой болсон баримтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс Бурханы өрсөлдөгчид болсон. Хүн өөрийн сэтгэлгээний улмаас эсвэл тэрслүү байдлынхаа улмаас биш, харин энэ хувийн өмчөөсөө болж үзлийг эзэмшдэг. Чухамдаа энэ л өмчөөс болж ихэнх хүмүүс үхдэг бөгөөд хүрч, харж болохгүй, оршдоггүй энэ тодорхойгүй Бурхан л хүний амийг үнэндээ сүйрүүлдэг. Хүний амийг бие махбодтой болсон Бурхан эсвэл тэнгэрт байгаа Бурхан ч биш, харин хүний өөрийнх нь төсөөллийн Бурхан үгүйрүүлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment