2019-08-25

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж
Нэгдүгээрт, үнэн зам нь Ариун Сүнсний ажлыг агуулдаг. Төгс Хүчит Бурхан ирж, Хаанчлалын эрин үеийг байгуулсан бөгөөд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн шинэ ажлыг хийж, хүмүүсийг шүүх, цэвэрлэх үгээ тунхаглан, хүн төрөлхтнийг амийн шинэ хангалтаар хангасан билээ. Урсгал бүрийн доторх үнэнч хүмүүс нэг нэгээрээ Төгс Хүчит Бурханы нэрийн дор Түүн рүү эргэн ирээд байна. Хүн хэчнээн эсэргүүцэж, ямар ч саад бэрхшээл гарч ирлээ гэсэн Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээ мөн л далайн давлагаа мэт оргилж, эх газрын Хятад даяар түгээд байна. Бүх хүн баяртайгаар тэмдэглэн, ариун уул руу цувцгааж байна. Хэдийгээр бид бүгд өөр өөр урсгалаас ирсэн боловч хамтдаа эв эетэй амьдарч, нэг нэгэндээ тусалж чаддаг. Энд ямар ч бүлэглэл байдаггүй бөгөөд чуулганы амьдрал амин чанараар бялхаж байна. Энд ах эгч нар цуглаандаа хэзээ ч сэтгэл ханадаггүй бөгөөд дуулж, баясах магтан дуу, биднийг гэгээрүүлдэг залбирал байдаг. Бид цуглах болгондоо бүгд Төгс Хүчит Бурханы үгээс шинэ хангалтыг хүлээн авч, өөрсдийн дутагдлыг танин мэдэж чаддаг бөгөөд Бурханы үгээс хэрэгжүүлэх замыг олдог. Бурханы үгийн дагуу бид хэвийн байдлаар хамтран оршиж, нэг нэгнээ хайрлаж чаддаг. Өөр өөр үзэл бодолтой нүүр тулах үедээ бид бүгд өөрсдийн үзэл бодлыг хойш тавьж, бусад хүний санааг анхааралтай сонсож чаддаг. Завхрал ил болох үед бид Бурханы үгэнд үндэслэн өөрсдийгөө эргэцүүлж, шинжилж чаддаг. Бид чуулганы ашиг сонирхолд хор хөнөөлтэй зүйл хийх үедээ баримтуудын үнэнтэй нүүр тулж, засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрөх зоригтой бөгөөд Чуулган дахь Бурханы үгийн үнэний эрх мэдэлд буулт хийдэг; ах эгч нар маань итгэлээр бялхаж байдаг бөгөөд Бурханы даалгаврыг үнэнчээр үүрч, бүх зүрх сэтгэлээрээ Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээх ажлын төлөө махан биеийн жаргалыг орхидог. Янз бүрийн урсгал бидэнтэй яаж ч харьцлаа гэсэн, бид гологдож, хавчигдаж, зодуулж, хараалгалаа ч гэсэн ямар ч бэрхшээлийг үүрэхэд бэлэн байдаг бөгөөд Бурханы хүслийг биелүүлэхийн тулд эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы сайн мэдээг ямагт номлосоор байдаг. Өнөөдөр Бурханы сонгосон хүмүүс хэдэн жилийн турш Бурханы шүүлт,
гэсгээлтийг туулж, амь зан чанар нь янз бүрийн түвшинд өөрчлөгдсөн бөгөөд Бурханы сонгосон олон хүн Бурханы ажлын туршлагаараа юу олж авсан талаарх жинхэнэ туршлагыг баримтжуулан нийтлэл, магтан дуу бичиж, Бурханыг гэрчлэхийн тулд интернэтэд байрлуулж, эдгээрээс олонхыг нь кино, видео болгон хөрвүүлээд байна. Эдгээр нийтлэл, магтан дуу болон кино нь Бурханы сонгосон хүмүүсийн амь зан чанар дахь жинхэнэ өөрчлөлтийг гэрчилдэг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн үнэний талаарх ойлголт болон Бурханы талаарх чин үнэнч мэдлэгийг гэрчилдэг. Тэдгээр нь ялагчдын гэрчлэл юм. Ийм гэрчлэлийн хэмжээ улам олширч байгаа нь Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үр нөлөө биш гэж үү? Ариун Сүнсний ажилгүйгээр хэн ийм үр дүнд хүрч чадах билээ? Ах эгч нарынхаа туршлага, гэрчлэлээс Төгс Хүчит Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харж болно. Төгс Хүчит Бурханы ажил нь Ариун Сүнсний ажлыг агуулдаг. Гэвч Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлээгүй янз бүрийн урсгалын хувьд, номлодог хүмүүс нь номлолгүй, итгэгчид нь сөрөг, сул дорой, итгэл нь хөрсөн байдаг. Тэд атаач, сөргөлдөгч байж, бүлэглэл үүсгэдэг бөгөөд адилхан ажил хийж байж болох ч, адилхан шалтгаантай байдаггүй. Шашны нийгэмлэгт аль хэдийн Ариун Сүнсний ажил дутагддаг гэдгийг нотлоход энэ хангалттай юм. Төгс Хүчит Бурханы Чуулган нь Ариун Сүнсний ажлыг агуулдаг учраас амин чанараар маш дүүрэн харагддаг бол янз бүрийн урсгал нь баргар, эзгүй, Ариун Сүнсний ажлыг алдсан байдаг бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганаас эрс ялгаатай байдаг. Иймээс аль нь үнэн зам, аль нь хуучин зам болох нь харваас илэрхий байдаг билээ.

Хоёрдугаарт, үнэн зам нь үнэнийг агуулдаг бөгөөд шинэ эрин үед хэрэгжүүлэх замыг хүмүүст зааж, хүмүүст амийн шинэ хангалт олж авах боломж олгож чаддаг. Тэдний амь зан чанар улам бүр өөрчлөгдөж, хүн чанар нь улам бүр хэвийн болдог. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн ажилдаа олон өөр чиглэлийн олон үнэнийг тунхагладаг. Эдгээрт Бурханы ажлыг ойлгох тухай үнэн болон шинэ эрин үед хэрхэн хэрэгжүүлж, орох тухай үнэн багтдаг. Жишээлбэл, эдгээрт: Бурханы удирдлагын зорилго; Түүний ажлын цаад зарчим; Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын дотоод үнэн; Бурхан шүүлтийн ажлаа хэрхэн хийдэг; Бурхан махбод болдгийн ач холбогдол; хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хэрхэн хөгжсөн; Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг; Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг; хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газар ямар байх; өөр өөр төрлийн хүмүүсийн төгсгөл ямар байх; итгэгчид ямар үзэл бодолтой байх ёстой; үүргээ хэрхэн үнэнчээр биелүүлэх; хэрхэн үнэнч хүн байх; хүн хэрхэн хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай; Бурханы санаа зорилгод нийцсэн байдлаар Бурханд хэрхэн үйлчлэх; Бурханыг гэх жинхэнэ дуулгавартай байдал болон хайранд хэрхэн хүрэх зэрэг багтдаг. Эдгээр үнэнийг Төгс Хүчит Бурхан тунхагласнаар хүмүүст Бурханы ажил болон Түүний зан чанарын талаар хамаагүй илүү ойлголттой болох боломж олгодог төдийгүй уг чанар, мөн чанар болон завхралынхаа баримтын талаар илүү дээр ойлголттой болох боломж олгодог. Түүнчлэн эдгээр үнэн нь хүмүүст зан чанараа өөрчлөхийн тулд дагах ёстой замыг тодорхой харах боломж олгодог. Хүмүүс Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар хуучин итгэлийнхээ холилдсон талуудыг эцэст нь ойлгодог болж, Бурханы золин аврал болон арвин их нигүүлслийг хүлээн авсан боловч илүү их биеийн таашаал, материаллаг ерөөлийн төлөө явуулга хийх, Бурханаар дамжуулан зол завшаан, мөрөөдөлдөө хүрэхээр гүнээ хүсэн хүлээсэн хэвээр байдаг гэдгээ танин мэддэг. Түүнчлэн тэд Бурханы төлөө ажиллахаар яаравчилдаг боловч ерөөгдөж, титэм хүртэхийн төлөө ингэж байдаг. Тэд хувийн нэр хүнд, ашиг хонжооны нэрийн дор үүнийг хийдэг. Харин бүтээгдсэн зүйлийнхээ хувиар үүргээ биелүүлэх гэж эдгээр зүйлийг хийдэггүй. Хүмүүс Бурханаас хэчнээн их нигүүлсэл, хэчнээн олон ерөөл олж авдаг ч бай, Бурханы хийдэг ямар нэгэн зүйл үзэлтэй нь өчүүхэн төдий л нийцэж чадахгүй бол даруйхан эсэргүүцэж, Бурханд гомдоллодог. Тэд бүр ил тод Бурханд дайсагнан, Бурханыг хаяхдаа ч тулдаг. Хүмүүс анхдагч мөс чанар болон Бурханы дэргэд ухаалгаар бодох чадвараа аль эрт алдсан. Сатан маш их завхруулснаар хүмүүс хүн төрхөө бүрэн алдсан. Төгс Хүчит Бурханы тунхагласан үнэн нь хүмүүст өөрсдийн завхралын талаар жинхэнэ ойлголттой болох боломж олгож, аминч, жигшүүртэй, хүн чанараар дутмаг гэдгийг нь харуулдаг. Үүний зэрэгцээ тэд өөрсөд дээр нь хийгддэг Бурханы авралын ажлын ач холбогдлыг болон Бурханы хянуур, энэрэнгүй санаа зорилго, хүнийг аврах гэсэн цуцалтгүй хүчин чармайлт, төлсөн төлөөсийг ойлгож авдаг. Хүмүүсийн сүнс ийнхүү бага багаар сэрж эхэлдэг бөгөөд мөс чанар, ухаалгаар бодох чадвар нь өдөр, өдрөөр сэргэж эхэлдэг. Хүмүүс өөрсдийн махан биеийг хангалуун байлгахаар эрэлхийлэхээ больж, Бурхантай наймаацахаа больдог. Харин тэд Бурханы санаа зорилгыг хангалуун байлгаж, Бурханд байгаа бүхнээ өргөхийг л хичээдэг. Энэ маягаар бүтээгдсэн зүйлс болохынхоо хувьд хүмүүс Бүтээгчтэй хэвийн харилцаагаа аажмаар эргүүлэн олж авдаг. Тэд Бурханд улам бүр хайртай болж, улам дуулгавартай, шүтлэгтэй болж, эцэст нь хүн ямар байх ёстой шиг харагдаж эхэлдэг. Товчхондоо, Бурханд итгэх итгэлдээ аврал хүртэхийн тулд нэн даруй ойлгох хэрэгтэй үнэнийг Төгс Хүчит Бурхан бидэнд өгдөг. Тэрээр бидэнд шинэ эрин үе дэх замын чиглэлийг харуулж, бидний аминд хэрэгтэй хамгийн бодит хангалтыг олж авах боломжийг олгодог. Төгс Хүчит Бурханы зам нь үнэн зам гэдгийг энэ бүгд нотолдог.

Гуравдугаарт, үнэн зам нь хүнд Бурханы талаарх шинэ, бодит ойлголтыг өгч, Бурханыг улам их хайрлах боломж олгодог. Ах эгч нар аа, та нар Төгс Хүчит Бурханы үгийг биечлэн уншиж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүстэй үнэхээр холбоо барьж чадвал, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар Төгс Хүчит Бурханы үнэнийг эрж хайдаг хэв маягаараа дамжуулан Бурханы талаарх шинэ мэдлэг болон илүү нарийн ойлголтыг олж авсан гэдгийг олж тогтооход амархан. Хүмүүс Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар Бурханы зөвт зан чанарыг ойлгож, Бурханы төрөлх зан чанар нь хайр, өршөөл төдийгүй сүр жавхлан, уур хилэнг мөн агуулдаг бөгөөд Түүний зан чанар нь хүн төрөлхтний ямар ч зөрчлийг тэвчдэггүй гэдгийг хардаг. Бурхан хүнийг шүүх үнэнийг илэрхийлснээр төдийгүй хүмүүсийг илчлэх бүх төрлийн нөхцөл байдал, орчныг зохицуулах, мөн эцэст нь хүмүүсийг цэвэршүүлж, ариусгахын тулд гамшиг ашигласнаар хүн төрөлхтнийг авардаг гэдгийг хүмүүс Төгс Хүчит Бурханы ажлыг туулснаар хардаг. Үүний зэрэгцээ Бурхан чуулган дахь антихристүүд, ёрын мууг үйлдэгчид болон үл итгэгчдийг хэрхэн илчилдэг, Өөрийн сонгосон хүмүүсийг төгс болгохын төлөө үйлчлүүлэхээр агуу улаан лууг хэрхэн жолооддогийг хүмүүс бас хардаг. Хүмүүс ийнхүү Бурханы төгс хүчин, мэргэн ухаан, гайхалтай байдал болон ойлгошгүй байдлын талаар зарим бодит мэдлэгийг олж авдаг. Түүнчлэн хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы нинжин санаа зорилго, хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайр болон Түүний ариун, үзэсгэлэнтэй мөн чанарын талаар илүү бодитой ойлголт олж авдаг. Төгс Хүчит Бурханы ажил, үгийг туулах нь хүмүүст Бурханы талаарх олон буруу ойлголтоо шийдвэрлэхэд туслан, Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан бус, харин бүх Харь үндэстний улсуудын Бурхан бөгөөд бүх бүтээгдсэн зүйлийн Бурхан гэдгийг ойлгоход нь тус болдог. Бурханы ажил нь үргэлж шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй, ямар ч дүрэмд захирагддаггүй гэдгийг хүмүүс бас ойлгодог. Бурханд олон хайр татам тал байдаг, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр нь агуу, бодитой гэдгийг хүмүүс олон арга замаар харж, үүний дараа зүрх сэтгэлд нь Бурханыг гэх жинхэнэ хайр бий болж, үнэнийг эрэлхийлэхээр хүсэж, бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэх, Бурханыг хангалуун байлгахын тулд бүх хүч чадлаараа зүтгэдэг. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил, үг нь Бурханы тухай Нигүүлслийн эрин үед боломжтой байснаас илүү гүн гүнзгий ойлголтыг хүнд өгч чаддаг гэдгийг бид үүнээс мэддэг; энэ нь илүү бодитой, мөн илүү иж бүрэн ойлголт юм. Бурханы тухай хүний ойлголт гүнзгийрэх тусам Бурхан, хүн хоёрын хоорондын харилцаа ойртдог. Бурханы өөрийнх нь ажил л ийм үр нөлөөтэй байж чадах бөгөөд Бурхан Өөрөө л зан чанараа болон Түүнд юу байгаа, Тэр юу болох бүхнийг хүн төрөлхтөнд тунхаглаж чаддаг. Төгс Хүчит Бурханы зам бол үнэн зам гэдэг нь эргэлзээгүй юм.

Дүгнэн хэлбэл, шашны удирдагчдын эсэргүүцэж, яллаж ирсэн Зүүний Аянга бол эцсийн өдрүүдэд махбодод эргэн ирсэн Эзэн Есүс, цор ганц Бурхан Өөрөө мөн юм. Иймээс янз бүрийн урсгалууд хэчнээн эсэргүүцэж, дайрч давшилсан ч бай, ХКН-ын засгийн газар яллаж, гүтгэхийн тулд яаж ч цуу яриа зохиосон бай, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын өргөжилтөд өчүүхэн төдий ч саад болж чадаагүй. Ердөө хорь орчим жилийн дотор Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ эх газрын Хятад даяар түглээ. Бурханы үг болон Бурханы нэр олон зуун сая айл өрхөд түгээд байна. Янз бүрийн урсгал дотроос үнэнийг эрэлхийлж, Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс Төгс Хүчит Бурхан руу эргэн ирлээ. Олон сая хүн Бурханы үгийг эдэлж, Бурханы шүүлт, цэвэрлэлт, аврал, төгс болголтыг хүлээн авч, Бурханы гайхамшигт үйл хэргийг магтаж байна. Бурхан Хятадад бүлэг ялагчдыг бүтээсэн бөгөөд Өөртэйгөө нэгэн зүрх сэтгэл, нэгэн санаатай бүлэг хүмүүсийг олж авлаа. Бурхан алдаршихын хамтаар Түүний ажил удахгүй төгсөх бөгөөд Зүүн зүг буюу Хятадаас барууны ертөнц рүү хурдацтайгаар шилжиж, Төгс Хүчит Бурханы Чуулган олон арван оронд салбараа байгуулсан нь Эзэн Есүсийн: “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27) гэх зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Сүнслэг нөхөд минь, төсөөлсөн үзлээ хурдан орхиж, оронд нь Бурханы дуу хоолойг сонсохоор эрж хайн, чин сэтгэлээсээ Бурханы өмнө ирцгээнэ үү: Төгс Хүчит Бурхан та нарын эргэн ирэхийг хүлээж байна!
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment