2019-08-15

6. Шашны ертөнцөд үнэн болон Бурхан эрх мэдлийг атгаж байдаг уу эсвэл антихристүүд болон Сатан эрх мэдлийг атгаж байдаг уу?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
6. Шашны ертөнцөд үнэн болон Бурхан эрх мэдлийг атгаж байдаг уу эсвэл антихристүүд болон Сатан эрх мэдлийг атгаж байдаг уу?
“Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй.” (Maтай 23:13)

“Есүс Бурханы сүмд орж, худалдаачид болон худалдан авагчдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээ болон тагтаа худалдагсдын сандлыг хөмрөөд тэдэнд, ‘Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно’ гэж бичигдсэн байдаг;гэхдээ та нар үүнийг дээрэмчдийн үүр болгочихож гэлээ.” (Матай 21:12-13)

Холбогдолтой Бурханы үгс:

Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас билиг, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө
өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг-гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү?

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

Ихэрхүү зангийн нэг илэрхийлэл нь Бурханд тэрсэлдэг байдал юм. Бурханы эсрэг тэрсэлснийхээ дараа чи өөрийнхөө хаанчлалыг бүтээж, аливааг өөрийнхөөрөө хийж, бусдыг гартаа атгаж, тэднийг өөрийнхөө тэвэр лүү татаж болзошгүй байдаг. Хүмүүс тийм зүйл хийх чадвартай; өөрсдийнхөө ихэрхүү мөн чанараар тэд тэргүүн тэнгэрэлч болсон, тэд бол тэргүүн тэнгэрэлч бөгөөд Бурханыг нэг тийш тавих магадлалтай байдаг гэдгийг мөн чанар нь тодорхойлсон. Ийм зан чанартайгаар чи Бурхангүй байдаг.

Бид тэдэнд хэчнээн удаа номлож, яаж ч оролдсон хамаагүй янз бүрийн шашны урсгалуудын олон удирдагчид яагаад бидний хэлдэг юуг ч, хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Тэдний ихэрхүү зан аль хэдийн уг чанар нь болсон ба тэд Бурхангүй байдаг. Зарим хүн: "Бурхан тэр хүний удирддаг хүмүүсийн дунд байгаа, тэр хүн Бурханыг үнэхээр хүсэн тэмүүлдэг!" гэдэг. Тэр хүмүүсийг өөртөө итгүүлэх чадвартай болохоор Бурхан түүний зүрх сэтгэлд байдаг уу? Үгүй, тийм үү? Тэр хүмүүсийг өөртөө дагуулж, тэднээр өөрийгөө дээдлүүлэх чадвартай, тэр хүмүүсийг ноёрхож чаддаг ба Бурханыг эрж хайхаар өөр тийшээ явахыг хүмүүст зөвшөөрдөггүй агаад түүний хэлдэг зүйл үнэнийг агуулдаг гэж тэр итгэдэг. Тэр өөрийгөө юу гэж хардаг вэ? Бурхан гэж. Өөрийнхөө энэ ихэрхүү зангаас болж, гагцхүү энэ ихэрхүү зангаасаа болж тэр Бурханы эсрэг тэрсэлдэг зүйлсийг хийсэн.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний ихэрхүү уг чанар бол Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийнх нь үндэс юм”-аас

Хэсэг хугацаанд ажилласны дараа, газар дээр Бурханы ашиглаж байсан хүмүүс Бурханы байр суурийг авч, “би хорвоо ертөнцийг даван гармаар байна! Би гурав дахь тэнгэрт зогсмоор байна! Бид бүрэн эрх мэдэлтэй хаанчлалыг хүсэж байна!” гэж хэлсэн. Тэд хэдэн өдрийн ажлынхаа дараа их зантай болсон; тэд газар дээрх бүрэн эрх мэдлийг хүссэн, тэд өөр үндэстэн байгуулахыг хүссэн, тэд өөрсдийн хөл доорх бүх зүйлийг хүссэн ба гурав дахь тэнгэрт зогсохыг хүссэн. Чи бол ердөө л Бурханаар ашиглагдаж байгаа хүн гэдгээ мэдэхгүй гэж үү? Чи хэрхэн гурав дахь тэнгэр лүү гарч чадах юм бэ? … Өвчтэйг эдгээж, муу ёрын сүнсийг хөөж, индэр дээрээс бусдад номлож, урт ихэмсэг илтгэл тавьдаг ба бодит бус зүйлүүдийг хэлэлцдэг тэдгээр шашны пасторууд нь голдоо хүртэл их зантай байдаг! Тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам билээ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос

Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс, Бурхангүй байдаг, цаашлаад тэд Бурханы ерөөл болон хамгаалалтгүй байдаг. Тэдний үг ба үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдны шаардлагуудтай зууралдсан байдаг; тэдгээр нь номлол болохоос үнэн биш. Ийм номлол, дүрэм журам нь тэднийг нэгдүүлдэг ганц зүйл нь шашин гэдгийг батлахад хангалттай юм; тэд бол Бурханы ажлын бай эсвэл сонгогдсон хүмүүс биш. Тэдний дунд байгаа тэр бүх хүмүүсийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол хувиршгүй үнэн юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байхгүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулавч, тэдний амьдран харуулж байгаа зүйл шашнаар бялхсан мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байх байдал болон ажлыг эзэмшдэггүй, тэр ч бүү хэл тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт эсвэл гэгээрлийг хүлээн авах эрх ч байхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдал байхгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд мунхаг агаад олиггүй хүмүүс, итгэгчид гэж дуудахад ч зохимжгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулах нь байтугай Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг. Тэдний үг үйлдэл нь хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд ороогүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биетэй алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд албаар өсөрхөж, Түүний эсрэг чигт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чадахгүй байгаа нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд энэ хүмүүсийн Бурханаас санаатайгаар зугтаж байгаа талаар ярихын ч хэрэггүй. Тэд тохирох цээрлүүлэлтийг хүртэхгүй гэж үү? Энэ хүмүүсийн муу үйлийг дурдангуут зарим хүмүүс тэднийг хараахгүй байж чаддаггүй, харин тэгэхэд Бурхан тэднийг үл ойшоодог. Хүний хувьд тэдний үйлдэл Бурханы нэртэй холбоотой, харин үнэндээ Бурханы хувьд тэд Түүний нэр болоод Түүний гэрчлэлтэй ямар ч холбоогүй юм. Энэ хүмүүс юу ч хийлээ гэсэн энэ нь Бурхантай холбоогүй: Энэ нь Түүний нэр болоод Түүний өнөөдрийн ажилтай ямар ч холбоогүй. Энэ хүмүүс өөрсдийгөө басамжлан доромжилж, Сатаныг илэрхийлдэг; тэд бол уур хилэнгийн өдөрт зориулан муу үйлийг хурааж байгаа хүмүүс. Уур хилэнгийн өдөр хараахан ирээгүй байгаа учраас өнөөдөр тэд юу ч хийлээ гэсэн, Бурханы удирдлагад саад болоогүй, Бурханы шинэ ажилтай ямар ч хамаагүй байгаа тохиолдолд тийм хүмүүс харгалзах цээрлүүлэлтэнд өртөхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment