2019-08-23

Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж

Зүүний Аянгыг дурдах нь Эзэн доторх олон ах эгчийг самгардуулдаг: Шашны ертөнц тэр аяараа улам бүр эзгүйрч, доройтон, урсгал бүр Зүүний Аянгыг яллаж, хөөхдөө улам сэрэмжтэй, хуучинсаг үзэлтэй болж байхад яагаад Зүүний Аянга эзгүйрч, сулралгүй харин ч зогсоох аргагүй, долгиолох давлагаа шиг хөөрөн, эх газрын Хятад даяар түгж, одоо бүр Хятадын хилийн чанадад гадаад орон, бүс нутгууд руу тэлж, дэлхий даяар улам олон хүнээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм бэ? Энэхүү баримттай нүүр тулаад, шашны хүмүүс бүрэн гайхширдаг боловч үнэндээ үүний шалтгаан нэлээд энгийн юм: Төрөл бүрийн урсгалууд Зүүний Аянгыг тэнгэрээс “цагаан үүл” хөлөглөн бууж ирж байгаа эцсийн өдрүүдийн эргэн ирсэн Аврагч Есүс гэж дууддаг; энэ бол махбодод эргэн ирсэн бодитой Бурхан Өөрөө юм! Энэ шалтгааны улмаас, дэлхий дээрх урсгал бүр эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг юм уу Түүний ажлыг эсэргүүцэж, дайрч, ялладаг боловч Түүний биелүүлэхээр хүсдэг зүйлд саад болж, хориг хийж чадах нэг ч хүн, хүч гэж үгүй. Бурханы эрх мэдэл, хүч чадал, төгс хүчин, мэргэн ухааныг Сатаны ямар ч хүч давшгүй юм.
Зүүний Аянгын хөгжил цэцэглэлтийн уг сурвалж
Шашны удирдагчид болон эрх баригч намын ялласан юу ч үнэн зам байж чадахгүй гэж олон хүн итгэдэг, гэхдээ энэхүү үзэл бодол нь үнэнтэй нийцдэг үү? Бурхан Иудейд шинэ ажлаа эхлэхээр Эзэн Есүс болж бие махбодтой болсон Нигүүлслийн эрин үеийг эргэн санацгаа. Эхнээсээ эцсийг нь хүртэл Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Түүнийг яллаж, эсэргүүцэж, хяхаж хавчсан. Тэд мужааны хүү байсных нь төлөө Эзэн Есүсийг шүүж, Түүний эсрэг бүх төрлийн гэм буруу олохоор хичээж, Түүнийг чөтгөрийн хааны тусламжтайгаар чөтгөрүүдийг хөөн зайлуулсан хэмээн доромжилсон юм. Тэд Эзэн Есүсийг үхүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Эцэстээ тэд Эзэн Есүсийг баривчлуулахын тулд Ромтой сүлбэлдэн, өршөөлт Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. Эзэн Есүс
дахин амилж, тэнгэрт гарахад хүртэл тэд бүх төрлийн цуу яриаг зохиосоор байсан бөгөөд Иохан, Паул болон бусад элч, шавь нарыг гүтгэн, гүжирдэж, “Назарын бүлэглэл,” “тэрс үзэлтнүүд,” “гаж урсгалынхан” гэж нэрлэсэн. Тэд Эзэн Есүсийн шавь нарыг барьж, хяхан хавчихын тулд боломжтой бүх зүйлийг хийсэн юм. Гэвч Бурханы мэргэн ухаан үргэлж Сатаны заль мэхийг ашиглан, үүн дээр суурилдаг; Сатан яаж Түүний ажилд саад болж, ажлыг нь устгаж чадах билээ? Бурхан Иудейн шашин болон Ромын эзэнт гүрний улайрсан хавчлага, цөллөгийг ашиглан шавь нарыг олон улс руу зугтахад хүргэсэн бөгөөд улмаар Эзэн Есүсийн авралыг хаа сайгүй, ертөнцийн зах хязгаарт хүртэл түгээсэн юм. Ах эгч нар аа, бодоод үзэцгээе: Иудейн удирдагчид болон Ромын засгийн газар Эзэн Есүсийг болон Түүний ажлыг улайран эсэргүүцэж, ялласан. Энэ нь Эзэн Есүс жинхэнэ Бурхан биш байснаас болсон юм гэж үү? Эзэн Есүс үнэн замыг авчраагүй байснаас болсон юм гэж үү? Эзэн Есүсийн шавь, элч нарын түгээж байсан зүйл нь Бурханы аврал биш байснаас болсон юм гэж үү? Шашны удирдагчид болон Ромын засгийн газрын хаяж, эсэргүүцсэн зүйл нь Бурханы зам биш байсан юм гэж үү? Үнэн замыг шашны удирдагчид болон улс төрийн эрх баригчид тодорхойлдог юм гэж үү? Хэрвээ энэ нь Бурханы ажил мөн бол шашны нийгэмлэг болон дэлхий тэр аяараа эсэргүүцэж, орхилоо ч гэсэн Бурханы ажлыг үгүйсгэж чадахгүй гэдгийг бид бүгд мэднэ; үүнээс гадуур зүйл гэж үгүй. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Энэ бол яллалт бөгөөд хүмүүсийн үйлс ёрын муу учраас гэрэл дэлхийд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Учир нь үйл хэрэг нь зэмлүүлэх вий гэсэндээ мууг үйлдэг хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй” (Иохан 3:19-20). “Хэрвээ дэлхий ертөнц та нарыг үзэн ядвал та нарыг үзэн ядахаасаа өмнө Намайг үзэн ядсан гэдгийг мэдэж ав” (Иохан 15:18). “Энэ бол ёрын муу үеийнхэн” (Лук 11:29). 1 Иохан 5:19-д, “Энэ бол ёрын муу үеийнхэн” гэсэн байдаг. Сатан хүн төрөлхтнийг завхруулсны дараа хүн үнэнийг жигшиж, үзэн ядаж, Бурханы дайсан болтлоо уналтад орсон юм. Бүхий л дэлхий ертөнцийг Сатан бүрэн хянадаг бөгөөд шашны нийгэмлэгийг тэр чигт нь аль эртнээс хоёр нүүрт фарисайчууд болон антихристүүд хянаж ирсэн. Бүгдийг Сатан захирдаг. Иймээс бие махбодтой болсон Бурханыг ажлаа хийхээр илрэхэд шашны удирдагчид болон сатанлаг хүч Бурханыг болон Түүний ажлыг яллаж, эсэргүүцэхээр босох нь зайлшгүй юм. Шашны удирдагчид болон сатанлаг дэглэмүүдийн ялладаг эсэхээр үнэнийг хэмжих нь буруу, утгагүй хэрэг гэдэг нь илэрхий билээ!

Одоо эцсийн энэ өдрүүдэд Бурхан Өөрийн гэрээс эхлэн шүүлтийн ажлаа явуулахаар бурхангүй үзлийн гуйвшгүй цайз, агуу улаан лууны яг тэр үүр болох Хятадад дахин нэг удаа махбод боллоо. Сатаны харанхуйн нөлөөнөөс хүнийг бүрэн аврах зорилгоор хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхийн тулд Бурхан үнэнийг тунхагладаг бөгөөд эцэст нь аврагдагсадыг Бурхан хаанчлалдаа аваачиж, хамтдаа амралтад орох болно. Гэвч иудейчууд Эзэн Есүсийг эсэргүүцэж байсан түүхэн эмгэнэлт явдал дахин нэг удаа давтагдаж байна. Бурхан янз бүрийн урсгалын хүмүүсийн үзлийн эсрэг хариу довтолдог эцсийн өдрүүдийн шинэ ажлаа хийхэд Эзэн Есүсийн эргэн ирэлтийг тэд угтан авдаггүй. Харин ч тэд бүх төрлийн тэрс үзэл, төөрөгдлийг түгээдэг. Бие махбодтой болсон Бурханыг дайрч, гүжирдэн, Түүний ажлыг “муу ёрын гаж урсгал” юм уу “тэрс үзэл” хэмээн ялладаг. Тэд бүр эцсийн өдрүүд дэх Бурханы сайн мэдээг түгээдэг хүмүүсийг хяхаж хавчих, баривчлахад Хятадын Коммунист засгийн газартай сүлбэлдэхдээ ч тулдаг. Тэдний үйл хэрэг нь нэгэнтээ Эзэн Есүсийг гүтгэж, хяхаж хавчсан Иудейн шашны нийгэмлэгийн үйл хэргээс ялгаагүй юм. Энэ баримт нь Эзэн Есүсийн дараах зөгнөлийг бүрэн биелүүлсэн, “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25). Бурхан хүмүүсийн дунд үг хэлж, ажиллах, хүн төрөлхтнийг золин аврах, мөн аврахын тулд хоёр удаа бие махбодтой болсон бөгөөд хоёуланд нь шашны удирдагчид болон эрх баригч дэглэмүүдийн яллалт, доромжлол, эсэргүүцлийг туулсан; үнэн замыг эрт үеэс хяхаж хавчиж ирсэн гэдгийг нотлоход энэ баримт дангаараа хангалттай билээ. Зам үнэн байх тусмаа, мөн Бурханы илрэлт, ажил байх тусмаа шашны удирдагчид болон сатанлаг дэглэмүүдийн гололт, яллалтыг улам бүр туулдаг. Шашны ертөнцийн пастор, ахлагчид, ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханыг болон Түүний эцсийн өдрүүдийн ажлыг цадиггүйгээр хяхаж хавчин, яллаж байгаагаас нь хараад, сэргэлэн хүмүүс энэ нь үнэн зам мөн эсэхийг тодорхойлж, улмаар ухаалаг сонголт хийж чаддаг.

Тэгвэл Зүүний Аянга үнэн зам байтал шашны удирдагчид яагаад үүнийг эсэргүүцдэг юм бэ? Үүнд ерөнхийдөө хоёр шалтгаан бий: 1.) Хүмүүс Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгодоггүй бөгөөд “Бурханы ажил үргэлж урагшилдаг” гэх хэллэгийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тэд Бурханы шинэ ажлыг ердөө л өөрсдийнхөө библийн мэдлэг, шашны үзэл болон Бурханы урьд өмнө нь хийсэн зүйлд тулгуурлан хэмждэг. Хэрэв тэд харж байгаа зүйлтэйгээ санал нийлэхгүй бол Бурханы шинэ ажлыг “тэрс үзэлтэй” юм уу “гаж урсгалын” гэж үзэх болно. 2.) Учир нь хүн төрөлхтний сатанлаг уг чанар нь үнэнийг жигшиж, үзэн ядах явдал байдаг. Итгэгчид нь Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, үнэнийг ойлгон, Төгс Хүчит Бурхан руу эргэн очсоны дараа тусгаарлагдаж, гологдох вий гэдгээс шашны эдгээр удирдагч айдаг тул шашны ертөнц дэх байнгын хяналтаа баталгаажуулж, өөрсдийн байр суурь, амьжиргааг хамгаалахын тулд Төгс Хүчит Бурханыг улайран яллаж, эсэргүүцдэг. Иймээс Түүний бүх шинэ ажил хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгардгийн шалтгаан нь Бурханы шинэ ажилд ямар нэг алдаа байдгаас болдоггүй, Түүний замд ямар нэг алдаа байдгаас ч үүддэггүй. Харин хүмүүс Бурханы ажлыг ойлгодоггүй, мөн үнэнийг жигшиж, үзэн яддагаас болдог. Бурханы шинэ ажлыг шашны удирдагчид эсэргүүцэж, орхидог учраас л энэ нь үнэн зам биш гэж хүмүүс шүүсэн бол утгагүй, хөгийн байх сан. Хэрвээ үүнээс үүдэн эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг алдвал энэ нь хүмүүсийн мөнхийн гарз хохирол буюу залруулшгүй, маргаангүй аймшигт алдаа болох болно.
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment