2019-08-19

Зүүний Аянга хаанаас үүсэлтэй вэ?

Эзэн Есүс Христийн ихэнх дагалдагчид өөрсдийн пастор, ахмадууд, эсвэл номлогчдоосоо Зүүний Аянгын талаар сонсож байсан ч үнэндээ Зүүний Аянга хаанаас үүссэнийг хэн ч мэддэггүй. Зүүний Аянганы гарал үүслийн талаар хүн болгон өөрсдийн бодолтой байдаг: Зарим хүмүүс үүнийг Христийн шашин дахь шинэ урсгалаас өөрцгүй гэж үздэг бол бусад нь үүнийг тэрс үзэл, “муу ёрын урсгал” хэмээн буруушааж байлаа. Хүмүүс Бурханы ажлыг мэдэхгүй болохоор ийм утгагүй санааг агуулж байсан юм.

Бурханы ажил үргэлж урагшилж байдаг. Бурханы ажлын зарчим нь үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин байдаггүй эсвэл Бурханы ажлын зорилго нь хүнийг аврахын төлөө байдаг гэдгийг хүмүүс ухаардаггүй, түүгээр ч үл барам хүн бол бардам, зөрүүд сатаны зан чанартай. Ийм учраас Бурхан шинэ ажлыг эхлүүлэх бүрдээ хуучин аргатайгаа гөжүүдлэн зууралдсан шашны ертөнцийн доромжлол, хавчлага ба зэмлэлтэй үргэлж тулгардаг. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, үнэн замыг түгээдэг хүмүүсийн хувьд, тэд бүх төрлийн ул үндэсгүй зэмлэл, булай муу нэрэнд дарагдсан. Библийн Шинэ Гэрээ энэхүү үнэнийг тэмдэглэсэн байдаг: Хуулийг дагаж чадаагүйгээсээ болж шийтгэгдэх эрсдлээс хүнийг аврахын тулд Бурхан бие махбод болж, Нигүүлслийн эрин үед золин аврах ажлыг эхлүүлсэн. Тэр үед, Эзэн Есүс Иудейд өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах олон гайхамшгийг үйлдэн Өөрийн ажлыг хийж байхдаа-Тэрээр хүмүүст өгөөмөр нигүүлслийг хайрлаж, олон үнэнийг илэрхийлэн, Тэр бол үнэхээр, бүрэн төгс Бурхан Өөрөө, Тэр бол зөгнөгдсөн Мессиа гэдгийг батлах хангалттай их зүйлийг хийж байв. Гэвч Иудейн
ахлах тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчууд Түүнийг тэдний удаан хүлээсэн Мессиа гэдэгт итгээгүй бөгөөд харин ч Түүнийг гүжирдэн, шүүмжилж, Эзэн Есүсийн ажлыг “буруу ном”, “тэрс үзэл” хэмээн буруутгасан. Эзэн Есүс Назарт өсөж, Өөрийн ажлыг тэнд эхлүүлсэн, ийм учраас тэд Түүнийг болон Түүний дагалдагчдыг “Назарын бүлэглэл” хэмээн хочилж, элч Паулыг толгойлогч хэмээн буруутгаж байсан (лавлах. Үйлс 24:5) билээ. Энэ бидэнд юу хэлж байна вэ? Эзэн Есүсийн Иудей дахь ажил нь Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж хүнийг золин аврах шинэ ажлыг эхлүүлэхийн тулд Бурханы Өөрийнх нь удирдлагын төлөвлөгөөний дагуу бүрэн явагдсан гэдгийг Эзэнд итгэдэг манай ах эгч нар мэддэг. Иудей, Харь үндэстэн, Зелот, Садукай гээд үнэн замаар үнэхээр цангаж, үүнийг эрж хайж байгаа хэн ч бай нэг жинхэнэ Бурхан болох Эзэн Есүсийг дагаснаар нүглээ цагаатгуулж чадна. Бурхан энэхүү “Назарын бүлэглэл” байтугай өөр ямар нэгэн урсгал, байгууллага эсвэл бүлэглэлийг хэзээ ч байгуулаагүй, тэгэх ч хэрэг байгаагүй. Тэгэхээр, тэрс үзэл гэх энэ “Назарын бүлэглэл” нь үнэндээ Эзэн Есүст халдаж, зохиомлоор буруутгаж, Түүний ажлыг яллах зорилгоор ахлах тахилч, хуулийн багш нар болон сүмд Ехова Бурханд “үйлчилдэг” Фарисайчуудын гаргасан цуу яриа юм. Эцэст нь энэхүү “Бурханд үйлчилдэг хүмүүсийн” заль мэх, хяналтын улмаас Иудей хүмүүс Эзэн Есүсийг загалмайд цовдлохын тулд тэднийг дагаж, Бурханы зан чанарыг зөрчиж, Бурханы шийтгэлийг хүлээж, Израильд 2000 орчим жилийн сүйрэл авчирсан билээ.

Яг үүнтэй адил, хүнийг нүглээ наминчлан, дараа нь үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, дахин дахин нүгэл үйлдэх циклиэс зугтаж, Сатаны ялзармал зан чанараас бүрэн ангижирч, нүгэлт уг чанараа хаяж ариун байдалд хүрч, Бурханы авралд үнэхээр хүрэх боломжтой болгохын тулд Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа бие махбодтой болж, ялзарсан хүн төрөлхтнийг шүүн, гэсгээх үнэнийг илэрхийлсэн. Тэрээр Өөрийн шинэ ажлаараа хүнийг бүхэлд нь ариусгаж, аварч байгаа. Бурханы үгсийн шүүлт, гэсгээлт, сорилт, цэвэршүүлэлтээр дамжуулан эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээг хүлээн авч буй ах эгч нар болон Түүний шинэ ажилтай хамт байгаа хүмүүс эцсийн өдрүүдэд эдгээр үнэнийг өгөх Төгс Xүчит Бурхан нь Эзэн Есүсийн эргэн ирэлт гэдгийг тодорхой харж, зүрх сэтгэлийнхээ гүнд цэнгэн баясаж, өргөгдөхийн болон Түүний авралын гайхалтай агуу байдлыг гүнээ мэдэрдэг. Тиймээс Бурханы хайрын хариуд, илүү олон хүмүүсийг Бурханы хөлийн мөрийг дагаж, Бурханы гэрт эргэн ирэх боломжтой болгохын тулд тэд Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүсэн хүлээж байсан бүх хүмүүст сайн мэдээг дуулгахаар гарч байна. Тэд, Эзэн Есүс аль хэдийн дахин нэгэнтээ бие махбод болж, эх дэлхийд, тэр дундаа Зүүн зүгийн Хятадад эргэн ирж, Нигүүлслийн эрин үеийг эцэслэн Хаанчлалын эрин үеийг эхлүүлэх гэж байгааг тэдэнд хэлж байна. Тэрээр хүн төрөлхтөнг шүүн, цэвэрлэх шинэ, илүү өндөр ажлыг эхлүүлсэн. Тэд одоо Бурхан Матайгийн номлолын 24-р бүлгийн 27-р хэсгийг хэрэгжүүлсэн хэмээн тэдэнд хэлж байгаа; “Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно.” Бүтээлээс эхлэн эцсийн өдрүүд хүртэлх Өөрийн ажлын нууцыг тайлж, хүн төрөлхтнийг цэвэрлэн, аврах бүх үнэнийг аван хүнд өгсөн Бурханы энэ удаад авчирсан үнэн нь өмнөхөөсөө илүү өндөр бөгөөд Бурханд үнэнээр итгэдэг ах эгч нар үй олноороо гэрэлд гарч байна. Мөн эцсийн өдрүүдэд Бурханы ургац хураах ажил богинохон, асар хурдтай, яг л цахилгаан цахихтай адил, ердөө л арав гаруй жилийн дотор Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт өргөнөөр түгэж, дэлхийн бүх улс орон, бүс нутагт тэлж байна. Гэхдээ л хүний үзэлтэй зохицохгүй Бурханы шинэ ажилтай тулгараад янз бүрийн шашны бүлэглэлийн биеэ тоосон, өөрсдийгөө зөвтгөдөг тэр хүмүүс хуучин арга замтайгаа зөрүүдлэн зууралдсаар байна. Бурханы шинэ ажилтай эн зэрэгцэж чаддаггүй тэд үнэн замыг эрж хайж, шинжлэн судалдаггүйгээр үл барам харин ч оронд нь эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг гэрчилдэг ах эгч нарын хэлсэн библийн зөгнөлийн талаар маргаан дэгдээдэг. Тэд Төгс Xүчит Бурханы Чуулганыг “Зүүний Аянга бүлэглэл” хэмээн зэрлэг балмадаар зэмлэн, шүүмжилж, гүтгэдэг. Бүх талаараа тэд, Эзэн Есүсийн шавь нар болон элчүүдийг “Назарын бүлэглэл” хэмээн дайрч довтлон, гүтгэн, яллаж байсан Иудейн шашны бүлгэмийн үйлдсэнтэй яг адил зүйлийг хийдэг. Тэд ингэж эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эсэргүүцэн довтолж, хүмүүсийг Бурханы хөлийн мөрийг дагаж, Түүний ажилд дуулгавартай байхыг нь зогсоож чадаж байгаа нь өмнө нь Фарисайчууд Христийг эсэргүүцэн, ялласантай яг адил биш гэж үү? Эдгээр үйлдлийн мөн чанар нь зөвхөн үнэнийг үзэн ядаж, Ариун Сүнсийг доромжлох явдал биш гэж үү?
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment