2019-08-02

3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон буруушаалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?

3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон буруушаалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?
Бүх хүн Есүсийн жинхэнэ дүр төрхийг харахыг хүсэж Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харж, Түүнтэй хамт байхыг хүсэхгүй гэж ах эгч нарын нэг нь ч хэлэхгүй гэдэгт Би итгэж байна. Есүсийг харахаас өмнө буюу бие махбодтой болсон Бурханыг харахаас өмнө та нарт тухайлбал Есүсийн гадаад төрх, ярьж байгаа байдал, амьдралын хэв маяг гэх мэтийн талаар олон бодол байх болно. Гэсэн хэдий ч, Түүнийг бодитоор харах тэр мөчид бодол төсөөлөл чинь даруй өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Та нар мэдмээр байна уу? Хүний бодол санааг анзаарахгүй өнгөрч болохгүй ч хүн Христийн мөн чанарыг өөрчлөх нь бүр ч илүү тэвчишгүй юм. Чи Христийг үхэшгүй мөнхийн мэргэн хүн гэж хүндэтгэн үздэг, харин хэн ч Христийг бурханлаг мөн чанартай энгийн хүн гэж үздэггүй. Иймээс, Бурханыг харах гэж өдөржин шөнөжин хүсэмжлэн харуулддаг хүмүүс үнэндээ Бурхантай нийцэхгүй бөгөөд Бурханы дайсан юм. Хүний зүгээс энэ нь буруу зүйл биш гэж үү? Одоо ч гэсэн та нарын итгэл, үнэнч байдал чинь Христийн дүр төрхийг харахад зохистой гэж та нар бодож байгаа, гэхдээ Би та нарыг бодитой барьцтай зүйлээр өөрсдийгөө зэвсэглээсэй гэж ятгах байна! Учир нь өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй холбоотой байсан хүмүүсийн олонх нь бүтэлгүйтсэн; тэд бүгдээрээ фарисайчуудын дүрд тоглодог. Та нарын бүтэлгүйтлийн шалтгаан юу вэ? Чухамдаа энэ нь, та нарын үзэлд эрхэм дээд, хүндлүүштэй Бурхан байдагт оршино. Гэхдээ үнэн бол хүний хүссэнээр байдаггүй. Христ эрхэм дээд бишээр зогсохгүй харин ч Тэр нэн өчүүхэн; Тэр хүн байгаад зогсохгүй жирийн л нэг хүн; Тэр тэнгэр лүү дээш одож чадахгүйгээс гадна, газар дээр ч чөлөөтэй хөдөлж чадахгүй. Иймээс хүмүүс Түүнийг жирийн нэг хүн гэж ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа өөрсдийн дураар хийж, Түүнтэй хайхрамжгүй ярилцаж, тэр зуураа “жинхэнэ Христийн” ирэлтийг хүлээсээр байдаг. Та нар аль хэдийн ирсэн Христийг энгийн хүн мэт үзэж, Түүний үгийг жирийн хүнийх шиг үздэг. Иймээс, үнэндээ Та нар Христээс юу ч аваагүй, харин ч эсрэгээрээ гэрэлд хамаг муу муухайгаа ил гаргасан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм”-аас

Би, шашны ертөнцийн хүмүүс Бурханд итгэдэггүй, мууг үйлдэгчид буюу чөтгөртэй адил төрлийн хүмүүс гэж яагаад хэлдэг вэ? Би тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа нь, тэд Бурханы хүслийг ойлгодоггүй эсвэл Түүний мэргэн ухааныг хардаггүй учраас юм. Бурхан дахин хэзээ ч Өөрийн ажлыг тэдэнд илчлэхгүй; тэд бол Бурханы үйл хэргийг хардаггүй сохор хүмүүс билээ. Тэд Бурханд хаягдсан ба Ариун Сүнсний ажил байтугай Бурханы халамж, хамгаалалтыг огтхон ч эзэмшдэггүй. Бурханы ажилгүй хүмүүс нь мууг үйлдэгчид бөгөөд Бурханыг эсэргүүцэн зогсдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Хүний, Бурханы эсрэг тэрслүү байдал ба эсэргүүцлийн эх үүсвэр нь түүний Сатанаар бузарлагдсан байдал юм. Тэр Сатанаар ялзруулагдсан учраас хүний мөс чанар хөшүүн болсон, тэр ёс суртахуунгүй, түүний бодол нь доройтолд орсон ба тэр хоцрогдмол оюуны төлөвтэй. Сатанаар ялзруулагдахаасаа өмнө хүн аяндаа Бурханыг дагадаг, Түүний үгэнд дуулгавартай ханддаг байсан. Түүнд төрөлхийн эрүүл саруул мэдрэмж, мөс чанар болоод хэвийн хүн чанар байдаг байсан. Сатанаар ялзруулагдсаны дараа түүний анхдагч мэдрэмж, мөс чанар, хүн чанар нь үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр өөрийн дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний мэдрэмж хэвийн бус болсон, түүний зан чанар амьтныхтай адил болсон, Бурханд хандах тэрслүү байдал нь бүр ч илүү байнгын, асар их болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй ба хүлээн зөвшөөрдөггүй, зүгээр л эсэргүүцэж тэрсэлж байдаг. Хүний зан чанарын илчлэлт бол түүний мэдрэмж, мэдлэг ухаан мөс чанарын илэрхийлэл бөгөөд түүний мэдрэмж, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш учраас, түүний мөс чанар дээд зэргээр сул болсон, тиймээс түүний зан чанар нь Бурханы эсрэг тэрслүү байдалтай байдаг юм. …

Хүний ялзарсан зан чанарыг илчлэх эх үүсвэр нь түүний манарсан мөс чанар, түүний хорлонтой угийн чанар, түүний эрүүл саруул бус мэдрэмжээс өөр юу ч биш; хэрвээ хүний мөс чанар ба мэдрэмж нь хэвийн байдалдаа эргэн очиж чадвал тэр Бурханы өмнө, ашиглахад тохиромжтой хүн болох юм. Хүний дотоод сэтгэл нь үргэлж хөшүүн байсаар ирсэн, хүний мэдрэмж хэзээ ч эрүүл саруул байгаагүй ба энэ нь илүү сул болж байдгийн улмаас хүн Бурханы өмнө илүү их тэрслүү байдаг, тиймээс тэр Есүсийг хүртэл загалмайд цовдолсон ба эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг гэртээ оруулахаас татгалзаж, Бурханы махан биеийг яллаж, Бурханы махан биеийг өчүүхэн, дорд гэж хардаг. Хэрвээ хүнд өчүүхэн ч гэсэн хүн чанар байсан бол тэр, бие махбодтой болсон Бурханд хандахдаа тийм ч харгис байхгүй байх байсан; хэрвээ түүнд өчүүхэн төдий ч гэсэн мэдрэмж байсан бол, тэр бие махбодтой болсон Бурханы махан биед хандахдаа тийм ч хатуу ширүүн байхгүй байх байсан; хэрвээ түүнд өчүүхэн төдий ч мөс чанар байсан бол тэр, бие махбодтой болсон Бурханд ийм байдлаар “талархахгүй” байх байсан. Хүн, Бурхан махан биетэй болсон эрин үед амьдардаг, гэсэн ч түүнд тийм сайхан боломжийг өгсөнд Бурханд талархах чадваргүй бөгөөд үүний оронд Бурханы ирснийг харааж эсвэл бие махбодтой болсон Бурханы бодит байдлыг бүрэн үл ойшоож харваас үүний эсрэг байдаг бөгөөд үүнээс залхсан байдаг. …Хүний зан чанар дээд зэргийн гаж буруу болсон, түүний мэдрэмж дээд зэргийн сул болсон ба түүний мөс чанар муу ёрын нэгнээр бүрэн гишгэлэгдэж, аль эртнээс хүний анхдагч мөс чанар байхаа больсон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнасан байдалтай байх юм”-аас
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment