2019-08-28

Шашны ертөнц Бурханы шинэ ажлыг яагаад үргэлж эсэргүүцэж, яллаж байна вэ?

Шашны ертөнц Бурханы шинэ ажлыг яагаад үргэлж эсэргүүцэж, яллаж байна вэ?
Бурхан газар дэлхий дээр алхаж, хүнийг аврах ажлыг явуулахын тулд хоёр удаа махбод болохдоо шашны ертөнц дэх удирдагчдаас туйлын их эсэргүүцэл, яллалт, улайрсан хяхалт хавчлагатай тулгарсан билээ. Энэ баримт хүмүүсийг гайхшируулж, бүр цочирдуулсан юм: Бурхан шинэ ажлын үе шатыг нээх болгондоо яагаад энэ төрлийн хандлагатай тулгардаг юм бэ? Бурханыг хамгийн их улайран, түрэмгийгээр эсэргүүцдэг хүмүүс яагаад Библийг ахин дахин уншиж, Эзэнд олон жил үйлчилсэн шашны удирдагчид байдаг юм бэ? Эзэнд хамгийн их сүсэгтэй, хамгийн их итгэлтэй, хамгийн дуулгавартай хэмээн хүмүүсийн үздэг шашны удирдагчид яагаад үнэндээ Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй, харин Бурханы дайсан байдаг вэ? Бурханы ажил буруу байж болох уу? Бурханы үйлдэл эрүүл ухаанд багтахааргүй байж болох уу? Яавч тийм биш! Шашны удирдагчид Бурханыг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэж, Бурханы дайсан болж чаддагт хоёр үндсэн шалтгаан байдаг: Нэгдүгээр шалтгаан нь энэ хүмүүс Ариун Сүнсний ажлын талаар ч, Бурханы ажлын зарчмын талаар ч мэдлэггүй байдагт оршино. Бурханы үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй ажлыг хязгаарлахын тулд тэд Библийн тухай хязгаарлагдмал мэдлэг, теологийн онол, хүмүүсийн үзэл, төсөөлөлд үргэлж найддаг; хоёр дахь шалтгаан гэвэл Сатан маш гүн гүнзгий завхруулсан учраас хүн төрөлхтний уг чанар нь биеэ тоосон, ихэрхүү байдаг бөгөөд үнэнийг жигшиж, үзэн ядаж, байр суурийг онцгой их үнэлдэг. Энэ хоёр шалтгаан нь хамтдаа, түүхийн туршид үнэн замыг ахин дахин орхиж, яллах хүн төрөлхтний эмгэнэлт явдалд хүргэсэн юм.

Хоёр мянган жилийн өмнөх үеийг эргэн харвал, Эзэн Есүс иудейн ард түмний дунд байхдаа тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлож, “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна.” (Матай 4:17) хэмээжээ. Тэрээр үнэнийг илэрхийлж, гэмшлийн замыг авчран, өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөн зайлуулах замаар хүнд тусалж, олон тэмдэг, гайхамшиг, ид шид үзүүлсэн бөгөөд элбэг дэлбэг, арвин их нигүүлсэл, амар амгалан, баяр баясгаланг хүнд хайрласан билээ. Эдгээр нь бүгд Хуучин Гэрээнд тэмдэглэгдээгүй зүйл төдийгүй урьд өмнө нь хэний ч явуулж байгаагүй ажил байсан юм. Мэдээж хэрэг энэ нь бас ямар ч хүний гүйцэтгэж чадахгүй зүйл байсан,
учир нь Бурханаас өөр ийм зүйл хийх эрх мэдэл, хүч чадалтай ямар ч хүн үгүй билээ. Эзэн Есүсийн тухайн үед хийсэн зүйл нь загалмайд цовдлогдох замаар хүний нүглийг биечлэн үүрч, хүнийг нүглээс золин аврах ажил байсан бөгөөд ингэснээр Тэр хүнийг хууль, дүрмийн хүлээсээс гаргаж, хуулийг дагаж чадаагүйнхээ төлөө шийтгүүлэх явдлаас чөлөөлсөн; хуулийн доорх тэр хүмүүс Эзэн Есүсийн ажлыг хүлээн зөвшөөрснөөр л Бурханы авралыг хүртэж, устгуулахгүй байж чадсан. Харин ахлах тахилчид, хуулийн багш нар болон иудейн шашны фарисайчууд Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Эзэн Есүс ямар төрлийн ажил явуулж байсныг ойлгоогүй юм. Өөрсдийнхөө үзэлд тэд, Ехова Бурханы нэрээр залбираагүй хэн боловч Бурханаас урваж байна, хуультай нийцээгүй мэдээ номлосон хэн боловч хүмүүсийг хуурч байна, Библиэс давсан юу ч гэлээ тэрс үзэл хэмээн итгэдэг байв. Түүнчлэн тэд хуулийг сайтар мэддэг, сүмд олон жил Ехова Бурханы зарц байсан гэдгээрээ сайрхаж, өөрсдийнх нь барьж байгаа зүйл бол үнэн болоод хамгийн ариун зам гэж итгэдэг байсан юм. Тэдний хувьд Эзэн Есүсийн ажил нь Библиэс тусдаа зам гэдгээрээ хуулийг зөрчин, Библиэс давсан билээ. Тэд бүр Эзэн Есүс Бурханы нэрийг булаан авснаараа доромжлол хэлж, Ехова Бурханаас урваж байна гэцгээсэн. Үүнээс үүдэн тэд Эзэн Есүсийн номлож байсан замыг хүлээн зөвшөөрөхөөс үхэхийг илүүд үзэж байсан юм. Тэд бүр Эзэн Есүсийн ажлыг “тэрс үзэл”, “муу ёрын гаж урсгал” бөгөөд “хүнийг хуурдаг” хэмээн үзэж байсан. Эзэн Есүсийн ажил, үг нь эрх мэдэл, хүч чадал, мэргэн ухаантай байсан ч, мөн Эзэн Есүсийн үзүүлсэн гайхамшиг түүхэнд урьд өмнө тохиож байгаагүй хэдий ч, Эзэн Есүсийн үйл хэрэгт болон Эзэн Есүс бол Мессиагийн ирэлт гэдэг баримтад улам олон хүн гэрчлэл хийх болсон ч, тэд өөрсдийн үзэл болон Хуулийн эрин үе дэх Бурханы ажилтай зөрүүдлэн зууралдаж, Бурханы шинэ ажил буюу Эзэн Есүсийн золин аврах ажлыг гөжүүдээр эсэргүүцэн ялласан юм. Бурханы шинэ ажилд хандах тэдний хандлага яг л Төгс Хүчит Бурханы илчилсэн шиг байсан билээ: “Хүн нэг төрлийн ажил, хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрч чаддаг. Тэдгээртэй зөрчилдсөн, эсвэл тэдгээрээс дээр ажил юм уу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хэцүү байдаг—гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажил хийж байдаг учраас Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнчлэн хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л энэ хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу, эсвэл Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн огт ялган салгах чадваргүй байдаг. Энэ нь өмнө нь хэлсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрч, өмнөх ажлаас ялгаатай байвал эсэргүүцэж голох хандлагыг олон хүн баримталдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас ). Бурханд итгэдэг нэгэн болохынхоо хувьд хүн ядаж Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байж, зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг байх учиртай. Энэ маягаар л хүн Ариун Сүнснээс гэгээрэл хүртэж, Бурханы шинэ ажлыг ойлгон, Бурханы мөрийг ойр дагаж чадна. Гэвч Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Эзэн Есүстэй холбоо тогтоож, олон удаа уулзсан боловч энэ нь ердөө хэзээ ч үнэний эрэл хайгуул байгаагүй билээ. Тэд Эзэн Есүсийг турших, Эзэн Есүсийн эсрэг хэрэглэх зүйл олж авах арга сэдэж (Матай 22:15-46-г харна уу), Эзэн Есүсийн ажлыг сүйрүүлж, эцэслэхээр оролдож байсан юм. Тэд Бурханы талаар ямар ч мэдлэггүй, Бурханы шинэ ажлын талаар үзэл баримталдаг гэдгээрээ бүгд адилхан байсан, харин Эзэн Есүсийг дагадаг байсан Натанаел, Самари эмэгтэй, шавь нар болон эгэл ардууд үзлээ хойш тавьж, үнэнийг эрж хайж чадсан. Энэ маягаар тэд Эзэн Есүсийн ажил, үгээр дамжуулан Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүс бол Мессиагийн ирэлт гэдгийг таньж, Бурханд эргэн очиж чадсан юм. Иудейн шашны ертөнцийн дээгүүр зиндааныхан гөжүүд хуучинсаг, Бурханы ажлын тухай мэдлэггүй байгаад зогсохгүй, мөн биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөн, үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс зүгээр л татгалзсан гэдгийг бид энэхүү харьцуулалтаар харж болно. Тэдний Бурханыг эсэргүүцсэн нэг шалтгаан энэ байсан юм.

Өөр нэг шалтгаан гэвэл, Эзэн Есүсийн үг, ажил нь үнэн ба эрх мэдлийг агуулж, хүний амийн хэрэгцээг хангах чадвартай байсан учраас иудейн улам олон эгэл ард Эзэн Есүсийг дагаж эхэлсэн тул Түүнийг бүх эгэл ард дагах вий гэж ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд санаа зовсон. Хүмүүс өөрсдийг нь шүтэн мөргөж, дагахаа больсноор тэд улам бүр түгшсэн, учир нь Эзэн Есүсийн үг, ажлын эрх мэдэл, хүч чадал өөрсдийнхөөс нь хол илүү бөгөөд Эзэн Есүс газар дэлхий дээр байсан цагт улам олон эгэл ард өөрсдийг нь орхин явж, Эзэн Есүсийг дагаж, сүм дэх хүмүүс цөөрөн, бусдаар дэмжүүлж, хангуулдаг ноёрхлын амьдралаа үргэлжлүүлэн эдэлж чадахгүй болно гэдгийг тэд зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байлаа. Иймээс Эзэн Есүс тэдний нүдэнд орсон өргөс, шүдэнд орсон мах шиг болж, тэдний зэрэгцэн оршиж чадахааргүй заналт дайсан нь болсон юм. Иймээс тэд Есүсийн талаар хэлэлцэж, “Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл Ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна…” гэв. (Иохан 11:47-48) гэцгээсэн. Тэд байр сууриа хамгаалахын тулд чадах бүхнээ сэдэж, Эзэн Есүсийн эсрэг хуурамч ял тулгахаар бүх төрлийн жигшүүртэй арга ашигласан юм. Тэд Эзэн Есүсийн ажлыг доромжилж, ялласан бөгөөд Эзэн Есүсийг гутааж, гүжирдэн, Тэр чөтгөрүүдийг хөөхдөө Беелзебүлд түшиглэсэн (Матай 12:24-г харна уу) гэцгээж, Эзэн Есүсийг буруутган, гүтгэсэн худал гэрчлэл хийсэн (Марк 14:55-58-ыг харна уу). Тэд бүр Ромын эрх баригчидтай сүлбэлдэн Түүнийг хайр найргүй загалмайд цовдолсон юм. Эзэн Есүс дахин амилах үедээ шавь нарынхаа өмнө 40 өдөр үзэгдэж, дараа нь тэнгэрт гарсан бөгөөд тэдний сайн мэдээ түгээлтийг хүч чадал, гайхамшиг дагалдсан билээ. Эзэн Есүс бол жинхэнэ Бурхан байсан, Түүний ажил Ариун Сүнсний ажлыг агуулдаг байсан, Ариун Сүнсээр дэмжүүлдэг байсан, бас энэ нь үнэн зам байсан гэдгийг баталгаажуулахад эдгээр баримт хангалттай! Эдгээр нөхцөл дор тэрхүү ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд байгаа байдлаа эргэн хараагүйгээр зогсохгүй, харин ч “хуулийг баримталж, үнэн замыг хамгаалах” нэрийдлээр үйлдсэн бөгөөд Эзэн Есүсийн дагагчдыг дарлаж, хяхаж хавчин, хядахаа эрчимжүүлэхийн тулд удирдагчидтайгаа сүлбэлдэх замаар эрх мэдлээ ашигласаар байв. Тэд хүмүүсийн Эзэн Есүсийг дагахыг болиулахын тулд чадах бүхнээ хийж, бүр Эзэн Есүсийн нэрийг түгээхийг хэн бүхэнд хатуу хориглосон… Өөрсдийн байр суурь, амьжиргааг хамгаалахын тулд тэдэнд хийхгүй гэмт хэрэг гэж байгаагүй нь үнэнийг үзэн ядаж, Христийн дайсан байдаг диаволлаг уг чанарыг нь бүрэн ил болгосон билээ. Энэ нь тэдний Эзэн Есүсийг улайран эсэргүүцэж, яллах өөр нэгэн шалтгаан байв. Тэдний муу үйл Бурханы зан чанарт халдаж, Бурханы уур хилэнг өдөөсөн юм. Эцэст нь иудей үндэстэн бүхэлдээ урьд өмнө үзэгдээгүй, үндэстнээрээ дарлагдах шаналалд өртсөн нь Бурханыг эсэргүүцэж, ялласныхаа төлөө тэдний төлсөн шаналант төлөөс байсан билээ. (Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment