2019-08-11

5. Шашны Бурханд итгэж, Фарисайчууд болон антихристүүдийн төөрөгдөл, хяналтыг амсдаг хүний үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар аврагдаж чадах уу?

5. Шашны Бурханд итгэж, Фарисайчууд болон антихристүүдийн төөрөгдөл, хяналтыг амсдаг хүний үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар аврагдаж чадах уу?
Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий, тэд хуурмаг ямар нэгэн зүйл болоход зүгээр л Сатаны талд зогсдог. Тэднийг Сатаны боол гэж нэрлэхэд тэд маш ихээр буруутгагдсан мэт болдог. Тэднийг ялган таних чадваргүй гэж хэлдэг, харин тэд үргэлжид үнэн үгүй талд зогсдог. Тэд үнэний талд зогссон шийдвэрлэх үе нэг ч байхгүй, үнэний төлөө босож, маргалдаж байсан үе гэж нэг ч байхгүй, тэгэхээр тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад үргэлж Сатаны талд зогсдог юм бэ? Яагаад тэд хэзээ ч үнэний төлөө шулуун шударга эсвэл үндэслэлтэй нэг ч болтугай үг хэлж байгаагүй вэ? Энэ нь үнэхээр тэдний тухайн үеийн төөрөгдлөөс болсон хэрэг үү? Тухайн хүнд ялган таних чадвар хэдий чинээ бага байна, тэд төдий чинээ үнэний талд зогсох чадваргүй байдаг. Энэ юуг харуулж байна вэ? Энэ нь ялган таних чадваргүй хүмүүс хорон мууд хайртай гэдгийг харуулж байгаа хэрэг бус уу? Энэ нь ялган таних чадваргүй хүмүүс Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулж байгаа хэрэг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүнтэй адил хэлээр ярьж чаддаг юм бэ? Тэдний үг, үйлдэл бүхэн, мөн тэдний илэрхийлэмжүүд нь тэд бол ямар нэг байдлаар үнэнийг хайрлагч бус, харин илүүтэйгээр тэд бол үнэнийг жигшдэг хүмүүс гэдгийг хангалттай нотолно. Тэд Сатаны талд зогсож чадаж байгаа нь Сатаны төлөө бүхэл амьдралынхаа туршид тэмцэгч эдгээр өчүүхэн чөтгөрт Сатан үнэхээр хайртай гэдгийн хангалттай нотолгоо юм. Эдгээр бүх баримт дэндүү ойлгомжтой бус уу? Хэрэв чи үнэнийг хайрлагч нэгэн үнэхээр мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэтгэж чадахгүй байна вэ,
яагаад дүрх төрх нь жаахан өөрчлөгдөх төдийд үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг тэр даруй дагана вэ? Энэ ямар гээчийн асуудал вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх сануулга”-аас

Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм туранхай хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн албан тушаал, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй; тэд зүгээр л Христийг, үнэнийг, амийг орхисон урвагчид юм.

Чиний гайхан биширдэг зүйл бол Христийн даруу зан биш, харин алдартай байр суурин дээр байгаа тэдгээр хуурамч хоньчид юм. Чи Христийн хайр татам байдал эсвэл мэргэн ухааныг хайрладаггүй, харин бузар булай ертөнцтэй холбогддог эдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн өвдөлт шаналлыг харан инээдэг боловч тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэрхүү амьд үхдлүүдийг гайхан биширдэг. Чи Христийн хажууд зовохыг хүсэхгүй байгаа боловч чамайг зөвхөн махан бие, бичиг үсэг, хяналтаар хангадаг эдгээр бодлогогүй антихристүүдийн гар луу баяртайгаар очдог. Бүр одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдний зүг, тэдний нэр хүнд, бүх Сатаны зүрх сэтгэл дэх тэдний байр суурь, тэдний нөлөө, тэдний эрх мэдэл рүү эргэсэн хэвээр байгаа, гэсэн ч чи Христийн ажлыг хүлээж авахаас татгалзах, эсэргүүцэх хандлагыг агуулсаар байна. Ийм учраас чамд Христийг хүлээн зөвшөөрөх итгэл байдаггүй гэж Би хэлдэг. Чамайг албадсан учраас л чи одоог хүртэл Түүнийг дагаж байсан. Чиний зүрх сэтгэлд олон сүрлэг дүр зураг үүрд сүндэрлэж байдаг; чи тэдний үг болон үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд агуу, үүрд баатрууд байдаг. Гэвч өнөөдрийн Христийн хувьд ийм биш юм. Тэр та нарын зүрх сэтгэлд үүрд ялихгүй, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй байдаг. Учир нь Тэр хэтэрхий энгийн, хэтэрхий бага нөлөөтэй бөгөөд сүрлэг байдлаас хол байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс 
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment