2019-08-29

Шашны ертөнц Бурханы шинэ ажлыг яагаад үргэлж эсэргүүцэж, яллаж байна вэ?

Шашны ертөнц Бурханы шинэ ажлыг яагаад үргэлж эсэргүүцэж, яллаж байна вэ?
Одоо бид эцсийн өдрүүдэд байгаа бөгөөд Бурхан Өөрийн золин аварсан хүмүүст илүү агуу авралыг бэлдээд байна. Энэхүү аврал нь Бурхан дахин нэг удаа махбод болж, хүнийг шүүн, цэвэрлэхээр үнэнийг илэрхийлж байгаа явдал юм. Тэрээр одоо Бурханы гэрээс эхлэн шүүлтийн шинэ ажлыг явуулдаг. Ажлын энэ үе шат нь хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн ангижруулах болно. Мөн хүнийг Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж, хүн төрөлхтнийг Бурханыг мэддэг, Бурхантай нийцэлтэй, Бурханд үнэхээр харьяалагддаг үндэстэн болгоно, ингэснээр хүн төрөлхтөн аврал хүртэж, Бурханаар авхуулна. Энэ бол Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын эцсийн үе шат юм. Төгс Хүчит Бурхан илэрч, ажлаа эхлүүлснээс хойш үнэнд хайртай, Бурханы илрэлтийг хүсэн хүлээж ирсэн төрөл бүрийн урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы үг нь эрх мэдэл, хүч чадал агуулдаг, үнэний илэрхийлэл бөгөөд үнэхээр Бурханы дуу хоолой мөн гэдгийг тогтоосон тул Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ар араасаа хүлээн зөвшөөрөөд байна. Бүх улс үндэстэн уул руу цуварч байгаа урьд өмнө байгаагүй дүр зураг бий боллоо. Одоо Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлхийн дөрвөн зүг, найман зовхист, улс үндэстэн болгонд өргөжиж байна; Төгс Хүчит Бурханы Чуулганы шинэ салбарууд гадаад орнууд болон бүс нутгуудад ар араасаа байгуулагдаж байна; дэлхий даяарх улам олон хүн Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ нь Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг бүрэн илчилдэг. Гэвч шашны ертөнцийн удирдагчид энэ бүх үнэнтэй нүүр тулж, Ариун Сүнсний ажлын маш агуу гайхамшиг болон гэрчлэлтэй тулгарчхаад хараагүй дүр эсгэн, сэтгэл нь өчүүхэн ч хөдлөхгүй байна. Энэ хүмүүс фарисайчуудтай адил бөгөөд Ариун Сүнсний ажил тасралтгүй урагшилдаг, Бурханы ажил үргэлж шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд нэг хөшүүн зарчмыг л хүлээн зөвшөөрдөг: Эзэн махбодод ирсэн гэж хэлдэг ямар ч номлол бол худал; Эзэн Есүсээс өөр нэртэй Бурханы талаар номлодог бүхэн бол тэрс үзэлтнүүд; Эзэний бүх үг Библи дотор байдаг бөгөөд Библиэс давсан юу ч үнэн зам биш, Нигүүлслийн эрин үед Бурханы хүнд тавьсан шаардлагыг дагахгүй байна гэдэг нь Христийн сургаалаас давсан хэрэг. Түүнчлэн тэд өөрсдийгөө Библиэр мэргэшин, маш олон жил ажиллаж, номлосныхоо дараа амь олж авсан, өөрсдийнх нь хүлээн зөвшөөрч, мэдэж, баримталдаг зүйл л үнэн зам бөгөөд үүнээс цаадах юу ч гэлээ тэрс үзэл юм уу муу ёрын гаж урсгал гэж асар бардмаар итгэдэг. Энэ хүмүүс Бурханыг Библи дотор баттай хязгаарлаж, Бурханы урьдын ажил дотор хязгаарласан юм. Төгс Хүчит Бурханы авчирсан ажил хэчнээн их үнэнийг агуулдаг ч бай, Ариун Сүнсний хэчнээн их ажлыг агуулдаг ч бай, хүмүүсийн хэрэгцээг хэрхэн хангаж чаддаг ч бай, мөн үүнийг баталгаажуулах хэчнээн олон баримт байдаг ч бай,
тэд үүнийг Бурханаас ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судалдаггүйгээр үл барам, үүнд дайсагнан, үгүйсгэж, бүр Бурханы махбод болсон биеийг доромжлон, эцсийн өдрүүд дэх Христийн ажил болон үгийг басамжлан, ялладаг. Тэд бол зөрүүд, биеэ тоосон, үнэнийг дорд үзэж, Ариун Сүнсийг доромжилдог хуучны фарисайчуудтай яг адил! Яг л Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн: “Хэрвээ чи Бурханыг ажлынх нь нэг үе шатнаас л мэддэг болбол чиний мэдлэг хэтэрхий өчүүхэн байна. Чиний мэдлэг бол далайд дусал төдий юм. Тийм биш бол шашны хуучинсаг үзэлтнүүд яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдлох юм бэ? Энэ нь, хүн Бурханыг тодорхой цар хүрээн дотор хязгаарладгаас болдоггүй гэж үү? Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн тэд дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжлан үзэж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болоод дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа өчүүхэн харалган хүмүүс биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст эрүүл ухаан гэж байна уу? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Бурханыг хэдий чинээ бага мэддэг хүмүүс, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, ахрин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бөгөөд Цаашлаад тэд биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас)

Эзэнд үнэхээр итгэдэг хүмүүс Төгс Хүчит Бурханы Чуулганд олон тоогоор эргэн ирэх үед эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын алгуур өргөжилт оргилдоо хүрдэг. Гэвч Ариун Сүнсний ажил тэгж их хөгжин цэцэглэлээ ч гэсэн онгироо, сагсуу байж сурсан шашны удирдагчид болон бусдад тушаадаг шашны мэргэжилтнүүдийг өөрсдийгөө эргэцүүлж, ихэрхүү толгойгоо бөхийлгөн, эрж хайж, судлахад хүргээгүй юм. Харин ч эсрэгээрээ, энэ хүмүүс байр суурь нь улам бүр найдваргүй болж, мөдхөн унаж болохоор болж байгааг ухаардаг ба бусад бүх хүн Төгс Хүчит Бурхан руу эргэн, өөрсдийг нь хэн ч дагахгүй болж, чуулган нь үүдээ барин, дампуурах вий гэж бүр их айдаг. Иймээс янз бүрийн урсгалын пастор, ахлагч, удирдагч, хамтран зүтгэгчид “бэрхшээлээс мултрахын” тулд “Эзэний сүргийг харж хандан, үнэн замыг баримтлах” нэрийдлээр үйлддэг. Тэд Төгс Хүчит Бурханыг улайран доромжилж, дайрч давшилдаг суртал ухуулгын материалыг санаанаасаа зохион, түгээж, төрөл бүрийн сүлжээнд нийтлэн, Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг өдөөн турхирсан билээ. Тэд бүр баримтыг мушгин гуйвуулах, Төгс Хүчит Бурханы Чуулганыг тэрс үзэлтэй бүлэглэл хэмээн гутаах зүйлс хэлж, Зүүний Аянгын номыг унших, Зүүний Аянгын номлолыг сонсохыг итгэгчдэдээ хатуу хориглодог. Тэд итгэгчдэд эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг номлодог хүмүүс болон ямар нэг танихгүй хүнийг хүлээн авахыг зөвшөөрдөггүй бөгөөд танихгүй хүмүүсийг энэрэнгүйгээр зочлохыг хүнээс хүссэн Нигүүлслийн эрин үе дэх Бурханы сургаалаас туйлын эсрэг байдаг. Төгс Хүчит Бурханыг дагадаг хүмүүс нь Бурханд үнэхээр итгэдэг зан сайтай хүмүүс байдаг гэдгийг энэ хүмүүс бүрэн мэддэг бөгөөд эцсийн өдрүүд дэх Бурханы авралын тухай номлодогт нь ямар ч ёрын муу санаа зорилго байхгүйг бүр ч илүү мэддэг атлаа мөн л тэднийг доромжилж, соёлгүй, харгис аргаар хөөж, сайн мэдээг түгээдэг ах эгч нарын биед ч халддаг. Хамгийн цочирдмоор зүйл гэвэл энэ хүмүүс Бурханд итгэгчид атлаа ХКН-ын сатанлаг дэглэмтэй сүлбэлдэж, Эзэнийг худалдан, найз нөхдөө худалдах бохир, ёрын муу ажиллагаанд оролцож, эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээдэг ах эгч нарыг мөрдөж, мөшгөн, тэдний талаар мэдээлж, бүр Христэд итгэгчдийг барих ХКН-ын нууц баривчилгааны төлөө мэдээлэл цуглуулах зорилгоор чуулган дотор тагнуулаар ч ажилладаг. Тэд Бурханд гэрчлэл хийдэг хүмүүсийг нэг дор таягдан хаяж, Бурханы шинэ ажлыг халснаар л зүрх сэтгэл дэх хонзонгоо намжаадаг мэт байдаг. Шашны эдгээр удирдагч нь Эзэн Есүсийн хэлсэн муу зарц нар биш гэж үү? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Өөр нэг сургаалт зүйрлэл сонсоцгоо: Нэг газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагчийн нүх ухаж, цамхаг босгож, тариаланчдад түрээслээд, алс холын нутаг руу явжээ. Жимс хураах цаг ойртоход усан үзэм авчруулахын тулд тэр зарц нараа тариаланчид руу илгээв. Тариаланчид зарц нарыг нь барьж аваад нэгийг нь зодож, нөгөөг нь хөнөөж, бас нэгийг нь чулуугаар цохьжээ. Тэр урьдныхаас ч олон зарцыг дахин илгээлээ, тэд мөн адил үйлдэв. Гэхдээ эцэст нь тэр, Тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ илгээжээ. Гэвч тариаланчид хүүг харангуутаа, “Энэ бол өв залгамжлагч байна; ирцгээ, түүнийг алаад, өв хөрөнгийг нь булаацгаая” гэж өөр хоорондоо ярилцжээ. Тэд түүнийг барьж аваад, усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг хөнөө. Тиймээс усан үзмийн талбайн эзэн ирэх үедээ тэдгээр тариаланчдыг яах вэ? гэхэд тэд Түүнд, Тэр тэдгээр хорон муу хүмүүсийг аймшигтайгаар устгах ба хугацаанд нь жимс тушаах өөр тариаланчдад усан үзмийн талбайгаа түрээслүүлн эгэв” (Матай 21:33-41). Иймээс шашны ертөнцийн пастор, ахлагч нар эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцдэгийн уг шалтгаан нь Эзэн Есүсийг эсэргүүцдэг байсан иудейн фарисайчуудынхтай адил гэдгийг харж болно—тэд өөрсдийн байр суурийн төлөө байнга явуулга хийж, ашиг сонирхлынхоо төлөө ийш тийш гүйж, хүслээ хангахын тулд бүх зүрх сэтгэл, хүч чадлаа зориулдаг. Тэднийг үнэнээс залхааж, үнэнийг үзэн яддаг, Бурханыг эсэргүүцдэг болгодог сатанлаг уг чанар, мөн чанар нь ийнхүү ил болдог. Эзэн Есүс ирэх үедээ иудейн хоёр нүүрт фарисайчуудыг ил болгосон; одоо Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирээд шашны ертөнцийн антихрист хүчнийг бүрэн ил болгодог! Бурхан илэрч, ажлаа явуулаагүй бол шашны ертөнцийн пастор, ахлагчдын Бурханыг үл ойшоогч үнэн төрхийг хэн ч нэвт шувт харж чадахгүй байсан юм. Бие махбодтой болсон Бурханы илрэлт, ажил нь хүнийг үнэхээр илчилдэг.

Энэ нөхөрлөлийн дараа, шашны ертөнц яагаад Бурханы шинэ ажлыг үргэлж эсэргүүцдэгийн уг шалтгааны тухайд хүн бүр ойлголттой болсон гэж би итгэж байна! Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг фарисайчуудын мөн чанарын талаар Есүсийн үеийн иудейн эгэл ардууд ямар ч мэдлэггүй байсан тул тэднийг шүтэн мөргөж, дагадаг байсан билээ. Тэд Бурханы шинэ ажлыг эрж хайж, судлалгүй, ердөө л сохроор голж, эсэргүүцэн, эцэстээ Бурханаар шийтгүүлсэн юм. Үүнээс үүдэн Израиль үндэстэн хоёр мянган жил шахуу дарлагдаж, тоо томшгүй олон иудей хүн алагдсан билээ. Одоо Төгс Хүчит Бурханы явуулж буй Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажил урьд өмнө байгаагүй үйл явдалд хүрсэн бөгөөд удахгүй Төгс Хүчит Бурханыг бүх улс үндэстэн, ард түмэнд ил тодоор илрэх үед энэ нь алдар суутайгаар төгсөх болно. Одоо энэхүү чухал мөчид бид пастор, ахлагчдын үгийг дагах уу, эсвэл Бурханы шинэ ажлыг судлах уу? Энэ асуулт нь Бурханы авралыг хүртэж чадах эсэхтэй маань шууд холбоотой. “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). хэмээн Эзэн Есүс хэлсэн байдаг. Та нар Бурханы хоньдын нэг мөн үү? Тэгвэл та нар хэрхэн сонгох ёстой вэ?
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment