Гэвч зөгнөл ба зөгнөл биелсэн баримт хоёрын хооронд асар их ялгаа бий. Болж өнгөрөөгүй зүйлийг зөгнөлд нарийвчлан тэмдэглэх боломжгүй байдаг тул зөгнөлийн биелэл нь Библид нэмж байгаа хэрэг мөн гэж бид хэлж чадахгүй юм. Энэ нь Мессиа ирнэ гэж зөгнөсөн Хуучин Гэрээтэй адил билээ. Тэр өөрсдийг нь аврахаар ирнэ гэдгийг израильчууд бүгд ой тойндоо мэддэг байсан бөгөөд онгон эмэгтэй хөл хүнд болж хүү төрүүлнэ, Тэрээр Иммануел гэж нэрлэгдэн, нүглийн тахил болно гэх мэтийг бас мэддэг байсан. Гэвч Түүний хэрхэн ирэх, ирээд хэрхэн нүглийн тахил болох зэрэг нарийн ширийнийг мэдээгүй. Түүнчлэн эдгээр зөгнөл нь ердөө үг байсан болохоос аль хэдийн биелсэн баримт байгаагүй. Харин Эзэн Есүсийг ажлаа явуулахаар ирэх үед Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн Мессиатай холбоотой бүх зөгнөл биелсэн юм. Тэгвэл бид Шинэ Гэрээ (өөрөөр хэлбэл, Есүсийн ажил) бол Хуучин Гэрээн дэх зөгнөлүүдийн нэмэлт гэж хэлж болох уу? Мэдээж болохгүй. Есүсийн шинэ ажил нь тухайн үеийн хүмүүсийн нүдээр Хуучин Гэрээтэй нийцээгүй, хүмүүсийн үзэлтэй ч нийцээгүй бөгөөд Еховагийн ажил болон үгтэй ч адилгүй байсан боловч Есүсийн хийсэн зүйл нь хуульд нэмж, хасаж байсан биш, харин ч хуулийг биелүүлж байсан юм. Есүсийн ажил нь Хуулийн эрин үеийн ажлын суурин дээр гүйцэтгэгдэж байгаа ажлын шинэ үе шат байсан бөгөөд яг л Эзэн Есүсийн, “Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг үгүй болгохын тулд Намайг ирсэн гэж бүү бод. Би үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн билээ” (Матай5:17). гэж хэлсэнчлэн хуулийг биелүүлж, хэрэгжүүлэх шинэ зүйлс болон Бурханы талаарх шинэ ойлголтыг хүнд өгсөн. Шинэ Гэрээн дэх Есүсийн ажил нь Хуучин Гэрээнд нэг бүрчлэн тэмдэглэгдээгүй байсан тул Есүсийн ажил нь Хуучин Гэрээний хуулиас хальж, шинэ тушаал нэмсэн гэж хүмүүс боджээ. Гэвч Бурханы нүдээр бол Тэрээр ердөө л төлөвлөсөн ажлаа явуулж байсан юм. Есүсийн ажил нь хуулийн ажлын суурин дээр Бурханы явуулж байгаа ажлын илүү шинэ, дээгүүр үе шат байсан бөгөөд эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлсэн билээ. Үүний адилаар эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь Шинэ Гэрээний зөгнөлийг биелүүлэх бөгөөд энэ нь Бурханы золин авралын ажил дээр суурилсан ажлын шинэ үе шат юм. Үүнийг Библид нэмж байгаа хэрэг гэж бид хэлж болох уу? Энэ асуултын хариултыг Эзэн Есүс аль хэдийн бидэнд хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын энэ үе шат нь Эзэний үгийг яг таг биелүүлдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы үг нь өнгөрсөн үеүдэд далд байсан нууцыг хүнд илчилж, бидэнд урьд нь хэзээ ч сонсож байгаагүй олон үнэнийг авчирсан юм. Энэ нь бидэнд цэвэрлэгдэж, аврагдаж, хаанчлалд орох замыг өгсөн. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил нь Ехова болон Есүсийн явуулсан ажлын өмнөх хоёр үе шатанд суурилсан ажлын илүү шинэ үе шат бөгөөд өмнөх хоёр үе шатнаас дээгүүр ажил билээ.
Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээнийхээс ердөө л нэг үе шатаар өндөр байв; энэ нь эрин үеийг эхлүүлж, тэрхүү эрин үеийг удирдахад ашиглагдсан. Яагаад Тэр ‘Би хуулийг үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн’ гэж хэлсэн юм бэ? Гэвч Хуучин гэрээний Израильчуудын хэрэгжүүлж байсан хууль болон даган мөрдөж байсан тушаалуудаас ялгаатай зүйл Түүний ажилд их байсан, учир нь Тэр хуулийг дуулгавартай дагахаар биш харин үүнийг гүйцэлдүүлэхээр ирсэн билээ. Үүнийг гүйцэлдүүлэх үйл явц нь олон бодитой зүйлсийг агуулсан: Түүний ажил илүү жинхэнэ, бодитой байсан ба цаашлаад энэ амьд агаад хоосон сургаалыг сохроор баримтлах явдал биш байсан. Израильчууд Амралтын өдрийг сахиагүй юу? Есүс ирэхдээ Амралтын өдрийг чанд мөрдөөгүй, учир нь Тэр, хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн бөгөөд Амралтын өдрийн Эзэн ирэх үедээ Өөрийн хүссэнээр хийх болно гэж хэлсэн юм. Тэрээр Хуучин гэрээний хуулиудыг гүйцэлдүүлж, хуулийг өөрчлөхийн тулд ирсэн билээ. Өнөөдөр хийгдсэн бүхэн нь одооны цагт үндэслэдэг ч гэсэн энэ нь Хуулийн эрин үеийн Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээнээс давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах болон садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаардаж