2019-09-12

Төгс Хүчит Бурханы үг, ажил нь Илчлэлийн номон дахь зөгнөлийг биелүүлдэг

Гэвч зөгнөл ба зөгнөл биелсэн баримт хоёрын хооронд асар их ялгаа бий. Болж өнгөрөөгүй зүйлийг зөгнөлд нарийвчлан тэмдэглэх боломжгүй байдаг тул зөгнөлийн биелэл нь Библид нэмж байгаа хэрэг мөн гэж бид хэлж чадахгүй юм. Энэ нь Мессиа ирнэ гэж зөгнөсөн Хуучин Гэрээтэй адил билээ. Тэр өөрсдийг нь аврахаар ирнэ гэдгийг израильчууд бүгд ой тойндоо мэддэг байсан бөгөөд онгон эмэгтэй хөл хүнд болж хүү төрүүлнэ, Тэрээр Иммануел гэж нэрлэгдэн, нүглийн тахил болно гэх мэтийг бас мэддэг байсан. Гэвч Түүний хэрхэн ирэх, ирээд хэрхэн нүглийн тахил болох зэрэг нарийн ширийнийг мэдээгүй. Түүнчлэн эдгээр зөгнөл нь ердөө үг байсан болохоос аль хэдийн биелсэн баримт байгаагүй. Харин Эзэн Есүсийг ажлаа явуулахаар ирэх үед Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн Мессиатай холбоотой бүх зөгнөл биелсэн юм. Тэгвэл бид Шинэ Гэрээ (өөрөөр хэлбэл, Есүсийн ажил) бол Хуучин Гэрээн дэх зөгнөлүүдийн нэмэлт гэж хэлж болох уу? Мэдээж болохгүй. Есүсийн шинэ ажил нь тухайн үеийн хүмүүсийн нүдээр Хуучин Гэрээтэй нийцээгүй, хүмүүсийн үзэлтэй ч нийцээгүй бөгөөд Еховагийн ажил болон үгтэй ч адилгүй байсан боловч Есүсийн хийсэн зүйл нь хуульд нэмж, хасаж байсан биш, харин ч хуулийг биелүүлж байсан юм. Есүсийн ажил нь Хуулийн эрин үеийн ажлын суурин дээр гүйцэтгэгдэж байгаа ажлын шинэ үе шат байсан бөгөөд яг л Эзэн Есүсийн, “Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг үгүй болгохын тулд Намайг ирсэн гэж бүү бод. Би үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн билээ” (Матай5:17). гэж хэлсэнчлэн хуулийг биелүүлж, хэрэгжүүлэх шинэ зүйлс болон Бурханы талаарх шинэ ойлголтыг хүнд өгсөн. Шинэ Гэрээн дэх Есүсийн ажил нь Хуучин Гэрээнд нэг бүрчлэн тэмдэглэгдээгүй байсан тул Есүсийн ажил нь Хуучин Гэрээний хуулиас хальж, шинэ тушаал нэмсэн гэж хүмүүс боджээ. Гэвч Бурханы нүдээр бол Тэрээр ердөө л төлөвлөсөн ажлаа явуулж байсан юм. Есүсийн ажил нь хуулийн ажлын суурин дээр Бурханы явуулж байгаа ажлын илүү шинэ, дээгүүр үе шат байсан бөгөөд эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлсэн билээ. Үүний адилаар эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь Шинэ Гэрээний зөгнөлийг биелүүлэх бөгөөд энэ нь Бурханы золин авралын ажил дээр суурилсан ажлын шинэ үе шат юм. Үүнийг Библид нэмж байгаа хэрэг гэж бид хэлж болох уу? Энэ асуултын хариултыг Эзэн Есүс аль хэдийн бидэнд хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын энэ үе шат нь Эзэний үгийг яг таг биелүүлдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы үг нь өнгөрсөн үеүдэд далд байсан нууцыг хүнд илчилж, бидэнд урьд нь хэзээ ч сонсож байгаагүй олон үнэнийг авчирсан юм. Энэ нь бидэнд цэвэрлэгдэж, аврагдаж, хаанчлалд орох замыг өгсөн. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил нь Ехова болон Есүсийн явуулсан ажлын өмнөх хоёр үе шатанд суурилсан ажлын илүү шинэ үе шат бөгөөд өмнөх хоёр үе шатнаас дээгүүр ажил билээ.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээнийхээс ердөө л нэг үе шатаар өндөр байв; энэ нь эрин үеийг эхлүүлж, тэрхүү эрин үеийг удирдахад ашиглагдсан. Яагаад Тэр ‘Би хуулийг үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн’ гэж хэлсэн юм бэ? Гэвч Хуучин гэрээний Израильчуудын хэрэгжүүлж байсан хууль болон даган мөрдөж байсан тушаалуудаас ялгаатай зүйл Түүний ажилд их байсан, учир нь Тэр хуулийг дуулгавартай дагахаар биш харин үүнийг гүйцэлдүүлэхээр ирсэн билээ. Үүнийг гүйцэлдүүлэх үйл явц нь олон бодитой зүйлсийг агуулсан: Түүний ажил илүү жинхэнэ, бодитой байсан ба цаашлаад энэ амьд агаад хоосон сургаалыг сохроор баримтлах явдал биш байсан. Израильчууд Амралтын өдрийг сахиагүй юу? Есүс ирэхдээ Амралтын өдрийг чанд мөрдөөгүй, учир нь Тэр, хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн бөгөөд Амралтын өдрийн Эзэн ирэх үедээ Өөрийн хүссэнээр хийх болно гэж хэлсэн юм. Тэрээр Хуучин гэрээний хуулиудыг гүйцэлдүүлж, хуулийг өөрчлөхийн тулд ирсэн билээ. Өнөөдөр хийгдсэн бүхэн нь одооны цагт үндэслэдэг ч гэсэн энэ нь Хуулийн эрин үеийн Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээнээс давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах болон садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаардаж
байгаа зүйл нь зөвхөн Арван Хуулиар хязгаарлагдахгүй, харин өмнөхөөс илүү өндөр дээд тушаал болон хууль юм, гэхдээ энэ нь өмнөх зүйлсийг хүчингүй болгоно гэсэн үг биш, учир нь Бурханы ажлын үе шат болгон өмнө нь явагдсан үе шатны суурин дээр гүйцэтгэгддэг. Тахил өргөх, эцэг эхээ хүндлэх, хуурамч шүтээнд шүтэн мөргөхгүй байх, бусдыг дайрч доромжлохгүй байх, бусдыг хараахгүй байх, садар самуун үйлдэхгүй байх, тамхи татахгүй, архи уухгүй байх, үхдэл идэхгүй байх, цус уухгүй байх гэх мэт Еховагийн Израильд нэвтрүүлсэн зүйлс нь өнөөдөр ч гэсэн та нарын дадлын үндэс суурь биш гэж үү? Ажил өнгөрсөн үеийн суурин дээр л өнөөдрийг хүртэл хийгдсээр ирсэн. Хэдий өнгөрсөн үеийн хуулиуд нь цаашид дурдагдахаа больж, чамд шинэ шаардлага тавигдсан боловч эдгээр хуулиуд хүчингүй болоогүй харин ч тэдгээр нь өргөгдсөн юм. Тэдгээрийг хүчингүй болгосон гэж хэлэх нь өмнөх эрин үе хуучирсан гэсэн үг, гэсэн ч чиний үргэлж дээдлэх ёстой зарим тушаалууд байдаг. Өнгөрсөн үеийн тушаалууд аль хэдийн хэрэгжүүлэгдэж, аль хэдийн хүний оршихуй болсон бөгөөд тамхи татаж, архи ууж болохгүй гэх мэт тушаалуудыг олон удаа давтах хэрэггүй. Энэ суурин дээр, та нарын хэрэгцээний дагуу, та нарын биеийн хэмжээний дагуу, өнөөдрийн ажлын дагуу шинэ тушаалуудыг гаргасан. Шинэ эрин үеийн зарлиг тушаалууд нь хуучин эрин үеийн тушаалуудыг хүчингүй болгоно гэсэн үг биш харин хүний үйлдлүүдийг илүү бүрэн дүүрэн болгож, бодит байдалтай илүү зохицолтой байхын тулд энэ суурин дээр тэдгээрийг илүү өндөрт өргөх явдал юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс). Бурханы ажлын үе шат бүр нь гаднаа эсрэг тэсрэг харагддаг боловч үнэн хэрэгтээ бүгд нэгэн бүхлийг бүрдүүлдэг бөгөөд ажлын үе шат болгон нь өмнөх үе шатны суурин дээр явагдаж байгаа илүү гүн гүнзгий, дээгүүр ажил байдаг гэдгийг Бурханы үг бидэнд харуулдаг. Бид Бурханы ажлыг салгаж болохгүй, Есүсийн ажил нь Хуучин Гэрээн дээр нэмж байна гэж хэлж болохгүй, мөн эцсийн өдрүүд дэх Бурханы ажил болон үг нь Библи дээр нэмж байгаа хэрэг гэж хэлж бүр ч болохгүй. Бид Бурханыг мэдэхийн тулд Түүний ажлын гурван үе шатыг мэдэх ёстой. Хэрвээ бид ажлын гурван үе шатнаас ердөө ганц, хоёрыг нь л мэддэг бол хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын талаар бүрэн, гүйцэд ойлголттой болохгүй. Бурханы ажлын гурван үе шатыг бүгдийг нь мэдсэнээр л бид Бурханы бүхий л зан чанар болон мэргэн ухаан, гайхалтай байдлыг нь мэдэж чадна.

Ах эгч нар аа, Библид тэмдэглэгдсэн байдаг зүйл нь ердөө л Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед Бурханы явуулсан ажил болон эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд хамаатай зөгнөлүүд байдаг болохоос эцсийн өдрүүд дэх энэ ажил хэрхэн явагдах, хүн төрөлхтөн хэрхэн аврагдах тухай нарийвчлан тэмдэглээгүй байдаг. Иймээс бид Библийн талаар зөв үзэл бодолтой болох ёстой. Бид Бурханыг ирэхээс өмнө Библи дэх Бурханы үгийн сургаалын дагуу үйлдэж, Түүний хүслийг хангахын тулд эрж хайх ёстой байсан билээ. Гэвч Бурхан шинэ ажил явуулахаар шинэ эрин үеийг эхлэх үед бид Бурханы мөрийг дагаж, Түүний шинэ ажил, үгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бид Библид тэмдэглэгдсэн байдаг Бурханы явуулсан ажлыг ашиглан Бурханы шинэ ажлыг хязгаарлаж болохгүй, Бурханы шинэ ажил болон шинэ үг нь Библи дээр нэмж байгаа хэрэг гэж хэлж бүр ч болохгүй. Бурхан Шинэ Гэрээний үеийн ажлаа явуулахын тулд Хуучин Гэрээний хуулийг давж чадсан бөгөөд үүний адилаар эцсийн өдрүүд дэх ажлаа явуулахын тулд Библийг давж чадна. Төгс Хүчит Бурханы ажил, үг нь ажлын өмнөх хоёр үе шатыг илүү өндөр түвшинд аваачдаг, үүнээс ч илүүтэйгээр Илчлэл дэх зөгнөлийн биелэл, гүйцэтгэл болдог. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан бие махбодтой болж, хүмүүсийн дунд ирсэн бөгөөд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажлыг эхлүүллээ. Бид эцсийн өдрүүд дэх Бурханы үг, ажлыг хүлээн зөвшөөрөхөөс гөжүүдлэн татгалзаж болохгүй. Бид бүгд үзлээ хойш тавьж, Эзэн Есүсийн шавь нарыг дуурайн, Библийг ардаа орхиж, Бурханыг зүрх сэтгэлдээ хүндлэхийн хажуугаар эцсийн өдрүүд дэх Түүний ажил болон үгийг эрж хайж, судлах ёстой бөгөөд Бурхан биднийг гэгээрүүлж, Бурханы хүслийг ойлгуулан, Бурханы мөрийг дагах боломжийг бидэнд олгоно, учир нь энэ маягаар л бид маш удаан хүсэн хүлээсэн эцсийн өдрүүд дэх авралыг хүртэж чадах юм!
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment