2019-09-25

Төөрөгдөл: “Библи Бурханы онгодыг хүртсэн. Энэ нь хүний хүслээр огт бохирдоогүй бөгөөд тэр чигтээ Бурханы үг юм. Библи дэх бүх үг нь олон талтай, урьдаас зөгнөсөн байдаг, Библи бол туйлын эрх мэдэлтэй бөгөөд үүнтэй харьцуулж болох өөр ямар ч ном үгүй, Библи өө сэвгүй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх ёстой. Библи нь хүний хүслээр бохирдсон юм уу алдаатай гэж хэлдэг хэн боловч Библийг дайрч, үгүйсгэж байгаа хэрэг бөгөөд ийм бүх хүн хараагдах болно” гэж нэг хүн хэлсэн.

Хариулт: Библи Бурханы онгодыг хүртсэн, Библид тэмдэглэгдсэн бүх зүйл нь хүний хүслээр огт бохирдоогүй Бурханы үг байдаг бөгөөд Библи туйлын эрх мэдэлтэй гэж олон хүн итгэдэг. Тэд бүр Бурханд ханддаг шигээ Библид ханддаг. Библи нь хүний үзлээр бохирдсон гэж хэлдэг хэн боловч Библийг дайрч, үгүйсгэж байгаа бөгөөд хараагдах болно гэж тэд боддог. Энэ үзэл үнэнтэй нийцдэг үү? Энэ нь Бурханы үгэнд үндэслэсэн үү? Библийн тухайд Ехова Бурхан хэзээ ч ийм гэрчлэл хийгээгүй, Эзэн Есүс ч тэгээгүй бөгөөд Библийн талаар Ариун Сүнс ч бас ийм гэрчлэл хэзээ ч хийгээгүй юм. Библийг Бурхан Өөрөө бичээгүй, харин Библийн дотор Бурханы хийсэн ажлын тухай эртний эш үзүүлэгчид, шавь нар, элч нарын тэмдэглэл болон шавь нар, элч нарын хувийн туршлага, тухайн үеийн чуулгануудад тэдний бичсэн захидал байдаг бөгөөд Бурханы сүүлийн ажлын тухай зарим зөгнөл бас байдаг гэдгийг Библийг мэддэг хүн бүхэн мэднэ. Энэ бол Бурханы ажлын тухай түүхэн баримтуудыг тэмдэглэн, хожмын үеийнхний цуглуулж, эмхэтгэсэн ном бөгөөд хүмүүс үүнийг нэгтгэсэн юм. Үүнд тухайн үеийн Ехова болон Есүсийн ажил, айлдварын нарийн ширийнийг агуулдаг боловч Библийг Ехова болон Есүс биечлэн баримтжуулаагүй, мөн үг бүхнийг нь Ехова болон Есүс биечлэн айлдаагүй. Тэгвэл Библи дэх бүх үг нь Бурханы үг бөгөөд хүний хүслээр огт бохирдоогүй, Библи бол ямар ч алдаагүй, бүхэлдээ үнэн зөв байдаг гэж хүмүүс яаж хэлж чаддаг юм бэ? Төгс Хүчит Бурханы үг энэ бүгдийг тодорхой тайлбарладаг: “Өнөөдөр Библи бол Бурхан ба Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс тэд Библийн бүх үгс нь зөвхөн Бурханы хэлсэн үгс бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Тэр ч бүү хэл, хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан ном нь бүгд хүнээр бичигдсэн боловч тэдэнд бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын бичлэг байсан гэж Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүмүүсийн буруу ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн бичлэг юм. Шинэ Гэрээний зарим захидал нь хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; Паулын захидлууд нь жишээлбэл хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд тэдгээр нь чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарын төлөөх сургамж, урамшууллын үгс байсан. Тэдгээр нь Ариун Сүнсээр хэлэгдсэн үгс биш, Паул Ариун Сүнсний өмнөөс яриагүй, мөн тэр эш үзүүлэгч байгаагүй, тэр ч бүү хэл үзэгдэл хараагүй. Түүний захидлууд нь Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулгануудад зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь, чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. … Хүмүүст сургамжилж, эерэг нөлөө үзүүлсэн түүний хэлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба тэр Бурханыг төлөөлөөгүй. Хүмүүс хүний туршлагын бичлэг болон хүний захидлуудыг чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг мэтээр үзэх нь цадигаа алдсан ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! … Түүний ялгамж чанар нь ердөө ажлаа хийж буй элчийнх байсан, тэр бол ердөө Бурханаар илгээгдсэн элч байсан; тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй. Иймээс өөрийнх нь ажил болон ах эгч нарын амь түүний хувьд хамгийн чухал байсан. Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг нь Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс өөр юу ч биш байсан бөгөөд бие махбод болсон Бурхан гарцаагүй биш байсан” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас).

Библид тэмдэглэгдсэн бүхэн Бурханы үг байдаггүй гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үгээр дамжуулан харж болно. Даниел, Исаиа, Хосеа, Иеремиа гэх зэрэг эш үзүүлэгчдийн номууд, Хуучин Гэрээний номуудыг бүгдийг нь Бурхан шууд зааварчилсан бөгөөд эдгээр нь эш үзүүлэгчдийн амаар дамжуулан хүнд Түүний хэлсэн, Бурханы гүйцэлдүүлэх гэж байгаа зүйлстэй холбоотой байдаг; эдгээр ном нь ямар ч хольцгүйгээр тэр чигтээ Бурханаас ирсэн байдаг. Гэвч эдгээрээс гадна Эхлэл, Гэтлэл, Иошуа, Рут, Нехемиа зэрэг Хуучин гэрээний ихэнх ном нь Израилийн түүхийн тэмдэглэл юм. Мэдээж хэрэг, Сургаалт үгс, Соломоны дуун, Номлогчийн үгс зэрэг мэргэн ухааны номуудын багахан хэсэг бас бий. Эдгээр ном дахь үг нь бүгд Бурханы үг байдаггүй. Энэ нь яг л Эхлэл, Гэтлэл, Леви, Тооллого, Дэд хууль гэх Мосегийн Таван Номтой адил—Ехова Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг анх хэрхэн бүтээсэн, израильчуудыг хэрхэн Египетээс Канаан руу хөтөлсөн, хуулийг хэрхэн тунхагласан үйл явцын тухай эдгээр номыг Мосе хожмын үеийнхэнд Ехова Бурханы үйл хэргийг мэдүүлэхийн тулд бичсэн юм. Тэдгээр нь бүхэлдээ Бурханы үг байдаггүй. Мосегийн бичсэн номуудад Ехова Бурханы айлдсан үг (Гэтлэл 3:5–10; 14:1–4), Мосегийн хэлсэн үг (Гэтлэл 8:26, 29; 9:29–30), израильчуудын хэлсэн үг (Гэтлэл 16:2–3; Тооллого 14:2) болон Бурханы элчийн хэлсэн үг (Эхлэл 22:11–12) зэрэг багтсан байдаг. Бүх үгийг нь Бурхан айлдаагүй юм. Харин Шинэ Гэрээнд бол Дөрвөн сайн мэдээнд тэмдэглэсэн байдагчлан Эзэн Есүсийн ажиллах үедээ хэлсэн үгээс бусад нь ихэвчлэн чуулганд хандан шавь нар, элч нарын бичсэн захидал байдаг бөгөөд үүний дийлэнх нь Паулын бичсэн захидлууд байдаг. Шавь, элч нар бол Бурхан биш, мөн Бурханы үгийг дамжуулж чаддаг эш үзүүлэгчид ч биш. Тэд Бурханыг төлөөлж яавч чадахгүй, мөн Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй. Иймээс тэдний бичсэн захидлууд нь ердөө л хүний туршлагыг төлөөлдөг; тэдгээрийг Ариун Сүнсний үг гэж хэлж болохгүй, мөн Бурхан тэдгээрт биечлэн онгод оруулаагүй юм. Энэ нь Ариун Сүнсний авчирсан зарим гэгээрэл болон хувийн зарим нэг туршлагыг хэлэлцдэг Витнес Ли, Вочман Ни, хатагтай Жанна Гюйон, Лоренс зэрэг хүмүүсийн бичсэн сүнслэг номуудтай яг адил. Иймээс Библи доторх Ехова болон Есүсийн айлдвар болон Бурханы онгодыг хүртсэн үг л хүний хүслээр бохирдоогүй, туйлын алдаагүй Бурханы үг мөн. Бусад үгийн аль нь ч Бурханы үг биш. Хэрэв бид Библи дэх хүний бүх тэмдэглэл, туршлага болон захидлуудыг Бурханы үг гэж авч үзвэл хүний үгийг Бурханы үгтэй эн тэнцүүлж байгаа хэрэг. Энэ бол томоохон алдаа бөгөөд Бурханы эсрэг доромжлол юм!

Библи нь хүний бичсэн тэмдэглэл бөгөөд бүгд Бурханы хувийн айлдвар биш. Үүнээс үүдэн Библи нь хүнээр болон хүний утгагүй тайлбараар бохирдсон байх нь зайлшгүй юм. Тэгвэл бид яаж үүнийг бүрэн зөв, өө сэвгүй гэж хэлж болох билээ? Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага, мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номд хүний үзэл, хүний өрөөсгөл хандлага, ташаа ойлголт байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв ойлголт юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас). “Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүсийн хэлсэн бүх үг нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг өнөөдөр та нараас хэн нь хэлж зүрхлэх вэ? Тийм зүйл хэлж зүрхлэх хүн байна уу? Хэрвээ чи тийм зүйл хэлэх юм бол яагаад Езрагийн зөгнөлийн ном хаягдсан бэ, мөн яагаад эртний ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн номнуудад ч мөн адил зүйл тохиолдсон бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад та нар тийм дураараа сонголт хийж зүрхэлдэг юм бэ? Чи Ариун Сүнсний ажлыг сонгох эрхтэй юу? Израилийн олон түүх мөн хаягдсан. Хэрвээ чи өнгөрсөн үеийн энэ бүх бичвэр Ариун Сүнснээс ирсэн гэж итгэдэг бол яагаад зарим ном хаягдсан бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгдийг нь хадгалж, чуулгануудын ах, эгч нарт уншуулахын тулд илгээх ёстой байсан, тэдгээрийг хүний хүслээр сонгож, эсвэл хаях ёсгүй; ингэвэл зөв юм. Паул болон Иохан нарын дадлага туршлага нь тэдний хувийн үзэл бодолтой холилдсон гэж хэлэх нь тэдний дадлага туршлага болон мэдлэг Сатанаас ирсэн гэсэн үг биш, харин тэдэнд өөрсдийнх нь дадлага туршлага, үзэл бодлоос гарсан зүйл байсан л гэсэн үг юм. Тэдний мэдлэг тухайн үеийн бодит дадлага туршлагын үндэслэлийн дагуу байсан ба энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг хэн итгэлтэйгээр хэлж зүрхлэх юм бэ? Хэрвээ Дөрвөн Сайн Мэдээ нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад Матай, Марк, Лук, Иохан нар тус бүрдээ Есүсийн ажлын талаар өөр өөр зүйл хэлсэн юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас). “Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч мөн адил Ариун Сүнсний ажил билээ. Зөвхөн Бурханы ажил л Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл бөгөөд үүнд ялгаа байдаггүй, харин ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил хүний олон зүйлтэй хутгалдсан байдаг болохоор Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл байх нь байтугай шууд илэрхийлэл нь ч биш” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас). Библи нь бүхэлдээ Бурханы Өөрийн хэлсэн айлдвар биш бөгөөд Бурхан Өөрөө бичсэн байдаггүй гэдэг нь Бурханы үгэнд маш тодорхой байна. Иймээс энэ нь хүний хүслээр заавал бохирдсон байж таарах бөгөөд туйлын үнэн зөв, ямар ч алдаа мадаггүй байх боломжгүй. Учир нь Бурханы ажил л туйлын үнэн зөв, ямар ч алдаагүй байдаг; энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний илэрхийлэл бөгөөд хүний хүслээр бохирдоогүй байдаг. Түүнчлэн үүнд хүнд хамаатуулах юу ч байдаггүй бөгөөд тэр чигтээ Ариун Сүнсний шууд илэрхийлэл юм. Гэхдээ Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы ажлыг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд тэр аяараа Ариун Сүнсний хүсэл байдаггүй. Тэдний хэлдэг бүх үг ч бас Ариун Сүнсний шууд илэрхийлэл биш бөгөөд хүний хүсэл, туйлшрал болон хүний ойлголт, туршлага, тайлбар холилдсон байх нь зайлшгүй юм. Жишээлбэл, Паул чуулгануудад захидлаа бичихдээ нэг удаа ингэж хэлсэн: “Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ашиг юм” (Филиппой 1:21). “… би ичгүүртэйгээр ярьж байна. Гэхдээ хэн нэгэн зоригтой байх үед (би мунхаглан ярьж байна), би ч бас зоригтой байдаг. … Тэд Христийн үйлчлэгчид үү? (Би мунхаг мэт ярьж байна) Би бүр илүү” (2 Коринт 11:21-23). Паулын хэлсэн эдгээр үг нь онгироо, биеэ тоосон байдаг төдийгүй өөрийгөө Христ хэмээн гэрчилдэг нь ямар ч эрүүл ухаангүй хүн гэдгийг нь улам бүр ил болгодог. Биеэ тоосон, онгироо байдал нь сатанлаг зан чанар бөгөөд эдгээрийг Бурхан үзэн ядаж, жигшдэг тул Паулын хэлсэн эдгээр үг Ариун Сүнсний хүслээс гараагүй гэдэг нь тодорхой. Паулын энд байгаа үг Сатаныг төлөөлдөг, тэгэхээр тэдгээр нь яаж Бурханаас гарсан байж болох юм бэ? Өөр нэгэн жишээ гэвэл, Матайн сайн мэдээний эхэнд Матай Есүсийн угийн бичгийг бичсэн байдаг нь Есүсийг Абрахамын удам, Давидын удам, Иосефын хүү хэмээдэг. Дараа нь энд Есүс цэвэр ариунаар олдож, Ариун Сүнснээс шууд гарсан бөгөөд Иосефын хүү биш байсан гэж хэлдэг. Энэ чинь хоорондоо зөрж байгаа биш үү? Есүс хүний нүдээр Иосефын хүү мэт харагддаг боловч мөн чанартаа Ариун Сүнснээс олдсон бөгөөд Иосефтой ямар ч хамаагүй байсан. Гэвч Матай Есүсийг Иосефын удам угсааны нэг хэсэг гэж зөрүүдлэн зүтгэдэг. Энэ нь хүний хүслээр бохирдсон байна бус уу? Энэ нь хүний эндүү ташаа мэдлэгээс урган гардаггүй гэж үү? Түүнчлэн Хуучин Гэрээний 2 Самуелын 24-р бүлэг болон 1 Шастирын 21-р бүлгийн аль алинд хүмүүсийг Давид тоолж байгааг тэмдэглэсэн байдаг. 2 Самуел 24:1-д хүмүүсийг тоолуулахаар Давидыг хөдөлгөгч нь Ехова байсан гэж өгүүлдэг бол 1 Шастир 21:1-д хүмүүсийг тоолуулахаар Давидыг турхирагч нь Сатан байсан гэдэг. 2 Самуел 24:9-д Израильд илд агссан 800,000 зоригт эр байна хэмээн Иоаб тоолсон гэдэг бол 1 Шастир 21:5-д Иоабын тоолсноор Израильд илд агссан эрчүүдийн тоо нь 1,100,000 байсан гэдэг. 2 Самуел 24:13-д Еховагийн авчрах гурван гамшиг нь долоон жилийн өлсгөлөн, гурван сарын зугталт, гурван өдрийн өвчин тахал хэмээн тэмдэглэсэн байдаг бол 1 Шастир 21:12-д Еховагийн авчрах гурван гамшиг нь гурван жилийн өлсгөлөн, гурван сарын зугталт, гурван өдрийн өвчин тахал хэмээн тэмдэглэсэн байдаг. Эдгээр бичвэр нь адилхан үйл явдлыг тэмдэглэх учиртай боловч тэс өөр өөр хувилбарыг өгч, зарим нь бүр шал эсрэг тэсрэг байдаг. Эдгээр нь хүний тэмдэглэлийн алдаа биш гэж үү? Библи нь хүний хүслээр бохирдсон байдаг бөгөөд туйлын үнэн зөв, өө сэвгүй байдаггүй гэдгийг энэ хангалттай харуулдаг. Библи бол туйлын үнэн зөв, өө сэвгүй гэх үзэл санаа баримтуудтай нийцдэггүй.
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment