2019-09-26

Төөрөгдөл: “Библи Бурханы онгодыг хүртсэн. Энэ нь хүний хүслээр огт бохирдоогүй бөгөөд тэр чигтээ Бурханы үг юм. Библи дэх бүх үг нь олон талтай, урьдаас зөгнөсөн байдаг, Библи бол туйлын эрх мэдэлтэй бөгөөд үүнтэй харьцуулж болох өөр ямар ч ном үгүй, Библи өө сэвгүй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх ёстой. Библи нь хүний хүслээр бохирдсон юм уу алдаатай гэж хэлдэг хэн боловч Библийг дайрч, үгүйсгэж байгаа хэрэг бөгөөд ийм бүх хүн хараагдах болно” гэж нэг хүн хэлсэн.

Библийн бүх үг олон талтай гэж зарим хүн боддог. Энэ нь мөн алдаатай мэдэгдэл юм. Үнэндээ энэ мэдэгдлийн гарал үүсэл нь, Библид адилхан үйл явдлыг илт өөр хувилбараар баримтжуулдаг бичвэрүүд байдаг, эдгээрийн зарим нь бүр шал эсрэг тэсрэг байдаг гэдгээс цаашгүй юм. Гэтэл хүмүүс Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, бүгд хүний хүслээр огт бохирдоогүй, Бурханы үг гэж үргэлж боддог. Иймээс, хүмүүс Библи нь хүний хүслээр бохирдсон, алдаатай гэж хэлж зүрхлэхгүй нөхцөлд Библи дэх эсрэг тэсрэг байдлыг тайлбарлахдаа “Библи олон талтай” гэдгийг л ашиглаж чаддаг. Библид өөр өөр нарийн ширийнийг тайлбарлахын тулд өөр өөр үг ашигласан, Библийг өөр өөр хүмүүс, өөр өөр өнцгөөс, ялгаатай талаас тэмдэглэсэн байдаг хэмээн тэд хэлж, улмаар Библийн үнэн зөв, өө сэвгүй байдалд хүмүүсийг итгүүлдэг. Гэвч үнэн хэрэгтээ Библийг хянуур уншвал Библи дэх зарим бичвэрийг “Библи олон талтай” гэдгээр тайлбарлаж болохгүй гэдгийг бид олж мэдэх болно. Тухайлбал, Дөрвөн сайн мэдээнд Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Матай, Лук, Иоханы сайн мэдээнүүдэд азарган тахиа ганцхан донгодсон бол Маркийн сайн мэдээнд хоёр донгодсон байдаг. Энэ бол илэрхий зөрүү юм. Азарган тахиа нэг донгодсон юм уу, хоёр донгодсон юм уу гэх асуултыг олон ах эгч асуусан гэж би итгэж байна. Хүмүүс эцсийн эцэст үүнийг тайлбарлаж чаддаггүй тул “Библи олон талтай” гэх үгийг ашиглан тайлбарлахаас өөр аргагүй байдаг. Бодоод үз: Библи хүний хүслээр огт бохирдоогүй, ямар ч алдаагүй, бүхэлдээ Бурханаас гаралтай юм бол Дөрвөн сайн мэдээнд тэмдэглэсэн азарган тахианы донгодсон тоо адилхан байх ёстой. Яаж хоёр өөр хувилбар байж болох билээ? Азарган тахиа нэг донгодох, хоёр донгодохын юу нь тийм олон талтай байх юм бэ? Энэ ямар утгыг төлөөлж болох юм бэ? Мэдээж Библи олон талтай гэж хэлэх нь байж болохгүй. Энэ бол ердөө л Библийн үнэн зөв, өө сэвгүй байдлыг зөвтгөж байгаа хэрэг!

Библийн үг нь бүгд ирээдүйн шинж тэмдэг гэж зарим хүн боддог. Энэ бол бүр ч буруу бодол юм! Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Библи нь Израилийн хэрэг явдлыг болон тэр үеийн сонгогдсон хүмүүсийн үйлдлийг баримтжуулсан. Өөрөөр хэлбэл, энэ нь Еховагийн хэрэг явдлын бүртгэл бөгөөд Ариун Сүнс огт буруушаадаггүй зүйл юм. Хэдийгээр зарим хэсгүүдийг хамруулж эсвэл авч хаях сонголт хийгдсэн ч, хэдий Ариун Сүнс зөвшөөрөөгүй ч Тэр огт буруушаадаггүй. Библи бол Израиль болон Бурханы ажлын түүхээс өөр юу ч биш. Үүнд бичигдсэн хүмүүс, хэрэг явдал болон аливаа зүйлс нь бүгд бодитой байсан, мэдээж Исаиа, Даниелын зөгнөл эсвэл Иоханы үзэгдлийн номноос бусдынх нь юу ч ирээдүйн илрэл байгаагүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс). Библи нь гагцхүү Бурханы ажлын түүхийг баримтжуулдаг төдийгүй израильчууд Ехова ба Есүсийн ажлын хоёр үе шатыг хэрхэн туулсан тухай түүхэн тэмдэглэл юм гэдгийг Бурханы үгээс харж болно. Тэмдэглэгдсэн бүхэн нь ирээдүйг огт илтгэдэггүй бодит хүмүүс, бодит зүйлс, бодит үйл явдал байдаг. Эш үзүүлэгчдийн зөгнөл болон Иоханы бичсэн Илчлэлийн номоос өөр Библи дэх юу ч ирээдүйг огт илтгэдэггүй. Жишээлбэл, Гэтлэл 20-д шүтээн шүтэхгүй, хулгай хийхгүй, хүн алахгүй, амралтын өдрөөр ажиллахгүй байхыг хүсэн, Бурханы израильчуудад тунхагласан Арван тушаалыг баримтжуулсан байдаг…. Эдгээр нь бүгд хуулийн дор Ехова Бурханы хүнд тунхагласан тушаал юм. Хүн ердөө л Ехова Бурханы хуулийг мөрдөх хэрэгтэй байсан—энд ирээдүйг илтгэсэн зүйл огт агуулагдаагүй байсан. Түүнчлэн Матай 5-д Эзэн Есүсийн тухайн үеийн хүмүүст өгсөн сургаалыг тэмдэглэсэн байдаг. Эзэн Есүс: “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. Гашууддаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэднийг тайвшруулах болно. Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд дэлхийг өвлөж авна.” (Матай 5:3-5) хэмээсэн. Эдгээр нь Нигүүлслийн эрин үеийн хүмүүст тавьсан Эзэн Есүсийн шаардлага байсан бөгөөд ирээдүйн дохио огт байгаагүй. Библи дэх бүхэн нь урьдаас зөгнөсөн байдаг гэдэг үг алдаатай болохыг энэ харуулдаг. Энэ нь ердөө хүмүүсийн туйлширсан ойлголт юм.

Мэдээж хэрэг Библи нь хүний хүслээр бохирдсон байдаг гэдгийг Төгс Хүчит Бурхан илчилдэг боловч энэ нь Библийг үгүйсгэсэн хэрэг биш, дайралт хийсэн хэрэг бүр ч биш юм. Тэрээр ердөө л хүмүүсийг сохроор итгэж, шүтэлгүйгээр Библид зөв ханддаг байгаасай гэсэндээ баримттай үнэнийг тодруулахын тулд ингэдэг. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Өнөөдөр Би ийм байдлаар Библийг задлан шинжилж байна, энэ нь Би үүнийг үзэн яддаг эсвэл лавлах бичиг болох үүний үнэ цэнийг үгүйсгэдэг гэсэн үг биш. Чиний мэдэхгүй байгааг зогсоохын тулд Би Библийн угийн үнэ цэнэ болон эх сурвалжийг чамд тайлбарлаж байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзэл байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу байдаг; Библийг ингэж унших нь тэднийг олж авах ёстой зүйлдээ хүрэхээс сэргийлээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр энэ нь Миний хийхээр зорьсон ажилд саад болдог. Энэ нь ирээдүйн ажилд асар их гай уршиг болох ба давуу талыг биш зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар болон дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж эсвэл энэ нь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж гуйгаагүй, харин Библийн талаар зөв мэдлэг болон зөв үзэл бодолтой байхыг гуйж байна. Нэг талыг хэтэрхий их бүү баримтал! Хэдийгээр Библи нь хүнээр бичигдсэн түүхийн ном боловч энэ нь мөн эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчмуудыг, түүнчлэн орчин үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн дадлага туршлагуудыг баримтжуулсан ба энэ бүхнийг эдгээр хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрж хайж байгаа энэ үеийн хүмүүст лавлах бичиг адилаар ашиглагдаж болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс). “Библи хэдэн мянган жилийн хүн төрөлхтний түүхийг дагасан бөгөөд эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханыг Библиэр солих хүртэл түвшинд бүгд үүнийг Бурхан шиг авч үздэг. Энэ нь Бурханы үнэхээр үзэн яддаг зүйл юм. Иймээс завтай цагтаа Тэр Библийн дотоод түүх болон гарал үүслийг тодорхой болгох хэрэгтэй болсон. Эс бөгөөс Библи нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлох чадвартай байсаар байх бөгөөд тэд Библийн үгс дээр үндэслэн Бурханы үйлдлүүдийг яллаж, хэмжих болно. Библийн мөн чанар, бүтэц болон өө сэвийн талаарх Бурханы тайлбар нь үүний оршин тогтнолыг огтоос үгүйсгэж байгаа биш, мөн Библийг ч яллаж байгаа биш. Үүний оронд энэ нь үндэслэлтэй, зүй зохистой тайлбараар хангаж, Библийн анхдагч дүр зургийг сэргээж, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтуудыг засахын төлөө юм, ингэснээр бүх хүмүүс үүний талаар зөв үзэл бодолтой болж, үүнийг шүтэн мөргөхөө больж, цаашид төөрөлдөхөө болино—тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, шүтэн мөргөж байна гэж эндүүрдэг бөгөөд тэд үүний жинхэнэ цаад шалтгаан болон сул талуудтай нүүр тулж ч зүрхэлдэггүй. Хүн бүхэн Библийн талаар зөв ойлголттой болсныхоо дараа үүнийг эргэлзээгүйгээр хаяж, Бурханы шинэ үгсийг зоригтойгоор хүлээн зөвшөөрч чадах болно. Энэ бол эдгээр хэдэн бүлэг дэх Бурханы зорилго билээ” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Оршил”-оос).

Өнөөдөр Төгс Хүчит Бурхан Библийг энэ маягаар задлан шинжилж байгаа нь Библийг үгүйсгэж, яллаж байгаа хэрэг биш, мөн Тэрээр Библи лавлагаа болох ямар ч үнэ цэнгүй гэж хэлж байгаа юм биш. Харин Библийн тохиромжтой, зохистой харах өнцгөөр хангаж, Библийн талаарх хүмүүсийн алдаатай мэдлэгийг залруулж, Библийн гарал үүсэл, мөн чанар, дотоод түүх, бодит үнэ цэнийг хүмүүст тодорхой ойлгуулахын төлөө байдаг. Хүмүүс Библийг хэтэрхий их шүтэж, Библид сохроор итгэн, Бурханыг орлуулахад Библийг ашиглаж, Библид итгэх нь Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөж байгаа явдал гэж бодон, улмаар Бурханы өмнө очиход энэ нь саад болохоос зайлсхийхийн тулд Библийн талаар зөв ойлголт, үнэн зөв үзэл бодолтой байг гэсэндээ Төгс Хүчит Бурхан ингэдэг. Библи нь хүний хүслээр бохирдсон, өө сэвгүй биш гэдгийг тайлбарладаг Бурханы санаа зорилго энэ билээ.

Ах эгч нар аа, Библи эрин үеүдийн туршид үргэлж итгэгчдийн зүрх сэтгэл дэх тэнгэрлэг ном, ариун ном байсаар ирсэн бөгөөд эрт үеэс өнөөг хүртэл хэн ч Библийг задлан шинжилж, Библи нь хүний хүслээр бохирдсон гэдгийг хүлээн зөвшөөрч зүрхлээгүй билээ. Гэвч өнөөдөр эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан Библийн дотоод түүх болон мөн чанарыг ил болгож, Библийг жинхэнэ уг чанарт нь эргүүлэн аваачиж, мөн биднийг Библийн талаар цэвэр ариун ойлголттой болж, Библи нь тэр аяараа Бурханы үг биш, мөн туйлын үнэн зөв, өө сэвгүй биш гэдгийг мэдэж аваг гэсэндээ Библийн баримтат нөхцөл, алдааг харуулсан юм. Энэ л асуудлын үнэн мөн, баримт билээ. Иймээс бид бүгд Библид зөвөөр хандаж, үүнийг Бурхан мэт шүтэх юм уу Библийг Бурхан, Бурханыг Библи гэж бодохоо больж чадна гэж найдаж байна. Бид Бурханы эцсийн өдрүүдийн шинэ ажлыг бодитоор эрж хайн, судлах хэрэгтэй бөгөөд Библид сохроор итгэж, үүнийг шүтэхээ болих ёстой, учир нь энэ нь биднийг Бурханыг голж, Түүний шинэ ажлыг эсэргүүцдэг хүмүүс болоход хүргэдэг юм.
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment