2019-09-20

Төөрөгдөл: “Бурхан махбод болсон, Түүнийг Төгс Хүчит Бурхан гэдэг хэмээн та нар номлодог. Түүнийг та нар харсан юм уу? Хараагүй юм бол Бурхан эргэж ирсэн гэж хэлэх ямар үндэслэл та нарт байгаа юм бэ?” гэж нэг хүн хэлсэн.

Хариулт: Эзэн Есүс бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн, мөн Тэрээр хүнийг шүүж, ариусгахад үг ашигладаг ажлын үе шатыг явуулахаар ирсэн гэж бид номлодог. Энэ нь үндэслэлгүй үг биш бөгөөд бие махбодтой болсон Бурханыг харах нь Тэр бол Бурхан Өөрөө мөн гэдгийг баталгаажуулах цорын ганц арга биш юм. Библид: “Иймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг” (Ром 10:17). гэсэн байдаг. Бид Бурханы үгийг хоёр нүдээрээ харж, Бурханы айлдварыг хоёр чихээрээ сонсдог учир Төгс Хүчит Бурханы үг, айлдвараас Төгс Хүчит Бурхан бол махбодод эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг таньж чаддаг бөгөөд энэ нь хангалттай юм. Эзэн Есүст итгэдэг ямар ч ах эгч Эзэн Есүсийг махбодод харсныхаа дараа итгэж эхлээгүй л байх. Хүмүүс Библид тэмдэглэгдсэн Эзэн Есүсийн ажил, үгнээс нь л үүдэн Түүнд итгэдэг бус уу? Эзэн Есүсийг дагах явцдаа Эзэний нигүүлслийг хүртэж, энэрэл, өршөөлийг нь мэдрэн, Түүний гайхамшигт үйл хэргийг хардаг учраас л тэд бүгд Түүнд итгэдэг бус уу, ингэснээр л тэд Эзэн Есүс бол жинхэнэ Бурхан гэдгийг баттай мэдэн, шийдвэртэйгээр Түүнийг дагаж эхэлдэг бус уу? Үнэн хэрэгтээ, Бурханд итгэгч болохынхоо хувьд бид Бурханыг махбодод харсан эсэх нь чухал биш бөгөөд энэ нь үнэн замыг эрж хайж, судлахад маань нөлөөлдөггүй. Бурхан хүн төрөлхтөнд махбод дахь хэлбэрээ илчлэх гэж бус, харин ажлаа гүйцэлдүүлж, хүмүүст авралыг нь хүртэх боломж олгохын тулд махбод болдог. Бурхан анх удаа бие махбодтой болсны зорилго нь загалмайд цовдлогдох замаар бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлаа гүйцэлдүүлэх явдал байсан юм. Энэ ажил дуусах үед Тэр газар дэлхийг орхисон; Тэрээр махбод нь ямар харагддагийг хүмүүс бүгд хараг гэж бие махбодтой болоогүй. Эзэн Есүс газар дээр зөвхөн гурван жил хагасын турш ажилласан бөгөөд Түүний ажлын цар хүрээ ч мөн нэлээд явцуу, зөвхөн Иудей, Галилаар хязгаарлагдаж байсан юм. Тэрээр хүмүүсийн хязгаарлагдмал цөөн хэсэгт л Өөрийгөө илчилж, энэхүү хязгаарлагдмал цөөхөн бүлэг хүмүүсийн дунд махбод дахь ажлаа эхэлсэн. Тэрээр Өөрийн махбод дахь хэлбэрийг бүх хүнд ил тод илчлээгүй. Дараа нь, Эзэн Есүс хэрхэн харагддаг байсан тухай номлож бус, харин Түүний үг болон загалмайн авралыг номлох замаар Түүний сайн мэдээ дэлхий даяар түгсэн юм. Түүний махбодын хэлбэрийн талаар хэлэх зүйл нэг их байгаагүй нь илэрхий. Хэрэв тийм зүйл байсан бол, тэгээд тэр нь хүмүүст Бурханыг мэдэж, Түүний авралыг олж авах боломж олгосон юм бол Эзэн Есүс яагаад махбодоо хүн бүрд харуулахын тулд дэлхий даяар аялаагүй юм бэ? Яагаад Тэрээр ийм хязгаарлагдмал цар хүрээнд ажиллаж, Өөрийгөө зөвхөн цөөн бүлэг хүмүүст илчилсэн юм бэ? Бурхан хүн төрөлхтөнд Өөрийн махбодын хэлбэрийг илчлэх гэж газар дэлхий дээр махбодод ирээгүй нь мэдээж юм, учир нь ингэх нь бодит ач холбогдолгүй, мөн Бурханыг мэдэхэд ямар ч тус болохгүй байсан билээ. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Бурхан махбод болсон нь, хүнд Өөрийн махбодыг мэдэх боломж олгох зорилготой биш, эсвэл Бурханы махбод болон хүний махан биеийн хоорондох ялгааг ялгаж таних боломжийг хүнд олгохын төлөө биш билээ; мөн хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд ч Тэр махбод болоогүй бөгөөд тэр ч бүү хэл, Бурханы махбод болсон биеийг шүтэн мөргөх боломжийг хүнд олгож, тэгснээрээ асар их алдарших зорилгоор тэгээгүй юм. Эдгээрийн аль нь ч Бурхан махбод болсны анхдагч санаа зорилго биш. …Бурхан зөвхөн Өөрийн ажлын шаардлагаар, хэрэгтэй үед л газар дээр ирдэг. Тэрээр газар дэлхий дээр тэнүүчлэх зорилгоор биш, харин Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэхээр ирдэг. Үгүй бол Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм хүнд ачаа үүрч, ийм агуу эрсдэл хүлээх билээ? Бурхан хэрэгтэй үедээ л махбод болдог ба үргэлж өвөрмөц ач холбогдолтой байдаг. Хэрэв энэ нь ердөө хүнд Өөрийгөө харуулж, тэдний мэдлэгийн хүрээг тэлэхийн төлөө байсан бол Тэрээр ийм хөнгөхнөөр хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан нь гарцаагүй. Тэрээр Өөрийн удирдлага болон Өөрийн агуу ажлын төлөө, мөн илүү олон хүнийг олж авахын тулд газар дээр ирдэг. Тэрээр эрин үеийг төлөөлж, Сатаныг ялахаар ирдэг ба Сатаныг ялахын тулд Тэр махбод өмсдөг. Үүнээс ч илүүтэйгээр, бүх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэхийн тулд Тэр ирдэг. Энэ бүхэн Түүний удирдлагатай хамаатай ба бүх орчлон ертөнцийн ажилтай хамаатай юм. Хэрвээ Бурхан хүмүүст Өөрийн махбодыг таниулж, тэдний нүдийг нээхийн тулд л махбод болсон бол Тэр бүх улсаар аялахгүй яасан юм бол? Энэ нь туйлын хялбар асуудал биш гэж үү? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд тохиромжтой газрыг сонгон суурьшиж, хийх учиртай ажлаа эхлүүлдэг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (3)”-аас). Бурхан илүү агуу ажил хийж, Сатаныг ялан, бүх хүн төрөлхтний газар дээрх амьдралыг залж чиглүүлэхээр бие махбодтой болдог гэдгийг харж болно. Тэрээр махбодынхоо хэлбэрийг хүн бүрд харуулахын тулд бие махбодтой болдоггүй. Бие махбодтой болсон Бурхан хүмүүст ажил, үгээ л үлдээдэг бөгөөд хүмүүст мөн Өөрийн ажил, үгийг л мэдэхийг зөвшөөрдөг. Эдгээрээр дамжуулан Тэр хүмүүст Түүний зан чанарыг болон Тэр юу болохыг мэдэх, мөн Түүний хүсэл, шаардлагыг ойлгон, улмаар Бурханы авралыг хүртэх боломжийг олгодог. Бурхан эцсийн өдрүүдэд “Үг махбодоор илрэх” ажлыг гүйцэлдүүлж, Түүгээр золин авруулсан боловч ариусгалтыг олж аваагүй хүмүүсийг байлдан дагуулж, аврах, мөн үнэнийг олж авч, Түүний үгийн шүүлт, гэсгээлт дотор ариусгагдах боломжийг энэ хүмүүст олгохын тулд бие махбодтой болж, ажилладаг. Хүн Түүнийг махбодод харсан эсэхээр Түүний авралыг олж чадах эсэхийг тодорхойлдоггүй. Урьд нь, бүгдээрээ Эзэн Есүсийг махбодод харсан олон иудей, фарисайчууд байсан боловч тэд Эзэн Есүст итгээгүй бөгөөд бүр Түүнийг яллаж, доромжилсон. Иймээс Бурхан тэднийг харааж, шийтгэсэн юм. Иудей болон Галилын гаднах харь үндэстний зарим нь Эзэн Есүсийг махбодод хараагүй боловч Эзэн Есүсийн ажлын тухай хүмүүсийн номлож байгааг сонсоод Эзэнд итгэн, дагаж, улмаар Түүний авралыг хүртсэн юм. Эцсийн өдрүүдэд төрсөн бид бүгд Библид тэмдэглэгдсэн байдаг Эзэн Есүсийн ажлын тухай хүмүүсийн номлосон зүйлээс үүдэн Эзэн Есүст итгэж, дагадаггүй гэж үү? Эзэн Есүсийг махбодод харсан учраас л Түүнд итгэдэг хүн байна уу? Мэдээж хэн ч байхгүй. Бид Эзэн Есүсийг махбодод харалгүйгээр ажил, үгээр нь л дамжуулан Түүнд эргэн очсон юм хойно, эцсийн өдрүүдэд Бурхан махбод болсон гэдэг баримтад, махбодыг нь эхлээд шинжилгүйгээр итгэж яагаад болохгүй гэж? Дахин бие махбодтой болсон Эзэн Есүсийн авчирсан, та нарыг аварч чадах ажил, үнэнийг бус, харин ердөө л Эзэн Есүсийн дахин бие махбодтой болсон хэлбэрийг харж, нүдээ баясгахыг л та нар хүсэн хүлээж, найдаж байгаа юм уу? Үнэхээр тийм бол та нар Бурханыг хэзээ ч харахгүй, учир нь Бурхан үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг, Түүний ажил, үгийг мэдэхээр хүсэн хүлээдэг хүмүүст л илэрдэг болохоос сониуч зандаа хөтлөгдөн Түүний махбодыг харахыг л хүсдэг, түүнчлэн зүрх сэтгэл нь эргэлзээгээр дүүрсэн болохоор Бурханыг зориуд туршдаг хүмүүст илэрдэггүй.
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment