2019-09-03

Төөрөгдөл: “‘Бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доорх хүмүүсийн дунд байхгүй’ болон ‘Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ’ гэж сударт өгүүлдэг. Бурханы нэр хувиршгүй бөгөөд бид үүрд Эзэн Есүсийн нэрийг баримтлах ёстой, гэтэл чи Төгс Хүчит Бурханд итгэж байна—энэ чинь Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг бус уу?” гэж нэг хүн хэлсэн.

Хариулт: Ердөө “Бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доорх хүмүүсийн дунд байхгүй” болон “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” гэж Библид өгүүлдэг болохоор л Бурханы нэр Төгс Хүчит Бурхан бус, зөвхөн Есүс байж болно, Төгс Хүчит Бурханд итгэнэ гэдэг Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг гэж зарим хүн тодорхойлдог. Энэ бол харваас утгагүй үзэл бодол гэдгээс цаашгүй бөгөөд энэ хүмүүс Бурханыг огт мэддэггүй гэдгийг харуулдаг. Библид “Бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доорх хүмүүсийн дунд байхгүй” болон “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” хэмээн бичигдсэн үг буруу биш, гэхдээ Бурханыг зөвхөн Есүс гэж нэрлэж болно, Түүний нэр хэзээ ч өөрчлөгдөж болохгүй гэдгийг эдгээр нь нотолдоггүй. Хуулийн эрин үед Бурханы нэр Ехова байсан бөгөөд Нигүүлслийн эрин үед Түүний нэр Есүс болж өөрчлөгдсөн гэдгийг бид бүгд мэднэ. Хэзээ ч өөрчлөгддөггүй нэр гэж энэ үү? Үнэндээ Бурханы нэр хэзээ ч өөрчлөгддөггүй юм биш. Илчлэл дэх энэ зөгнөлийг хармагцаа бид ойлгоно. Илчлэл 3:12-т: “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ.” хэмээдэг. Бурхан эцсийн өдрүүдэд шинэ нэртэй болохыг энд тодорхой зөгнөсөн байдаг. Энэ нэр яаж Есүс хэвээр байж болох юм бэ? Есүс хэвээр байвал яаж шинэ нэр байх юм бэ? Иймээс Бурханы нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж бид ердөө дүгнэх ёсгүй.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг, тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиаг ирэх талаар зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр шинэ ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Еховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэр бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ бол ер бусын зүйл биш, өөрсдийнх нь ухаан муутайгаас болсон гэж л хүмүүс боддог[a]. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон нэрэн дэх өөрчлөлтөөс үл хамааран зан чанар, мэргэн ухаан нь үүрд өөрчлөгдөлгүй үлдэнэ. Хэрвээ чи,
Бурханыг Есүсийн нэрээр л дуудаж болно гэж итгэдэг бол хэтэрхий багыг мэддэг юм байна.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?”-ээс). “Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг баталдаггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас). “Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийдэг бөгөөд шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй, мөн нэр болгон тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын эрин үеийн талыг л төлөөлдөг; энэ нь Түүний ажлыг л төлөөлөх хэрэгтэй байдаг. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирсон ямар ч нэрийг сонгож болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас). “‘Бурхан бидэнтэй хамт’ гэх Есүсийн нэр Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Бурханыг зөвхөн Есүс гэж нэрлэж болно, Бурхан Өөрийн зан чанарыг өөрчилж болохгүй учраас өөр ямар ч нэртэй байж болохгүй гэж хүн хэрвээ хэлбэл эдгээр үг нь үнэхээр доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр ганцаараа Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэж байна уу? Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн тодорхойлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь Түүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг.…Иймээс хүний хувьд, Бурхан олон нэртэй атлаа нэг ч нэргүй, яагаад гэвэл Бурханы оршихуй хэтэрхий элбэг арвин агаад хүний хэл хэтэрхий хомс. Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, иймээс Түүний нэр тогтмол байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд Өөрийн нэрийг өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд түр зуурын ач холбогдол бүхий энэ тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм.…Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэх ёстой. Түүнд хийх ажил байсан ба хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй болсон учраас л Тэр нэг, хоёр, эсвэл олон нэртэй болсон юм. Тэр ямар ч нэрээр нэрлэгдсэн бай—үүнийг Өөрөө чөлөөтэйгээр сонгоогүй гэж үү? Өөрийн бүтээлийн нэг болох чамаар Тэр үүнийг шийдүүлэх хэрэгтэй юу? Бурханыг нэрлэдэг нэр нь хүний ойлгож чадах зүйлтэй, мөн хүн төрөлхтний хэлтэй нийцдэг нэр юм, гэхдээ энэ нэр бол хүний дүгнэж чадах зүйл биш юм. Тэнгэрт Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу хүч чадалтай, хэтэрхий ухаалаг, хэтэрхий өргөмжит, хэтэрхий гайхалтай, хэтэрхий нууцлаг, хэтэрхий төгс хүчит Бурхан Өөрөө юм гэж л чи хэлж чадна, өөр юу ч хэлж чадахгүй; энэ жаахан зүйл бол мэддэг бүхэн чинь юм. Ийм болохоор ганцхан Есүсийн нэр Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүд ирэхэд хэдийгээр Бурхан ажлаа хийж байгаа ч Түүний нэр өөрчлөгдөх ёстой, учир нь энэ бол өөр эрин үе билээ.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас).

Эхэндээ Бурхан нэргүй байсныг бид Төгс Хүчит Бурханы үгээс мэдэж болно. Дараа нь Сатан хүн төрөлхтнийг завхруулж, Бурхан хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтнийг удирдахаар ажиллах ёстой болсон учраас л Тэр нэртэй болсон. Түүнчлэн Бурхан эрин үеийг өөрчилж, өнөөгийн эрин үеийн ажлыг болон тухайн эрин үед илэрхийлдэг зан чанараа төлөөлөхөд Өөрийн нэрийг ашигладаг. Эрин үеүд болон Түүний ажил яаж ч өөрчлөгдөж, Түүний нэр яаж ч өөрчлөгдлөө гэсэн Бурханы мөн чанар хувиршгүй байдаг. Өөрөөр хэлбэл, “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8) хэмээх үг нь Бурханы анхдагч зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлын тухай хэлсэн болохоос Бурханы нэр хэзээ ч өөрчлөгдөж болохгүй гэсэн үг биш байв.

Бурхан ажлынхаа зарчим, хэрэгцээний дагуу эрин үе бүрд нэрээ сольдог. Сонгогдсон нэр нь тухайн эрин үе дэх Түүний зан чанарыг илэрхийлдэг бөгөөд тухайн эрин үе дэх Түүний ажлыг төлөөлдөг. Бурханы нэр ийнхүү үүсдэг. Тухайлбал, Бурхан израильчуудыг Египетээс гаргах үед Бурханы нэр Ехова байсан, Тэрээр Хуулийн эрин үеийн ажлыг эхлэх гэж байхдаа л энэ нэрийг авсан юм. Тухайн үед Мосе Бурханаас ингэж асуусан: “Мосе Бурханд хандан, ‘Хараач, би Израилийн хөвгүүд дээр очоод, Өвөг дээдсийн чинь Бурхан намайг та нар луу илгээлээ’ гэхэд тэд надаас ‘Түүний нэр хэн бэ?’ гэж асуувал би тэдэнд юу гэж хэлэх вэ?” (Гэтлэл 3:13) гэв. … Цааш нь Бурхан Мосед, “Тиймээс Израилийн хөвгүүдэд чи, ‘Та нарын эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан Ехова намайг та нар луу илгээлээ’ гэж хэл: энэ бол мөнхөд Миний нэр, мөн энэ бол үеийн үед Миний дурсгалт нэр юм гэв” (Гэтлэл 3:15). Бурханы нэр Ехова гэдгийг хүмүүс эндээс л мэддэг болсон бөгөөд энэ нь Хуулийн эрин үед ажлынхаа хэрэгцээний дагуу Бурханы сонгосон нэр байсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “‘Ехова’ бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг удирдаж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. ‘Есүс’ бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед Иудагийн овгоос бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүс гэх нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс). Бурхан эрин үе бүрд Өөрийн нэрээр төлөөлүүлсэн ажил, зан чанар, утга учрыг тодорхой илэрхийлдэг. Эрин үе бүрд Бурхан шинэ нэр авах ёстой боловч Бурханы мөн чанар, ялгамж чанар хувиршгүй хэвээр үлддэг. Нэгэн жишээ авцгаая. Хүн анх сургуульд багшлах үед түүнийг хүмүүс “Багш” гэж дууддаг, дараа нь түүнийг эмнэлэгт ажиллахаар явахад “Эмч” гэж хүмүүс дууддаг. Ажил нь өөрчлөгдөхөд хүмүүсийн дууддаг нэр ч бас өөрчлөгддөг. Гэхдээ хүмүүс яаж ч дуудлаа гэсэн тэрээр нэг хүн хэвээрээ юм. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр өөрчлөгдсөн боловч мөн чанар нь өөрчлөгдөөгүй бөгөөд Бурханы Өөрийн хувиар ажилласан хэвээр байсан. Гэвч харамсалтай нь тухайн үеийн израильчууд Бурханы шинэ нэрийг хүлээн зөвшөөрөөгүй юм; тэд Бурханы нэрийг Есүс байж болохгүй, зөвхөн Ехова л байж болно гэж итгэсэн. Нэр нь Есүс бол Тэрээр Бурхан биш байсан. Тэдний зүрх сэтгэлд Ехова л өөрсдийнх нь Бурхан, өөрсдийнх нь Аврагч байсан билээ. Тэд “Би, зөвхөн Би л Ехова мөн; Надаас өөр аврагч байхгүй” (Исаиа 43:11) хэмээх судрын эшлэлтэй зууралдсан тул эрин үеийг өөрчилж, шинэ ажил хийхээр Бурханыг шинэ нэртэй ирэхэд нь тэд Эзэн Есүсийг голж, ялласан. Эзэн Есүс бол Еховагийн илрэлт бөгөөд Бурхан Өөрөө байж болох юм гэж тэд хэзээ ч төсөөлөөгүй. Тэд үнэнийг эрж хайж, Бурханы ажлыг мэдэлгүйгээр Библийн шууд утга, дүрэмтэй зууралдсан тул аймшигт нүгэл үйлдэж, өршөөлт Аврагч, Эзэн Есүсийг амьдаар нь загалмайд цовдолсон билээ. Ингэснээрээ тэд Бурханыг Өөрийг нь хилэгнүүлж, эцэстээ өөрсдөд нь тохирох залхаан цээрлүүлэлт буюу улс үндэстэн нь дарлагдах шаналал тэдэн дээр буусан! Тэд эх нутгаа алдаж, дэлхийн дөрвөн зүгт тарсан юм.
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment