2019-09-04

Төөрөгдөл: “‘Бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доорх хүмүүсийн дунд байхгүй’ болон ‘Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ’ гэж сударт өгүүлдэг. Бурханы нэр хувиршгүй бөгөөд бид үүрд Эзэн Есүсийн нэрийг баримтлах ёстой, гэтэл чи Төгс Хүчит Бурханд итгэж байна—энэ чинь Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг бус уу?” гэж нэг хүн хэлсэн.

Одоо бид эцсийн өдрүүдэд байгаа бөгөөд эрин үе өөрчлөгдөх цаг дахин нэг удаа ирээд байна. Энэ цаг үеийн хүмүүсийг Эзэн Есүс золин аварч, нүглийг нь уучилсан боловч хүний нүгэлт уг чанар оршсон хэвээр байгаа. Түүнчлэн хүн улам бүр завхарч, бүр Ноагийн үеийн хүмүүсийн завхарсан түвшнээс ч давж байна; тэд өөрсдийгөө чөлөөлж чадалгүй нүгэлд амьдарч, нүглээ хөсөр хаян, ариусгагдахын тулд дагах замгүй байна. Бурхан хүн төрөлхтнийг бүрэн аврахын тулд “Бурханы гэрээс эхлэх шүүлт”-ийн ажил гэх шинэ ажлын үе шатыг явуулж эхэлдэг. Завхарсан хүн төрөлхтний хэрэгцээ болон энэ ажлын ялгааны дагуу Бурхан голчлон зөвт, сүр жавхлант, уур хилэнт зан чанараа илэрхийлдэг; Тэрээр золин авралын Хурга байхаа больж, харин “Иудагийн овгийн Арслан” (Илчлэл 5:5) болдог. Бурхан энэхүү хуучин эрин үеийг бүрмөсөн төгсгөхийн тулд ийм төрлийн зан чанарыг ашиглана, Бурхан хүн болгоныг төрлийнх нь дагуу ялгахын тулд бүхий л хүн төрөлхтний тэрслүү, завхарсан, шударга бус байдлыг шүүж, гэсгээхдээ ийм төрлийн зан чанарыг ашиглах бөгөөд Өөрт нь харьяалагддаг хүмүүсийг хаанчлал руугаа хөтөлж, Сатанд харьяалагддаг хүмүүсийг устгах болно. Орчлон даяар Бурхан асар их алдаршиж, бүх газар дэлхий даяар Хаан болон хаанчлах бөгөөд газрын улс үндэстнүүд “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон” (Илчлэл 11:15) болох болно. Иймээс сүүлчийн эрин үеийг Хаанчлалын эрин үе гэж нэрлэдэг. Эрин үеийн өөрчлөлт болон Бурханы хийдэг ажил, илэрхийлдэг зан чанар дахь ялгаанаас үүдэн Бурханы нэр ч бас өөрчлөгдөх хэрэгтэй байдаг. Тэрээр явуулдаг ажил, илэрхийлдэг зан чанарынхаа дагуу Есүс гэж дуудагдахаа больж, Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгддэг. Тэрээр энэ нэрээр бүхий л 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний ажлаа дуусгадаг. Энэ нь 15:3: “Тэд Бурханы зарц Мосегийн дууг болон Хурганы дууг дуулан, ‘Таны үйлс агуу болоод гайхалтай, Төгс Хүчит Эзэн Бурхан минь; ариун хүмүүсийн Хаан таны замууд шударга агаад үнэн’ гэв”; 19:6: “Хуран цугласан олон хүний дуу хоолой, их усны шуугиан, хүчит аянгын нүргээн мэт дуу гарахыг би сонслоо, Халлелуяа: бүхнийг чадагч Эзэн Бурхан хаанчилсан”; мөн 1:8: “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл гэж Эзэн айлдав.” гэх мэт Илчлэлийн номын үгийг биелүүлдэг. Хаанчлалын эрин үед Бурханы нэр өөрчлөгдсөн боловч Түүний ажил нь Бурханы Өөрийнх хэвээр байдаг. Тэрээр нэгэнтээ Ехова гэж дуудагдаж, мөн нэгэнтээ Есүс гэж нэрлэгддэг байсан бөгөөд одоо Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгддэг. Гэхдээ Бурхан ямар ч нэр авлаа гэсэн Түүний мөн чанар өөрчлөгдөхгүй юм. Ехова, Есүс, Төгс Хүчит Бурхан бол нэгэн Бурхан билээ. Энэ бол туйлын үнэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт байдал, Бурханы сүр жавхлан хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний ажлын тухайд бол харин энэ нь үргэлж урагшлах зүгт ахиж, үргэлж улам гүнзгийрч байдаг, учир нь Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас). “Эрин үе бүрд, ажлын үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших чадваргүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байсан. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш юм. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг төгс хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно.”
(Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс).

Тэгвэл эцсийн өдрүүдэд Бурхан ирж, Бурханы нэр өөрчлөгдөх явдалд хүмүүс ямар хандлагатай байдаг вэ? Бүхий л шашны ертөнцийг ерөнхийд нь ажиглахад, “Бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доорх хүмүүсийн дунд байхгүй” (Үйлс 4:12) гэдэгтэй олон хүн зууралдаж, дахин бие махбодтой болсон Эзэн Есүс болох Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, яллахын тулд чадах бүхнээ хийдэг мэт харагддаг. Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүс нь өөр Бурханд итгэдэг бөгөөд Эзэн Есүсээс урваж байна гэж тэд хэлдэг. Хүмүүс ийм ойлголттой байвал Эзэн Есүст итгэх итгэл нь Еховагаас өөр Бурханд итгэх итгэл байх бус уу? Энэ чинь маш утгагүй, авцалдаагүй хэрэг бус уу? Тэд Бурханыг хязгаарлаж байгаа бус уу? Тэд урьд нь Эзэн Есүсийг эсэргүүцэж байсан Иудейн фарисайчуудтай таарсан таар шуудайнууд бус уу? Тийм бол, түүхийн эмгэнэлт явдал бидэн дээр дахин давтагдана! Иймээс бид фарисайчуудаас сургамж авч, Бурханыг хязгаарлахгүй байх ёстой. Бид даруу төлөв зүрх сэтгэлтэй байж, Бурханы илчилдэг нууц болон илэрхийлдэг үнэнийг үнэхээр эрж хайн, судлах ёстой, тэгвэл Төгс Хүчит Бурхан нь нэгэн цагт газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлж байсан Ехова, нэгэнтээ хүн төрөлхтнийг золин аварч байсан Эзэн Есүс мөн, тэр тусмаа хүмүүсийн маш удаан хүсэн хүлээсэн эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг харах болно. Төгс Хүчит Бурхан бидэнд ингэж хэлдэг: “Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газар дэлхийн зах хязгаарт өндийн босдог, Өөрийн бүх зан чанараар бялхсан, эрх мэдэл, нэр төр, суу алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарыг үргэлж мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс). “Бурханыг Ехова, Есүс, Мессиа гэж нэрлэхгүй өдөр ирнэ—Тэр зүгээр л Бүтээгч байх болно. Тэр үед, газар дээр Түүний авсан бүх нэр төгсгөл болно, учир нь газар дээрх Түүний ажил дуусчихсан байх бөгөөд үүний дараа Түүнд нэр байхаа болино. Бүх зүйл Бүтээгчийн ноёрхол дор очих үед туйлын зохистой атлаа бүрэн бус нэр Түүнд ямар хэрэгтэй байх юм бэ? Чи одоо Бурханыг нэрийг хайсаар байна уу? Бурханыг гагцхүү Ехова гэж нэрлэж болно гэж чи хэлж зүрхэлсээр байх уу? Бурханыг зөвхөн Есүс гэж нэрлэж болно гэж чи хэлж зүрхлэх үү? Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас).

Тайлбар:
a. Эх бичвэрт “энэ нь” гэсэн байдаг.
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment