2019-09-17

Төөрөгдөл : “Бурхан хүмүүст агуу гайхамшиг үзүүлэх ёстой; Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, хүмүүст ерөөл хайрлах ёстой. Гайхамшиг үзүүлдэггүй, хүн төрөлхтөнд ямар ч ашиг тус авчирдаггүй бол Тэр жинхэнэ Бурхан биш. Та нарын итгэдэг энэ Төгс Хүчит Бурхан жинхэнэ Бурхан юм бол яагаад та нар одоо ч гэсэн өвддөг юм бэ? Яагаад гэр орон чинь амар амгалан байдаггүй юм бэ? Есүст итгэгчдийн хувьд, биднээс өвчтэй нь эдгэж, өвчингүй нь гэртээ амар амгалан байдаг” гэж хэлдэг.

Мэдээж хэрэг Бурхан эцсийн өдрүүдэд гайхамшиг үзүүлж, өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөдөггүй явдалд бодитой ач холбогдлын өөр талууд бий. Төгс Хүчит Бурханы үгийн өөр хэдэн хэсгийг уншицгаая: “Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшгуудыг үзүүлж байх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ёстой ба үргэлж яг л Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм биш. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсээр, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол—яг Есүс шиг хийсэн бол—Бурхан нэг ажлаа давтах байсан бөгөөд Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнэгүй болох байсан юм. …Яагаад өнөөдрийн Бурханы ажил Есүсийн ажлаас өөр байгаа юм бэ? Яагаад өнөөдөр Бурхан тэмдэг болон гайхамшгуудыг харуулж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээхгүй байгаа юм бэ? Хэрвээ Есүсийн ажил нь Хуулийн эрин үед явагдсан ажилтай адилхан байсан бол Тэр Нигүүлслийн эрин үеийн Бурханыг төлөөлж чадах байсан уу? Есүс цовдлолын ажлыг гүйцээж чадах байсан уу? Хэрвээ Хуулийн эрин үед байгаатай адилаар Есүс сүмд орж, Амралтын өдрийг сахисан бол Тэр хэнээр ч хавчигдан шахагдахгүй байх байсан бөгөөд бүгд тойрон хүрээлэх байсан. Хэрвээ тийм байсан бол Тэр цовдлогдох байсан уу? Тэр золилтын ажлыг гүйцээж чадах байсан уу? Хэрвээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан нь, Есүстэй адилаар тэмдэг, гайхамшгуудыг үзүүлбэл ямар хэрэг байх юм бэ? Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлын өөр нэг хэсгийг буюу Өөрийн удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг төлөөлөх зүйлийг хийвэл хүн Бурханы талаар илүү гүнзгий мэдлэгийг олж авах ба зөвхөн тэр үед л Бурханы удирдлагын төлөвлөгөө биелэх болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс).
“Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хэлсэн үг нь хүний уг чанарын дагуу, хүний зан авирын дагуу, өнөөдөр хүн юунд орох ёстойн дагуу байдаг. Түүний ярих[a] арга барил нь бодитой, бас энгийн байдаг: Тэр маргаашийн тухай ярьдаггүй, өчигдрийг ч эргэж хардаггүй; Тэр өнөөдрийн орох, хэрэгжүүлэх, ойлгох ёстой зүйлийн талаар л ярьдаг. Хэрвээ өнөө үед тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, өөрийгөө Есүсийн ирэлт хэмээн зарлавал энэ нь хуурамч муу ёрын сүнснүүд байх ба Есүсийг дуурайсан хэрэг байх юм. …Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүр биелмэгц удалгүй муу ёрын сүнснүүд үүнийг дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг; Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг биелүүлмэгц үүнийг муу ёрын сүнснүүд дуурайдаг. Та нар эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгох ёстой.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс). Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд гайхамшиг үзүүлж, өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөдөггүй нь Тэрээр үргэлж шинэ байдаг Бурхан гэдгээс болдог гэдгийг бид Түүний үгээс харж болно. Тэрээр хэзээ ч нэг ажлыг хоёр удаа хийдэггүй. Гүйцэтгэсэн зүйлээ хэзээ ч давтахгүй байх нь Бурханы ажлын зарчим юм. Энэ нь Бурханы агуу их хүч чадал, энэ бол Тэр юу болох юм. Гайхамшиг үзүүлж, өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөх ажлыг Бурхан Нигүүлслийн эрин үед аль хэдийн хийсэн. Эцсийн өдрүүдэд Тэрээр эдгээр зүйлийг дахин хийсэн бол нэг ажлыг хоёр удаа хийж байгаа хэрэг болж, энэ нь утгагүй байх байлаа. Үүнээс гадна хүмүүс Бурханыг өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөдөг гайхамшгийн Бурхан хэмээн тодорхойлж, Түүний талаарх тэдний ойлголт нэг хэмжээстэй, алдаатай байх байв. Бурхан бол төгс хүчит, хамгаас цэцэн Бурхан бөгөөд Түүний мэргэн ухааныг хэн ч ойлгож чадахгүй. Бурхан яаж Өөрийгөө хүний үзлийн хүлээсээр хязгаарлагдахыг зөвшөөрч чадах юм бэ? Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шатанд Бурхан гайхамшиг үзүүлдэггүй, харин цоо шинэ, өндөр дээд ажил хийдэг. Тэрээр үгээр дамжуулан ажилладаг; Тэрээр бүхнийг үгээр дамжуулан хийж гүйцэтгэдэг. Энэ нь Түүнд юу байгаа, Тэр юу болох болон Түүний гайхалтай мэргэн ухааныг үгээр нь дамжуулан мэдэх, мөн Түүний үгийн сүр хүч, эрх мэдлийг мэдэх боломжийг хүмүүст олгон, улмаар Бурханы талаарх мэдлэгийг нь гүнзгийрүүлж, Бурханыг дахин хязгаарлахаас сэргийлдэг. Бурхан гайхамшиг үзүүлдэггүйн өөр нэг тал гэвэл Бурханы ажил, муу ёрын сүнснүүдийн дуурайлтыг хүмүүсээр ялгаж салгуулж, Бурханы мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг гэдгийг хүмүүст ойлгуулах гэсэндээ юм. Бурхан ажлынхаа үе шатыг гүйцэлдүүлэх бүрд муу ёрын сүнснүүд үүнийг нь даган дуурайдаг. Эзэн Есүс ажлаа гүйцэлдүүлсний дараа гайхамшиг үзүүлэх, өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөхөд Эзэн Есүсийг шил даран дуурайсан муу ёрын олон сүнс байсан. Үүнээс үүдэн хүмүүс Бурханы дүрийг Сатаны дүртэй хольж хутгахад хүрсэн. Олон хүн тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөж чаддаг хэнийг ч бай Бурхан гэж үзэн, тэднийг дагаж, шүтдэг. Иймээс Бурхан эцсийн өдрүүдэд тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Тэр зүгээр л үнэнийг хэлж, илэрхийлдэг бөгөөд Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж, хүмүүсийн завхрал, тэрслүү байдлыг ил болгож, үг айлдах замаар хүмүүсийг амийн тэжээлээр хангадаг. Энэ маягаар хүнийг байлдан дагуулж, ариусгаж, өөрчилж, төгс болгох зорилго биелдэг. Бурханы ажилладаг энэ зам нь Сатан болон муу ёрын сүнснүүдийн дуурайж чадахгүй зүйл юм, учир нь Сатан болон муу ёрын сүнснүүд үнэнийг эзэмшдэггүй, тэдэнд Бурханы мөн чанар байдаггүй бөгөөд Бурханы үгийг хэзээ ч илэрхийлж чадахгүй. Бурханы энэ ажил нь, Бурханы ажил гэж юу болох, муу ёрын сүнснүүдийн дуурайлт нь юу болохыг ялгаж салгах боломжийг хүмүүст олгоод зогсохгүй, ялангуяа Бурханы мэргэн ухаан, төгс хүчнийг таньж, Сатаны жигшүүрт, ёрын муу байдлыг тодорхой харах боломжийг хүмүүст олгодог. Бурханы ажил үнэхээр утга учиртай юм.

“Бурхан хүмүүст агуу гайхамшиг үзүүлэх ёстой; Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, хүмүүст ерөөл хайрлах ёстой. Гайхамшиг үзүүлдэггүй, хүн төрөлхтөнд ямар ч ашиг тус авчирдаггүй бол Тэр жинхэнэ Бурхан биш. Та нарын итгэдэг энэ Төгс Хүчит Бурхан жинхэнэ Бурхан юм бол яагаад та нар одоо ч гэсэн өвддөг юм бэ? Яагаад гэр орон чинь амар амгалан байдаггүй юм бэ? Есүст итгэгчдийн хувьд, биднээс өвчтэй нь эдгэж, өвчингүй нь гэртээ амар амгалан байдаг” гэж ерөнхийдөө хэн нэгэн хэлбэл, эдгээр нь утгагүй үг гэдэг нь тодорхой бөгөөд Бурханыг огт ойлгодоггүй гэдгийг нь харуулдаг. Бурхан гайхамшиг үзүүлж, өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөж, хүмүүст ашиг тус авчрахгүй л бол Бурхан биш болох уу? Хэрвээ Бурхан хүмүүсийг ариусгаж, өөрчлөхийн тулд тэдэнд нигүүлсэл, ашиг тус авчирч, гайхамшиг үзүүлэхээ түр больсон бол Бурхан биш болох юм гэж үү? Бурхан хүмүүсийг шалгаж, цэвэршүүлж, тэдэнд өвчин, гай зовлон тохиохыг зөвшөөрдөг бол Түүнийг бид зүгээр л үгүйсгэх юм гэж үү? Иовд нүүрлэсэн гай зовлон, шалгалт нь өнөөдөр бидэнд тулгардаг зүйлээс долоон дор байсныг та нар мэдэхгүй гэж үү? Гэсэн атал Иов Бурханы нэрийг үгүйсгээгүй бөгөөд хамгийн дээд ойлголтыг харуулсан зүйл хэлсэн: “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10). “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэв.” (Иов 1:21). Иовтой харьцуулахад, бид ичих хэрэгтэй бус уу? Үнэндээ Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн шалгалт, цэвэршүүлэлтийг туулах чадвартай байна гэдэг эцсийн өдрүүд дэх хүмүүсийн хувьд хамгийн агуу ерөөл юм. Бурхан Өөрийн хүмүүсийг төгс болгохын тулд энэ бүгдийг нямбайлан зохицуулдаг бөгөөд ариусгагдаж, аврал хүртэхийн тулд хүмүүсийн алхах ёстой замыг эдгээр нь хамтдаа бүрдүүлдэг. Зехариагийн Номын 13:8-9-д ингэж зөгнөсөн байдаг: “Энэ нь бүх газарт тохиолдоно гэж Ехова хэлээд, “үүний доторх хоёр хэсэг таслагдаж, сүйрнэ; харин гурав дахь нь тэндээ үлдэнэ. Би гурав дахь хэсгийг гал дундуур гаргаж, мөнгийг цэвэршүүлдэг шиг цэвэршүүлж, алтыг шалгадаг шиг шалгана: тэд Миний нэрийг дуудаж, Би тэднийг сонсоно: ‘Энэ бол Миний ардууд’ гэж Би хэлнэ: ‘Ехова бол миний Бурхан’ гэж тэд хэлнэ.” Өнөөдөр, “Би гурав дахь хэсгийг гал дундуур гаргаж, мөнгийг цэвэршүүлдэг шиг цэвэршүүлж, алтыг шалгадаг шиг шалгана: тэд Миний нэрийг дуудаж, Би тэднийг сонсоно: ‘Энэ бол Миний ардууд’ гэж Би хэлнэ: ‘Ехова бол миний Бурхан’ гэж тэд хэлнэ.” гэх зөгнөлд хэлсэнчлэн эдгээр үг нь эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханыг дагадаг энэ бүлэг хүмүүст биелдэг. Энэ бүлэг хүмүүс бүрэн төгс болгуулсан өдөр нь Бурхан агуу гамшгийг илчилж, алдар сууг олж авах өдөр байх болно. Тэр үед Бурхан хүмүүсээс Өөрийг нь эсэргүүцэж, хүлээн зөвшөөрдөггүй гуравны хоёрыг нь ялган хаяна. Бурхан Өөрийнх нь үгийг зөвшөөрдөг, ариусгагдсан гуравны нэгийг Өөрийн өгсөн амлалт, мөнх ерөөлийг эдлүүлэхийн тулд тэдэнд бэлдсэн үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу аваачна. Энэ бол Бурханы гүйцэлдүүлэх ёстой, мөн гүйцэлдүүлэх баримт юм. Тэгэхээр ах эгч нар аа, та нар гуравны хоёрт нь багтмаар байна уу, эсвэл гуравны нэгд нь багтмаар байна уу? Та нар Бурханаар ариусгагдаж, аврагдаж, өршөөгдөж, Бурханы хүмүүсийн нэг болохыг хүсвэл цаг алдалгүй өөрсдийн үзлийг орхиж, Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой! Учир нь “биднээс өвчтэй нь эдгэж, өвчингүй нь гэртээ амар амгалан байдаг” эрин үе болох Нигүүлслийн эрин үе аль эрт төгссөн бөгөөд Бурхан ийм төрлийн ажлыг аль эрт зогсоосон. Бид мэдээгүй царайлж, өөрсдийгөө хуурч чадахаа больсон. Үнэндээ эцсийн өдрүүдэд Бурхан хүнд мөнх амийн замыг хайрладаг бөгөөд энэ нь нигүүлслийг хүртэхээс хамаагүй илүү үнэ цэнтэй билээ. Та нар өөрсдийнхөө өвчнийг эдгээж, бага зэрэг бодит ашиг тус олж авахын тулд л эрж хайдаг атлаа Бурханы мөнх амийн замыг олж авах хүсдэггүй юм биш биз?
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment