2019-09-11

Төгс Хүчит Бурханы үг, ажил нь Илчлэлийн номон дахь зөгнөлийг биелүүлдэг

Төгс Хүчит Бурханы үг, ажил нь Илчлэлийн номон дахь зөгнөлийг биелүүлдэг 

Кан Жиань, Хятад

Бид одоо эцсийн өдрүүдэд байгаа бөгөөд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн—Тэр бол бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан билээ. Төгс Хүчит Бурхан үгээрээ хүнийг шүүж, цэвэрлэх ажлын үе шатыг хэрэгжүүлдэг боловч энэ ажил нь салангид, бие даасан ажил биш юм. Харин ч энэ нь Ехова болон Есүсийн ажлын суурин дээр явагддаг илүү гүн гүнзгий, дээгүүр ажил билээ. Гэсэн атал зарим хүн ингэж хэлдэг: “Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил нь Илчлэл 22:18-19 дэх: ‘Учир нь энэ номын зөгнөлийн үгийг сонсдог хүн бүхэнд би гэрчилж байна, Хэрвээ хэн нэгэн хүн эдгээр зүйл дээр нэмэх аваас Бурхан энэ номонд бичигдсэн гамшгуудыг түүн дээр нэмэх болно: Хэрвээ хэн нэгэн энэ зөгнөлийн номны үгээс хасах аваас Бурхан энэ амийн номоос, ариун хотоос болон энэ номд бичигдсэн зүйлээс түүний хувийг хасах болно.хэмээх зөгнөлийн эсрэг байдаг.’ Төгс Хүчит Бурханы ажил бол Библи дэх Илчлэлийн номд нэмсэн нэмэлт бөгөөд Төгс Хүчит Бурханыг дагадаг хэн боловч тэнгэрлэг хаанчлалаас хувь хүртэх боломжоо алддаг.” Энэ нь үнэндээ Бурхан болон Түүний ажлыг ойлгодоггүй хүмүүсийн таамаг, төсөөлөл бөгөөд Илчлэлийн номын цаад нөхцөл байдлыг мэддэггүй хүмүүс ингэж хэлдэг. Энэ нь баримтат үнэний шал эсрэг, ердөө байж болшгүй зүйл юм!
Илчлэлийн ном бол Ромын эзэн хаанаар Патм арал руу цөлөгдсөнийхөө дараа элч Иоханы харсан үзэгдлүүдийн тэмдэглэл гэдгийг Библийг ойлгодог хүмүүс бүгд мэддэг. Энэ нь МЭ 90 оны дараахан буюу Шинэ Гэрээний эхийг бэлтгэхийн өмнө, мөн Шинэ, Хуучин Гэрээний аль алийг агуулсан бүрэн Библийг дуусгахын өмнө болсон юм. Иймээс Илчлэл 22:18-19-д “энэ ном” хэмээн дурддаг нь өнөөгийн бүрэн Библийг яавч хэлдэггүй бөгөөд Хуучин Гэрээг ч хэлж байгаа бус, харин ердөө л Илчлэлийн номыг хэлж байгаа юм. Хэрэв хүмүүс Илчлэлд дурдсан “энэ ном” гэдэг нь өнөөгийн Библийг хэлж байна гэж бодвол,
тэдний ойлголтод асуудал байгаа хэрэг. Түүнчлэн хүн л зөгнөлд нэмж, хасаж болохгүй гэж бичвэрт хэлсэн байдгийг бид анхаарах ёстой. Үүнд Бурхан Өөрөө багтдаггүй, учир нь эдгээр зөгнөл нь ирээдүйд Бурханы явуулах ажилтай хамаатай бөгөөд Бурхан Өөрөө ажлаа явуулахаар ирэх үед л биелж болдог. Иймээс хүн эдгээр зөгнөлд дураараа нэмж, хасаж болохгүй. Бид Судрын энэ хоёр мөрөөс болж эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг Илчлэл дэх зөгнөлөөр хязгаарлаж болохгүй, мөн бид Илчлэлийн номд зөгнөөгүй ажил явуулж, үг хэлж болохгүй гэцгээн Бурханыг хязгаарлаж ч болохгүй. Бурхан бол Бүтээгч учраас бүх зүйлийг хариуцдаг бөгөөд зөгнөгдсөн зүйлээс давсан ажлаа явуулах бүрэн эрх мэдэлтэй. Энэ бол хэний ч хорьж, хязгаарлаж чадахгүй зүйл юм. Илчлэлд хүн нэмж, хасаж болохгүй гэж хэлдэг нь Бурханы хүнд тавьсан шаардлага байсан. Хүн өөрт нь тавьсан Бурханы шаардлагыг эргүүлээд Бурханд тавьж болохгүй, мөн Библийн бичиг үсэг, дүрмийг ашиглан Бурханыг хорьж, хязгаарлаж, шинэ ажил явуулах, Библиэс давсан зүйл хэлэх боломж олгохгүй байж болохгүй. Учир нь, хэрвээ тэгдэг байсан бол эдгээр зүйл нь байгалийн дэг журмыг сөрж байгаа хэрэг болох бус уу? Хуучин Гэрээний Дэд хуулийн 12:32-т: “Миний та нарт тушаасан болгоныг та нар сахин мөрд: түүн дээр юу ч бүү нэм, мөн үүнээс бүү хас” гэж хэлсэн байдаг. Эдгээр нь хүний дагах ёстой зүйл болохоос Бурханд шаардлага тавихад ашиглах ёстой зүйл биш юм. Есүс Нигүүлслийн эрин үед ажлаа явуулж байхдаа эдгээр зүйлийг дагаж мөрдөөгүй, харин тухайн үеийн хүмүүсийн хэрэгцээний дагуу илүү тохиромжтой шаардлагуудыг санал болгосон. Жишээлбэл, Хуулийн эрин үед хүмүүс нүдийг нүдээр, шүдийг шүдээр хариулах шаардлагатай байсан бол Эзэн Есүс хүрэлцэн ирэх үедээ, “Та нар мууг үйлдэгчийг бүү эсэргүүц: харин баруун хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа бас тавьж өг.” (Матай 5:39) хэмээсэн; дайснаа үзэн ядах ёстой гэж хуульд тушаасан бол Эзэн Есүс, Гэхдээ Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. (Матай 5:44) гэж хэлсэн. Хуучин Гэрээнд өгүүлдэгчлэн Хуулийн эрин үе дэх хүмүүс Бурханыг сүмд шүтэн мөргөдөг байсан. Эзэн Есүс хүрэлцэн ирээд сүмд ороогүй, харин сайн мэдээг номлож, түгээхийн тулд цөлд болон тосгодод очиж, Бурханыг сүнсээр, бас үнэнээр шүтэн мөргөхийг хүмүүсээс шаардсан юм. Хүмүүс Амралтын өдрөөр ажиллаж болохгүй, Амралтын өдрийг дагаж мөрдөх ёстой гэж хуульд заасан атал Эзэн Есүс Амралтын өдрөөр өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах зэрэг зүйл хийж, “Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.” (Матай 12:8) хэмээн хэлсэн. Нүгэлтнүүд нүглийн тахил өргөх ёстой гэж Хуучин Гэрээн дэх хуульд заасан атал Эзэн Есүс, нүглээ уучлуулахын тулд нүглээ улайж, гэмшихийг хүмүүсээс шаардсан. Түүнчлэн Хуучин Гэрээний эрин үед хүмүүс шатаалт тахил, идээн тахил, эвийн тахил гэх зэргийг өргөх шаардлагатай байсан бөгөөд эрэгтэйчүүд хөвч хөндүүлэх ёстой байв. Эзэн Есүс ирмэгцээ эдгээр дүрмийг халсан юм. Эдгээр нь тухайн үеийн хүмүүст Эзэн Есүсийн тавьсан тохиромжтой шаардлагын ердөө зарим нэг жишээ билээ. Есүсийн ажил зарим хуучин дүрэм, зохицуулалтыг цуцалж, хүнд шинэ шаардлага тавьсан бөгөөд энэ нь бүгд Бурханы Өөрийн ажил байсан юм. Гэхдээ хуулийг дагадаг байсан хүмүүсийн нүдээр бол энэ ажил Судраас хальсан бөгөөд тэдний хувьд хуулиас гадуур Сударт нэмж, хасаж байгаа явдал байсан юм. Үүнээс үүдэн иудейчууд Эзэн Есүсийг яллахын тулд Еховагийн хуулийг ашигласан (Иохан 19: 7-ыг үзнэ үү). Энэ нь хүнд эрүүл ухаан дулимаг байдгийн илэрхийлэл байсан ба нэмж, хасахгүй байхыг хүнээс хүссэн Бурханы үгийг хүн авч, Бурханыг хязгаарлаж, Бурханд шаардлага тавихын тулд урвуулах ёсгүй юм. Хүн Бурханы урьд нь явуулсан хуучин ажлыг ашиглан одоо явагдаж байгаа шинэ ажлыг нь хязгаарлах ёсгүй. Бурхан бол бүх бүтээлийн Эзэн билээ. Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөө болон Өөрийн чөлөөт хүслийн дагуу ажлаа явуулдаг. Тэрээр хүний зөвшөөрлийг авахын тулд хүнтэй энэ тухай хэлэлцэх шаардлагагүй, бүтээгдсэн хүн төрөлхтөнд саад болох эрх бүр ч байхгүй. Бурхан ажлаа яаж ч гүйцэтгэлээ гэсэн энэ нь үргэлж зөвт байдаг, учир нь Бурханы мөн чанар зөвт юм; Бурхан ажлаа яаж ч гүйцэтгэлээ гэсэн энэ нь үргэлж үнэн байдаг бөгөөд хүн төрөлхтний хамгийн бодит, практик хэрэгцээнд үргэлж нийцдэг, учир нь Бурханы мөн чанар бол үнэн юм; Бурхан ажлаа яаж ч гүйцэтгэлээ гэсэн энэ нь Түүнд чин сэтгэлээсээ итгэн, үнэнийг эрэлхийлдэг хүмүүст амь авчирч үргэлж чаддаг, учир нь Бурханы мөн чанар бол амийн эх сурвалж билээ. Бурханы ажил болон Бурханы үг Судрын бичиг үсгээр хязгаарлагдах нь бүү хэл, хүмүүс, үйл явдал, эд зүйл, газар нутаг, цаг хугацаагаар яавч, хэзээ ч хязгаарлагдаж болохгүй юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Шинэ Гэрээний цаг үед Есүсийн хийсэн ажил нь шинэ ажлыг нээсэн: Тэр Хуучин Гэрээний ажлын дагуу ажиллаагүй ба Тэр Хуучин Гэрээний Еховагийн хэлсэн үгсийг мөрдөөгүй. Тэр Өөрийн ажлыг хийсэн ба Тэр илүү шинэлэг ажлыг хийсэн, тэрхүү ажил нь хуулиас дээгүүрт байсан. Тиймээс Тэр: ‘Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг үгүй болгохын тулд Намайг ирсэн гэж бүү бод. Би үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн билээ’ гэж хэлсэн. Тиймээс Түүний биелүүлсэн зүйлсийн дагуу ихээхэн ёс заншил эвдэгдсэн. Тэр тариан түрүүг түүж, идэхийн тулд дагалдагчдаа дагуулан тариан талбайд очсон, Тэр Амралтын өдрийг сахиагүй ба ‘хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн’ гэж хэлсэн. Тэр үед израильчуудын дүрэм журмын дагуу Амралтын өдрийг сахиагүй хэн ч чулуугаар цохиулж үхэх ёстой байсан юм. Гэсэн хэдий ч Есүс ариун сүмд ороогүй бас Амралтын өдрийг сахиагүй бөгөөд Түүний ажил нь Хуучин Гэрээний үед Еховагаар хийгдэж байгаагүй. Тиймээс Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээний хуулиас давсан, энэ нь үүнээс илүү дээр байсан ба үүний дагуу биш байсан” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс). Бурханы ажил хэзээ ч хуучин зүйлстэй зууралдаж байгаагүй, харин Тэрээр хүний бодит хэрэгцээний дагуу улам шинэ, улам дээд ажлыг явуулдаг гэдгийг Бурханы үгээс бид харж болно—энэ нь эрин үеүдийн турш дахь Бурханы ажлын зарчим юм. Бурхан бол итгэмжит бөгөөд Бурханы хэлдэг үг болгон, Бурханы зөгнөл болгон биелж, гүйцэлдэх болно. Тэнгэр, газар үгүй болохоос нааш, Бурханы үг бүгд биелэх хүртлээ нэг нь ч өнгөрөн одохгүй. Илчлэл 5:1-5-д ингэж хэлдэг: “Сэнтийн дээр сууж байгаа Түүний баруун гарт, дотор нь болоод ар талд нь бичиж, долоон тамгаар лацадсан ном байгааг би харлаа. Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь задлавал зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчтэй тэнгэрэлчийг би харлаа. Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэр хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй. Номыг нээж уншиж, доторхыг нь үзэх зохистой хүн нэг ч олдоогүй тул би ихэд уйлав. Ахлагчдын нэг нь надад ‘Битгий уйл’ гэв: харцгаа, номыг нээж, долоон лацыг задлахын тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан билээ.” Бурхан эцсийн өдрүүдэд номыг нээж, долоон лацыг тайлах ажил хийнэ, өөрөөр хэлбэл, Тэрээр Өөрийн амаар хүн төрөлхтөнд үг хэлж, сүр жавхлан, уур хилэнт арслангийн зан чанараа илэрхийлэн, шүүлтийн ажлыг явуулах болно гэдгийг энэ бичвэрээс бид харж болно; Тэрээр хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан бөгөөд бусдаар хөтлүүлэн, нядлагддаг эвлэрүүллийн Хурга байхаа больсон. Илчлэл 10:1-4-т ингэж хэлдэг: “Үүлээр хувцасласан өөр нэгэн хүчирхэг тэнгэрэлч тэнгэрээс бууж ирэхийг би харлаа: түүний толгой дээр солонго байсан ба нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв. Гартаа дэлгээстэй бяцхан ном барьсан байлаа. Тэр баруун хөлөө тэнгис дээр, зүүн хөлөө газар дээр тавьж, арслан хүрхрэх мэт чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянга нижигнэх дуу гарлаа. Долоон аянга дуу хоолойгоо айлдахад би бичих гэтэл: тэнгэрээс, Долоон аянгын айлдсан зүйлсийг битүүмжил, тэдгээрийг бүү бич хэмээх дуу гарахыг би сонлоо” Судрын эдгээр мөр бидэнд, долоон аянгын нижигнээнийг Иохан бичээгүй гэдгийг мэдэх боломж олгодог. Өөрөөр хэлбэл, долоон аянгын нижигнээн нь зүгээр л Библид байдаггүй. Судрын энэ хоёр хэсгийг дүгнэвэл, энэхүү бяцхан ном болон долоон аянгын нижигнээний нарийн ширийнийг Библид тэмдэглээгүй байдаг. Хэрвээ хүн Бурханы ажлыг хязгаарлахын тулд нэмж, хасах тухай үгийг ашиглаж, Бурханыг хязгаарлаж, Түүнийг Библиэс хальсан шинэ зүйл хэлж болохгүй гэвэл энэ бяцхан номыг яаж нээж чадах юм бэ? Бурхан яаж эцсийн өдрүүдэд шүүлт явуулж чадах юм бэ? Бурхан энэ бяцхан номыг нээгээгүй бол энэхүү бяцхан номд юу агуулагддагийг хүн яаж мэдэж чадах юм бэ? Бүх нууцыг ойлгож яаж чадах юм бэ? Долоон аянгын нижигнээний нарийн ширийнийг яаж мэдэж чадах юм бэ? Тэгвэл Библи дэх зөгнөлүүд яаж биелж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирж, олон үнэнийг илэрхийлэн, хүн урьд нь үеэс үед ойлгоогүй явсан нууцыг илчилж, улмаар Илчлэл дэх зөгнөлүүдийг биелүүллээ. Эдгээр нь үнэхээр долоон аянгын нижигнээн, Хурга хуйлмал номыг нээж байгаа явдал мөн юм. Энэ нь аль хэдийн няцаашгүй баримт болсон! Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс нь хоёр дахь бие махбод болсон Бурхан буюу Төгс Хүчитийн нэрэн дор орох болно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах ба илүү их, өндөр үнэнийг олж авч, жинхэнэ хүний амьдралыг хүлээн авах болно. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч хараагүй үзэгдлийг харах болно: ‘Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж харахд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн Хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатсан юм шиг өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хүч чадалд нь нар мэт гэрэлтэж байв’ (Илчлэл 1:12-16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын тийм илэрхийлэл нь мөн энэ удаад махбод болох үеийн Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт ба шүүлтийн ширүүн урсгалд хүний Хүү үг хэлснээрээ дамжуулан Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгож байна. Энэ царай нь Иоханы харсан хүний Хүүгийн царайн үнэн зөв дүрслэл байх болно. (Мэдээж Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.)” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment