2019-09-16

Төөрөгдөл : “Бурхан хүмүүст агуу гайхамшиг үзүүлэх ёстой; Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, хүмүүст ерөөл хайрлах ёстой. Гайхамшиг үзүүлдэггүй, хүн төрөлхтөнд ямар ч ашиг тус авчирдаггүй бол Тэр жинхэнэ Бурхан биш. Та нарын итгэдэг энэ Төгс Хүчит Бурхан жинхэнэ Бурхан юм бол яагаад та нар одоо ч гэсэн өвддөг юм бэ? Яагаад гэр орон чинь амар амгалан байдаггүй юм бэ? Есүст итгэгчдийн хувьд, биднээс өвчтэй нь эдгэж, өвчингүй нь гэртээ амар амгалан байдаг” гэж хэлдэг.

Хариулт: Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүс өвдөж, гэр орон нь амар амгалан байдаггүй учраас Төгс Хүчит Бурханыг жинхэнэ Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг үгүйсгэх хүмүүс байдаг. Төгс Хүчит Бурхан жинхэнэ Бурхан юм бол Өөрт нь итгэдэг хүмүүсийг өвдөх, осол эндэлд орохоос хамгаална, гэр нь амар амгалан байна гэж тэд итгэдэг. Энэ бол тэр чигтээ хүний эндүүрэл, төсөөлөл, мөн Бурханы талаарх өрөөсгөл ойлголт бөгөөд Бурханы хүсэлтэй яавч нийцдэггүй. Хүн бүрийн мэддэгчлэн Иов Ехова Бурханд итгэдэг байсан боловч Иовын гэр бүл дээрэмдүүлэн, бүх эд баялгаа тонуулж, үр хүүхэд нь үхсэн. Иов өөрөө ч гэсэн өвдөж, бүх бие нь яр хатгинд баригдсан. Тэгэхээр та нар жинхэнэ Бурханд итгэснээр бүх зүйл амар амгалан байх ёстой, ямар ч өвчин, гамшиггүй байх ёстой гэж хэлж байгаа юм бол Иовын туулсан зүйлийн талаар юу гэж бодож байна вэ? Бид Иовын туршлагыг ашиглан Еховаг жинхэнэ Бурхан байсан гэдгийг үгүйсгэх ёстой юу? Есүс бол жинхэнэ Бурхан, үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ Петр Есүсийг дагах явцдаа тоо томшгүй олон бэрхшээл, шалгалтыг туулж, өвчин нь хэзээ ч дуусахгүй байсан. Элч Паул ч бас олон бэрхшээл туулсан—тэрээр олон удаа ташуурдуулж, чулуугаар шидүүлж байсан бөгөөд тэнгист олон удаа хүндрэл бэрхшээлтэй тулгарсан. Тэр ч бас өвдсөн. Бусад шавь, элч нар ч бас олон хүндрэл туулсан. Жинхэнэ Бурханд итгэснээр амар амгалан, эрүүл энх байх ёстой гэвэл Эзэн Есүсийг дагасан шавь, элч нарт тохиолдсон эдгээр зүйлийг бид яаж тайлбарлаж чадах билээ? Эзэн Есүс бол жинхэнэ Бурхан биш гэж бид үнэндээ хэлж болох уу? Хүний ойлголт бол нэг хэмжээст, өрөөсгөл гэдэг нь тодорхой байна! Бодит байдал дээр бид, тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж, эсвэл хүмүүст амар амгалан болон материаллаг ашиг тус өгдөг эсэхэд нь тулгуурлан жинхэнэ Бурхан мөн эсэхийг баталгаажуулж болохгүй. Хүмүүс жинхэнэ Бурханыг ганцхан тэмдэг гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээн, чөтгөрийг хөөн зайлуулдаг
эсэхээр хэмжвэл буруу юм. Фараоны илбэчид ч бас таягийг могой болгож чадсан биш үү (Гэтлэл 7:10-12-ыг харна уу)? Мөн он удаан илбэ үзүүлсэн Симон ч бас гайхамшгаараа хүмүүсийг шагшуулж, бүр өөрийгөө Бурхан гэж бодуулж чадсан бус уу (Үйлс 8:9-11-ийг харна уу)? Шулам эмч нар болон диаволуудын ханхүү өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чадсан бус уу? Тэд ч бас бүгд Бурхан байсан уу? Биш байсан нь тодорхой. Тэд ердөө л зарим нэг гайхамшиг үзүүлж чадсан ч, тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж чадаагүй, хүн төрөлхтнийг бүтээж ч чадаагүй, хүн төрөлхтнийг аварч бүр чадаагүй. Бурхан Өөрөө л тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж, хүн төрөлхтнийг бүтээж чаддаг, Тэр л газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлж чаддаг. Бурхан Өөрөө л завхарсан хүн төрөлхтнийг нүглээс болон Сатаны ноёрхлоос золин аварч чаддаг. Энэ нь Сатан болон муу ёрын сүнснүүдийн хийж чаддаггүй зүйл юм. Иймээс хэн нэгэн гайхамшиг үзүүлж, өвчтэйг анагааж, зарим бодит ашиг тусаар хангаж чадах эсэх нь Бурханы ажлыг хийдэг эсэхийг нь тогтоох шалгуур ердөө биш юм. Бурханы ажлыг хийдэг эсэхийг нь тогтоохын тулд шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөж чаддаг эсэх, мөн үнэнийг илэрхийлж, хүмүүсийг нүглээс болон Сатаны ноёрхлоос аварч чаддаг эсэхийг голлон харах ёстой. Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлж чаддаг, мөн Сатаны завхруулсан хүмүүсийг нүглээс золин аварч, эцэст нь золин аврагдсан хүн төрөлхтнийг бүрмөсөн цэвэрлэн өөрчилж, тэднийг хаанчлал руугаа хөтөлж чаддаг. Эдгээр нь бүгд Бурханы аль хэдийн гүйцэлдүүлсэн, эсвэл гүйцэлдүүлэх ажил бөгөөд Сатан, муу ёрын сүнс юм уу ямар ч хүний хэзээ ч хийж чадахгүй ажил юм. Түүнчлэн хамгийн чухал нь, Бурхан бол Бүтээгч—Тэр бүх зүйлийг бүтээж, захирч, хянаж чаддаг бөгөөд бүх зүйлийг устгаж бас чаддаг. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс бөгөөд орчлон ертөнц дэх бүх зүйлийг хянадаг нэгэн жинхэнэ Бурхан юм. Тэрээр ямар ч ажил хийж, ямар ч гайхамшиг үзүүлээгүй байсан ч гэсэн цор ганц Бурхан Өөрөө хэвээр байх байсан! Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй зүйл юм. Иймээс Төгс Хүчит Бурханыг дагадаг хүмүүс заримдаа өвдөж, хааяа нэг гэр нь амгалан биш байгааг зарим хүн хараад Төгс Хүчит Бурхан бол жинхэнэ Бурхан биш гэж дүгнэнэ. Энэ нь маш буруу бөгөөд Бурханыг ч, Бурханы ажлыг ч мэддэггүй мунхаг, мэдлэггүй хүмүүсийн шүүмжлэл билээ.

Эзэн Есүс эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэж зөгнөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27). гэж хэлсэн. Түүнчлэн Тэрээр, эцсийн өдрүүдэд үнэний Сүнс хүнийг бүх үнэн рүү хөтлөхөөр ирнэ гэж хэлсэн (Иохан 16:13-ыг харна уу). Мөн Илчлэлийн Номд: “Чуулгануудад Сүнс юу хэлж буйг чихтэй нь сонсогтун” (Илчлэл 2:11). хэмээн удаа дараа бичигдсэн байдаг. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд Эзэн Есүсийн золин авралын ажил дээр суурилан хүн төрөлхтнийг үгээрээ шүүж, ариусгах ажлыг явуулж байна. Төгс Хүчит Бурханы айлдсан үг нь үнэний Сүнсний айлдвар юм; тэдгээр нь чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг билээ. Завхарсан хүмүүс аврагдаж, төгс болгуулахад хэрэгтэй бүх үнэнийг Төгс Хүчит Бурхан илэрхийлсэн; Тэрээр айлдвараараа дамжуулан Бурханы хүн төрөлхтнөөс олон мянган жил нууж ирсэн нууцыг илчилж, Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлсэн. Тэрээр Бурханы төрөлх зан чанар болон жинхэнэ дүр төрхийг хүн төрөлхтөнд нээсэн. Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүдийн Христ, нэгэн жинхэнэ Бурхан мөн гэдгийг нотлоход энэ хангалттай! Учир нь Түүний үгийг хүн айлдаж чадахгүй, мөн Түүний ажлыг ямар ч хүн хийж чадахгүй байсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг, Тэр бүх төрлийн хүмүүст хамаатай бүх төрлийн дадлыг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар болон тэрслүү ааш авирыг илчлэхдээ бүр ч сайн. Тэр дэлхийн хүмүүсийн дунд амьдардаггүй, гэвч мөнх бус хүмүүсийн угийн чанар болон дэлхийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ бол Тэр юу болох юм. Хэдийгээр Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч, дэлхий ертөнцтэй харьцах дүрэм журмыг мэддэг, учир нь Тэр хүний угийн чанарыг бүрэн ойлгодог билээ. Тэр хүний нүд харж чадахгүй, хүний чих сонсож чадахгүй, өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ бол Тэр юу болох бөгөөд хүмүүст нээлттэй бас тэднээс нуугдмал байдаг. Түүний илэрхийлдэг зүйл нь ер бусын хүн юу болох тухай биш, харин Сүнсний төрөлхийн шинж чанар ба оршихуй юм. Тэр дэлхийгээр тойрон аялдаггүй боловч үүний тухай бүхнийг мэдэж байдаг. Тэр мэдлэггүй, мэдлэг ухаангүй “хүн дүрст сармагчнуудтай” холбогддог, гэхдээ Тэр мэдлэгээс илүү өндөр, мундаг хүмүүсээс дээгүүрх үгсийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй агаад хүний тогтсон ёс болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс шаардахын зэрэгцээ хүн төрөлхтний жигшүүрт, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс илүү дээр юм. …Түүний хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг хүнд илчилж, Өөрийнхөө оршихуйг илэрхийлэх юм. Энэ ажлыг зөвхөн Тэр л хийж чадах бөгөөд энэ нь мах, цуснаас бүрдсэн хүний хийж чадах зүйл биш.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас). Энэ үнэхээр үнэн; ямар ч хүн Төгс Хүчит Бурханы ажлыг биелүүлж, үгийг нь хэлж чадахгүй. Бурхан л ийм төрлийн төгс хүчин, мэргэн ухааныг эзэмшдэг бөгөөд Бурхан л Тэр юу болохыг эзэмшдэг, энэ нь бас хэний ч үгүйсгэж чадахгүй зүйл юм.

Тэмдэг, гайхамшгийг үзүүлнэ гэдэг Бурханд туйлын амархан. Гэвч Бурхан ажилдаа гайхамшиг үзүүлэх эсэх, өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөх эсэх нь Түүний ажилд шаардлагатай зүйл болон завхарсан хүн төрөлхтний хэрэгцээнд үндэслэдэг. Бурхан утга учиргүй ямар ч ажил хийдэггүй. Нигүүлслийн эрин үед Бурхан анх удаа махбод болж, дэлхий дээр ажиллахдаа сохор хүнд хараа оруулж, саажсан хүнийг алхуулж, уяман өвчтэй хүмүүсийг эдгээж, үхсэн хүнийг амилуулж, салхи, давлагааг намжааж, таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг хооллох гэх мэт олон гайхамшгийг илчилсэн. Гэвч Бурхан хүмүүст Өөрийн үйлдэл, агуу их хүч чадлыг харуулж, үүгээрээ Өөртөө итгүүлж, Өөрийгөө дагуулж, Өөрийн цовдлолын авралыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэндээ эдгээр зүйлийг хийсэн юм. Бурхан анх удаа бие махбодтой болсон явдал түүхэнд урьд нь тохиолдож байгаагүй учир Тэрээр хүмүүст зарим материаллаг ашиг тус хүртээх, нигүүлсэл хайрлах, тэднийг анагааж, чөтгөрүүдийг хөөх, зарим тэмдэг, гайхамшгийг үзүүлэх замаар л хүмүүсийг Өөрийн өмнө авчирч чадсан билээ. Тэгээгүй бол ийм хэвийн, эгэл махбод нь үнэн хэрэгтээ Бурханы Сүнсний биелэл байсан гэдэгт хүмүүс хэзээ ч итгэхгүй байсан юм. Тэд ялангуяа, загалмайд цовдлогдсон маш ердийн хүн бол Бурхан Өөрөө гэдэгт бараг итгэж чадахгүй байв. Иймээс хүмүүсийг Өөртөө итгүүлж, Өөрийгөө дагуулж, улмаар Өөрийн загалмайн авралыг авхуулахын тулд Бурхан зарим нэг гайхамшгийг нэмж, өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, хүмүүст арвин их ерөөл хайрласан. Тэгвэл Бурхан яагаад эцсийн өдрүүд дэх ажилдаа тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй юм бэ? Учир нь эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы ажил бол үгийн ажил буюу Түүгээр золин аврагдсан боловч зогсолтгүй нүгэл үйлдэж, бохир заваан, ялзарсан хэвээр байгаа хүн төрөлхтнийг ариусгахын тулд үг ашигладаг ажил юм. Энэ бол хүн төрөлхтнийг бүрмөсөн ариусгаж, өөрчилж, төгс болгох Түүний ажлын үе шат билээ. Хэрвээ энэ ажил бас Нигүүлслийн эрин үе шиг гайхамшигтай, өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөдөг байсан бол хүн төрөлхтнийг үгээр байлдан дагуулж, төгс болгон, ариусгаж, өөрчлөх үр дүнд хүрэхгүй байсан юм. Түүний ажлын энэ зорилгод бодитой, хэвийн ажлаар дамжуулан хүрэх ёстой. Бие махбодтой болсон Бурхан бодитой байдлаар ярьдаг; Тэрээр хүнд Өөрийн бүх төрөлх зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг илчлэхийн зэрэгцээ хүн төрөлхтний завхрал, тэрслүү байдлыг ил болгож, хүн төрөлхтний шударга бус байдал, эсэргүүцлийг шүүдэг, түүнчлэн зан чанартаа өөрчлөлт хийж, ариусах замыг хүмүүст заадаг. Энэ нь Бурханы илэрхийлдэг үнэн болон Түүний бодитой, хэвийн ажлаар дамжуулан Бурханы талаар мэдэж, Бурханд дуулгавартай байж, Бурханыг хайрладаг болох боломжийг хүмүүст олгодог. Мөн Түүний үгээр ариусгагдаж, төгс болгуулах боломжийг олгодог. Гайхамшиг үзүүлж, нигүүлсэл, ашиг тусыг хүн төрөлхтөнд хайрлах замаар бус, харин Түүний үгийн шүүлтээр энэ бүх үр дүнд хүрдэг. Ажлын энэ үе шатанд Бурхан хүмүүсийг ариусгаж, аврахын тулд бодитой маягаар ярьж, үүний хажуугаар гайхамшиг үзүүлж, хүмүүст арвин их нигүүлсэл хайрласан бол гайхамшгаас нь үүдэн хүмүүс бүгд Түүний өмнө унаж, хайрладаг нигүүлсэл, ашиг тусаас нь болж Түүнийг дагах байсан юм. Энэ маягаар хүмүүс Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг, мөн Бурханы ажил дахь мэргэн ухааныг нь ойлгож чадахгүй байх байв. Хүмүүс үнэхээр итгэдэг эсэх, мөн Бурханаас үнэхээр эмээж, Бурханыг дуулгавартай дагадаг эсэхийг энэ нь илчлэхгүй, хүмүүсийн завхрал, тэрслүү байдал, Бурханд итгэдэг сэдэл, хольцыг нь ч илчлэхгүй, хүмүүст ариусгалт, өөрчлөлтийг олж авахын тулд өөрийгөө таньж мэдэж, үнэнийг эрэлхийлэх боломжийг бүр ч олгохгүй байх байлаа. Энэ нь хүн төрөлхтнийг үгээрээ дамжуулан ариусгаж, өөрчлөх Бурханы ажлыг үймүүлэх байсан юм. Иймээс Бурхан хүн төрөлхтнийг үгээрээ аварч байх үедээ гайхамшиг үзүүлдэггүй. Түүний махбод дахь ажил дуусмагц буюу Түүний энэ бүлэг дагагчид Бурханаар бүрэн төгс болгуулах үед Тэрээр хүн төрөлхтөнд харуулахын тулд агуу их гайхамшиг үзүүлэх болно. Учир нь тэр үед Бурхан мууг шийтгэж, сайныг шагнах ажлыг хийх гэж байгаа. Бурхан хүнийг үгээр аврах ажлыг хийж байхдаа ямар нэг гайхамшиг үзүүлэх нь Түүний бодитой ажлыг эмх замбараагүй, ээдрээтэй болгож, улмаар хүнийг аврах үр дүнд хүрэхгүй, мөн бүх төрлийн хүмүүсийг ил болгож, эцэстээ тэднийг тус бүрд нь төрлөөр нь ялгах зорилго бүр ч биелэхгүй. Иймээс Бурхан гайхамшиг үзүүлдэггүй нь тэр чигтээ Түүний ажлын шаардлагаас үүдэлтэй бөгөөд Өөрийн үгээс үр дүн гаргах ажлыг гүйцэлдүүлэхийн төлөө байдаг билээ. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажлын арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс ярьж, үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг харах боломжийг хүнд олгодог. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг. Энэ бол Үгийн эрин үед ажиллахдаа үгийг ашиглахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юунд орох ёстойг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Үгээр дамжуулан хүнийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүн үгийг харж, үгийг сонсож, үгийн оршин тогтнолыг мэддэг болсон. Үүний үр дүнд тэрээр Бурханы оршин тогтнолд, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаанд, мөн түүнчлэн хүнийг гэсэн Бурханы хайранд, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. ‘Үг’ хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. … Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг; Тэр гайхамшиг болон ид шид үзүүлэхгүй; Тэр ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг. Үгнээс болж хүн тэжээгдэж, хангагддаг; үгнээс болж хүн мэдлэг болон жинхэнэ туршлага олж авдаг. Үгийн эрин үе дэх хүн үнэхээр ер бусын ерөөл хүртсэн. Тэр бие махбодын ямар ч зовлон шаналал амсдаггүй ба зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангалтыг эдэлдэг; тэр эрж хайж, бэдрэх хэрэггүйгээр хялбархнаар Бурханы илрэлтийг харж, Өөрийнхөө амаар ярихыг нь сонсож, Түүний хангадаг зүйлийг хүлээн авч, ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Эдгээр нь өмнөх эрин үеүдийн хүмүүсийн эдэлж чадаагүй зүйлс бөгөөд эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж байгаагүй ерөөл юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм”-аас). “Эцсийн өдрүүдийн Бурхан нь хүнийг төгс болгохын тулд үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлахын тулд эсвэл хүнийг итгүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; энэ нь Бурханы хүч чадлыг ил болгож чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй байх байсан ба тэгснээр хүнийг төгс болгох ч боломжгүй байх юм. … Бурхан эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөх мөчид бүрэн дүүрэн болгуулах үедээ хүн тэмдэг, гайхамшгийг харах эрхтэй байх болно. …Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэг цаг үе нь Бурхан хүнийг шийтгэх үе мөн эрин үе солигдох үе, цаашлаад эрин үе дуусах үе байдаг. Бурханы ажил хэвийн явагдаж байх үед Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Тэмдэг, гайхамшиг үзүүлэх нь туйлын амархан боловч тэр нь Бурханы ажлын зарчим биш, мөн Бурхан хүнийг удирдахын зорилго ч биш. Хэрвээ хүн тэмдэг, гайхамшиг харсан бол, хэрвээ Бурханы сүнслэг бие хүнд харагдсан бол бүх хүн Бурханд итгэхгүй гэж үү? … Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь бодитой ажил юм. Есүсийн эрин үед, Тэр хүнийг төгс болгохоор ирээгүй, харин хүнийг золин аврахаар ирсэн, иймээс Тэр хүмүүсээр Өөрийгөө дагуулахын тулд зарим нэг хүчит үйлсийг үзүүлсэн. Учир нь Тэр үндсэндээ цовдлолын ажлыг гүйцээхээр ирсэн ба тэмдэг үзүүлэх нь Түүний үйлчлэлийн ажлын нэг хэсэг байгаагүй. Тийм тэмдэг гайхамшгууд нь зүгээр л Түүний ажлыг илүү үр нөлөөтэй болгохын тулд хийгдсэн; тэдгээр нь нэмэлт ажил байсан ба бүхий л эрин үеийн ажлыг төлөөлөөгүй. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Бурхан мөн тэмдэг, гайхамшгийг үзүүлсэн—гэхдээ Бурханы өнөөдөр хийдэг ажил нь бодитой ажил бөгөөд Тэр одоо тэмдэг, гайхамшиг үзүүлэхгүй нь лавтай. Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлмэгц Түүний бодитой ажил нь эмх замбараагаа алдах ба Тэрбээр ажлаа цаашид хийх боломжгүй болох байсан. Хэрвээ Бурхан хүнийг төгс болгоход үгийг ашиглана гэж хэлчихээд мөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол хүн Түүнд үнэхээр итгэдэг эсэх нь илэрхий болж чадах байсан уу? Тиймээс Бурхан тиймэрхүү зүйл хийдэггүй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс).
Үргэлжлүүлэх

About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment