2019-09-21

Төөрөгдөл: “Бурхан махбод болсон, Түүнийг Төгс Хүчит Бурхан гэдэг хэмээн та нар номлодог. Түүнийг та нар харсан юм уу? Хараагүй юм бол Бурхан эргэж ирсэн гэж хэлэх ямар үндэслэл та нарт байгаа юм бэ?” гэж нэг хүн хэлсэн.

Үнэндээ бид ч бас Бурхан махбодод эргэн ирлээ гэж номлож байгаа хүмүүсийг анх сонсоод маш буруу үзэл бодолтой байсан, иймээс тэдэнд эргэлзэн: “Та нар Бурханыг махбод болсон гэж номлож байна. Түүнийг та нар харсан юм уу? Хараагүй юм бол Бурхан эргэн ирсэн гэж хэлэх ямар үндэслэл та нарт байгаа юм бэ?” гэцгээсэн. Бидний мунхаг, мэдлэггүй, ядуу зүдүү, өрөвдөлтэй байдал ийнхүү ил болсон билээ. Бид номлогчийн нөхөрлөлийг сонсож, Төгс Хүчит Бурханы үгийг унших замаар Бурхан бие махбодтой болохын нууц, ач холбогдлын талаар зарим мэдлэгийг аажмаар олж авч, үзэл маань аажмаар шийдвэрлэгдсэн юм. Үнэний энэ талын тухай Төгс Хүчит Бурханы үгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Бурхан махбодын ажлыг гүйцэтгэхийн тулд л махбод болдог болохоос, зүгээр л Өөрийг нь харах боломжийг бүх хүнд олгох гэсэндээ тэгдэггүй. Харин ч, Тэр Өөрийнхөө ажлаар ялгамж чанараа бататгаж, Өөрийнх нь илчилдэг зүйл мөн чанарыг нь нотлохыг зөвшөөрдөг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас). “Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход, гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мэдлэггүй байдал, гэнэн занг харуулна. Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлдоггүй; цаашилбал, Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж чадахгүй. Есүсийн гадаад дүр төрх нь хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний дүр төрх болон хувцаслалт нь Түүний жинхэнэ ялгамж чанарын талаар ямар ч сэжүүр өгч чадаагүй биш үү? Эртний Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний шалтгаан нь тэд ердөө Түүний гадаад дүр төрхийг л харж, Түүний хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хүлээн аваагүйгээс болсон биш үү? Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн Фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханы эргэн ирэлтийг хэрхэн угтан авахаа анхааралтай бодолцож, хэрхэн үнэнд захирагддаг хүн байх тухай тодорхой мэдэж байх ёстой. Есүсийг үүлэн дээр эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүхний хариуцлага энэ билээ.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (2)”-оос). “Бурхан газар дээр ирнэ гэдэг нь Үг махбод болж байгаа хэрэг; Тэр зүгээр л хүнд Өөрийн үгийг ойлгуулж, Өөрийн үгийг харуулж байгаа ба тэр нь махбодоор гүйцэтгэдэг ажлыг хүнд харуулж байгаа хэрэг юм. Түүний санаа зорилго нь, хүмүүс Түүний махбодод тодорхой байдлаар хандах явдал биш, харин хүн эцсээ хүртэл дуулгавартай байх явдал, өөрөөр хэлбэл, Түүний амнаас гарах үг бүрд дуулгавартай байж, Түүний хийдэг бүх ажилд захирагдах явдал билээ. Тэр ердөө махбодод ажиллаж байгаа ба Өөрийнх нь махбодын агуу болон ариун байдлыг өргөмжлөхийг хүнээс зориуд хүсэж байгаа биш. Тэр ердөө Өөрийн ажлын мэргэн ухаан болон Өөрт байгаа бүх эрх мэдлийг хүнд үзүүлж байгаа.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (2)”-оос). “Тэр махбод болсон болохоор л Сүнс Өөрийн ажлыг хийж байх үедээ оршин суух тохиромжтой газар олж, махбод дахь Өөрийн ажлыг илүү сайн биелүүлж болно—ингэснээр хүмүүс Түүний ажлыг харж, Түүний зан чанартай харилцаж, Түүний үгийг сонсож, Түүний ажлын гайхамшгийг мэдэж чадна. … Түүний бие махбодын гадаад төрх нь Түүний удирдлагад ямар ч хамаагүй энэ нь ердөө л тухайн үеийн Түүний ажлын төлөө юм. Гэсэн ч бие махбодтой болсон Бурханы хувьд ямар ч тодорхой гадаад төрхгүй байх боломжгүй бөгөөд иймээс Тэр Өөрийн гадаад төрхийг тодорхойлохын тулд тохиромжтой гэр бүлийг сонгодог. Хэрвээ Бурханы гадаад төрх нь төлөөлөх ач холбогдолтой бол Түүнтэй адилхан нүүр царайтай бүх хүмүүс бас Бурханыг төлөөлнө. Тэр нь цадиггүй алдаа байхгүй гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (3)”-аас).

Дараа нь бид Төгс Хүчит Бурханы үг, ажлыг туулах замаар Төгс Хүчит Бурхан бол нэгэн жинхэнэ Бурхан бөгөөд газар дээр аль хэдийн махбодод ирсэн, бидний дунд амьдардаг гэдэгт улам итгэлтэй болсон юм. Түүний махбод бүх хүнд илчлэгдээгүй хэдий ч Түүний ажил болон үг нь үнэнийг хүсэн хүлээж, эрэлхийлдэг бүх хүнд нээлттэй байдаг. Бид Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн бодит ажлыг туулах замаар урьд нь ойлгоогүй олон үнэнийг ойлгодог ба завхралыг хаях, ариусах замыг олж, өөр тохиолдолд илрүүлэх боломжгүй байх байсан, өөрсдөдөө байгаа завхарсан зан чанарыг болон Бурханыг эсэргүүцдэг уг чанар, мөн чанарыг таньдаг. Үүний зэрэгцээ бид ямар ч зөрчлийг хүлцдэггүй Бурханы сүр жавхлант, зөвт зан чанарыг мэддэг болж, Бурхан сатанлаг завхарсан зан чанарыг маань үзэн ядаж, жигшдэг атлаа биднийг удахгүй өөрчлөгдөж, Түүний авралыг хүртэнэ гэж ямагт найдаж байгаа гэдгийг ойлгож авдаг. Зүрх сэтгэлдээ Бурханы хайранд талархах, өөрсдийн тэрслүү байдал, завхралыг үзэн ядах, үнэнийг эрэлхийлэхийн тулд чадах бүхнээ хийх, нүглийн хүлээсний харанхуй ертөнцийг аажмаар орхиж, завхарсан зан чанараа улам бүр өөрчлөх зэрэг нь бүгд эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы ажлаар хүрдэг үр дүн юм. Хүндэт ах эгч нар аа, үзлээ хойш тавьж, Төгс Хүчит Бурханы ажил, үгийг нээлттэй зүрх сэтгэлээр эрж хайн, судалж чадвал та нар ч бас Бурханы илрэлтийг харж, Түүний эцсийн өдрүүдийн авралыг хүртэх хувьтай байх болно гэж бид итгэж байна.
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment