2020-04-29

Таван төрлийн хүмүүс

   Бурханы зөвт зан чанарын тухай нөхөрлөлийг Би энэ хүрээд түр орхиё. Дараа нь Би, Бурханы тухай ойлголт болон Түүний зөвт зан чанарын талаарх ойлголт, туршлагынх нь дагуу Бурханы дагагчдыг хэд хэдэн төрөл болгон ангилна, ингэснээр та нар одоогоор өөрийн харьяалагдаж байгаа үе шатыг болон одоогийн биеийн хэмжээгээ мэдэж авч болох юм. Бурханы талаарх тэдний мэдлэг болон Бурханы зөвт зан чанарын тухай тэдний ойлголтоос хамаарч хүмүүсийн оршиж байгаа өөр өөр үе шат болон биеийн хэмжээг ерөнхийд нь таван төрөлд хувааж болно. Энэ сэдэв нь цор ганц Бурханыг болон Түүний зөвт зан чанарыг мэдэх суурин дээр тулгуурладаг; тиймээс дараах агуулгыг уншингаа та нар Бурханы цор ганц чанар болон зөвт зан чанарын талаар яг хэр их ойлголт, мэдлэгтэй вэ гэдгээ олж мэдэхээр анхааралтай тунгаан бодох ёстой ба үүгээр дамжуулан та нар үнэхээр аль үе шатанд харьяалагдаж байгаагаа, биеийн хэмжээ чинь үнэхээр хэр том болохыг, мөн үнэхээр ямар төрлийн хүн болохоо тунгаан бодох ёстой.
Read More

2020-04-27

Хүмүүс чин сэтгэлийн гэмшлээр дамжуулан Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртдэг

  Дараагийнх нь “Бурхан Ниневег аварсан” тухай Библийн түүх юм.

   Иона 1:1-2 Еховагийн үг Амиттаин хүү Ионад ирээд, “Бос, их хот Ниневе уруу очиж, түүний оршин суугчдад хашхир. Учир нь тэдний хорон муу Миний өмнө ирэв” гэжээ.

   Иона 3 Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла” гэж хэлэв. Ингээд Иона босож, Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдрийн турш явж туулах үлэмж том хот байв. Иона нэг өдөржингөө хотоор явж, “Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө” гэж хашхиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, “Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн блон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая. Бурхан эргэж зөөлрөн, догшин ширүүн уур хилэнгээ эргүүлж, бид мөхөхгүй ч байх юм бил үү, хэн мэдэх билээ?” гэжээ. Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харав; тэгээд тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшигтаа гэмшиж, улмаар тэднийг сүйрүүлсэнгүй.
Read More

2020-04-26

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ II

Бурханы зөвт зан чанар

 Та нар Бурханы эрх мэдлийн тухай өмнөх нөхөрлөлийг сонссон болохоор энэ талаарх үгээр нэлээд сайн зэвсэглэсэн гэдэгт чинь Би итгэлтэй байна. Та нар хэр ихийг хүлээн авч, ухаарч, ойлгож чадах нь бүгд хэр их хичээл зүтгэл гаргахаас чинь хамаардаг. Та нар энэ асуудалд няхуур хандах ба хааш яаш хандахгүй гэж Би найдаж байна. Тэгвэл, Бурханы эрх мэдлийг мэдэх нь Бурханыг бүхэлд нь мэдэхтэй адилхан уу? Бурханы эрх мэдлийг мэдэх нь цор ганц Бурханыг Өөрийг нь мэдэхийн эхлэл гэж хэлж болох бөгөөд Бурханы эрх мэдлийг мэднэ гэдэг нь хүн цор ганц Бурханы Өөрийн мөн чанарыг мэдэх үүд хаалгаар аль хэдийн алхан орсон гэсэн үг гэж ч бас хэлж болно. Энэ ойлголт нь Бурханыг мэдэхийн нэг хэсэг юм. Тэгвэл нөгөө хэсэг нь юу вэ? Энэ нь өнөөдөр Миний нөхөрлөхийг хүсэж буй сэдэв буюу Бурханы зөвт зан чанар юм.
Read More

2020-04-25

Христийн сүмийн дуу “Петрийн замаар хэрхэн алхах вэ” (үгтэй)


Христийн сүмийн дуу “Петрийн замаар хэрхэн алхах вэ” (үгтэй)
Петрийн замаар алхах нь
үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал билээ.
Энэ нь бас өөрийгөө мэдэж,
зан чанараа өөрчлөх зам билээ.
Read More

2020-04-24

“Бурхан хүнийг шийтгэх өдөр ойрхон байна” Сайн мэдээний магтан дуу


“Бурхан хүнийг шийтгэх өдөр ойрхон байна” Сайн мэдээний магтан дуу

Аймшигтай том нүгэл үйлдсэнээсээ болоод
олон хүн айн түгшиж,
санаа зовдог бөгөөд ганц ч удаа
сайн үйл үйлдээгүйгээсээ болж
олон хүн өөрсдөөсөө ичдэг.
Гэсэн ч нүглээсээ ичих нь байтугай,
муу байснаа улам дордож,
Бурханы зан чанарыг туршихын тулд
хараахан ил болоогүй байсан
бузар дүрийг нь нуусан багаа
бүрэн хуу татдаг хүмүүс ч бас олон бий.
Read More

2020-04-23

“Бурхан хүнийг боломжийнхоо хэрээр аврахыг хүсдэг” Сайн мэдээний магтан дуу (үгтэй)


“Бурхан хүнийг боломжийнхоо хэрээр аврахыг хүсдэг” Сайн мэдээний магтан дуу (үгтэй)

Бурхан авралын ажлаа хийхдээ
аварч чадах хүн бүрийг
боломжийнхоо хэрээр аврах болно.
Тэр хэнийг ч орхихгүй.
Гэвч зан чанараа өөрчилж,
Бурханд бүрэн дуулгавартай байж чадахгүй бүх хүн
шийтгэлийн бай болно.
Үгийн байлдан дагуулалтыг хүлээн авсан бүхэнд
авралын олон боломж бий.
Read More

2020-04-22

“Бурханыг шүтэн мөргөж, муугаас зайлагсдыг Бурхан авардаг” Христийн сүмийн дуу


“Бурханыг шүтэн мөргөж, муугаас зайлагсдыг Бурхан авардаг” Христийн сүмийн дуу
Ноагийн үед хүн төрөлхтөн гажуудаж,
гүн гүнзгий ялзарч, Бурханы ерөөлийг алдаж,
Бурханы анхаарлаас гарч,
Түүний амлалтыг алдсан байсан.
Бурханы гэрэлгүйгээр тэд харанхуйд амьдран,
уг чанартаа замбараагүй болж,
үзэшгүй ялзралд унасан.
Зөвхөн Ноа муугаас зайлан, Бурханд мөргөсөн,
тиймээс тэр Бурханы дуу хоолойг сонсож,
Бурханы зааврыг сонсон,
Бурханы тушаалаар бүхээг барьсан.
Read More

2020-04-21

4. Бурханы Сатанд өгсөн тушаал

    4. Бурханы Сатанд өгсөн тушаал

    Иов 2:6 Тэгээд Ехова Сатанд хандан, “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний аминд л бүү хүр” гэв.

  Сатан хэзээ ч Бүтээгчийн эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй ба үүнээс болж бүх зүйл дэг журамтай амьдардаг

   Энэ бол Иовын Номоос авсан эшлэл бөгөөд энэ үгэн дэх “тэр” гэдэг нь Иовыг хэлж байгаа юм. Хэдий товчхон ч энэ өгүүлбэр нь олон асуудлыг тодорхой болгодог. Энэ нь Бурхан, Сатан хоёрын тодорхой харилцан яриаг дүрслэн, Бурханы үгийн бай нь Сатан байсан гэдгийг бидэнд хэлдэг. Энэ нь мөн Бурханы тухайлан хэлсэн зүйлийг тэмдэглэсэн байдаг. Бурханы үг нь Сатанд өгсөн захирамж, тушаал байсан. Энэ тушаалын онцгой нарийн учир нь Иовын амийг хэлтрүүлэхтэй холбоотой бөгөөд энд Бурхан, Сатаны Иовд үзүүлэх хандлагад хязгаар тогтоосон—Сатан Иовын амийг хэлтрүүлэх ёстой болсон юм.Энэ өгүүлбэрээс бидний мэдэж авдаг эхний зүйл гэвэл, эдгээр нь Бурханы Сатанд хэлсэн үг байсан. Иовын Номын эх бичвэрт энэ үгний цаад шалтгааныг бидэнд өгүүлдэг: Сатан Иовыг буруутгахыг хүссэн тул түүнийг сорихоосоо өмнө Бурханы зөвшөөрлийг олж авах ёстой болсон.
Read More

2020-04-20

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”Долоодугаар хэсэг (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”Долоодугаар хэсэг (Монгол хэлээр)

Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Бурханы шалгалтын тухайд болгоомжлох зүйл байхгүй
Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг Бурхан энхрийлэн хайрлаж хардаг, харин мунхаг хүмүүсийг Бурхан дорд үздэг
Бурхан Иовд эрх мэдэл олгосон нь
Иов дахин нэг удаа Бурханаар ерөөгдөж, Сатанд дахин хэзээ ч буруушаагдаагүй
Иов амьдралынхаа сүүлийн хагасыг Бурханы ерөөлийн дунд өнгөрөөсөн
Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ
Хуулийн эрин үеийн хуулиуд нь бүх хүнд өгсөн Бурханы зааврын бодит баталгаа юм
Хүн төрөлхтөн Бурханы сургаал болон хангалтаас мөнхөд салшгүй ” гэх агуулгуудыг багтаана.
Read More

3. Бурханы ерөөлүүд

   Эхлэл 17:4-6 Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь Би чамайг олон үндэстний эцэг болгосон. Би чамайг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгох бөгөөд хаад чамаас гарах болно.

   Эхлэл 18:18-19 Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөхгүй гэж үү? Учир нь өөрийнх нь араас үнэн зөв, шударгыг үйлдэж, Еховагийн замыг сахихыг тэр хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ тушаана гэдгийг Би мэддэг; ингэснээр Абрахамд амласан зүйлээ Ехова биелүүлж болох юм.
Read More

2020-04-19

Бүтээгчийн эрх мэдлийн дор бүх зүйл төгс байдаг

    Жигүүртэн шувууд, загас жараахай, мод, цэцэг гэх мэт хөдөлдөг болон хөдөлдөггүй зүйлсийг оролцуулан, мөн зургаа дахь өдөр бүтээсэн мал амьтан, хорхой шавж, зэрлэг амьтдыг оролцуулаад Бурханы бүтээсэн бүх зүйл—Бурханы хувьд бүгд сайн байсан төдийгүй Бурханы нүдээр эдгээр зүйл нь төлөвлөгөөнийх нь дагуу бүгд төгс байдлын оргилд хүрч, Бурханы хүрэх гэсэн стандартад хүрсэн юм. Бүтээгч хийхээр зорьсон ажлаа Өөрийн төлөвлөгөөний дагуу алхам алхмаар хийсэн. Түүний бүтээхээр зорьсон зүйлс нэг нэгээрээ бий болж, тус бүрийнх нь илрэлт нь Бүтээгчийн эрх мэдлийн тусгал, биелэл байсан ба эдгээр биеллээс үүдэн бүх бүтээл, Бүтээгчийн нигүүлсэл, хангалтад өөрийн эрхгүй талархаж байв.
Read More

2020-04-18

Монгол магтан дуу 2020“Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдлийн илрэл” Praise and worship (lyrics)


Монгол магтан дуу 2020“Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдлийн илрэл” Praise and worship (lyrics) 

Хүн төрөлхтнөөс өмнөх энэ шинэ дэлхийд,
Бүтээгч өглөө ба үдшийг бэлтгэсэн билээ.
Тэр огторгуй, газар шороо, тэнгис далай,
өвс, ургамал ба моддыг бэлтгэжээ.
Тэр гэрэл, улирал, сар жил, өдрүүдийг
удахгүй үүсгэх шинэ аминдаа зориулж бэлтгэсэн.
Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг
Түүний бүтээсэн шинэ зүйл бүхэн илэрхийлсэн.
Түүний бодол санаа, үг яриа нэг бүр,
Түүний хүч чадлын илчлэл бүр нь
бүх зүйлийн дундах шилдэг бүтээл бөгөөд
хүн гүн гүнзгий мэдэж, ойлговоос хамгийн зохистой.
Read More

2020-04-16

Христийн сүмийн дуу “Анхны хүн төрөлхтөн сүнстэй амьд оршихуй байлаа” (үгтэй)


Христийн сүмийн дуу “Анхны хүн төрөлхтөн сүнстэй амьд оршихуй байлаа” (үгтэй)

Эхэнд Бурхан хүн төрөлхтөнг бүтээсэн.
Өөрөөр хэлбэл Тэр хүн төрөлхтний өвөг дээдэс Адамыг
бие бялдар, царай төрхтэй, эрч хүчтэй бүтээсэн.
Адам Бурханы алдраар хүрээлүүлэн сэрсэн билээ.
Дараа нь Бурхан анхны эмэгтэй хүн Еваг бүтээсэн.
Бурхан түүнийг Адамын хавиргаар бүтээсэн.
Ева ч бас бүх хүн төрөлхтний өвөг дээдэс билээ.
Бурханы амьсгал хийгээд алдраас
Адам, Ева хоёр бий болсон.
Өө Бурхан Адамыг бүтээсэн өдөр
хэчнээн алдартай, алдартай.
Read More

2020-04-15

Дөрөв дэх өдөр, Бурхан Өөрийн эрх мэдлийг дахин нэгэнтээ хэрэгжүүлэхэд хүн төрөлхтний улирал, өдөр, жил бий болсон

  Бүтээгч Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Өөрийн үгийг ашигласан ба ийм маягаар Тэр төлөвлөгөөнийхөө эхний гурван өдрийг өнгөрүүлсэн. Энэ гурван өдрийн туршид Бурхан амсхийх завгүй, Өөрийгөө ядраасан харагдаагүй; харин ч эсрэгээрээ Тэр Өөрийн төлөвлөгөөний анхны гайхалтай гурван өдрийг өнгөрөөж, дэлхий ертөнцийн эрс өөрчлөлтийн агуу үйл хэргийг гүйцэлдүүлсэн. Түүний нүдний өмнө цоо шинэ ертөнц бий болж, Түүний бодол дотор битүүмжлэгдэн байсан үзэсгэлэнт дүр зураг эцэст нь хэсэг хэсгээрээ Бурханы үгээр илчлэгдсэн юм.
Read More

2020-04-14

Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигладаг

     Одоо Библиэс дараах бичвэрийг уншиж эхэлцгээе.

1. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигладаг

   Эхлэл 1:3-5 Мөн Бурхан, “Гэрэл бий болог!” гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан гэрлийг харахад энэ нь сайн байв: тэгээд Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Үдэш болоод өглөө болсон нь эхний өдөр байсан юм.

    Эхлэл 1:6-7 Бурхан, “Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэв. Бурхан огторгуйг бүтээж, огторгуйн доор байсан усыг огторгуйн дээр байсан уснаас салгасан ба энэ нь ёсоор болов.

   Эхлэл 1:9-11 Бурхан, “Тэнгэрийн доорх ус нэг дор цуглаж, хуурай газар гарч ирэг” хэмээхэд энэ нь ёсоор болов. Ингээд Бурхан хуурай газрыг Газар; хурсан их усыг тэрээр Далай хэмээн нэрлэв: Бурханыг харахад тэр нь сайн байлаа. Бурхан, “газар нь ногоон өвс, үрт ургамал ногоо болон газарт үрээ гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуулаг” гэхэд хэлсэн ёсоор нь болов.
Read More

2020-04-13

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ I

Бурханы эрх мэдэл (I)

   Миний сүүлийн хэдэн нөхөрлөл нь Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай байсан. Эдгээр нөхөрлөлийг сонссоны дараа та нарт Бурханы зан чанарын талаар ойлголт, мэдлэг олж авсан мэт санагдаж байна уу? Хэр их ойлголт, мэдлэг олж авсан бэ? Та нар үүнийгээ хэмжиж чадах уу? Сүүлийн хэдэн нөхөрлөл та нарт Бурханы талаар илүү гүн гүнзгий ойлголт өгсөн үү? Эдгээр ойлголтыг Бурханы талаарх жинхэнэ мэдлэг гэж хэлж болох уу? Бурханы талаарх эдгээр мэдлэг, ойлголтыг Бурханы бүхий л мөн чанар, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болох тухай мэдлэг гэж хэлж болох уу? Үгүй, мэдээж үгүй! Учир нь сүүлийн хэдэн нөхөрлөл Бурханы зан чанар, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болох туай бүх ойлголтыг, бүхэлд нь бус, нэг хэсгийнх нь тухай ойлголтыг л өгсөн. Хэдийгээр та нар сүүлийн хэдэн нөхөрлөлөөр дамжуулан Бурханы нэгэнтээ хийсэн ажлын нэг хэсгийг ойлгосон ба үүгээр дамжуулан та нар Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг, мөн Түүний хийсэн бүх зүйлийн цаад хандлага, бодол санааг харсан боловч энэ нь Бурханы талаарх махчилж, үгээр илэрхийлсэн ойлголтоос цаашгүй бөгөөд зүрх сэтгэл дотроо та нар үүний хэчнээн нь бодитой болох талаар тодорхойгүй хэвээр байгаа. Ийм зүйлсийн талаарх хүмүүсийн ойлголтод бодит байдал байгаа эсэхийг үндсэндээ юу тодорхойлдог вэ? Тэд жинхэнэ туршлагынхаа явцад Бурханы үг, зан чанараас хэр ихийг үнэхээр туулсан бэ, мөн тэд эдгээр жинхэнэ туршлагын явцад хэр ихийг харж, мэдэж чадсан бэ гэдгээр энэ нь тодорхойлогддог.
Read More

2020-04-12

“Амийн ус Сэнтийнээс урсдаг”киноны онцлох хэсэг: Гэмшлийн зам болон мөнх амийн замын хоорондын ялгаа


Амийн ус Сэнтийнээс урсдаг” киноны онцлох хэсэг: Гэмшлийн зам болон мөнх амийн замын хоорондын ялгаа (Монгол хэлээр)

Эзэн Есүс, Төгс Хүчит Бурхан хоёр бол нэг Бурхан. Эзэн Есүс золин аврах ажил хийсэн, Тэр гэмшлийн замыг номлосон. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгахын тулд шүүлтийн ажлыг хийдэг. Тэр мөнх амийн замыг авчирдаг. Хэрвээ та одоо гэмшлийн зам болон мөнх амийн замын ялгааг мэдэхийг хүсвэл энэхүү богино видеог үзнэ үү.  
Read More

2020-04-11

Ямар залбирлыг, Бурхан сонсдог вэ?

2018 оны 9 дүгээр сарын 28, 127


Чэн Ши

     Ах эгч нар аа:

   Эзэн дотор та бүхэн амар амгалан байх болтугай! Залбирна гэдэг Христэд итгэгч бидний хувьд Бурхантай хэвийн харилцаа тогтоох чухал арга зам юм. Ялангуяа өглөө, оройд тийм байдаг. Тийм учраас залбирч сурах нь асар чухал. Гэвч олон ах эгч самгарддаг: Бид өдөр бүр өглөө, оройн аль алинд залбирдаг; мөн бид хооллохынхоо өмнө, хооллосныхоо дараа болон цуглаан хийх үедээ залбирдаг; түүнчлэн залбирах бүрдээ бид Эзэнд их зүйл хэлж, удаан хугацаанд залбирдаг. Гэвч бидэнд үргэлж Бурхан тэнд байхгүй мэт санагддаг; залбирч байхад яг л өөрсөдтэйгөө ярьж байгаа юм шиг санагддаг бөгөөд сүнс маань амар амгалан, баяр баяслыг мэдэрдэггүй. Яагаад Бурхан залбирлыг маань сонсдоггүй вэ? Бид Бурханы магтаалыг хүртэж чадахуйцаар хэрхэн залбирах ёстой вэ?
Read More

2020-04-10

Христийн шашны бэсрэг хошин тоглолт “Эзэн хаалга тогшиж байна” Та эргэн ирсэн Есүсийг угтаж авсан уу




Христийн шашны бэсрэг хошин тоглолт “Эзэн хаалга тогшиж байна” Та эргэн ирсэн Есүсийг угтаж авсан уу

“Эзэн хаалга тогшиж байна” хэмээх хошин тоглолт нь эцсийн өдрүүдэд Эзэн бидний зүрх сэтгэлийн хаалгыг хэрхэн үгээрээ тогшдог болохыг, мөн Бурханы дуу хоолойг ухаалаг охид хэрхэн сонсож, Хургатай хамт найрлаж чаддагийг тайлбарлана.
Read More

2020-04-09

ЕСҮСИЙН СҮНСЛЭГ БИЕИЙГ ХАРАХ ҮЕД ЧИНЬ БУРХАН ТЭНГЭР, ГАЗРЫГ ШИНЭЭР БҮТЭЭСЭН БАЙХ БОЛНО

    Чи Есүсийг харахыг хүсэж байна уу? Чи Есүстэй хамт амьдрахыг хүсэж байна уу? Чи Есүсийн хэлсэн үгийг сонсохыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол чи Есүсийг эргэн ирэхэд хэрхэн угтах вэ? Чи бүрэн бэлтгэсэн үү? Чи Есүсийг эргэн ирвэл ямар байдлаар угтах вэ? Миний бодлоор Есүсийг дагадаг ах эгч болгон Түүнийг сайхан угтаж авахыг хүсдэг байх. Гэхдээ Есүсийг эргэн ирэх үед нь Түүнийг үнэхээр мэдэж чадах эсэхээ та нар бодож үзсэн үү? Түүний хэлсэн бүх зүйлийг та нар үнэхээр ойлгох уу? Түүний хийдэг бүх ажлыг ямар ч болзолгүйгээр үнэхээр хүлээн зөвшөөрөх үү? Библийг уншсан бүх хүн Есүс эргэн ирнэ гэдгийг мэддэг ба Түүний эргэн ирэхийг анхааралтай хүлээдэг. Та бүгд тэр мөч ирэх тухайд л анхаардаг, та нарын үнэнч сэтгэл магтууштай, итгэл үнэмшил чинь үнэхээр атаархмаар, гэвч та нар ноцтой алдаа гаргаснаа ухаарсан уу? Есүс ямар байдалтай эргэн ирэх вэ? Есүсийг цагаан үүлэн дээр эргэн ирнэ гэдэгт та нар итгэдэг, гэхдээ Би та нараас асууя: Энэ цагаан үүл гэдэг нь ямар утгатай вэ? Өөрийнх нь эргэн ирэхийг маш олон дагагч нь хүлээж байхад Есүс ямар хүмүүсийн дунд бууж ирэх вэ? Есүс хамгийн түрүүнд та нарын дунд бууж ирвэл бусад нь үүнийг тун шударга бус гэж үзэхгүй юу? Та нарыг Есүсийн төлөө гэсэн агуу чин сэтгэлтэй, үнэнч гэдгийг Би мэдэж байна. Гэхдээ та нар Есүстэй уулзаж байсан уу? Та нар Түүний зан чанарыг мэдэх үү? Та нар Түүнтэй цуг амьдарч байсан уу? Та нар Түүний талаар үнэндээ хэр их ойлгодог вэ? Эдгээр үг өөрсдийг нь эвгүй байдалд орууллаа гэж зарим нь хэлнэ.
Read More

Сайн мэдээний кино “Хаалга тогшиж байна” Эзэн ирэх үедээ яаж хаалга тогших бэ, та мэдэх үү?



Сайн мэдээний кино “Хаалга тогшиж байна” Эзэн ирэх үедээ яаж хаалга тогших бэ, та мэдэх үү?

Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүс, “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч,‘Хараач, сүйт залуу ирлээ;түүнийг угтан авцгаа’гэлээ”(Матай 25:6). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно”(Илчлэл 3: 20). гэж зөгнөсөн. Сүүлийн хоёр мянган жилийн турш Эзэнд итгэгчид сэрэмжтэй байж, Эзэн хаалгыг нь тогшихыг хүлээж байгаа, тэгвэл Тэр эргэн ирэх үедээ хүн төрөлхний хаалгыг хэрхэн тогших вэ? Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн бөгөөд Тэр эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж байгаа гэж зарим хүмүүс гэрчилсэн. Энэ мэдээ нь бүхий л шашны ертөнцийг доргиосон юм.
Read More

2020-04-07

Эзэний эргэн ирэлтийн талаар Библи маш тодорхой бичсэн: “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэр дэх тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Эцэг л мэднэ” (Марк 13:32). Хэрэв та Эзэн Есүсийг аль хэдийн буцаж ирсэн гэж хэлж байгаа бол та яаж мэдэж байна вэ?

     Бурханаас ирсэн хариулт:

    Үүр цайх үед хэнд ч мэдэгдэлгүйгээр Бурхан газар дээр ирж, махан бие дэх Өөрийн амьдралыг эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөчийн талаар мэдэхгүй байсан. Магадгүй тэд бүгд унтаж байсан, магадгүй сэрүүн байсан олон хүн хүлээж байсан, магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ бүх олон хүмүүсийн дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирсэн гэдгийг мэдээгүй. 

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-оос
Read More

2020-04-06

Magtan duu 2019 “Бүх зүйл Бурханы тогтоосон хууль, журмаар амьдардаг”



Magtan duu 2019 “Бүх зүйл Бурханы тогтоосон хууль, журмаар амьдардаг”  

Хэдэн мянган жил өнгөрсөн ч
Хүмүүс Бурханы хайрласан
гэрэл, агаарыг таашаасаар
Хүмүүс Бурханаас гарсан амьсгалаар амьсгалсаар
Бурханы бүх бүтээл 
загас, шувуу, цэцэгс, шавьжийг ч таашаасаар
Хүн төрөлхтөн Бурханы хангасан 
бүх зүйлийг таашаасаар байдаг
Өдөр, шөнө нэг нэгнээ орлон үргэлжилж
Дөрвөн улирал ердийнхөөрөө солигдсоор
Тэнгэрт нисэх галууд өвөл нүүдэллэн,
Read More

2020-04-05

Бурханы эцсийн өдрүүд дэх анхааруулга “Тэр хот нуран унана” Христийн чуулганы кино (Монгол хэлээр)


Бурханы эцсийн өдрүүд дэх анхааруулга “Тэр хот нуран унана” Христийн чуулганы кино (Монгол хэлээр)

Христэд итгэгч Чен Хуйзэ бол Хятад дахь гэр чуулганы хамтран зүтгэгч. Тэрээр чуулган нь үйлдвэр нээж байгааг харах бөгөөд ХКН-ын засгийн газарт бууж өгөхийн тулд Гурван-Өөрөө сүмд нэгдэхийг пастор нь итгэгчдэдээ уриална. Чуулганы пастор, ахлагч хоёр өөрсдийн байр суурь болон нэр алдрын төлөө ил далд тэмцэлдэж, атаа жөтөөнөөсөө болж тэмцэлдэн, чуулганаа хуваан бутаргана. Тэд мөн Зүүний Аянгыг эсэргүүцэж, үүнийг судлахад нь итгэгчдэдээ саад болохын тулд ХКН-ын засгийн газартай хүчээ нэгтгэнэ. Бас тэд хаанчлалын сайн мэдээг номлож байгаа ах эгч нарыг баривчлуулахаар цагдаад идэвх санаачлагатайгаар мэдээлнэ. Чен Хуйзэ ихээр гутран гуниглана; чуулган нь хэдийнээ Ариун Сүнсний ажлыг алдаж, Агуу Вавилоны адил шашны газар болон доройтож, Эзэнээр хараагдсан болохыг тэр ойлгоно. Тэгээд тэр Зүүний Аянгыг судалж, Бурханы ажил болон илрэлтийг эрж хайхаар шийдсэн юм.... Тэр аюул заналын ирмэг дээр шашны Вавилоноос зугтаж чадах болов уу? 
Read More

2020-04-04

Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа

Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа

Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа 

Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээж байгаа Христэд итгэгчдийн сэтгэл улам хөөрөн догдолж байгаа ч, Эзэн яг яаж эргэн ирэх вэ? Зарим нь “Эзэн Есүс үүлэн дээр ирнэ” гэцгээдэг. Бусад нь “Түүний эргэн ирэлтийг зөгнөсөн зөгнөлүүд бас ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’” (Илчлэл 16: 15). “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17: 25).
Read More

2020-04-03

АВРАГЧ АЛЬ ХЭДИЙН “ЦАГААН ҮҮЛЭН” ДЭЭР СУУЖ ЭРГЭН ИРСЭН

   Аврагчийн ирэхийг нүдээр үзэж чадах юм сан хэмээн хүн хэдэн мянган жилийн туршид эгээрэн хүссэн. Мянга мянган жилийн турш Өөрийг нь санан бэтгэрч, хүсэн мөрөөссөн хүмүүсийн дунд Аврагч Есүс цагаан үүлэн дээр биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй эргэн нэгдээсэй, өөрөөр хэлбэл, Аврагч Есүс хэдэн мянган жилийн туршид алс байсан хүмүүстээ буцаад ирээсэй гэж хүн хүсэн хүлээсэн. Бас Түүнийг иудейчуудын дунд хийсэн золин аврах ажлаа дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил хайр татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Авагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч, бүр хүний төлөө дахин нэг удаа загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөнгүйгээр Түүнийг санан бэтгэрч, хүлээсээр ирсэн юм.
Read More

2020-04-02

Христийн сүмийн дуу “Бурханы ирэхийг хэн ч мэдэхгүй” Эрэгтэй гоцлол дуу


Христийн сүмийн дуу “Бурханы ирэхийг хэн ч мэдэхгүй” Эрэгтэй гоцлол дуу

Бурханы ирэхийг хэн ч мэдэхгүй,
Түүнийг ирэхэд хэн ч угтан авахгүй.
Яг үнэндээ Бурхан юу хийхийг
Бурхан ирээдүйд юу хийхийг хэн ч үл мэднэ.
Хүний амьдрал өөрчлөгдөөгүй, 
зүрх сэтгэл өдөр хоногууд хэвээр.
Тэр бидний дунд эгэл хүн мэт,
Бурхан хүнтэй адил мэт амьдардаг,
хамгийн даруу, энгийн итгэгчийн эгэл амьдралаар оршино.
Read More

2020-04-01

БУРХАНЫ ӨМНӨ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ТАЙВАН БАЙЛГАХ ТУХАЙ

 

   БУРХАНЫ ӨМНӨ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ТАЙВАН БАЙЛГАХ ТУХАЙ
   
  Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах нь Бурханы үгэнд орох хамгийн чухал алхам юм. Одоо хүн бүр энэ хичээлд яаралтай орох хэрэгтэй. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгахад дараах замаар орно:

    1. Гаднах хэрэг явдлаас сэтгэлээ тат. Бурханы өмнө тайван байж, Бурханд залбирахад бүх анхаарлаа хандуул.

  2. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханы үгийг идэж ууж, эдэл.

   3. Сэтгэлдээ Бурханы хайрыг бясалгаж, эргэцүүлж, Бурханы ажлыг тунгаа.
Read More