2020-04-13

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ I

Бурханы эрх мэдэл (I)

   Миний сүүлийн хэдэн нөхөрлөл нь Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай байсан. Эдгээр нөхөрлөлийг сонссоны дараа та нарт Бурханы зан чанарын талаар ойлголт, мэдлэг олж авсан мэт санагдаж байна уу? Хэр их ойлголт, мэдлэг олж авсан бэ? Та нар үүнийгээ хэмжиж чадах уу? Сүүлийн хэдэн нөхөрлөл та нарт Бурханы талаар илүү гүн гүнзгий ойлголт өгсөн үү? Эдгээр ойлголтыг Бурханы талаарх жинхэнэ мэдлэг гэж хэлж болох уу? Бурханы талаарх эдгээр мэдлэг, ойлголтыг Бурханы бүхий л мөн чанар, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болох тухай мэдлэг гэж хэлж болох уу? Үгүй, мэдээж үгүй! Учир нь сүүлийн хэдэн нөхөрлөл Бурханы зан чанар, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болох туай бүх ойлголтыг, бүхэлд нь бус, нэг хэсгийнх нь тухай ойлголтыг л өгсөн. Хэдийгээр та нар сүүлийн хэдэн нөхөрлөлөөр дамжуулан Бурханы нэгэнтээ хийсэн ажлын нэг хэсгийг ойлгосон ба үүгээр дамжуулан та нар Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг, мөн Түүний хийсэн бүх зүйлийн цаад хандлага, бодол санааг харсан боловч энэ нь Бурханы талаарх махчилж, үгээр илэрхийлсэн ойлголтоос цаашгүй бөгөөд зүрх сэтгэл дотроо та нар үүний хэчнээн нь бодитой болох талаар тодорхойгүй хэвээр байгаа. Ийм зүйлсийн талаарх хүмүүсийн ойлголтод бодит байдал байгаа эсэхийг үндсэндээ юу тодорхойлдог вэ? Тэд жинхэнэ туршлагынхаа явцад Бурханы үг, зан чанараас хэр ихийг үнэхээр туулсан бэ, мөн тэд эдгээр жинхэнэ туршлагын явцад хэр ихийг харж, мэдэж чадсан бэ гэдгээр энэ нь тодорхойлогддог. “Сүүлийн хэдэн нөхөрлөл нь бидэнд Бурханы хийсэн зүйлс, Бурханы бодол, түүнчлэн хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага, Түүний үйлдлийн үндэслэл болон Түүний үйлдлийн зарчмыг ойлгох боломж олгосон. Иймээс бид Бурханы зан чанарыг ойлгож, Бурханы бүрэн дүүрэн байдлыг мэдэж авсан” гэж хэлэх хүн байна уу? Ингэж хэлэх зөв үү? Мэдээж, үгүй. Яагаад Би үгүй гэж хэлж байна вэ? Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг Түүний хийсэн зүйлс, хэлсэн үг нь илэрхийлдэг. Хүн Бурханы хийсэн ажил, хэлсэн үгээр дамжуулан Түүнд юу байгаа, Тэр юу болохыг харж чаддаг боловч эдгээр ажил болоод үг нь хүнд Бурханы зан чанарын нэг хэсгийг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын нэг хэсгийг л ойлгох боломж олгодог гэсэн үг. Хэрвээ хүн Бурханы талаар илүү арвин их, гүн гүнзгий ойлголт олж авахыг хүсвэл, Бурханы үг болон ажлыг илүү их туулах ёстой. Хүн Бурханы үг, ажлын нэг хэсгийг туулахдаа Бурханы талаар хагас хугас ойлголт олж авдаг хэдий ч, энэ хагас хугас ойлголт нь Бурханы жинхэнэ зан чанарыг төлөөлдөг үү? Энэ нь Бурханы мөн чанарыг төлөөлдөг үү? Мэдээж энэ нь Бурханы жинхэнэ зан чанарыг болон Бурханы мөн чанарыг төлөөлдөг, үүнд эргэлзэх зүйл үгүй. Цаг хугацаа, орон зайг үл харгалзан, Бурхан Өөрийн ажлыг ямар маягаар хийдэг, ямар хэлбэртэйгээр хүнд үзэгддэг, Өөрийн хүслийг ямар замаар илэрхийлдгээс мөн үл хамааран, Түүний илчилдэг, илэрхийлдэг бүхэн нь Бурханыг Өөрийг нь, Бурханы мөн чанарыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг төлөөлдөг. Түүнд юу байгаа, Тэр юу болох болон Өөрийн жинхэнэ ялгамж чанараар Бурхан ажлаа хэрэгжүүлдэг; энэ бол туйлын үнэн. Гэсэн ч, өнөөдөр хүмүүс Бурханы үгээр дамжуулаан, мөн номлолоос сонссон зүйлээрээ дамжуулан Түүний талаар зөвхөн хагас хугас ойлголттой болдог, иймээс энэ ойлголтыг тодорхой хэмжээнд зөвхөн онолын мэдлэг л гэж хэлж болох юм. Хүний Бодит нөхцөл байдлыг харгалзан үзвэл, хүн бүхэн дор бүрнээ үүнийг бодит туршлагаараа туулж, бага багаар мэдэж авсан цагт л өнөөдөр өөрийн сонссон, харсан, эсвэл зүрх сэтгэлдээ ойлгож, мэдсэн Бурханы тухай ойлголт, мэдлэгээ баталгаажуулж чадна. Хэрвээ дгээр үгийг Би та нарт нөхөрлөөгүй бол та нар зөвхөн туршлагаараа дамжуулан Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрч чадах байсан уу? Тэгнэ гэдэг маш хэцүү л байх сан болов уу. Учир нь, хэрхэн туулахаа мэдэхийн тулд хүмүүст эхлээд Бурханы үг байх ёстой юм. Хүмүүс Бурханы үгийг хэдий чинээ их иднэ, төдий чинээ үнэхээр туулж чаддаг. Бурханы үг өмнөх замыг зааж, хүнийг туршлагад нь удирдан чиглүүлдэг. Товчхондоо гэвэл, жинхэнэ туршлагатай хүмүүсийн хувьд, үнэний талаар илүү гүн гүнзгий ойлголт болон Бурханы талаар илүү бодитой мэдлэг олж авахад сүүлийн энэ хэдэн нөхөрлөл туслах болно. Харин ямар ч жинхэнэ туршлагагүй хүмүүс, эсвэл туршлагаа дөнгөж эхэлсэн хүмүүс болон бодит байдалд дөнгөж хүрч эхэлсэн хүмүүсийн хувьд энэ нь асар том сорилт юм.

  Сүүлийн хэдэн нөхөрлөлийн үндсэн агуулга нь “Бурханы зан чанар, Бурханы ажил болон Бурханы Өөрийн” тухай байсан. Миний ярьсан бүх зүйлийн гол, чухал хэсгүүдээс та нар юу харсан бэ? Энэ ажлыг хийж, эдгээр зан чанарыг илчилсэн Тэрээр бүх зүйлийн дээд эрхийг атгадаг цорын ганц Бурхан Өөрөө гэдгийг та нар эдгээр нөхөрлөлөөр дамжуулан таньж чадав уу? Хэрвээ та нар бүгд тийм гэж хариулсан бол юу та нарыг ийм дүгнэлт гаргахад хүргэсэн бэ? Энэ дүгнэлтэд хүрэхдээ та нар хэчнээн талыг харгалзан үзсэн бэ? Надад хэлж чадах хүн байна уу? Сүүлийн нөхөрлөлүүд та нарт гүнээ нөлөөлж, та нарын зүрх сэтгэл дотор Бурханы талаарх мэдлэгт чинь шинэ эхлэл тавьсныг Би мэднэ, энэ нь маш сайн зүйл. Хэдийгээр та нар урьдынхтайгаа харьцуулахад Бурханы талаарх ойлголтдоо асар том үсрэлт хийсэн боловч, Бурханы ялгамж чанарын талаарх тодорхойлолт чинь Хуулийн эрин үеийн Ехова Бурхан, Нигүүлслийн эрин үеийн Эзэн Есүс болон Хаанчлалын эрин үеийн Төгс Хүчит Бурханы нэрсээс цааш ахиж дэвших болоогүй байна. Өөрөөр хэлбэл, “Бурханы зан чанар, Бурханы ажил болон Бурханы Өөрийн” тухай эдгээр нөхөрлөл та нарт Бурханы нэгэнтээ хэлсэн үг, нэгэнтээ хийсэн ажил, Бурханы нэгэнтээ илчилсэн оршихуй болон эзэмшлийн тухай зарим нэг ойлголтыг өгсөн боловч, та нар “Бурхан” хэмээх үгийн жинхэнэ тодорхойлолт, оновчтой баримжааг гаргаж өгөх чадваргүй байна. Мөн та нарт Бурханы Өөрийн байр суурь, ялгамж чанарын талаар, өөрөөр хэлбэл, бүх зүйлийн дундах болон бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы байр суурийн талаар жинхэнэ, оновчтой баримжаа болон мэдлэг байдаггүй. Учир нь, Бурханы Өөрийн тухай болон Бурханы зан чанарын тухай өмнөх нөхөрлөлүүдийн бүх агуулга нь Библид тэмдэглэгдсэн Бурханы урьдын илэрхийлэл, илчлэлүүд дээр үндэслэж байсан юм. Харин Бурханы удирдлага болон хүн төрөлхтний авралын үеэр, мөн үүнээс гадуур Бурханы илчилж, илэрхийлсэн оршихуй болон эзэмшлийг олж мэдэх нь хүмүүст хэцүү байдаг. Иймээс та нар Бурханы нэгэнтээ хийсэн ажилд илчлэгдсэн Түүний оршихуй болон эзэмшлийг ойлголоо ч гэсэн, Бурханы ялгамж чанар, байр суурийн талаарх та нарын тодорхойлолт бүх зүйлийн дээд эрхийг атгадаг цорын ганц Бурханыхаас хол зөрүүтэй, бас Бүтээгчийнхээс ялгаатай байдаг. Сүүлийн хэдэн нөхөрлөл хүн бүрд ижил сэтгэгдэл төрүүлсэн: Хүн Бурханы бодлыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Хэрвээ үнэхээр мэддэг байсан бол тэр хүн Бурхан байх нь бүр гарцаагүй, учир нь Бурхан Өөрөө л Өөрийнхөө бодлыг мэддэг ба Бурхан Өөрөө л хийдэг бүх зүйлийнхээ цаад үндэслэл, хандлагыг мэддэг билээ. Та нарын хувьд Бурханы ялгамж чанарыг ийм байдлаар батлах нь зүй зохистой агаад үндэслэлтэй санагддаг, гэхдээ Бурханы зан чанар болон ажлаас, энэ нь хүний ажил биш, үнэхээр Бурханы Өөрийн ажил, Бурханы өмнөөс хүний хийж чадахгүй ажил мөн гэдгийг хэн харж чадах юм бэ? Энэ ажил нь Бурханы мөн чанар, хүч чадалтай Нэгэний дээд эрх дор оршдог гэдгийг хэн харж чадах юм бэ? Өөрөөр хэлбэл, Тэр бол Бурханы ялгамж чанартай Бурхан Өөрөө гэдгийг, бас бүх зүйлийн дээд эрхийг атгадаг Нэгэн мөн гэдгийг та нар ямар шинж тэмдэг, мөн чанараар дамжуулан баталж чадах юм бэ? Та нар тэр талаар ер нь бодож үзсэн үү? Хэрвээ та нар бодож үзээгүй бол энэ нь нэг баримтыг баталж байна: Сүүлийн хэдэн нөхөрлөл нь Бурханы өмнө нь хийсэн ажлын түүхийн тухай, мөн энэ ажлын үеэрх Бурханы хандлага, илрэл болон илчлэлийн талаарх зарим нэг ойлголтыг л та нарт өгсөн. Хэдийгээр ийм ойлголт нь, ажлын энэ хоёр үе шатыг хэрэгжүүлсэн Нэгэн нь та нарын итгэж, дагадаг Бурхан Өөрөө бөгөөд та нарын үүрд дагах ёстой Нэгэн мөн гэдгийг дор бүрд чинь эргэлзэх зүйлгүй баталдаг боловч, Тэр бол дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш оршин байсаар ирсэн, цаашид ч мөнх орших Бурхан гэдгийг та нар батлах чадваргүй хэвээр байж, Тэр бол бүх хүн төрөлхтнийг удирдан, захирдаг Нэгэн гэдгийг ч баталж чаддаггүй. Та нар энэ асуудлын талаар хэзээ ч бодож үзээгүй нь лавтай. Ехова ч бай, эсвэл Эзэн Есүс ч бай, Тэр бол та нарын дагах ёстой Бурхан мөнөөр зогсохгүй хүн төрөлхтнийг удирдаж, хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Нэгэн, цаашлаад тэнгэр, газар, бүх зүйлийг захирдаг цорын ганц Бурхан Өөрөө гэдгийг та нар мөн чанар, илэрхийллийн ямар талаар дамжуулан баталдаг вэ? Итгэж, дагадаг Нэгэн чинь бүх зүйлийг захирдаг Бурхан Өөрөө гэдгийг та нар ямар сувгаар дамжуулж баталдаг вэ? Та нар өөрсдийн итгэдэг Бурханыг хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бурхантай ямар сувгаар дамжуулан холбодог вэ? Итгэдэг Бурхан чинь тэнгэр, газарт болон бүх зүйлийн дунд байдаг цорын ганц Бурхан Өөрөө гэдгийг та нар юугаар дамжуулж баталдаг вэ? Энэ бол дараагийн хэсэгт Миний шийдэх асуудал юм.

  Та нарын хэзээ ч бодож үзээгүй, эсвэл бодож чадахгүй асуудлууд нь Бурханыг мэдэхэд хамгийн чухал зүйлс байж болох ба хүний ойлгошгүй үнэнийг үүнээс эрж хайж болно. Эдгээр асуудал та нарт тохиолдож, та нартай тулгарах ёстой болж, сонголт хийхийг та нараас шаардах үед мунхаг, мэдлэггүй байдлаасаа болж, эсвэл туршлага чинь хэтэрхий өнгөц бөгөөд Бурханы талаар жинхэнэ мэдлэг дутсанаас болж та нар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй бол, эдгээр нь Бурханд итгэх замд чинь хамгийн том саад тотгор, хамгийн том бартаа болох болно. Иймээс энэ сэдвээр та нартай нөхөрлөх нь Надад асар чухал санагддаг. Та нарын асуудал юу болохыг одоо мэдэв үү? Миний ярьж байгаа асуудлуудыг та нар ойлгож байна уу? Эдгээр нь та нарт тулгарах асуудлууд мөн үү? Та нарын ойлгодоггүй асуудлууд мөн үү? Та нарын хэзээ ч бодож байгаагүй асуудлууд мөн үү? Эдгээр асуудал та нарт чухал уу? Эдгээр нь үнэхээр асуудал мөн үү? Энэ тухайд та нар зүрх сэтгэлдээ асар их будилдаг бөгөөд та нар итгэдэг Бурханыхаа талаар жинхэнэ ойлголтгүй, мөн Түүнийг нухацтайгаар авч үздэггүй гэдгийг энэ нь харуулдаг. “Тэр бол Бурхан гэдгийг би мэднэ, тиймээс ч би Түүнийг дагадаг, учир нь Түүний үг бол Бурханы илэрхийлэл юм. Энэ л хангалттай. Өөр ямар нотолгоо хэрэгтэй юм бэ? Бид Бурханы талаар эргэлзээ төрөх хэрэгтэй гэж үү? Мэдээж бид Бурханыг турших ёсгүй биз дээ? Бид Бурханы мөн чанар, Бурханы Өөрийнх нь ялгамж чанарт эргэлзэх хэрэгтэй гэж үү?” гэж зарим нь хэлдэг. Та нар ингэж боддог ч бай, үгүй ч бай, Бурханы талаар та нарт эргэлзээ төрүүлэх, мөн та нараар Түүнийг туршуулах, тэр ч бүү хэл Бурханы ялгамж чанар, мөн чанарын талаар та нарт эргэлзээ төрүүлэх гэсэндээ Би ийм асуулт тавьдаггүй. Харин ч Би Бурханы мөн чанарын талаарх илүү их ойлголт, Бурханы байр суурийн талаар илүү ойлгомжтой байдал, итгэлийг та нарт төрүүлэхийн тулд ийнхүү хийдэг, ингэснээр Бурханыг дагадаг бүх хүний зүрх сэтгэлд Бурхан цорын ганц Нэгэн болж, мөн бүх зүйлийн Бүтээгч, Захирагч, цорын ганц Бурхан Өөрөө хэмээх Бурханы анхдагч байр суурь нь бүх бүтээлийн зүрх сэтгэлд дахин сэргээх юм. Энэ нь бас Миний нөхөрлөх гэж байгаа сэдэв билээ.

    
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment