2020-04-07

Эзэний эргэн ирэлтийн талаар Библи маш тодорхой бичсэн: “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэр дэх тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Эцэг л мэднэ” (Марк 13:32). Хэрэв та Эзэн Есүсийг аль хэдийн буцаж ирсэн гэж хэлж байгаа бол та яаж мэдэж байна вэ?

     Бурханаас ирсэн хариулт:

    Үүр цайх үед хэнд ч мэдэгдэлгүйгээр Бурхан газар дээр ирж, махан бие дэх Өөрийн амьдралыг эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөчийн талаар мэдэхгүй байсан. Магадгүй тэд бүгд унтаж байсан, магадгүй сэрүүн байсан олон хүн хүлээж байсан, магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ бүх олон хүмүүсийн дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирсэн гэдгийг мэдээгүй. 

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-оос

   Бурханы илрэлт гэдэг нь Тэрээр Өөрийн ажлаа хийхийн тулд газар дэлхий дээр биечлэн ирнэ гэсэн утгатай. Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, Өөрийн төрөлх аргаараа, нэгэн эринийг төгсгөж, нөгөө эринийг эхлүүлэх ажлаа явуулахын тулд Тэр хүмүүсийн дунд бууж ирдэг. Ийм байдлаар илрэх нь ямар нэг ёслолын хэлбэр биш. Энэ нь шинж тэмдэг, дүр зураг, гайхамшиг, эсвэл агуу их үзэгдэл биш, тэр ч байтугай ямар нэг төрлийн шашны үйл явц ч биш юм. Энэ нь хүрч, харж болох үнэн бодит нөхцөл байдал юм. Ийм илрэлт нь тодорхой үйл явцыг дагахын төлөө биш эсвэл богино хугацааны ажил хэргийн төлөө ч биш; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын үе шатны төлөө байдаг. Бурхан илрэх нь үргэлж утга учиртай ба үргэлж Түүний удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой байдаг. Энэ илрэлт нь Бурханы удирдамж, дагуулалт ба хүний гэгээрлээс шал өөр байдаг. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын үе шатыг хэрэгжүүлдэг. Энэ ажил нь өөр ямар ч үеийнхээс өөр. Үүнийг хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд үүнийг хүн хэзээ ч мэдэрч туулж байгаагүй. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг дуусгадаг ажил бөгөөд энэ нь хүн төрөлхтний авралын төлөөх шинэ, сайжруулсан хэлбэрийн ажил юм; цаашлаад, энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачих ажил юм. Тэр нь Бурханы илрэлтийн утга учир юм.

    … Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүн үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлж болохгүй, тэр ч байтугай Бурхан хүний тушаалаар илрэхгүй. Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ Өөрийн сонголтыг хийдэг, Өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг; цаашлаад, Түүнд Өөрийн гэсэн зорилгууд болон Түүний Өөрийн аргууд гэж байдаг. Түүний хувьд, Өөрийн хийж байгаа ажлаа хүнтэй хэлэлцэх буюу хүний зөвлөгөөг авах шаардлагагүй, тэр ч байтугай Өөрийн ажлаа хүн нэг бүрд мэдэгдэх албагүй. Энэ нь Бурханы зан чанар бөгөөд цаашлаад үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой. 

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас

   Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг судалж шинжлэхийн тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар болоод Түүний хэлж буй үгнээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсвэл биш эсэх нь Түүний мөн чанарын үүднээс шинжлэгдэх ёстой. Иймээс бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гол зүйл нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гэх зэрэг) анхаарал хандуулах явдал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал энэ нь хүний мэдлэггүй байдал болон гэнэн занг харуулна. Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлдоггүй; үүнээс ч илүүгээр Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй. Есүсийн гадаад дүр төрх нь хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний гадаад дүр төрх болон хувцаслалт нь Түүний жинхэнэ ялгамж чанарын талаар ямар ч нотлох баримтаар хангаж чадаагүй биш гэж үү? Эртний фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний шалтгаан нь тэд зүгээр л Түүний гадаад дүр төрхийг харсан бөгөөд Түүний хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хүлээн аваагүйгээс болсон биш гэж үү? 

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

    Бурхан дуу чимээгүй бөгөөд бидэнд хэзээ ч илрэн харагдаж байгаагүй боловч Түүний ажил хэзээ ч зогсоогүй. Тэр бүх газар дэлхийг харж, бүх зүйлийг захирч, хүний бүхий л үг, үйлийг харж байдаг. Түүний удирдлага нь Түүний төлөвлөгөөний дагуу, алхамтайгаар явагддаг. Энэ нь анхаарал татахуйц нөлөөгүйгээр чимээгүй явагддаг боловч, Түүний сэнтий бидний дунд буусны дараахнаар Түүний алхаа хүн төрөлхтөнд илүү ойр ирж, Түүний шүүлтийн сэнтий цахилгааны хурдаар орчлон ертөнцөд заларна. Тэр нь ямар сүр жавхлантай дүр зураг байх билээ, ямар сүрлэг, баяр ёслолын дүр зураг байх билээ. Тагтааны адилаар, архирч буй арслангийн адилаар Сүнс бидний дунд хүрэлцэн ирнэ. Тэр бол ухаалаг, Тэр бол зөвт агаад сүр жавхлантай, Тэрээр эрх мэдлийг эзэмшиж, хайр энэрлээр бялхан бидний дунд чимээгүй ирдэг. Хэн ч Түүний ирэхийг мэдэхгүй, хэн ч Түүнийг ирэхэд угтан авахгүй, цаашлаад Түүний юу хийхийг хэн ч мэдэхгүй. Хүний амьдрал өөрчлөгдөлгүй хэвээр үлдэнэ; түүний зүрх сэтгэлд ямар ч ялгаагүй ба өдөр хоногууд өмнөх шигээ л өнгөрнө. Бурхан бидний дунд энгийн хүн шиг, хамгийн өчүүхэн дагагч шиг, энгийн итгэгч шигээр амьдарна. Түүнд Өөрийн гэсэн эрэл хайгуул, Өөрийн гэсэн зорилгууд байдаг ба цаашлаад энгийн хүний эзэмшиж чадахгүй бурханлаг чанар Түүнд байдаг. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанарын хүнийхээс ялгагдах ялгааг хэн ч ухамсарлаагүй. Бид Түүнийг өчүүхэн итгэгч гэдгээс өөрөөр хардаггүй учраас айж эмээлгүйгээр, тайвнаар Түүнтэй хамт амьдардаг. Тэр бидний хөдөлгөөн бүрийг хардаг ба бидний бүхий л бодол, санаа Түүний өмнө ив илхэн байдаг. Хэн ч Түүний оршин тогтнолыг сонирхдоггүй, Түүний үйл ажиллагааны талаар хэнд ч ямар ч төсөөлөл байхгүй ба түүнчлэн Тэр хэн бэ гэдэг талаар хэнд ч, ямар ч сэжиг байдаггүй. Тэр бидэнд огт хамаагүй юм шиг, бид ердөө л өөрсдийн зорьсон зүйлээ үргэлжлүүлдэг …

    Тохиолдлоор Ариун Сүнс, Түүгээр “дамжуулан” үгээ илэрхийлдэг ба энэ нь маш гэнэтийн мэт санагддаг ч бид энэ нь Бурханы айлдвар гэдгийг танин мэдэж, үүнийг Бурханаас амархан хүлээн авдаг. Учир нь, эдгээр үгийг хэн хэлэхээс үл хамааран, тэдгээр нь Ариун Сүнснээс ирж байх л юм бол бид тэдгээрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба татгалзаж болохгүй. Дараагийн айлдвар нь надаар, чамаар, эсвэл түүгээр дамжиж болно. Энэ нь хэн байхаас үл хамаараад, энэ бүхэн Бурханы нигүүлсэл юм. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, бид тэднийг тахин шүтэх ёсгүй, юу ч болж байсан тэд Бурхан байх учиргүй; яаж ч байсан бид ийм энгийн хүнийг өөрсдийн Бурхан болгон сонгож болохгүй. Бидний Бурхан бол маш агуу бөгөөд эрхэмсэг; тийм шалихгүй хүнээр Түүнийг хэрхэн төлөөлүүлж болох юм бэ? Үүнээс гадна, биднийг тэнгэрийн хаанчлалд эргээд оруулах Бурханыг бид бүгдээрээ хүлээж байгаа ба иймээс тийм өчүүхэн хэн нэгэн хэрхэн тийм чухал, хэцүү бэрх үүргийг биелүүлж чадах юм бэ? Хэрвээ Эзэн дахин ирвэл, цагаан үүлэн дээр сууж ирэх ба бүх хүнд үзэгдэх ёстой. Тэр нь хэчнээн гайхамшигтай байх билээ дээ! Тэр хэрхэн энгийн хүмүүсийн дунд чимээгүй нуугдах вэ?

   Гэсэн ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү энгийн хүн биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа юм. Тэр бидэнд юуг ч тодорхой болгоогүй ба яагаад ирснээ ч бидэнд хэлээгүй. Тэр ердөө, Өөрийн хийх гэж буй ажлыг алхам алхмаар, Өөрийн төлөвлөгөөний дагуу хийж байна. Түүний үг, айлдвар илүү ойр ойрхон болж байна. Тайвшруулж, ятгаж, сануулж, анхааруулахаас эхлээд зэмлэх, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн дуу хоолойноос эхлээд ширүүн догшин, сүрлэг үгс хүртэл—тэдгээр нь бүгдээрээ хүнд энэрэл болон айдас түгшүүрийн аль алийг бий болгодог. Түүний хэлж байгаа бүхэн бидний дотор гүн гүнзгий нуугдсан нууцыг онодог, Түүний үгс бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатган шаналгаж, биднийг ичгүүртэй, доромжлогдсон байдалд оруулдаг. Бид, энэ хүний зүрх сэтгэлд байгаа Бурхан үнэхээр бидэнд хайртай юу, Тэр яг юу хийх гээд байгаа вэ гэдгийг гайхаж эхэлдэг. Магадгүй бид тэрхүү зовлон шаналалыг давж туулсны дараа л өргөгдөх юм болов уу? Толгойдоо бид … ирж буй хүрэх газрынхаа тухай мөн өөрсдийн ирээдүйн хувь тавилангийн талаар тооцоолсоор байдаг. Гэхдээ л Бурхан бие махбодыг олж, бидний дунд ажиллаж байгаа гэдэгт бидний хэн ч итгэдэггүй. Хэдий Тэрээр бидэнтэй хамт маш удаан байсаар ирсэн ч, хэдий Тэр маш олон үгийг бидэнтэй нүүр тулан ярьсан ч, бид өөрсдийн ирээдүй, хувь заяаг тийм өчүүхэн хүнд даатгах нь битгий хэл, тийм энгийн хүнийг бидний ирээдүйн Бурхан хэмээн хүлээн авахад бэлэн биш байгаа. Түүнээс бид амийн усны дуусашгүй нөөцийг хүртэж, Түүний ачаар бид Бурхантай нүүр нүүрээ харан амьдарч байгаа. Бид зөвхөн тэнгэр дэх Эзэн Есүсийн нигүүлсэлд талархдаг ба бурханлаг чанарыг эзэмшсэн энэ энгийн хүний мэдрэмжинд хэзээ ч, ямар ч анхаарал хандуулж байгаагүй. Тэр бие махбодод нуугдан, Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлж, хүн төрөлхтөн Өөрийг нь үгүйсгэхийг үл хайхран, хүний хүүхдэрхүү зан болоод мэдлэггүй байдлыг мөнхөд уучлан, Түүнийг үл хүндэтгэх байдлыг үүрд тэвчин, Өөрийнхөө ажлыг даруухнаар хийсээр байгаа.

   Бидэнд мэдэгдэлгүйгээр, энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажилд алхам алхмаар чиглүүлсээр байгаа. Бид тоо томшгүй олон шалгалтыг туулан, тоолохын аргагүй цээрлүүлэлт хүртэж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг ойлгож мэдэн, Түүний хайр энэрэлд сэтгэл татагдаж, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухаанд талархаж, Бурханы хайр татам байдлыг харж хүнийг аврах гэсэн Бурханы хүчтэй хүслийг хардаг. Энэхүү энгийн хүний үгнээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний угийн чанар болоод мөн чанарыг мэдэж авч, аврал ба төгс төгөлдөржилтийн замыг хардаг. Түүний үгс нь биднийг үхэхэд хүргэж, биднийг дахин төрөхөд хүргэдэг; Түүний үгс бидэнд тайвшралыг авчирдаг боловч мөн биднийг гэм буруутай, өртэй мэт сэтгэлтэй үлдэхэд хүргэдэг; Түүний үгс нь бидэнд баяр баясгалан, амар амгаланг авчирдаг боловч мөн асар их шаналлыг авчирдаг. Заримдаа бид бол Түүний гарт нядлагдах хургатай адил; заримдаа бид Түүний нүдний цөцгий мэт байдаг ба Түүний хайр, дурлалыг эдэлдэг; заримдаа бид Түүний дайсан мэт байж, Түүний нүдэн дэх уур хилэнгийн улмаас үнс нурам болон хувирдаг. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой бөгөөд бид бол Түүний өдөр шөнөгүй эрж хайж байгаа төөрсөн хурганууд юм. Тэр бидэнд өршөөлтэй ханддаг, Тэр биднийг жигшдэг, Тэр биднийг өргөдөг, Тэр биднийг тайвшруулж, ятган ухуулдаг, Тэр биднийг залж чиглүүлдэг, Тэр биднийг гэгээрүүлдэг, Тэр биднийг цээрлүүлэн сахилгажуулдаг ба тэр ч байтугай биднийг хараадаг. Тэр бидний төлөө өдөр шөнөгүй санаа зовж, өдөр шөнөгүй биднийг хамгаалан халамжилж, хэзээ ч бидний хажуунаас холдолгүйгээр Өөрийн анхаарал халамжийг бидэнд зориулж, бидний төлөө ямар ч төлөөсийг төлдөг. Энэхүү энгийн, жаахан биеэс гарч буй үгэн дундаас бид Бурханы бүхнийг эдэлсэн бөгөөд Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан. Гэсэн ч үүнийг үл харгалзан, бардам зан бидний зүрх сэтгэл дотор байсаар байгаа ба бид энэ хүнийг Бурхан хэмээн хүлээн авахад бэлэн биш байсаар байгаа. Хэдий Тэр бидэнд маш их манна өгсөн ч, зугаацах зүйл ихийг өгсөн ч гэсэн, эдгээрийн аль нь ч бидний зүрх сэтгэл дэх Эзэний байр суурийг орлож чадахгүй. Бид энэ хүний онцгой ялгамж чанар, байр суурийг маш дурамжханаар хүндэлдэг. Хэрвээ Тэр Өөрийгөө бидэнд Бурхан гэж таниулахаар зүйл ярихгүй л бол, удахгүй ирнэ гэж хүлээж байсан ч бидний дунд удаан хугацаанд ажилласаар байсан Бурхан бол Тэр юм гэдгийг бид өөрсдөө хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

   Бурханы айлдвар үргэлжилж байгаа ба Тэр бидэнд юу хийхийг зөвлөн сануулж, Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд олон янзын арга барил, өнцгийг ашигладаг. Түүний үг нь амийн хүчийг агуулдаг ба бидний явах ёстой замыг бидэнд харуулж, үнэн юу вэ гэдгийг ойлгох боломжийг бидэнд олгодог. Бид Түүний үнэнд татагдаж эхлэн, Түүний ярианы байдал, хэв маягт төвлөрч эхлэх бөгөөд энэхүү өчүүхэн хүний зүрх сэтгэлийн дуу хоолойг өөрийн эрхгүй сонирхож эхлэх болно. Тэр бидний төлөө уйгагүй хичээл чармайлт гарган, бидний төлөө нойр, хоолоо умартан, бидний төлөө уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвчиндөө ёолон шаналж, бидний хүрэх газар, авралын төлөө доромжлол амсдаг ба бидний мэдрэмжгүй байдал, тэрслүү зангийн улмаас Түүний зүрх сэтгэлээс цус асгарч, нулимс нь урсдаг. Түүний ийм оршихуй болоод эзэмшил нь энгийн хүнийхээс давсан бөгөөд цэвэр ариун бус хүмүүсийн хэн ч үүнд хүрч, эзэмшиж чадахгүй юм. Түүнд ямар ч энгийн хүний эзэмшээгүй тэвчээр, тэсвэр байдаг ба ямар ч бүтээл Түүний хайрыг эзэмшиж чадахгүй юм. Түүнээс өөр хэн боловч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бидний угийн чанар, мөн чанарыг тэгж сайн ойлгохгүй, эсвэл хүн төрөлхтний тэрслүү чанар болоод завхралыг шүүж чадахгүй эсвэл тэнгэрт байгаа Бурханы өмнөөс бидний дунд ингэж ажиллаж, бидэнтэй ярьж чадахгүй юм. Түүнээс өөр хэн ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, сүр хүчийг эзэмшдэггүй; Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүгээр илэрхийлэгдэн гардаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, гэрлийг авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч, бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл задраагүй Бурханы нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны дарлалаас болон завхарсан зан чанараас аварч чадахгүй. Тэр Бурханыг төлөөлдөг ба Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы сургаалуудыг, мөн хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгсийг илэрхийлдэг. Тэрээр шинэ үе, шинэ эринг эхлүүлж, шинэ тэнгэр газар, шинэ ажлыг авчирсан бөгөөд бидэнд итгэл найдварыг авчирч, тодорхой бус байдалд өнгөрөөсөн бидний амьдралыг төгсгөл болгож, авралын замыг бүрэн харах боломжийг бидэнд олгосон. Тэр бидний оршихуйг бүхэлд нь байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэрхүү мөчөөс эхлээд бидний сэтгэл ухамсартай болж, бидний сүнс сэргэсэн мэт санагдана. Бидэн дунд амьдардаг, бидний удаан хугацаанд үгүйсгэсэн энэхүү энгийн, өчүүхэн хүн бол бидний зүрх сэтгэлд дандаа байдаг, бидний өдөр шөнөгүй хүлээж байгаа Эзэн Есүс биш гэж үү? Энэ бол Тэр юм! Энэ үнэхээр Тэр билээ! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь юм! 

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment