2020-04-14

Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигладаг

     Одоо Библиэс дараах бичвэрийг уншиж эхэлцгээе.

1. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигладаг

   Эхлэл 1:3-5 Мөн Бурхан, “Гэрэл бий болог!” гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан гэрлийг харахад энэ нь сайн байв: тэгээд Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Үдэш болоод өглөө болсон нь эхний өдөр байсан юм.

    Эхлэл 1:6-7 Бурхан, “Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэв. Бурхан огторгуйг бүтээж, огторгуйн доор байсан усыг огторгуйн дээр байсан уснаас салгасан ба энэ нь ёсоор болов.

   Эхлэл 1:9-11 Бурхан, “Тэнгэрийн доорх ус нэг дор цуглаж, хуурай газар гарч ирэг” хэмээхэд энэ нь ёсоор болов. Ингээд Бурхан хуурай газрыг Газар; хурсан их усыг тэрээр Далай хэмээн нэрлэв: Бурханыг харахад тэр нь сайн байлаа. Бурхан, “газар нь ногоон өвс, үрт ургамал ногоо болон газарт үрээ гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуулаг” гэхэд хэлсэн ёсоор нь болов.

   Эхлэл 1:14-15 Бурхан, “Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйн мандалд гэрэлтүүлэгчид бий болог; эдгээр нь тэмдэг, улирал, өдөр ба жилд зориулагдаг: Тэдгээр нь газрыг гэрэлтүүлдэг огторгуйн мандал дахь гэрэл байг” хэмээв, тэгэхэд хэлсэн ёсоор нь боллоо.

  Эхлэл 1:20-21 Бурхан, “Уснууд амьд амьтдаар бялхаж, жигүүртэн шувууд газар дээгүүр, тэнгэр огторгуйд нисэг” гэв. Тэгээд Бурхан аварга загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь бүтээгээд дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв: Бурханыг харахад энэ нь сайн байлаа.

   Эхлэл 1:24-25 Бурхан, “Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь бий болгож, мал амьтан, мөлхөгчид, зэрлэг араатан амьтдыг төрөл төрлөөр нь бий болгог” гэсэнд тэр нь ёсоор болов. Дараа нь газрын араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээр мөлхдөг хорхой шавж төрөл төрлөөрөө бүтээгдэв. Бурханыг харахад тэр нь сайн байлаа.

  Эхний өдөр, Бурханы эрх мэдлийн ачаар хүн төрөлхтний өдөр, шөнө бий болж, бат зогсов

   Эхний эшлэлийг харцгаая: “Мөн Бурхан, ‘Гэрэл бий болог!’ гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан гэрлийг харахад энэ нь сайн байв: тэгээд Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Үдэш болоод өглөө болсон нь эхний өдөр байсан юм” (Эхлэл 1:3-5). Энэ эшлэл нь бүтээлийн эхэн дэх Бурханы эхний үйлдлийг, мөн үдэш болж өглөө болсноор Бурханы өнгөрүүлсэн эхний өдрийг дүрсэлдэг. Гэхдээ энэ нь ер бусын өдөр байсан: Бурхан бүх зүйлийн төлөө гэрлийг бэлдэж эхэлсэн бөгөөд харанхуйгаас гэрлийг салгасан. Энэ өдөр Бурхан үг хэлж эхэлсэн ба Түүний үг болон эрх мэдэл зэрэгцэн оршиж байсан юм. Түүний үгийн үр дүнд Түүний эрх мэдэл бүх зүйлийн дунд үзэгдэж эхлэн, Түүний хүч чадал бүх зүйлийн дунд түгсэн. Энэ өдрөөс хойш бүх зүйл Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлаас үүдэн бүтээгдэж, бат зогссон бөгөөд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын ачаар үүргээ биелүүлж эхэлсэн билээ. “Гэрэл бий болог!” гэх үгийг Бурхан хэлэхэд гэрэл бий болсон. Бурхан ямар ч төсөл эхлүүлээгүй; Түүний үгийн үр дүнд гэрэл бий болсон юм. Хүн тѳрѳлхтѳн ѳнѳѳдрийг хүртэл оршин тогтнохдоо энэ гэрэлд түшиглэсээр ирсэн бѳгѳѳд энэ нь Бурханы ѳдѳр хэмээн нэрлэсэн гэрэл юм. Бурханы тушаалаар, үүний мөн чанар болон үнэ цэнэ хэзээ ч өөрчлөгдөөгүй ба энэ нь хэзээ ч алга болоогүй. Үүний оршин тогтнол нь Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харуулж, Бүтээгчийн оршин байгааг тунхагладаг ба Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг энэ нь ахин дахин баталгаажуулдаг. Энэ нь биет, хий хоосон бус, харин хүний харж чадах бодит гэрэл юм. Тэр цагаас эхлээд “газар ямар ч хэлбэргүй, хоосон байсан ба гүний гадаргуу дээр харанхуй бүрхэж” байсан хоосон дэлхий дээр хамгийн эхний материаллаг зүйл бий болсон. Энэ зүйл нь Бурханы амнаас гарсан үгнээс үүсэж, Бурханы эрх мэдэл, айлдвараас үүдэн бүх зүйлийн бүтээлийн эхний үйлдэлд илэрсэн. Удалгүй Бурхан гэрэл, харанхуйг салахыг тушаасан… Бурханы үгээс үүдэн бүх зүйл өөрчлөгдөж, гүйцэлдсэн… Бурхан энэ гэрлийг “Өдөр” гэж нэрлэн, харанхуйг “Шөнө” хэмээн нэрийдсэн. Тэр цаг үеэс хойш Бурханы бүтээхийг зорьсон дэлхийд эхний үдэш, эхний өглөө бий болсон бөгөөд Бурхан үүнийг эхний өдөр байсан гэжээ. Энэ өдөр нь бүх зүйлийг бүтээсэн Бүтээгчийн эхний өдөр байсан ба бүх зүйлийн бүтээлийн эхлэл, мөн Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг Түүний бүтээсэн энэ дэлхийд анх удаа харуулсан явдал байсан билээ.

   Хүн эдгээр үгээр дамжуулан Бурханы эрх мэдэл, Бурханы үгийн эрх мэдэл болон Бурханы хүч чадлыг харж чаддаг. Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг учраас Бурханд л ийм эрх мэдэл байдаг ба Бурхан л ийм эрх мэдлийг эзэмшдэг учраас Бурханд л ийм хүч чадал байдаг. Аливаа хүн, эд зүйл ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж чадах байсан уу? Та нарын зүрх сэтгэлд хариулт байна уу? Бурханаас өөр бүтээгдсэн, бүтээгдээгүй аливаа зүйл ийм эрх мэдлийг эзэмшдэг үү? Та нар ийм зүйлийн жишээг өөр бусад ном, хэвлэлээс харж байсан уу? Хэн нэг хүн тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэх бүртгэл байдаг уу? Өөр бусад ном, бүртгэлд ингэж гардаггүй; эдгээр нь мэдээж Бурхан дэлхийг бүтээсэн сүр жавхлантай бүтээлийн тухай Библид тэмдэглэгдсэн цорын ганц эрх мэдэл, хүч чадалтай үг бөгөөд эдгээр үг нь Бурханы цорын ганц эрх мэдэл, Бурханы цорын ганц ялгамж чанарыг төлөөлөн ярьдаг. Ийм эрх мэдэл, хүч чадал нь Бурханы цорын ганц ялгамж чанарыг бэлгэддэг гэж хэлж болох уу? Тэдгээрийг зөвхөн Бурхан ганцаараа эзэмшдэг гэж хэлж болох уу? Ямар ч эргэлзээгүйгээр, Бурхан л ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг! Энэ эрх мэдэл болон хүч чадлыг аливаа бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйл эзэмшиж, орлож чадахгүй! Энэ нь цорын ганц Бурханы Өөрийн шинж чанаруудын нэг мөн үү? Та нар үүнийг харсан үү? Эдгээр үг нь хүмүүст, Бурхан цорын ганц эрх мэдэл, цорын ганц хүч чадлыг болон дээдийн дээд ялгамж чанар, байр суурийг эзэмшдэг бодит баримтыг хурдан, тодорхой ойлгох боломж олгодог. Дээрх нөхөрлөлөөс үзэхэд, итгэдэг Бурхан чинь цорын ганц Бурхан Өөрөө мөн гэж та нар хэлж чадах уу?

  Хоёр дахь өдөр, Бурханы эрх мэдэл нь усыг зохицуулж, огторгуйг бүтээсэн ба хүмүүсийн амьдрах хамгийн үндсэн орон зай гарч ирсэн

  Библийн хоёр дахь эшлэлийг уншицгаая: “Бурхан, ‘Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг’ гэв. Бурхан огторгуйг бүтээж, огторгуйн доор байсан усыг огторгуйн дээр байсан уснаас салгасан ба энэ нь ёсоор болов” (Эхлэл 1:6-7). Бурханыг “Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэж хэлсний дараа ямар өөрчлөлт гарсан бэ? Сударт: “Бурхан огторгуйг бүтээж, огторгуйн доор байсан усыг огторгуйн дээр байсан уснаас салгасан” гэж байдаг. Бурхан үүнийг хэлж, хийсний дараах үр дүн нь юу байсан бэ? Эшлэлийн “энэ нь ёсоор болов” хэмээх сүүлийн хэсэгт хариулт нь оршдог .

   Энэ хоёр богино өгүүлбэр нь сүр жавхлантай үйл явдлыг тэмдэглэсэн—Бурхан усыг хэрхэн захирч, хүн төрөхтний оршин тогтнох орон зайг хэрхэн бүтээсэн асар том үйл хэргийг дүрсэлдэг…

   Энэ дүр зурагт, ус болон огторгуй Бурханы нүдний өмнө даруй гарч ирэн, Бурханы үгийн эрх мэдлээр хуваагдаж, Бурханы заасан байдлаар дээд, доод болон тусгаарлагдсан. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн огторгуй нь доорх усыг бүрхээд зогсохгүй, дээрх усыг мөн тогтоон барьсан… Энд, Бүтээгч усыг шилжүүлж, усанд тушааж, огторгуйг бүтээсэн сүр жавхлантай дүр зургийг болон Түүний эрх мэдлийн хүчийг хүн гайхан биширсэндээ гөлөрч, мэл гайхан, уулга алдахаас өөр аргагүй. Бурхан Өөрийн үг, хүч чадал, эрх мэдлээрээ дамжуулан бас нэгэн агуу үйл хэргийг гүйцэлдүүлсэн. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн сүр хүч биш гэж үү? Судрыг ашиглан Бурханы үйл хэргийг тайлбарлацгаая: Бурхан үгээ хэлсэн ба Бурханы эдгээр үгийн улмаас усны дунд огторгуй бий болсон. Үүний зэрэгцээ, Бурханы эдгээр үгийн улмаас энэ орон зайд асар их өөрчлөлт гарсан бөгөөд энэ нь энгийн нэг өөрчлөлт байгаагүй, харин оргүй хоосон нь ортой зүйл болж орлуулагдсан явдал байсан юм. Энэ нь Бүтээгчийн бодлоос төрж, Бүтээгчийн хэлсэн үгнээс үүдэн оргүй хоосноос ортой зүйл болсон ба цаашлаад энэ мөчөөс эхлээд энэ нь Бүтээгчийн төлөө оршин тогтнож, бат зогсож, Бүтээгчийн бодлын дагуу шилжиж, өөрчлөгдөж, шинэчлэгддэг. Энэ эшлэгл нь бүх дэлхийг бүтээсэн Бүтээгчийн хоёр дахь үйлдлийг дүрсэлдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын бас нэгэн илэрхийлэл байсан ба Бүтээгчийн өөр нэг анхдагч үйл хэрэг байсан юм. Энэ өдөр нь дэлхийг бүтээснээс хойш Бүтээгчийн өнгөрүүлсэн хоёр дахь өдөр бөгөөд Түүний хувьд бас нэгэн гайхамшигт өдөр байв: Тэр гэрлийн дунд алхаж, огторгуйг авчирсан, Тэр усыг захирч, зохицуулсан ба шинэ өдөрт Түүний үйл хэрэг, эрх мэдэл, хүч чадал ажиллаж эхэлсэн билээ…

  Бурхан үгээ хэлэхээс өмнө усны дунд огторгуй байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл Бурхан “Усны голд огторгуй байг” гэж хэлсний дараа яасан бэ? Бурханы зорьсон зүйлс гарч ирсэн; усан дунд огторгуй бий болж, Бурхан “усыг уснаас салгаг” гэж хэлсэн учраас ус тусгаарлагдсан. Ийм маягаар, Бурханы үгийг даган Бурханы эрх мэдэл, хүч чадлын үр дүнд хоёр шинэ эд юм, шинээр бий болсон хоёр зүйл бүх зүйлийн дунд гарч ирсэн. Тэгвэл энэ хоёр шинэ зүйлийн илрэлт та нарт ямар санагдаж байна вэ? Бүтээгчийн хүч чадлын агуу байдлыг та нар мэдэрдэг үү? Та нар Бүтээгчийн цор ганц, ер бусын сүр хүчийг мэдэрдэг үү? Ийм сүр хүч болон хүч чадлын агуу байдал нь Бурханы эрх мэдлээс болдог ба энэ эрх мэдэл нь Бурханы Өөрийнх нь төлөөлөл, Бурханы Өөрийн цорын ганц шинж чанар билээ.

  Энэ эшлэл та нарт Бурханы цорын ганц чанарын талаар бас нэгэн гүн гүнзгий мэдрэмж төрүүлсэн үү? Гэвч энэ нь ер хангалтгүй; Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал үүнээс хол илүү байдаг. Түүний цор ганц чанар нь Тэр ердөө өөр ямар ч бүтээлтэй адилгүй мөн чанарыг эзэмшдэг учраас биш, харин Түүний эрх мэдэл, хүч чадал нь ер бусын, хил хязгааргүй, бүхнээс давуу, бүхний дээр оршдог учраас, цаашлаад Түүний эрх мэдэл болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь амийг бүтээж, гайхамшгийг бий болгож, онц сонин, ер бусын минут, секунд тутмыг бүтээж байдаг учраас, үүний зэрэгцээ Тэр Өөрийн бүтээсэн амийг удирдах чадвартай, мөн Өөрийн бүтээсэн гайхамшгуудыг болон минут секунд бүрийг захирдаг учраас юм.

   Гурав дахь өдөр, Бурханы үг газар болон тэнгисийг бий болгосон ба Бурханы эрх мэдэл нь дэлхий ертөнцийг амиар бялхахад хүргэсэн

  Одоо, Эхлэл 1:9-11-ийн эхний өгүүлбэрийг уншицгаая: “Бурхан, тэнгэрийн доорх ус нэг дор цуглаж, хуурай газар гарч ирэг” гэсэн. Бурхан зүгээр л “Тэнгэрийн доорх ус нэг дор цуглаж, хуурай газар гарч ирэг” гэж хэлсний дараа ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Гэрэл болон огторгуйгаас гадна энэ орон зайд бас юу байсан бэ? Сударт: “Ингээд Бурхан хуурай газрыг Газар; хурсан их усыг тэрээр Далай хэмээн нэрлэв: Бурханыг харахад тэр нь сайн байлаа” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, одоо энэ орон зайд газар, далай бий болсон ба хуурай газар, далай хоёр тусгаарлагджээ. Эдгээр шинэ зүйлийн илрэлт нь Бурханы амнаас гарсан тушаалын улмаас “тэр нь ёсоор болов.” Бурхан үүнийг хийх зуураа завгүй байсан хэмээн Сударт дүрсэлсэн үү? Энд Түүнийг биеийн хүчний ажил хийж байгаагаар дүрсэлсэн үү? Тэгвэл, Бурхан энэ бүхнийг хэрхэн хийсэн юм бэ? Бурхан эдгээр шинэ зүйлийг хэрхэн бий болгосон юм бэ? Энэ бүхнийг гүйцэлдүүлж, бүхнийг бүтээхийн тулд Бурхан үг ашигласан гэдэг нь илэрхий юм.

   Дээрх гурван эшлэлээс бид гурван агуу үйл явдал тохиолдсоныг мэдэж авсан. Энэ гурван агуу үйл явдал Бурханы үгээр дамжин илрэн гарч, бий болсон бөгөөд Түүний үгээс үүдэн ээлж дараалан Бурханы нүдний өмнө гарч ирсэн. Тиймээс “Бурхан үг хэлдэг ба энэ нь биелэх болно; Тэр тушаадаг ба энэ нь оршин тогтнох болно” гэдэг нь хий хоосон үг биш гэдгийг харж болно. Бурханы энэ мөн чанар нь Түүнд бодол төрсөн мөчид баталгааждаг ба Бурхан үг хэлэхээр амаа нээх үед мөн чанар нь бүрэн тусгагддаг.

  Энэ эшлэлийн сүүлийн өгүүлбэрийг үргэлжлүүлэн уншицгаая: “Бурхан, ‘газар нь ногоон өвс, үрт ургамал ногоо болон газарт үрээ гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуулаг’ гэхэд тэр нь ёсоор болов.” Бурханыг үг хэлж байх зуур энэ бүх зүйл Бурханы бодлыг даган бий болж, агшин зуурын дотор янз бүрийн өчүүхэн жаахан амьд биетүүд газрын хөрснөөс дэнжгэнэн толгойгоо цухуйлгаж эхэлсэн ба бие дээрх шороогоо сэгсэрч унагахаасаа ч өмнө өөр хоорондоо баяртайгаар даллан мэндэлж, дэлхий ертөнц рүү толгой дохин, инээмсэглэж байсан. Тэд өөрсдөд нь амь хайрласан Бүтээгчид талархаж, бүх зүйлийн нэг хэсэг гэдгээ, мөн дор бүрнээ Бүтээгчийн эрх мэдлийг харуулахын тулд өөрсдийн амиа зориулах болно гэдгээ дэлхий ертөнцөд зарласан юм. Бурхан үгээ хэлэхэд газар үржил шимтэй, ногоон болж, хүний таашааж болох бүх төрлийн хүнсний ногоо газрыг зүсэн соёолж, уул тал ой хөвчөөр шигүү бүрхэгдсэн… Амийн ямар ч ул мөргүй байсан үржил шимгүй энэ дэлхий элбэг арвин өвс ургамал, мод бутаар хурдацтай бүрхэгдэж, ногоон ургамлаар бялхаж байсан… Өвсний анхилуун үнэр болон хөрсний таатай үнэр агаарт түгж, төрөл бүрийн ургамал агаарын урсгалтай зэрэгцэн амьсгалж, ургах үйл явцаа эхлүүлсэн. Үүний зэрэгцээ Бурханы үгийн ачаар, Бурханы бодлыг даган бүх ургамал нь ургаж, цэцэглэж, жимсэлж, үрждэг амьдралын тасралтгүй мөчлөгийг эхлүүлжээ. Тэд тус тусын амийн замналаа чандлан мөрдөж, бүх зүйлийн дунд дор бүрийн үүргээ гүйцэтгэж эхэлсэн юм… Тэд бүгд Бүтээгчийн үгээс үүдэн төрж, амьдарсан. Тэд Бүтээгчээс дуусашгүй хангалт, тэжээл хүлээн авч, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг харуулахын тулд газар дэлхийн өнцөг булан бүрд үргэлж цөхрөлтгүйгээр амьд үлдэж, Бүтээгчийн хайрласан амийн хүчийг үргэлж харуулж байлаа…

   Бүтээгчийн амь нь ер бусын, бодол нь ер бусын, эрх мэдэл нь ч ер бусын байдаг, иймээс Түүний үг хэлэх үед эцсийн үр дүн нь “Тэгэхэд Түүний хэлснээр болов.” Мэдээж Бурхан үйлдэл хийхдээ гараа гарган ажиллах хэрэггүй байдаг; Тэр зүгээр л удирдахын тулд Өөрийн бодлыг, тушаахын тулд Өөрийн үгийг ашиглаж, ийм маягаар аливаа зүйл биелдэг. Энэ өдөр Бурхан усыг нэг газар цуглуулж, хуурай газрыг ил гаргасан, үүний дараа Бурхан газраас өвс ногоо, үрлэгч хүнсний ногоо, үр жимстэй мододыг ургуулсан бөгөөд Бурхан тэдгээрийг төрөл төрлөөр нь ангилан, тус бүрдээ өөрсдийн үрийг тээхэд хүргэсэн. Энэ бүхэн нь Бурханы бодлын дагуу, мөн Бурханы үгийн тушаалын дагуу биелж, дор бүрнээ ээлж дараалан энэ шинэ дэлхийд бий болсон.

   Өөрийн ажлыг хараахан эхлээгүй байх үедээ Бурхан хүрэх гэж зорьсон зүйлийнхээ дүр зургийг аль хэдийн сэтгэлдээ буулгасан байсан ба эдгээр зүйлийг биелүүлж эхлэн, мөн энэ дүр зургийн агуулгыг хэлэх гэж амаа нээх үед Бурханы эрх мэдэл, хүч чадлын ачаар бүх зүйлд өөрчлөлт гарч эхэлсэн. Бурхан үүнийг хэрхэн хийж, эсвэл Өөрийн эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлсэн ч бай, бүгд Бурханы төлөвлөгөөний дагуу, Бурханы үгнээс үүдэн алхам алхмаар биелж, Бурханы үг болон эрх мэдлийн ачаар тэнгэр газрын хооронд алхам алхмаар өөрчлөлт гарсан юм. Энэ бүх өөрчлөлт, үүсэл хөгжил нь Бүтээгчийн эрх мэдлийг болон Бүтээгчийн амийн хүч чадлын ер бусын агаад агуу байдлыг харуулсан юм. Түүний бодол нь энгийн санаа эсвэл хоосон дүр зураг биш, харин амин чанар, ер бусын эрч хүчийг агуулсан эрх мэдэл бөгөөд тэдгээр нь бүх зүйлийг өөрчлөгдөж, сэргээж, шинэчлэгдэж, мөхөхөд хүргэдэг хүч чадал билээ. Иймээс бүх зүйл Түүний бодлоос үүдэн чиг үүргээ гүйцэтгэдэг ба үүний зэрэгцээ Түүний амнаас гарсан үгнээс болж биелдэг…

   Бүх зүйл гарч ирэхээс өмнө Бурханы бодолд бүрэн төгс төлөвлөгөө аль хэдийн бүрэлдэж, шинэ дэлхий аль хэдийн биелсэн байсан юм. Хэдийгээр гурав дахь өдөр газар дээр бүх төрлийн ургамал гарч ирсэн ч энэ дэлхийг бүтээх алхмаа зогсоох ямар ч шалтгаан Бурханд байгаагүй; Тэр үгээ үргэлжлүүлэн хэлж, шинэ зүйл болгоны бүтээлийг үргэлжлүүлэн гүйцэлдүүлэхээр зорьсон. Тэр үг хэлж, Өөрийн тушаалыг буулгаж, эрх мэдлээ хэрэгжүүлж, хүч чадлаа харуулахаар зорьж байсан бөгөөд Өөрийн бүтээхээр зорьсон бүх зүйл болон хүн төрөлхтөнд зориулан бэлдэхээр төлөвлөсөн бүх зүйлээ бэлдэж байсан юм…





About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment