2020-04-19

Бүтээгчийн эрх мэдлийн дор бүх зүйл төгс байдаг

    Жигүүртэн шувууд, загас жараахай, мод, цэцэг гэх мэт хөдөлдөг болон хөдөлдөггүй зүйлсийг оролцуулан, мөн зургаа дахь өдөр бүтээсэн мал амьтан, хорхой шавж, зэрлэг амьтдыг оролцуулаад Бурханы бүтээсэн бүх зүйл—Бурханы хувьд бүгд сайн байсан төдийгүй Бурханы нүдээр эдгээр зүйл нь төлөвлөгөөнийх нь дагуу бүгд төгс байдлын оргилд хүрч, Бурханы хүрэх гэсэн стандартад хүрсэн юм. Бүтээгч хийхээр зорьсон ажлаа Өөрийн төлөвлөгөөний дагуу алхам алхмаар хийсэн. Түүний бүтээхээр зорьсон зүйлс нэг нэгээрээ бий болж, тус бүрийнх нь илрэлт нь Бүтээгчийн эрх мэдлийн тусгал, биелэл байсан ба эдгээр биеллээс үүдэн бүх бүтээл, Бүтээгчийн нигүүлсэл, хангалтад өөрийн эрхгүй талархаж байв.
Бурханы гайхамшигт үйл хэрэгийн улмаас энэ дэлхий ертөнц хэсэг хэсгээрээ Бурханы бүтээсэн бүх зүйлээр дүүрч, эмх замбараагүй, харанхуй байснаа цэвэр тунгалаг, гэрэл гэгээтэй болж, үхсэн мэт анир чимээгүй байснаа хөл хөдөлгөөнтэй, хязгааргүй эрч хүчтэй болж өөрчлөгдсөн юм. Томоос жижиг, жижгээс бичил хүртэлх бүтээлийн бүх зүйл дунд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлаар бүтээгдээгүй нэг ч зүйл байгаагүй ба бүтээл бүрийн оршин тогтнолд цорын ганц, төрөлх хэрэгцээ, үнэ цэн байв. Хэлбэр, бүтэц дэх ялгаанаасаа үл хамааран тэд Бүтээгчээр л бүтээгдсэн бол Бүтээгчийн эрх мэдэл дор оршин тогтноно. Заримдаа хүмүүс үзэшгүй муухай шавж хараад, “Энэ шавж үнэхээр муухай юм, ийм муухай зүйлийг Бурхан бүтээсэн байх учиргүй—Тэр ийм муухай зүйл бүтээнэ гэж байхгүй” гэж хэлнэ. Ямар мунхаг бодол вэ! Тэд, “Энэ шавж маш муухай ч гэсэн Бурхан бүтээсэн болохоор өөрийн гэсэн өвөрмөц зорилготой л байх ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Бурхан бодохдоо бүтээсэн төрөл бүрийн амьд зүйлдээ бүхий л янзын дүр төрх, бүх төрлийн чиг үүрэг болон хэрэглээг өгөхөөр зорьсон тул Бурханы бүтээсэн зүйлсээс аль нь ч нэг хэвд цутгагдаагүй. Тэдний гадна талаас эхлээд дотоод бүтэц нь, амьдрах зуршлаас нь эхлээд оршин суудаг газар нутаг нь—дор бүрнээ өөр өөр байдаг. Үхэр нь үхрийн дүр төрхтэй, илжиг нь илжигний дүр төрхтэй, буга нь бугын төрхтэй, заан нь зааны төрхтэй байдаг. Аль нь хамгийн үзэсгэлэнтэй, аль нь хамгийн үзэшгүй муухай гэдгийг чи хэлж чадах уу? Аль нь хамгийн хэрэгтэй, алиных нь оршин тогтнол хамгийн хэрэгцээгүй гэдгийг чи хэлж чадах уу? Зарим хүнд зааны харагдах байдал таалагддаг боловч талбайд үр суулгахад зааныг хэн ч ашигладаггүй; бүх зүйлийн дундаас хамгийн сүрлэг дүр төрхтэй болохоор нь арслан, барын харагдах байдал зарим хүнд таалагддаг, гэхдээ чи тэднийг гэрийн тэжээвэр амьтан болгож чадах уу? Товчхондоо, бүх зүйлийн тухайд хүмүүс Бүтээгчийн эрх мэдлийг дагах ёстой, өөрөөр хэлбэл Бүтээгчийн бүх зүйлд оноосон хуулийг дагах ёстой; энэ бол хамгийн ухаалаг хандлага юм. Бүтээгчийн анхдагч санаа зорилгыг л хайж, үүнд дуулгавартай байх хандлага нь л Бүтээгчийн эрх мэдлийг үнэхээр хүлээн зөвшөөрч, бат итгэж буй явдал билээ. Бурханд энэ нь сайн байсан учраас үүнээс өө хайх ямар шалтгаан хүнд байгаа юм бэ?


   Тиймээс Бүтээгчийн эрх мэдэл дор байгаа бүх зүйл Бүтээгчийн дээд эрхийн төлөө шинэ найрал хөгжмийг тоглож, Түүний шинэ өдрийн ажлын гайхалтай удиртгалыг эхлүүлэх ба энэ мөчид Бүтээгч мөн удирдлагын ажлынхаа шинэ хуудсыг нээх болно! Бүтээгчийн тогтоосон хаврын нахиалалт, зуны боловсролт, намрын ургац, өвлийн нөөцлөлтийн хуулийн дагуу бүх зүйл Бүтээгчийн удирдлагын төлөвлөгөөтэй хамт цуурайтаж, өөрсдийн шинэ өдөр, шинэ эхлэл болон амьдралын шинэ замналыг угтаж, Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхэн дор өдөр бүрийг угтахын тулд эцэс төгсгөлгүйгээр үе залгамжлан үржих болно…

  Бүтээгдсэн болон бүтээгдээгүй зүйлсийн юу ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй

  Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигласан. Тэр тэднийг ямар байдлаар, яагаад ч бүтээсэн бай, бүх зүйл Бурханы үгээс үүдэн бий болж, бат зогсож, оршин тогтносон ба энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд Бүтээгч, хүн төрөлхтний төлөө бүх зүйлийг бүтээхийн тулд хүч чадал, эрх мэдлээ хэрэглэж, хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд өвөрмөц арга барилаа ашигласан. Түүний хийсэн бүхэн нь удалгүй Түүний амьсгалыг хүлээн авах хүн төрөлхтний төлөөх бэлтгэл байсан. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг бүтээхийн өмнөх хугацаанд тэнгэр, гэрэл, тэнгис далай, хуурай газар зэрэг агуу том зүйлсэд болон ан амьтад, жигүүртэн шувууд, бүх төрлийн шавж, бичил биетэн, тэр дундаа хүний нүдэнд харагдахгүй олон янзын нян гэх мэт өчүүхэн жижиг зүйлс зэрэг хүн төрөлхтнөөс өөр бүх бүтээлд Бурханы эрх мэдэл харагдсан юм. Бүтээгчийн үгээр амьд үлддэггүй юу ч үгүй, Бүтээгчийн үгээр өсөж үрждэггүй юу ч байхгүй, мөн Бүтээгчийн үгийн захиралт дор амьдардаггүй юу ч үгүй. Тэд Бүтээгчийн амьсгалыг хүлээн аваагүй ч гэсэн өөр өөр хэлбэр дүрс, бүтцээрээ дамжуулан Бүтээгчийн өөрсдөд нь хайрласан амийн эрч хүчийг харуулсан; тэд хүн төрөлхтөнд өгсөнтэй адил ярих чадварыг Бүтээгчээс хүлээн аваагүй боловч Бүтээгчийн хайрласан хүний хэлээс ялгаатайгаар амийг илэрхийлэх аргыг дор бүрнээ хүлээн авсан байв. Бүтээгчийн эрх мэдэл нь, хэзээ ч бүү алга болог гэж харваас хөдөлгөөнгүй материаллаг зүйлсэд амийн эрч хүчийг өгдөг, түүнчлэн хэзээ ч бүү устаг гэж бүх амьд зүйлд үржиж олшрох зөн билэг өгсөн, ингэснээр тэд Бүтээгчийн олгосон оршин тогтнох хууль, зарчмыг үеэс үед уламжлах болно. Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлдэг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримталдаггүй бөгөөд энэ нь ямар ч хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг захирч, мөн бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чаддаг; Тэр уул нурууд, гол нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чаддаг, түүнчлэн бүх зүйлийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чаддаг. Энэ бол хүн төрөлхтнөөс гадна бүх зүйлийн дундах Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн илрэл юм. Ийм илрэл нь насан туршид л байдаг юм бус, хэзээ ч зогсож, амрахгүй бөгөөд ямар ч хүн болон зүйл өөрчилж, сэвтээж чадахгүй, бас ямар ч хүн, зүйл нэмж, хорогдуулж чадахгүй—учир нь Бүтээгчийн ялгамж чанарыг хэн ч орлож чадахгүй, тиймээс Бүтээгчийн эрх мэдлийг ямар ч бүтээгдсэн зүйл орлож чадахгүй ба ямар ч бүтээгдээгүй зүйл үүнд хүрэх аргагүй юм. Жишээ нь, Бурханы элч, тэнгэрэлч нарыг авч үзье. Тэд Бүтээгчийн эрх мэдлийг эзэмших нь бүү хэл Бурханы хүч чадлыг ч эзэмшдэггүй. Тэдэнд Бурханы хүч чадал, эрх мэдэл байдаггүйн шалтгаан бол тэд Бүтээгчийн мөн чанарыг эзэмшдэггүйгээс нь үүдэлтэй. Бурханы элчүүд болон тэнгэрэлчүүд гэх зэрэг бүтээгдээгүй зүйлс хэдийгээр Бурханы өмнөөс зарим зүйлийг хийж чадах боловч Бурханыг төлөөлж чадахгүй. Тэд хүний эзэмшдэггүй зарим нэг хүч чадлыг эзэмшдэг ч гэсэн Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй, тэд бүх зүйлийг бүтээх, бүх зүйлийг удирдах, бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй. Иймээс Бурханы цор ганц байдлыг бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй, үүний адилаар Бурханы эрх мэдэл болоод хүч чадлыг ч бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй. Бурханы хэн нэг элч бүх зүйлийг бүтээсэн гэж чи Библиэс харсан уу? Бүх зүйлийг бүтээхийн тулд Бурхан яагаад Өөрийн элчүүд эсвэл тэнгэрэлчүүдийг илгээгээгүй вэ? Тэд Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй байсан учраас Бурханы эрх мэдлийг хэрэгжүүлэх чадваргүй байсан. Бүх бүтээлийн адилаар тэд бүгд Бүтээгчийн дээд эрх, Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг ба иймээс Бүтээгч мөн л тэдний Бурхан, тэдний Захирагч билээ. Сурвалжит ч бай, дорд ч бай, хүч чадал нь их ч бай, бага ч бай хамаагүй, тэд бүгдийн дотроос Бүтээгчийн эрх мэдлийг даван гарах нэг ч зүйл байхгүй, иймд тэдний дотроос нэг нь ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй. Тэд хэзээ ч Бурхан гэж нэрлэгдэхгүй ба хэзээ ч Бүтээгч болж чадахгүй. Энэ бол хувиршгүй үнэн агаад баримт юм!

   Дээрх нөхөрлөлөөр дамжуулан бид дараах зүйлийг баталж болно: цорын ганц эрх мэдэл, цорын ганц хүч чадлыг эзэмшсэн бүх зүйлийг Бүтээгч ба Захирагчыг л цорын ганц Бурхан Өөрөө гэж нэрлэж болох уу? Одоо та нарт миний асуулт хэтэрхий гүн гүнзгий санагдаж магадгүй. Одоохондоо та нар үүнийг ойлгох чадваргүй, доторх мөн чанарыг ч ойлгож чадахгүй байгаа, иймээс энэ мөчид та нарт үүнд хариулах хэцүү санагдаж байгаа. Ийм тохиолдолд, Би нөхөрлөлөө үргэлжлүүлэх болно. Дараа нь Би Бурханы ганцаараа эзэмшдэг эрх мэдэл, хүч чадлын олон талын бодит үйл хэргийг харах боломжийг та нарт олгоно, тэгснээр Бурханы цорын ганц байдлыг, мөн Бурханы цорын ганц эрх мэдэл гэдэг нь юу гэсэн үг болохыг үнэхээр ухамсарлаж, ойлгож, мэдэж авах боломжийг олгоно.

  2. Хүнтэй гэрээ байгуулахын тулд Бурхан Өөрийн үгийг ашигласан

   Эхлэл 9:11-13 Мах цустай бүхнийг үерийн ус дахиж устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер ч дахиж болохгүй гэж Би та нартай гэрээ байгуулна. Бурхан, “Энэ бол та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтадтай үеийн үед байгуулах Миний гэрээний тэмдэг юм: Би үүлэнд солонгоо татуулсан ба энэ нь газар дэлхий бид хоёрын хоорондох гэрээний тэмдэг байх болно” гэв.

  Бүх зүйлийг бүтээснийх нь дараа Бүтээгчийн эрх мэдэл солонгон гэрээнд дахин нэг удаа батлагдаж, харагдсан юм

   Бүтээгчийн эрх мэдэл нь бүх бүтээлийн дунд хэзээд харагдаж, хэрэгждэг ба Тэр бүх зүйлийн хувь заяаг захираад зогсохгүй, өөр өөр амийн бүтцийг эзэмшиж, өөр өөр амийн хэлбэртэйгээр оршдог, Өөрийн гараар бүтээсэн онцгой бүтээл болох хүн төрөлхтнийг захирдаг юм. Бүх зүйлийг бүтээснийхээ дараа Бүтээгч эрх мэдэл, хүч чадлаа илэрхийлэхээ болиогүй; Түүний хувьд бүх зүйл, бүхий л хүн төрөлхтний хувь заяаг захирч байсан эрх мэдэл нь Түүний гараас хүн төрөлхтөн үнэхээр төрөх үед албан ёсоор эхэлсэн юм. Тэр хүн төрөлхтнийг удирдаж, захирахаар зорьсон, Тэр хүн төрөлхтнийг аварч, үнэхээр олж авч, бүх зүйлийг захирч чадах хүн төрөлхтнийг олж авахаар зорьсон бөгөөд ийм хүн төрөлхтнийг эрх мэдлийнхээ дор амьдруулж, эрх мэдлийг нь мэддэг, дуулгавартай дагадаг болгохоор зорьсон юм. Тиймээс Бурхан Өөрийн үгийг ашиглан хүмүүсийн дунд эрх мэдлээ албан ёсоор илэрхийлж эхлэн, үгээ биелүүлэхийн тулд эрх мэдлээ ашиглаж эхэлсэн. Мэдээж, энэ үйл явцад Бурханы эрх мэдэл бүхий л газарт харагдсан; гэхдээ Би ердөө л тодорхой, олонд танигдсан зарим жишээг сонгосон ба та нар эдгээрээс Бурханы цор ганцыг нь ойлгон мэдэж, Бурханы цорын ганц эрх мэдлийг ойлгож, мэдэж болох юм.

  Эхлэл 9:11-13 дэх эшлэл болон Бурханы дэлхийг бүтээсэн тухай тэмдэглэсэн дээрх эшлэлүүдийн хооронд төстэй тал байдаг боловч, ялгаатай тал мөн бий. Төстэй тал нь юу вэ? Бурхан зорьсон зүйлээ хийхийн тулд үг ашигладагт төстэй тал нь оршдог бол ялгаатай тал нь энэ эшлэл Бурханы хүнтэй хийсэн яриа бөгөөд үүгээрээ хүнтэй гэрээ байгуулж, гэрээнд агуулагдсан зүйлийн тухай хүнд хэлсэн явдал юм. Энэ удаа Бурханы эрх мэдлийн хэрэгжилт нь Бурхан хүн хоёрын яриагаар дамжин биелсэн юм, өөрөөр хэлбэл хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх Бурханы үг нь бүтээх гэж зорьсон бүтээлүүддээ өгсөн заавар, тушаал байсан. Харин одоо Бурханы үгийг сонсох хүн байсан учраас Түүний үг нь хүнтэй ярилцах яриа, мөн хүнд өгсөн сануулга, сэрэмжлүүлэг байсан төдийгүй, цаашлаад Түүний эрх мэдлийг агуулсан бүх зүйлд хүргэсэн тушаал байсан.

   Энэ эшлэлд Бурханы ямар үйлдэл тэмдэглэгдсэн бэ? Энэ нь, дэлхийг үерээр сүйрүүлснийхээ дараа Бурханы хүнтэй байгуулсан гэрээг тэмдэглэсэн ба Бурхан энэ дэлхийд дахин тийм сүйрэл авчрахгүй ба энэ зорилгодоо хүрэхийн тулд Бурхан тэмдэг бүтээсэн гэдгийг хүнд хэлдэг—энэ тэмдэг нь юу байсан бэ? Сударт “Би үүлэнд солонгоо татуулсан ба энэ нь газар дэлхий бид хоёрын хоорондох гэрээний тэмдэг байх болно” гэсэн байдаг. Эдгээр нь хүн төрөлхтөнд хэлсэн Бүтээгчийн анхдагч үг юм. Тэр эдгээр үгийг хэлэхэд хүний нүдний өмнө солонго бий болсон ба өнөөдрийг хүртэл байсаар байгаа. Бүх хүн тийм солонгыг харсан ба үүнийг харах үедээ чи хэрхэн гарч ирдгийг нь мэдэх үү? Шинжлэх ухаан үүнийг баталж, эх үүсвэрийг нь тогтоож, эсвэл хаана байдгийг нь тодорхойлох чадваргүй. Учир нь солонго бол Бүтээгч болон хүний хооронд хийгдсэн гэрээний тэмдэг юм; үүнд ямар ч шинжлэх ухааны үндэслэл хэрэггүй, үүнийг хүн хийгээгүй, мөн хүн үүнийг өөрчлөх чадваргүй. Энэ нь Өөрийн үгийг хэлсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл юм. Хүнтэй байгуулсан Өөрийн гэрээ болон Өөрийн амлалтыг биелүүлэхийн тулд Бүтээгч Өөрийн гэсэн онцгой аргыг ашигласан, иймээс Өөрийн байгуулсан гэрээний тэмдэг болгон солонгыг ашигласан, энэ нь Бүтээгчийн хувьд ч, эсвэл бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд ч үүрд мөнх хувиршгүй үлдэх тэнгэрийн зарлиг, хууль билээ. Гэсэн ч энэ хувиршгүй хууль нь бүх зүйлийг бүтээсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэг жинхэнэ илрэл юм гэдгийг хэлэх ёстой бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь хязгааргүй гэдгийг хэлэх ёстой; солонгыг тэмдэг болгон хэрэглэсэн нь Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл болон өргөжилт юм. Энэ нь Өөрийн үгийг ашиглан Бурханы хийсэн өөр нэгэн үйл байсан бөгөөд үг ашиглан Бурханы хүнтэй байгуулсан гэрээний тэмдэг байв. Тэр юу хийхээр шийдсэнээ болон үүнийг ямар байдлаар хэрэгжүүлж, биелүүлэх тухайгаа хүнд хэлсэн бөгөөд ийм маягаар Бурханы амнаас гарсан үгийн дагуу энэ нь биелсэн. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг ба Тэр эдгээр үгийг хэлснээс хойш хэдэн мянган жилийн дараа, өнөөдөр ч хүмүүс Бурханы амаар хэлэгдсэн солонгыг харж чадна. Бурханы айлдсан тэдгээр үгээс үүдэн энэ зүйл өнөөдрийг хүртэл хувирч, өөрчлөгдөлгүй үлдсэн. Хэн ч энэ солонгыг алга болгож чадахгүй, хэн ч үүний хуулийг өөрчилж чадахгүй бөгөөд энэ нь гагцхүү Бурханы үгийн төлөө оршдог. Энэ нь яг нарийндаа Бурханы эрх мэдэл юм. “Бурхан үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелнэ, тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.” Гэсэн үг энд тодорхой илэрдэг бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл, хүч чадлын тодорхой тэмдэг, шинж чанар юм. Ийм тэмдэг, шинж чанар ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй, тэдний алинаас ч харагддаггүй, бүтээгдээгүй ямар ч зүйлээс ч харагддаггүй. Энэ нь зөвхөн цор ганц Бурханд харьяалагддаг ба гагцхүү Бурханы эзэмшдэг ялгамж чанар, мөн чанарыг бүтээлүүдийнхээс ялгадаг. Үүний зэрэгцээ энэ нь бас, Бурханаас Өөрөөс нь өөр, бүтээгдсэн юм уу бүтээгдээгүй ямар ч зүйлсийн хэзээ ч даван гарч чадахгүй тэмдэг болон шинж чанар юм.

   Бурхан хүнтэй гэрээ байгуулсан нь асар чухал үйл явдал байсан. Тэр үүгээр дамжуулан хүнд нэг баримтыг болон өөрийн хүслийг хэлсэн юм. Бурхан энэ зорилгодоо хүрэхийн тулд өвөрмөц арга барил хэрэглэж, хүнтэй гэрээ байгуулахад онцгой тэмдэг ашигласан ба энэ тэмдэг нь Түүний хүнтэй байгуулсан гэрээний амлалт байсан юм. Тэгвэл, энэ гэрээг байгуулсан нь агуу үйл явдал байсан уу? Яг хэр агуу байсан бэ? Энэ гэрээний маш онцгой зүйл нь яг энэ юм: Энэ нь хоёр хүн, хоёр бүлэг, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ бус, харин Бүтээгч, бүх хүн төрөлхтний хооронд байгуулсан гэрээ бөгөөд Бүтээгч бүх зүйлийг эцэслэх хүртэл хүчинтэй хэвээр үлдэнэ. Энэ гэрээг хэрэгжүүлэгч нь Бүтээгч, үүнийг баримтлагч нь мөн Бүтээгч юм. Товчхондоо бол, хүн төрөлхтөнтэй байгуулсан солонгон гэрээ нь бүхэлдээ Бүтээгч, хүн төрөлхтний хоорондын ярианы дагуу хэрэгжиж, биелсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ хэвээр байж ирсэн. Бүтээлүүд Бүтээгчийн эрх мэдэлд захирагдаж, дуулгавартай байж, итгэж, ойлгож, нүдээр үзэж, магтахаас өөр юу хийж чадах билээ? Учир нь цорын ганц Бурхан л ганцаараа тийм гэрээ байгуулах хүч чадлыг эзэмшдэг. Солонго ахин дахин татах нь Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондын гэрээг хүн төрөлхтөнд зарлаж, үүнд анхаарлыг нь хандуулдаг. Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондох гэрээ тогтмол гарч ирэхдээ солонгыг бус, гэрээг өөрийг нь ч бус, харин Бүтээгчийн үүрд мөн хувиршгүй эрх мэдлийг хүн төрөлхтөнд харуулдаг юм. Ахин дахин солонго гарч ирэх нь нуугдмал газар дахь Бүтээгчийн асар том, гайхалтай үйл хэргийг харуулдгийн зэрэгцээ хэзээ ч арилдаггүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй Бүтээгчийн эрх мэдлийн эрч хүчтэй тусгал билээ. Энэ нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн бас нэг талын илрэл биш гэж үү?
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment