2020-04-22

“Бурханыг шүтэн мөргөж, муугаас зайлагсдыг Бурхан авардаг” Христийн сүмийн дуу


“Бурханыг шүтэн мөргөж, муугаас зайлагсдыг Бурхан авардаг” Христийн сүмийн дуу
Ноагийн үед хүн төрөлхтөн гажуудаж,
гүн гүнзгий ялзарч, Бурханы ерөөлийг алдаж,
Бурханы анхаарлаас гарч,
Түүний амлалтыг алдсан байсан.
Бурханы гэрэлгүйгээр тэд харанхуйд амьдран,
уг чанартаа замбараагүй болж,
үзэшгүй ялзралд унасан.
Зөвхөн Ноа муугаас зайлан, Бурханд мөргөсөн,
тиймээс тэр Бурханы дуу хоолойг сонсож,
Бурханы зааврыг сонсон,
Бурханы тушаалаар бүхээг барьсан.
Тэр амьтан бүхний төрөл бүрээс,
зүйл нэг бүрээр нь цуглуулсан.
Бүх зүйл бэлэн болмогц
Бурхан дэлхийд сүйрэл буулгасан.

Тэд угтаа тултал доройтож,
Бурханы амлалтуудыг хүлээж авахаа больсон.
Тэд Түүний царайг харахад тохирохгүй,
Түүний дуу хоолойг сонсох чадваргүй байсан.
Тэд Бурханыг орхиж, Түүний өгсөн бүхнээс татгалзсан.
Тэд Бурханы сургаалыг ч бас орхиж, мартсан.
Зөвхөн Ноа муугаас зайлан, Бурханд мөргөсөн,
тиймээс тэр Бурханы дуу хоолойг сонсож,
Бурханы зааврыг сонсон,
Бурханы тушаалаар бүхээг барьсан.
Тэр амьтан бүхний төрөл бүрээс,
зүйл нэг бүрээр нь цуглуулсан.
Бүх зүйл бэлэн болмогц
Бурхан дэлхийд сүйрэл буулгасан.

Тэдний гажуудал, доройтол маш их байсан.
Тэд ухамсар, хүн чанараа бүгдийг алдсан.
Тэд бузар муугийн ёроолд хүрч ,
үхэхэд ойрхон болсон байсан.
Бурханы замаас улам улам холдсоор,
Түүний уур хилэн, шийтгэл дор унасан.
Зөвхөн Ноа муугаас зайлан, Бурханд мөргөсөн,
тиймээс тэр Бурханы дуу хоолойг сонсож,
Бурханы зааврыг сонсон,
Бурханы тушаалаар бүхээг барьсан.
Тэр амьтан бүхний төрөл бүрээс,
зүйл нэг бүрээр нь цуглуулсан.
Бүх зүйл бэлэн болмогц
Бурхан дэлхийд сүйрэл буулгасан.

Ноа, гэр бүлтэйгээ л амьд үлдэж,
тэд наймуулаа л аврагдсан билээ.
Учир нь Ноа муугаас зайлан Еховаг шүтэн мөргөсөн.
Тийм ээ, Ноа муугаас зайлан Еховаг шүтэн мөргөсөн.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment