Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
Тэр сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. Нэг хүн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, шахуурганы сав суулгах газар ухаж, цамхаг бариад, үүнийгээ тариаланчдад түрээслэн алс хол явжээ. Ургац хураах цаг болоход тэр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээв. Тэд түүнийг барьж авч, зодоод гар хоосон буцаажээ. Тэр тэдэн рүү өөр нэг зарцаа илгээв;тэд түүн рүү чулуу шидэж, толгойг нь хагалаад, гутаан доромжлоод явуулжээ. Тэр дахиад өөр нэгийг явуулав;тэд түүнийг хөнөөгөөд, өөр олон хүний ч бас заримыг нь зодож, заримыг нь алжээ. Түүнд ганцхан хүн үлдсэн нь хайртай хүү нь байв. Тэр “Тэд миний хүүг хүндэлнэ” гээд хүүгээ хамгийн сүүлд тэдэн рүү явуулжээ. Харин тариаланчид өөр хоорондоо, “Энэ бол өв залгамжлагч;ирцгээ, түүнийг алчихъя, тэгвэл өв хөрөнгө нь биднийх болно” гэж ярилцав. Тэгээд тэд түүнийг барьж авч алаад усан үзмийн талбайгаас гарган хаяжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн яах вэ? Тэр ирж, тариаланчдыг устгаад, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгнө. (Марк 12:1-9)
“Тэгтэл ахлах тахилчид болон Фарисайчууд зөвлөлдөөд, Бид юу хийх вэ? учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг зүгээр орхивол бүх хүн Түүнд итгэх болно: тэгээд Ромчууд ирж, бидний газар нутаг, үндэстнийг хоёуланг нь авах болно... Тэр өдрөөс эхлээд тэд Түүнийг алахаар хэлэлцэв” (Иохан 11:47-48, 53).
Холбогдолтой Бурханы үгс:
Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил хэдий чинээ их байна, хүн Бурханыг төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч Бурханы ажил үргэлжид өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж байгаагүй,