2019-07-01

Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

Эцсийн өдрүүдэд Бурхан үндсэндээ үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байгаа. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, түүнчлэн Бурханаар ариусгуулж, төгс болгуулж, эцэст нь үнэнийг өөрсдийн амь болгон олж авах үйл явц л үнэхээр Эзэнтэй хамт зоогт оролцож байгаа хэрэг юм.

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гэв (Илчлэл 19:9).

“Сүнс болон сүйт бүсгүй, ‘Ирэгтүн’ гэнэ. Түүнийг сонсогч нь, ирэгтүн гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн бүхэн амийн уснаас үнэгүй аваг” (Илчлэл 22:17).

“Би гурав дахь хэсгийг гал дундуур гаргаж, мөнгийг цэвэршүүлдэг шиг цэвэршүүлж, алтыг шалгадаг шиг шалгана” (Зехариа 13:9).

“Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон юм” (Илчлэл 7:14).
Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

“Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ” (Илчлэл 14:4).

“Энэ эрин үед бүх хүн Бурханы үгийг амьдран харуулдаг ба үнэнийг хэрэгжүүлэх чадвартай, мөн Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, өөрсдийн бодит байдал болгон ашиглаж, Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй; тэгээд Бурханы үгийг хэрэгжүүлснээр дамжуулан, хүн Бурхантай хамт захирч чаддаг гэдгийг Бурхан та нарын дунд бодит байдал болгоно. Бурханы биелүүлэх ажил энэ юм. Чи Бурханы үгийг уншилгүйгээр явж чадах уу? Бурханы үгийг уншилгүйгээр ганц хоёр өдөр ч явж чадахгүй мэт санадаг олон хүн одоо байдаг. Тэд Түүний үгийг өдөр бүр унших ёстой ба хэрвээ цаг гарахгүй бол Түүний үгийг сонсоход хангалттай байдаг. Энэ бол хүнд Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд ингэж Тэр хүнийг хөдөлгөж эхэлдэг. Тэр үгээр дамжуулан хүнийг захирдаг ба ингэснээр хүн Бурханы үгийн бодит байдалд орж чадна. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уулгүйгээр ганцхан хоносны дараа харанхуйг болон цангааг мэдэрч, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чамайг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамайг орхиогүй гэдгийг харуулдаг. Тэгвэл чи энэ урсгал дотор байгаа хүн юм. Гэвч чи Бурханы үгийг идэж, уулгүйгээр нэг хоёр хоносны дараа чамд ямар ч мэдрэмж байхгүй, ямар ч цангаа мэдрэхгүй ба сэтгэл чинь хөдлөхгүй бол энэ нь Ариун Сүнс чамаас холдсон гэдгийг харуулдаг. Тэгвэл энэ нь чиний доторх байдал зөв биш гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй ба ард хоцорсон хүмүүсийн нэг гэсэн үг юм. Хүнийг захирахын тулд Бурхан үгээ ашигладаг; Бурханы үгийг идэж, уух юм бол чамд сайхан санагдах ба тэгэхгүй бол чамд дагах зам үгүй байх болно. Бурханы үг нь хүний хоол ба түүнийг хөдөлгөгч хүч болдог. Библид ‘Хүн зөвхөн талхаар амьдрах нь үгүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна’ гэж байдаг. Энэ бол өнөөдөр Бурханы гүйцэтгэх ажил юм. Тэр энэхүү үнэнийг та нарын дотор биелүүлнэ. Өнгөрсөн үеийн хүмүүс яаж тийм олон хоног Бурханы үгийг уншихгүй мөртлөө хооллож, ажиллаад явж чаддаг байсан юм бэ? Одоо яагаад ингэхгүй байгаа юм бэ? Энэ эрин үед, Бурхан бүхнийг захирахын тулд голдуу үгээ ашигладаг. Хүн Бурханы үгээр шүүгдэж, төгс болох ба тэгээд эцэст нь хаант улсад орох болно. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадах ба зөвхөн Бурханы үг л хүнд гэрэл гэгээ, хэрэгжүүлэх арга замыг өгч чадна. Чи өдөр бүр Бурханы үгийг идэж, уун Бурханы үгийн бодит байдлыг орхиж явахгүй л бол Бурхан чамайг төгс болгож чадна.”
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment