2019-07-31

3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон буруушаалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон буруушаалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?
Тэр сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. Нэг хүн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, шахуурганы сав суулгах газар ухаж, цамхаг бариад, үүнийгээ тариаланчдад түрээслэн алс хол явжээ. Ургац хураах цаг болоход тэр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээв. Тэд түүнийг барьж авч, зодоод гар хоосон буцаажээ. Тэр тэдэн рүү өөр нэг зарцаа илгээв;тэд түүн рүү чулуу шидэж, толгойг нь хагалаад, гутаан доромжлоод явуулжээ. Тэр дахиад өөр нэгийг явуулав;тэд түүнийг хөнөөгөөд, өөр олон хүний ч бас заримыг нь зодож, заримыг нь алжээ. Түүнд ганцхан хүн үлдсэн нь хайртай хүү нь байв. Тэр “Тэд миний хүүг хүндэлнэ” гээд хүүгээ хамгийн сүүлд тэдэн рүү явуулжээ. Харин тариаланчид өөр хоорондоо, “Энэ бол өв залгамжлагч;ирцгээ, түүнийг алчихъя, тэгвэл өв хөрөнгө нь биднийх болно” гэж ярилцав. Тэгээд тэд түүнийг барьж авч алаад усан үзмийн талбайгаас гарган хаяжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн яах вэ? Тэр ирж, тариаланчдыг устгаад, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгнө. (Марк 12:1-9)

“Тэгтэл ахлах тахилчид болон Фарисайчууд зөвлөлдөөд, Бид юу хийх вэ? учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг зүгээр орхивол бүх хүн Түүнд итгэх болно: тэгээд Ромчууд ирж, бидний газар нутаг, үндэстнийг хоёуланг нь авах болно... Тэр өдрөөс эхлээд тэд Түүнийг алахаар хэлэлцэв” (Иохан 11:47-48, 53).

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил хэдий чинээ их байна, хүн Бурханыг төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч Бурханы ажил үргэлжид өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж байгаагүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин биш билээ. Тэр хуучин ажлаа хэзээ ч давтан хийдэггүй харин үүний оронд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан өмнө нь хийснээ давтдаггүй харин хүн Бурханы өнөөдрийн ажлыг үргэлж Түүний өмнөх ажил дээр нь үндэслэн шүүдэг болохоор Бурханы хувьд, шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг гүйцэтгэхэд туйлын хэцүү бэрх байдаг. Хүн хэтэрхий олон саад тотгор учруулдаг! Хүний сэтгэлгээ хэтэрхий явцуу! Бурханы ажлыг нэг ч хүн мэддэггүй, гэсэн атал бүгдээрээ ийм ажлыг тодорхойлдог. Бурханаас холдох тусам хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг, гэсэн ч хүн, Бурханы хүн төрөлхтөнд хайрладаг илүү агуу ерөөлийг хүлээн зөвшөөрөх нь байтугай амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол өөрчлөгдөшгүй бөгөөд Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахад хэрэгтэй бүхэн нь хуулийг мөрдөх явдал бөгөөд тэд гэмшиж, өөрсдийн нүглийг улайж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл үүрд хангалуун байх болно. Тэд, Бурхан бол зөвхөн хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан байж чадна гэсэн бодолтой байдаг; Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэдэг нь ч бас тэдний бодол юм. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлсөн ба хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар байх нь хамаагүй энэ нь зөгнөлүүдээр батлагдах ёстой ба ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг хүмүүст ч бас илчлэл үзүүлэх болно, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүмүүс итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг огтоос амар хялбар зүйл биш юм. Дээр нь нэмээд хүний хөгийн зүрх сэтгэл болон түүний өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон, тэрслүү уг чанарыг авч үзвэл хүний хувьд Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь бүр ч илүү хэцүү билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмуудыг мэдэхгүй байх болно; ажлын нэг үе шатнаас үлдсэн хоосон сургаалыг хатуу чанд дагадаг хүмүүс нь Бурханыг хоосон сургаалаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл нь тодорхойгүй, тогтворгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. Зөвхөн Бурханы ажлын гурван үе шат л Бурханы бүхий л зан чанарыг бүрэн илэрхийлж чадна мөн бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа болон хүн төрөлхтний авралын бүх үйл явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Энэ нь Тэр Сатаныг ялж, хүн төрөлхтнийг олж авсны баталгаа, энэ нь Бурханы ялалтын баталгаа, мөн энэ нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Бурханы ажлын гурван үе шатны зөвхөн нэг үе шатыг л ойлгодог хүмүүс нь Бурханы зан чанарын зөвхөн нэг хэсгийг л мэддэг. Хүний үзэлд ажлын энэ нэг үе шат нь хоосон сургаал болохдоо амархан байдаг, хүн Бурханы талаар дүрэм журам зохиох талтай байдаг ба хүн Бурханы зан чанарын энэ нэг хэсгийг Бурханы бүрэн дүүрэн зан занарын төлөөлөл болгон хэрэглэдэг. Цаашлаад хүний төсөөллийн ихэнх нь дотроо холилдсон байдаг, тэгснээр тэр Бурханы зан чанар, оршихуй болон мэргэн ухааныг түүнчлэн Бурханы ажлын зарчмыг хязгаарлагдмал хэмжүүр дотор хязгаарлаж, хэрвээ Бурхан нэгэнтээ ийм байсан л бол Тэр дандаа адилхан хэвээр байх болно, тэгээд хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж итгэдэг. Ажлын гурван үе шатыг мэддэг ба үнэлдэг зөвхөн тэр хүмүүс л Бурханыг бүрэн дүүрэн, яг таг мэдэж чадна. Ядаж л тэд Бурханыг Израильчуудын эсвэл Иудейчүүдийн Бурхан гэж тодорхойлохгүй мөн Түүнийг хүний төлөө үүрд загалмай дээр цовдлогдсон байх Бурхан гэж үзэхгүй байх болно. Хэрвээ чи Түүний ажлын нэг үе шатнаас л Бурханыг мэддэг болбол чиний мэдлэг хэтэрхий өчүүхэн байна. Чиний мэдлэг бол далай дахь дусалтай адил юм. Хэрвээ тийм биш бол шашны нөлөө бүхий хүмүүс яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдолно гэж? Энэ нь, хүн Бурханыг тодорхой хэмжүүр дотор хязгаарладгаас болж байгаа биш гэж үү? Олон хүмүүс Бурханы янз бүрийн, өөр өөр ажлыг мэддэггүй учраас, цаашлаад тэд Ариун Сүнсний ажлыг хэмждэг дуслын төдий мэдлэг, хоосон сургаалыг эзэмшдэг учраас Бурханыг эсэргүүцэж Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн дадлага туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг үл хүндэтгэн үзэж, Ариун Сүнсний сахилга батыг үл ойшоож, цаашлаад Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан ялихгүй нотолгоог ашигладаг. Тэд түүнчлэн дүр эсгэж, өөрсдийн эрдэм мэдлэг болоод дэлхийг хөндлөн гулд туулан аялах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсээр жигшигдэн гологдох хүмүүс биш гэж үү, мөн тэд шинэ эрин үеэр таягдагдахгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг өчүүхэн харалган тэдгээр хүмүүс зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа биш үү? Библийн хомс мэдлэгээрээ тэд дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа тэд Ариун Сүнсний ажлыг урвуулахыг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын үйл явцыг тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй тэдгээр хүмүүс Бурханы 6,000 жилийн ажлыг нэг удаа хальт харахаар хичээдэг. Эдгээр хүмүүст ямар нэг эрүүл ухаан байна уу? Үнэндээ Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ их байна, тэд Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуур байдаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийн өчүүхнийг ярьдаг боловч өөрсдийн шүүмжинд яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба төдий чинээ тэсгэлгүйгээр тэд Бурханы оршихуйг тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьж, ямар ч бодит баримтыг санал болгодоггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнэгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом шиг үздэг хүмүүс бол хөнгөн хийсвэр! Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй юм. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй мөн Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс өршөөгдөхгүй, энэ эрин үед ч эсвэл дараагийн ирэх эрин үед ч гэсэн тэд тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа мэт дүр үзүүлдэг ба тэд хэдий чинээ тэгж хийнэ, Бурханы захиргааны зарлигийг төдий чинээ зөрчдөг. Төрөлхийн сул задгай, хэзээ ч хэнд дуулгавартай байгаагүй тэдгээр их зантай хүмүүс бүгд энэ замаар алхдаггүй гэж үү? Үргэлж шинэлэг хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдөр болгон эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас(Үргэлжлүүлэх
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment