2019-07-03

Цэвэршүүлэлтийг туулснаар л хүн Бурханыг үнэхээр хайрлаж чадна

“Хүний байдал болон Бурханд хандах түүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Түүний талаарх мэдлэг болон Түүнд хандах дуулгавартай байдлыг хоёуланг нь, мөн хайр болон гэрчлэлийг хоёуланг нь эзэмших боломжийг хүнд олгосон. Тиймээс хүн Бурханы цэвэршүүлэлтийг, түүнчлэн Түүний шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, үүнгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд хэзээ ч Түүнийг хайрлаж, Түүнд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Хүнийг цэвэршүүлэх Бурханы цэвэршүүлэлт нь зүгээр л өрөөсгөл үр нөлөөний төлөө байдаггүй, харин олон талын үр нөлөөний төлөө байдаг. Хүний шийдвэр болон хайрыг төгс болгохын тулд, зөвхөн ийм байдлаар л Бурхан, үнэнийг эрж хайхад бэлэн байгаа хүмүүст цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхад бэлэн байгаа, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүсийн хувьд иймэрхүү цэвэршүүлэлтээс илүү утга учиртай эсвэл илүү ач тустай өөр юу ч байхгүй. Бурханы зан чанарыг хүн амархан мэдэж, ойлгож чадахгүй, учир нь эцэстээ Бурхан бол Бурхан билээ. Эцэст нь Бурхан хүнтэй адилхан зан чанартай байх боломжгүй, тиймээс хүний хувьд Түүний зан чанарыг мэдэх нь амархан зүйл биш. Үнэнийг угаасаа хүн эзэмшдэггүй бөгөөд Сатанаар завхруулагдсан хүмүүс амархан ойлгодоггүй; хүн үнэнгүй байдаг, үнэнийг хэрэгжүүлэх шийдвэргүй байдаг бөгөөд хэрвээ зовохгүй юм бол, цэвэршүүлэгдэж эсвэл шүүгдэхгүй юм бол түүний шийдвэр нь хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүмүүсийн хувьд шаналгаатай агаад хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг—гэсэн ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан Өөрийн зөвт зан чанарыг хүнд ил болгож, хүнд тавих Өөрийн шаардлагыг тунхаглаж, илүү их гэгээрэл болон илүү их бодит засалт, харьцалтаар хангадаг; баримт болон үнэний хоорондох харьцуулалтаар дамжуулан Тэрээр хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаарх илүү их ойлголтыг өгч, тэгснээрээ Бурханыг гэсэн илүү жинхэнэ, илүү цэвэр ариун хайртай байх боломжийг хүнд олгодог. Энэ нь цэвэршүүлэлт хийх Бурханы зорилго юм. Бурханы хүнд хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй мөн Тэр хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы өмнөөс холдуулна гэсэн үг биш, мөн энэ нь тэднийг тамд устгана гэсэн үг ч биш. Энэ нь, цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанарыг өөрчилж, түүний сэдлийг, түүний хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханы төлөө гэсэн түүний хайрыг өөрчилж, түүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, жинхэнэ сургалтын нэг хэлбэр бөгөөд зөвхөн цэвэршүүлэлтийн үеэр л түүний хайр төрөлхийн чиг үүргээ биелүүлж чадна.”
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment