2019-07-14

Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна

“Өөрийн гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийдэг, ингэснээр хүн Түүнийг мэдэж болох юм. Тэр хүний ялзармал зан чанарыг шүүхгүйгээр хүн, ямар ч зөрчлийг хүлээн зөвшөөрдөггүй Түүний зөвт зан чанарыг мэдэхгүй ба Бурханы талаарх өөрийн хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж чадахгүй. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийн бүрэн дүүрэн байдлыг ил болгосон, ингэснээр Бурханы талаарх мэдлэгт хүрч, өөрийн зан чанараа өөрчилж, Бурханы ил тод харагдах байдлаар дамжуулан Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгосон. Бурханы өөр өөр төрлийн ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; хүний зан чанар дахь тийм өөрчлөлтгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанар дахь өөрчлөлт нь, хүн өөрийгөө Сатаны хүлээснээс чөлөөлж, харанхуйн нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар болж, үнэхээр Бурханы гэрч буюу Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн болсныг илэрхийлдэг.”

“Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

“Хүн бие махбод дотор амьдардаг буюу тэрээр хүний тамд амьдардаг гэсэн үг ба Бурханы шүүлт, гэсгээлт үгүйгээр хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах юм бэ? Бурханы гэсгээлт болон шүүлт нь хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу энэрэл нигүүлсэл гэж Петр итгэсэн. Зөвхөн Бурханы гэсгээлт болон шүүлтээр дамжуулан, хүн сэрж чадах ба бие махбодыг үзэн ядаж, Сатаныг үзэн ядах болно. Бурханы хатуу чанд сахилга бат нь хүнийг Сатаны нөлөөллөөс чөлөөлдөг, энэ нь түүнийг өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэл дор амьдрах боломжийг түүнд олгодог. Гэсгээлт ба шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ингэж залбирсан, “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж шүүсээр байгаа цагт, Та намайг орхиогүй гэдгийг би мэдэх болно. Хэдий Та надад баяр баясгалан эсвэл амар амгаланг өгөлгүй, намайг зовлон шаналалд амьдруулж, надад тоо томшгүй олон шийтгэл оногдуулж байсан ч, Та намайг орхин яваагүй л бол миний зүрх сэтгэл тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу адислал болсон билээ. … хэрвээ хүн цэвэрлэгдэж өөрийн байр байдалдаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, хэрвээ тэр утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээгдсэн хүний үүргээ биелүүлэхийг хүсвэл, тэрээр Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилга бат, Бурханы цохилт түүнээс холдон одохыг зөвшөөрөх ёсгүй, ингэснээр тэр Сатаны арга заль, нөлөөллөөс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэл дор амьдарч чадна. Бурханы гэсгээлт, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд үүнээс илүү дээр адислал, нигүүлсэл эсвэл хамгаалалт үгүй юм гэдгийг мэдэж ав.”

“Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment