2019-07-24

Бурханыг эсэргүүцдэг Фарисайчууд болон шашны ертөнцийн мөн чанарыг хэрхэн таньж мэдэх талаар хүн тодорхой нөхөрлөх ёстой

1. Яагаад Эзэн Есүс Фарисайчуудыг хараасан бэ? Фарисайчуудын мөн чанар яг юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
Бурханыг эсэргүүцдэг Фарисайчууд болон шашны ертөнцийн мөн чанарыг хэрхэн таньж мэдэх талаар хүн тодорхой нөхөрлөх ёстой

“Яагаад та нар бас өөрсдийнхөө ёс заншлаар Бурханы тушаалыг зөрчдөг юм бэ? Учир нь Бурхан ‘Эцэг эхээ хүндэл’, ‘Эцэг эхийгээ хараадаг хүн үхэх ёстой’ гэж тушаасан. Гэтэл та нар, ‘Хэрвээ эцэгтээ эсвэл эхдээ “Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн” гэж хэлбэл эцэг эхээ хүндлэх хэрэггүй’ гэдэг. Тиймээс та нар ёс заншлаасаа болж Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Хоёр нүүрт хүмүүс ээ, Исаиа та нарын тухай сайтар зөгнөж, ‘Энэ хүмүүс Надад амаараа ойртож, Намайг амаараа хүндэлдэг;гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэв.” (Матай 15:3-9)

“Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, мөн нэг дүрээр урт залбирал хийдэг тул та нар илүү ял хүлээн авах болно. Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! )

Танар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.”

“Сүмээр тангарагладаг хэн боловч юу ч биш;харин сүмийн алтаар тангараглагчид үүрэг оногддог” гэж хэлдэг сохор газарчид аа, та нар золгүй еэ!Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? Тахилын ширээгээр тангарагладаг хүн юу ч биш;харин үүн дээрх өргөлөөр тангарагладаг хүн буруутай. Мунхаг, сохор хүмүүс ээ:
аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юү? Тиймээс тахилын ширээгээр тангараглах хэн боловч тахилын ширээгээр болон үүн дээр байгаа бүх зүйлээр тангарагладаг. Сүмээр тангараглах хэн боловч сүмээр болоод тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангарагладаг хүн нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залардаг Түүгээр тангарагладаг.

Хоёр нүүрт хуулийн багш нар болон Фарисайчууд та нар золгүй еэ!Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг мөртлөө хуулийн чухал нөхцөлүүд болох шүүлт, өршөөл, итгэлийг орхигдуулсан: та нар бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг хийх ёстой байсан юм. Жижиг зүйлээр хөөцөлдөж, томыг нь анзаардаггүй сохор газарчид аа.

Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд аа, та нар золгүй еэ!Учир нь та нар аяга, савныхаа гадна талыг цэвэрлэдэг боловч дотор нь дээрэм тонуул, илүүдэл хүнс дүүрэн байдаг. Сохор Фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ, тэгвэл гадна тал нь ч бас цэвэрхэн байна.

Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ!Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг.

Хоёр нүүрт хуулийн багш нар болон Фарисайчууд та нар золгүй еэ!Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунхныг барьж, зөвт хүмүүсийн хөшөөг чимээд “Хэрвээ бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй байсан” гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийг хөнөөсөн хүмүүсийн хүүхдүүд гэдгээ гэрчилдэг. Та нар тэгээд эцэг өвгөдийнхөө гэмийн хэмжээг дүүргэдэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ? Тиймээс харагтун, Би та нар луу эш үзүүлэгчид, мэргэн хүмүүс болон хуулийн багш нарыг илгээнэ: тэдний заримыг нь та нар алж, цовдолно;заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөнө: Зөвт Абелын цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын хөнөөсөн Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт цус та нар дээр ирнэ. Энэ бүх зүйл энэ үеийнхэн дээр ирнэ.”( Матай 23:13-36 )

“Гэхдээ ахлах тахилчид болон ахлагчид, Барабын төлөө гуйж, Есүсийг хөнөөлгө гэж ард түмнийг ятгасан байлаа. Захирагч тэднээс, ‘Энэ хоёрын хэнийг нь надаар суллуулмаар байна?’ гэхэд тэд, ‘Барабыг’ гэв. Пилат тэдэнд ‘Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна?’ гэхэд бүгдээрээ түүнд, ‘Түүнийг цовдол’ гэцгээлээ. Тэгэхэд нь захирагч ‘Яагаад,? Тэр ямар муу юм хийсэн юм бэ?’ гэж асуув. Гэсэн ч тэд улам чангаар ‘Түүнийг цовдол’ гэж хашхирч байлаа. Тэр яасан ч нэмэргүй, харин ч үймээн самуун дэгдэж эхэлснийг хараад Пилат ус авч, хурсан олны өмнө гараа угаагаад, ‘Би энэ зөвт Хүний цусанд буруугүй: та нар өөрсдөө мэдэцгээ’ гэв. Тэгтэл бүх хүн, ‘Түүний цус бидний дээр болон үр хүүхдүүдийн минь дээр байг’ гэж хариулцгаав. Тэгээд тэр Барабыг суллан, Есүсийг ташуурдсаныхаа дараа цовдлуулахаар өгчээ.” (Матай 27:20-26)(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment