2019-07-09

Асуулт: Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хэрхэн хийдэг вэ?

Асуулт: Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хэрхэн хийдэг вэ? Хүнийг шүүж, цэвэрлэж, төгс болгох үгээ Тэр хэрхэн илэрхийлдэг вэ? Энэ бол одоо бидний нэн даруй мэдэх хэрэгтэй үнэн юм. Хэрвээ бид Төгс Хүчит Бурханы ажлыг ухаарвал Бурханы дуу хоолойг үнэхээр сонсож, Бурханы сэнтийн өмнө өргөгдөж чадна. Бидэнд илүү дэлгэрэнгүй хэлж өгнө үү!
Асуулт: Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хэрхэн хийдэг вэ?
Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа яаж хийдгийг судлах нь үнэнийг эрэлхийлэх замаар аврал олж авах бидний чадварт маш чухал юм. Төгс Хүчит Бурхан хүмүүсийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлэн эцсиийн өдрүүдэд ажилладаг.Тэр ариун хүмүүсээ тэнгэрийн хаанчлалд өргөхийн тулд л үүнийг хийдэг. Гэвч шашны нийгмийн олон итгэгч Бурханы хүслийг ойлгодоггүй. Эзэн эргэж ирээд бүх ариун хүмүүсийг тэнгэрийн хаанчлал руу шууд өргөнө гэж тэд боддог. Тэр шүүлт, гэсгээлтийн ажил явуулна гэдэгт тэд итгэдэггүй, учир нь хэрвээ Тэр хүмүүсийг шүүж, гэсгээвэл Тэр тэднийг ч бас яллаж, шүүхгүй гэж үү? Иймээс Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн авахаас тэд татгалздаг. Эзэн үүлэн дээр бууж ирээд өөрсдийг нь тэнгэрийн хаанчлал руу өргөхийг л тэд хүлээдэг. Үнэн хэрэгтээ, энэ бол Бурханы хүслийг тэр чигээр нь буруу ойлгож байгаа явдал юм. Эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлынхаа замыг засахаар Эзэн Есүс золин аврах ажлаа хийсэн. Бурханы эцсийн зорилго бол хүн төрөлхтнийг цэвэрлэж, аварч, тэнгэрийн хаанчлалд амрах боломжийг тэдэнд олгох юм. Гэхдээ хүнийг золин аварч, аврах Бурханы ажил төлөвлөгдсөн бөгөөд үе шаттай явагддаг.Тэдгээр нь бүгд шууд нэг дор тохиолддоггүй. Эзэн Есүс золин аврах ажлаа дуусгаад ариун хүмүүсийг хүлээн авахаар буцаж ирнэ гэж амласан байдаг.Гэвч эцсийн өдрүүдэд Бурхан ариун хүмүүсийг яаж авахыг хэн ч үнэндээ мэддэггүй.

Бодит байдал дээр, эцсийн өдрүүдэд ариун хүмүүсээ хүлээн авахаар Бурхан ирэх үедээ шүүж, цэвэрлэж, ялагчид болгон төгс болгохын тулд тэднийг сэнтийнхээ өмнө авчирдаг. Ариун хүмүүс ингэж л тэнгэрийн хаанчлал руу өргөгдөхгүй гэж үү? Гэсэн ч энэ нь, хүмүүст тийм амар ойлгогдохоор зүйл биш. Бурханы сэнтийн өмнө очихоосоо өмнө тэд шүүлт, гэсгээлт, цэвэрлэгээг туулах ёстой. Тийм учраас Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын талаар хүмүүс өөрсдийн гэсэн үзлийг бий болгосон юм. Тэгвэл хэлээч, Бурханы шүүлт, гэсгээлт нь үнэхээр ерөөл мөн үү? Эсвэл яллалт, шийтгэл юм уу? Олон хүн үүнийг ойлгодоггүй. Энэ талаар Төгс Хүчит Бурхан юу гэж хэлснийг харцгаая.

“Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр өчүүхэн ч өрөвдөхгүй, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудладаг ба эдгээр хатуу үгээрээ хүний доторх гол чанарыг илрүүлж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг бөгөөд тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатаны чанартай, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үгс түүн дээр буух ёстой ба бүх төрлийн цэвэршүүлэлтээр дамжих ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болно.” Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

“Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялласнаар чи өөрийгөө мэдэж болох юм гэдгийг мэдэж ав. Ял буруутгал, хараал, шүүлт, гэсгээлт—энэ бүгд байдаг болохоор чи өөрийгөө мэдэж авч, чиний зан чанар өөрчлөгдөж, цаашлаад чи өөрийнхөө үнэ цэнийг мэдэж авч болох бөгөөд Бурханы бүх үйлдлүүд зөвт агаад Түүний зан чанар болон Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүний авралын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрладаг, хүнийг авардаг мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг хардаг. … Бурхан хөнөөхийн тулд эсвэл устгахын тулд ирээгүй харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм.” Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

“Та нар бүгдээрээ нүгэлт, завхай газарт амьдардаг; та нар бүгд завхай, нүгэлтэй хүмүүс юм. Өнөөдөр та нар зөвхөн Бурханыг хараад зогсохгүй илүү чухал нь та нар гэсгээлт ба шүүлтийг хүлээн авсан, тийм гүн гүнзгий авралыг буюу Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Түүний хийдэг бүхэн нь та нарын төлөө жинхэнэ хайр; Түүнд ямар ч муу санаа байхгүй. Та нарын нүглийн улмаас л Тэр та нарыг шүүдэг, иймээс та нар өөрсдийгөө эргэцүүлэн шалгаж энэхүү үлэмж их авралыг хүлээн авах болно. Энэ бүхэн нь хүнийг хүн болгохын тулд хийгддэг. Эхнээсээ эцэс хүртэл Бурхан хүнийг аврахын тулд Өөрийн чадах бүхнийг хийсээр ирсэн ба Тэр Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсээгүй нь ойлгомжтой юм. Одоо Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол, та нарыг биечлэн удирдахын тулд тийм их ажлыг хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр нь хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүсийн дуулгаваргүй байдлын улмаас Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол тэд аврагдахгүй байх байсан юм. Та нар амьдралаа хэрхэн жолоодохоо мэдэхгүй буюу хэрхэн амьдрахаа мэдэхгүй учраас та нар энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба та нар бол завхай, бузар чөтгөр юм, та нарыг бүр илүү дордуулж Тэр тэвчдэггүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харж эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч Тэр тэвчихгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулах ажил хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь зөвхөн авралын төлөө юм.” Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-ѳѳс
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment