Сатан үймүүлж, эргэлзээнд автсан нь

Төд удалгүй, Эми хүүхдээ эгчийнхээ гэрт тоглуулахаар аваачих үедээ Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай мэддэг эсэхийг нь эгчээсээ асуув. Эгч нь Эми рүү анхааралтай ширтэн, “Чамд хэлчихье, Зүүний Аянгад битгий итгэ” гэлээ. Тэгээд Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай Хятадын Коммунист Намын засгийн газрын зохиосон бүхий л цуу яриаг Эмид ярьж өгөв. Үүнийг сонсоод нь Эми тун нухацтайгаар: “Юуны ч тухай байлаа гэсэн, та ойлгодоггүй зүйлийнхээ талаар ярих учиргүй. Бусдын хэлснийг битгий тоть шиг давт. Төгс Хүчит Бурханы Чуулганыг ойлгоогүй байж сохроор шүүж, яллах нь зөв юм уу? Христэд итгэгч болохын хувьд бид Бурханыг хүндэлсэн зүрх сэтгэлтэй байж, амаа хамхиж чаддаг байх ёстой” гэж хэллээ. Эгч нь үүнийг сонсоод тийм ч их баярлаагүй ба ширүүн царай гарган, “Би чамд зүгээр л анхааруулж байна. Интернетэд ороод өөрөө харахгүй юу” гэлээ. Эми эгчийнхээ нухацтай царайг хараад: “Эгчийн маань хэлсэн зүйл үнэхээр үнэн гэж үү? Би интернетэд орж үзэх хэрэгтэй юм байна” хэмээн гайхширахгүй байж чадсангүй. Интернетэд ороход, 5-р сарын 28-ны Жаоюань хотын МакДональдс дахь аллагын хэрэг гэх зэрэг өөрийнх нь төсөөлж байгаагүй нэлээд хэдэн цуу яриа харагджээ. Эми айж, “Жаоюанийн хэрэг үнэхээр ХКН-ын хэлсэн шиг байсан гэж үү? Зүүний Аянгад итгэгчид үнэхээр тийм юм хийсэн гэж үү? Би үнэхээр үнэн замд итгэж байна уу? Итгэл минь буруу байвал яах вэ?” гэж бодов. Эми бага зэрэг самгардсан боловч өөрийнхөө уншсан Төгс Хүчит Бурханы бүх үгийг бодов, тэдгээр нь хэн хүний бодож олж чадах үг биш байлаа. Тэдгээр нь гарцаагүй үнэн, мөн Бурханы дуу хоолой байв; тэдгээр нь Бурханаас ирсэн юм. Дараа нь Эми Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай харилцаж байсан үеэсээ олон зүйлийг бодов. Хүн болгон маш их сүсэгтэй, эгэл жирийн, үнэнч шударга байгаа нь харагдсан юм. Завхралаа илчилж, буруу зүйл хийсэн хэн боловч цуглаан дээр энэ тухайгаа илэн далангүй ярьж, өөрсдийгөө мэдэхээр Бурханы үгийн дагуу задлан шинжилж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт төдийгүй ах эгч нарынхаа засалт, харьцалтыг хүлээн авдаг байв. Тэд Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байлаа. Тийм хүмүүс яаж аллага үйлдэж чадах юм бэ? Тэр үед Эми зүрх сэтгэлдээ ноцтой тулаантай нүүр тулж байлаа—буруу замыг сонгожээ гэхээс айж байсан боловч Эзэний эргэн ирэлтээр дамжуулан аврагдах боломжоо алдах вий гэдгээс бас айж байв. Тэгээд Сюзан руу утасдаж, 5-р сарын 28-ны Жаоюанийн МакДональдсын хэргийн тухай үнэнийг олж мэдэхийн тулд Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай ярилцахыг хүсэж байгаагаа хэлжээ.
аль мэхийг нэвт харж, шийдвэрээ улам батжуулсан нь
Католик шашин: Би Эзэний эргэн ирэлтийг угтсан
Цуглаан дээр ах эгч нар Минжин Хуопайгийн “Төгс Хүчит Бурханы Чуулганыг бүслэхийг Жиа Чуньван тушаажээ. МакДональдсын зохиомол аллага нь 807-р төслөөс үүдэв үү?” гэх видеог Төгс Хүчит Бурханы Чуулганаас гаргасан “5-р сарын 28-ны Жаоюанийн хэргийн ар дахь үнэн илчлэгдлээ” гэх видеоны хамтаар Эмид үзүүлжээ. Эми энэ хоёр видеог үзээд ХКН-ын тараасан цуу ярианы талаар бага зэрэг ялган таних чадвартай болов. Мөн Жаоюанийн хэрэг бол гэр чуулганууд болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг үндсээр нь устгахын тулд ХКН-ын зохиосон хуурамч хэрэг төдий бөгөөд энэ нь яавч Чуулганы хийсэн зүйл биш, тэднийг зохиомлоор буруутгахын тулд л ХКН үүнийг хийж байж гэдгийг тэрээр харсан юм. Ли ах ийнхүү нөхөрлөлөө: “Хятад бол дарангуй засаг, мөн энэ нь нэг намын засаглал дор байдгийг бид бүгд мэднэ. Хятад дахь хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд бол ердөө л ХКН-ын гар хөл, ялангуяа шүүгчид нь хэргүүдийг ХКН-ын засгийн газрын хүссэнээр шийдэх ёстой байдаг. Хараат бус байдал гэж үгүй. ХКН-ын шүүхээр орсон хэрэг шударгаар шүүгдэж чадна гэж үнэхээр бодож байна уу? Энэ олон жил бид энэ оронд амьдарлаа. ХКН хэчнээн олон шударга бус хэрэг үйлдсэнийг бид бүгд мэднэ гэж би бодож байна. Шаньдуны Жаоюанийн хэргийг шүүхээр шүүх үед тус гэмт хэргийн сэжигтнүүд: ‘Манай “Төгс Хүчит Бурхан”-ы эсрэг биш, харин Жао Вэйшанийн Төгс Хүчит Бурханы эсрэг улсаас эрс арга хэмжээ авдаг юм.’ ‘Би Төгс Хүчит Бурханы Чуулгантай хэзээ ч харилцаж, холбогдож байгаагүй’ гэж тун тодорхой хэлсэн. Төгс Хүчит Бурханы Чуулганых биш, Чуулгантай ямар ч хамаагүй гэдгээ тэд өөрсдөө хэлсэн юм. Гэсэн ч ХКН-ын шүүгч тэдний мэдүүлгийг бас л үл ойшоож, баримтыг үл харгалзан ямар ч нотолгоогүйгээр уг сэжигтнүүдийг Төгс Хүчит Бурханы Чуулгантай холбоотой гэж тогтоосон.