2020-01-01

Католик шашин: Би Эзэний эргэн ирэлтийг угтсан

Эзэнтэй уулзах нь бүх итгэгчийн хамгийн агуу итгэл найдвар билээ. Эзэний нигүүлслээр би Эзэний эргэн ирэлтийг угтан авсан ба Түүнд талархах талархлаар дүүрэн байна…” Шөнө болж, сарны саруулхан гэрэл цонхоор өрөөнд тусна. Чийдэнгийнхээ бүдэгхэн гэрэлд Эми Эзэний эргэн ирэлтийг угтсан тухай туршлагаа шалавхан бичиж байгаа юм. Өөрийг нь гэх Бурханы хайр болон авралыг бодоод Эми босож, цонх руу аажуухнаар дөхөн очоод тэргэл сарыг ширтэн, өнгөрснөө санагалзлаа…
Католик шашин: Би Эзэний эргэн ирэлтийг угтсан
Чуулганы эзгүйрэл, сул тал ба төөрөгдөл

Америкийн Нэгдсэн Улсад ажиллахаар ирснийхээ дараа л Эми Эзэнд итгэдэг болсон юм. Итгэдэг болсныхоо дараах эхний хэдэн жилд ажлаасаа болж хэчнээн ядарсан ч гэлээ ням гараг бүр цуглаанд заавал явж, тахилчдын номлолыг чин сэтгэлээсээ сонсдог байлаа. Эми Эзэний хайрыг зүрх сэтгэлдээ мэдрэн, чуулганы найзууд нь яг л нэг гэр бүлийнхэн шиг бие биедээ тусалж, дэмждэг байв. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, номлолууд нь улиг болсон үгээр дүүрэн, ахин дахин давтагдсан, ямар ч шинэ гэрэлтүүлэлтгүй нэгэн хэвийн библийн мэдлэг болон теологи байхыг Эми аажмаар олж мэджээ. Тэрээр хэдэн жилийн турш Католик шашинтай байсан бөгөөд шашны зарим нэг дүрэм, зан үйлийг баримтлахаас бусдаар Эзэний хүсэл юу болох, Түүний үгийг хэрхэн дагах талаар ямар ч ойлголтгүй байлаа. Мөн сүнслэг амьдралдаа ямар ч тэжээл хүлээн авч байсангүй. Тахилчийн хүндэлж, ярилцахыг хүсдэг хүмүүс нь хамгийн их мөнгө хандивласан юм уу байр суурьтай хүмүүс л байдаг гэдгийг олж мэдсэн учраас ойлгохгүй зүйл гарвал тахилчтай зөвлөлдөж зүрхэлдэггүй байжээ. Тахилчид Эми шиг жирийн сүсэгтнүүдэд ямар ч анхаарал тавьдаггүй, асуултад нь бүр ч хариулдаггүй байв. Үнэндээ нэг тахилч ахмад сүсэгтэнтэй санал зөрөлдсөнөөсөө үүдэн маргаж, тэр ч бүү хэл бусад сүсэгтнүүдийн өмнө түүнийг загнасан явдалд Эми бүр ч их урам хугарлаа. Тэр үеэс эхлээд өнөөх хүн чуулганд явахаа больжээ. Тахилчид гаднаа сүсэгтэй харагдаж, сүнслэг зарчмын талаар үргэлж ярьж, мөн даруу, тэвчээртэй бай, Эзэний замыг дага гэж бусдад дандаа зааж сургадаг хэрнээ бодит амьдрал дээр гаргадаг үйлдэл нь шал өөр байдгийг
Эми харсан юм. Тэд тун хоёр нүүртэй байв. Чуулган яг л дэлхий ертөнцтэй адил болохыг Эми бас олж мэджээ—сүсэгтнүүдийн хоорондох харилцаа өөрсдийн ашиг сонирхолд үндэслэж байв. Бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, бизнес хийхдээ өөрсдийн холбоо сүлбээг ашиглах болохоор үнэхээр идэвх санаачилгатай боловч бусад үед бие биеэсээ ер нь сэрэмжилж, үнэхээр хүйтэн хөндий байцгаана. Эми өчүүхэн төдий ч хайр мэдэрч чадсангүй. Чуулганы хууль бус талуудыг улам их харсан нь Эмигийн анхны урам зориг дээр хүйтэн ус цацсан бөгөөд аажмаар урам зориг нь хөржээ.

Яваандаа Эми чуулганд очих сонирхолгүй болж, очлоо гэхэд заримдаа бусдын л адил зүүрмэглэдэг болжээ. Энэ байдал өөрчлөгдсөнгүй—Эми тун их сэтгэл гонсойж, арга мөхөстөн, цөхөрч байлаа. Эзэнд олон удаа залбирсан боловч ямар ч хариу авсангүй. Эми будилж орхив: Яагаад чуулган дэлхий ертөнцтэй яг адилхан болчхов? Эзэн бидэнтэй хамт байгааг бид яагаад мэдэрч чадахгүй байна вэ?

Төөрөгдлөө шийдвэрлэж, Эзэний эргэн ирэлтийг угтсан нь

2017 оны 12 дугаар сарын нэг өдөр Эми олон жилийн турш итгэгч байсан ангийн найз Сюзантайгаа цэцэрлэгт хүрээлэнд тааралдав. Ярилцаж байх зуураа Эмиг будилсан тухайгаа дурдахад Сюзан ч бас адилхан зүйл туулснаа хэллээ. Найзынхаа номлолыг сонссоны дараа л үүнийгээ шийдвэрлэсэн гээд, дараа нь үйлчлэлд хамт оролцооч гэж Эмиг урив. Эми ч дуртайяа зөвшөөрчээ.

Хүйтэн зэврүүн арван хоёрдугаар сар байсан хэдий ч цэлмэг, нарлаг өдөр болж, дулаахан санагдаж байлаа. Сюзан Эмид номлол сонсгохоор найзынхаа гэрт аваачжээ. Номлогч нь Ли ах байсан бөгөөд Библийг тун сайн мэддэг, нөхөрлөл нь тун гэрэлтүүлэм байв. Зүрх сэтгэл нь гэрэлтэхийг Эми мэдэрчээ. Тэгээд зүрх сэтгэл дотор нь маш удаан хугацаанд нуугдаж байсан төөрөгдлийнхөө талаар ярив: “Яагаад тахилч, удирдагчдад номлох зүйл огт байхгүй, ах эгч нарт маань итгэл дутагддаг, бас би ямар ч амийн тэжээл олж авч чадахгүй мэт байгаа юм бэ? Чуулган ийм эзгүй байгаагийн ар дахь жинхэнэ шалтгаан юу юм бэ?”

Ли ах инээмсэглэн ийнхүү хэлэв: “Эгч ээ, таны хөндсөн асуудал үнэхээр чухал. Энэ нь, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж, Эзэний эргэн ирэлтийг угтан авч чадах эсэхтэй маань шууд хамаатай. Эцсийн өдрүүдийн сүүл үед байгаа гэдгээ бид бүгд мэднэ, харин шашин дотор улам их хууль бус үйл хэрэг тохиолдож байна. Тахилч, удирдагчид Эзэний тушаалыг дагахгүй, үгийг нь хэрэгжүүлэхгүй байна. Тэд ердөө шашны зан үйл гүйцэтгэж, өмнөх хүмүүсийнхээ уламжлалыг баримталдаг. Бас чуулганыг шашны зан үйл үйлддэг газар болгон хувиргаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг байр суурь олж авч, амин зуулгаа залгуулах хэрэгсэл болгосон. Гаднаа сүсэгтэй, тэвчээртэй, даруу төлөв харагддаг ч мөн чанартаа бол хоёр нүүртнүүд юм. Шашин дахь тахилчид болон удирдагчид Библийн мэдлэг, теологийг дандаа дэлгэрүүлдэг—тэдний зорилго бол онгирох явдал. Тэд Эзэнийг огтхон ч өргөмжилж, гэрчилдэггүй. Мөн Эзэний үг, хүн төрөлхтөнд тавих шаардлагыг нь гэрчлэхийн оронд Түүний замаас тэр чигтээ хазайсан ба сүсэгтнүүдээ өөрсдийнхөө өмнө л аваачдаг. Шашны ертөнц нь хүмүүс буюу фарисайчуудын засаглал дор оржээ. Бурхан үүнд зэвүүцдэг бөгөөд үүнийг таягдан хаячихсан. Шашны ертөнц эзгүйрсний нэг шалтгаан энэ юм. Өөр нэг шалтгаан нь Ариун Сүнсний ажил шилжчихсэн. Эзэн аль хэдийн эргэж ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд ажлын шинэ үе шатыг хийсэн. Бурхан бие махбодтой болоод үнэнийг илэрхийлж, Сатаны завхруулсан хүмүүс биднийг бүрэн аврахаар газар дээр ирчхээд байна. Библид хэлсэнчлэн: ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ’ (1 Петр 4:17). ‘Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно’ (Иохан 12:47-48). Эзэн эргэж ирэхдээ шүүлтийн ажил хийж, завхарсан сатанлаг зан чанарыг маань ариусган, нүглийн хүлээсээс биднийг аварна, ингэснээр бид аврал, ариусгалт хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж болох юм гэдгийг Библийн эдгээр эшлэлд хэлдэг.”

Үүнийг сонсоод Эмигийн сэтгэл ихэд хөдөлж, “Энэ үнэн гэж үү? Эзэн Есүс үнэхээр эргээд ирсэн гэж үү?” хэмээн боджээ. Тэгээд нэг үг ч орхигдуулахгүй гэсэндээ Ли ахын нөхөрлөлийг улам их шимтэн сонслоо.

Дараа нь Ли ах ийнхүү үргэлжлүүлэн нөхөрлөв: “Одоо дахин бие махбодтой болсон Есүс буюу Төгс Хүчит Бурхан аль хэдийн газар дээр ирж, аврал хүртэхэд маань хэрэгтэй бүх үнэнийг илэрхийлсэн; Тэрээр эцсийн өдрүүдийн ажлыг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүнийг ариусгахын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийсэн. Иймээс Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс рүү Ариун Сүнсний ажил шилжсэн юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс Ариун Сүнсний ажлыг олж авч, Бурхан луу өргөгдсөн бөгөөд Хурганы зоогт оролцож, амийн усаар услуулан тэжээгдэж байна. Харин шашны газруудад гацаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүс харанхуй, эзгүйрэлд унаж, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдсан. Ийм учраас шашны ертөнц өнөөдөр эзгүйрсэн юм. Библийн Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн Хуулийн эрин үеийн сүүлийн үе шаттай энэ нь яг адилхан—нэгэнтээ Бурханы алдраар дүүрэн байсан сүм эзгүйрч, ердөө арилжаа наймааны газар болсон. Мөн хулгайчдын үүр болсон байв. Үүнд хоёр шалтгаан байсан. Нэг нь сүм дотор Бурханд үйлчилж байсан шашны удирдагчид Бурханы тушаалыг хаяж, Түүний хуулийг зөрчсөн. Тэд ердөө шашны өв уламжлалаа баримталсан боловч Бурханы үгийг дагаагүй. Тэдэнд Бурханыг хүндлэх зүрх сэтгэл өчүүхэн ч байгаагүй бөгөөд Бурханы замаас хазайсан тул Түүний хараал, шийтгэлийг амссан. Нөгөө шалтгаан нь гэвэл Эзэн Есүс сүмийн гадна шинэ ажлын үе шатыг хийж байлаа. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн; Ариун Сүнсний ажил аль хэдийн Эзэн Есүсийн золин авралын ажил руу шилжсэн байв. Ийм учраас тухайн үед Эзэн Есүсийн ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс Ариун Сүнсний ажилтай байсан байхад сүм дотор үлдэж, Эзэн Есүсийн ажлыг эсэргүүцэж, ялласан хүмүүс Ариун Сүнсний ажлаас аяндаа хөсөр хаягдаж, таягдуулсан билээ.”

Ли ахын нөхөрлөлийг сонсоод Эми: “Чуулган бизнесийн газар болсон ба Ариун Сүнсний ажил байдаггүй. Энэ нь Хуулийн эрин үеийн төгсгөлд байсан сүмтэй яг адилхан байдалтай байна! Тахилчид чуулганыг шашны зан үйлд зориулсан газар болгон хувиргаснаас энэ нь болсныг би одоо ойлголоо. Тэд Бурханы үгийг дагахад хүмүүсийг хөтлөхийн оронд нь сүсэгтнүүдээ өөрсөд рүүгээ хөтөлдөг. Энэ нь Бурханы зэвүүцлийг хүргэжээ, мөн Бурхан одоо шинэ ажил хийсэн ба бид Түүний мөртэй хөл нийлүүлээгүйгээс энэ нь бас болжээ” гэж хэлэв.

Ли ах толгой дохиж, “Төгс Хүчит Бурханы үг энэ бүхнийг тодорхой тайлбарладаг. Түүний юу гэж хэлснийг уншицгаая!” гэв. Тэгээд компьютероо асааж, Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсгийг уншлаа: “Бурхан энэ баримтыг хэрэгжүүлнэ: Тэр орчлон ертөнц дахины хүмүүсийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, үнэн замыг эрж хайхад хүмүүсийг албадна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол авах гэж түүн дээр ирж, түүнд мэхийдэг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс үнэн замыг эрж хайхаас өөр аргагүй болно. Шашны нийгэмлэг бүхэлдээ асар их өлсгөлөнд нэрвэгдэж байгаа ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булгийг эзэмшсэн, амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн дээр ирж, Түүнд найдна” (“Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирчихсэн”-ээс). “Бүхий л хорвоо ертөнц дэх Бурханы бүх ажил нь энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэр Өөрийн бүх хичээл чармайлтаа та нарт зориулсан ба та нарын төлөө бүхнийг золиослосон; Тэр хорвоо ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнээс гадна, Өөрийн төлөвлөгөөний зорилгоо та нараар дамжуулан илэрхийлэхийн тулд, Тэр Өөрийн алдар сууг Өөрийн сонгогдсон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн. Тиймээс, та нар бол Бурханы өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс, Түүнээс ч илүүгээр Бурханы алдар суугийн өв залгамжлагчид билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс).

Ли ах нөхөрлөлөө ийнхүү үргэлжлүүлэв: “Бурхан бүхий л орчлон ертөнц даяарх Ариун Сүнсний бүх ажлыг буцаан авсан ба одоо Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн, мөн Бурханы урьдаас сонгосон, үнэн замыг чин сэтгэлээсээ эрж хайдаг хүмүүс дээр ажиллаж байгаа гэдгийг би Төгс Хүчит Бурханы үгээс ойлгосон юм. Ийм учраас шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдаж, эзгүйрсэн. Яагаад Бурхан энэ бүхнийг учруулсан бэ? Энэ эзгүйрэл тохиолдсоны дараа сүсэг бишрэлтэй нэлээд хэдэн жинхэнэ итгэгч Ариун Сүнсний ажилтай чуулганыг хайн, Бурханы алхмын тэмдгийг хайн янз бүрийн чуулганаар явж эхэлсэн гэдгийг бид бүгд харж болно. Ариун Сүнсний удирдамж дор тэдний зарим нь Бурхан хэдийнээ эргэн ирчихсэн гэх мэдээг сонсоод, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж эхэлсэн. Тэд Бурханы дуу хоолойг сонсож, Түүний сэнтийн өмнө өргөгдөж, Хурганы зоогт оролцсон юм. Бурханы үгэнд ингэж хэлдэг: ‘… үнэн замыг эрж хайхад хүмүүсийг албадна.’ ‘Бүхий л хорвоо ертөнц дэх Бурханы бүх ажил нь энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. … Тиймээс, та нар бол Бурханы өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс, Түүнээс ч илүүгээр Бурханы алдар суугийн өв залгамжлагчид билээ.’ Шашны ертөнц дэх энэхүү аймшигт эзгүйрэл дотор Бурханы сайн санаа зорилго бийг энэ нь харуулдаг. Үүгээр дамжуулан Бурхан жинхэнэ итгэлтэй, үнэнийг хайрладаг, Бурханы эргэн ирэлтийг хүсэн хүлээдэг хүмүүсийг эзгүйрсэн шашны ертөнцөөс даруй явуулж, Бурханы хүслийг эрж хайн, Хурганы мөрийг дагаж, Бурханы сэнтийн өмнө буцаж очихоос өөр аргагүй болгодог. Биднийг гэх Бурханы хайр болон аврал энд бий. Бурхан бол үнэхээр сайхан сэтгэлтэй! Хэрвээ бид Ариун Сүнсний ажлыг олж авч, амийн усыг амсахыг хүсвэл шашны удирдагчдын заль мэх, хязгаарлалтаас ангижирч, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судлах ёстой. Бурханы одоогийн ажилтай хөл нийлүүлснээр л сүнснийхээ харанхуй байдлыг шийдвэрлэж чадна. Хэрвээ бид шашны чуулгануудтай мугуйдлан зууралдах юм бол үргэлж харанхуйд амьдарч, Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдана!”

Шашны ертөнц дэх эзгүйрлийн цаана Бурханы хүсэл байж, бас Эзэн биднээр Ариун Сүнсний ажлыг илүү түргэн эрж хайлгаж, Эзэн Есүсийн мөрийг дагуулах гэсэндээ үүнийг ашиглаж байж гэдгийг Эми энэ тухай сонсоод л ойлгожээ! Тэр хоромд Эмигийн сэтгэл үнэхээр их хөдөлж, Бурхан биднийг хэзээ ч хөсөр хаяагүй, харин ч Өөрийн сэнтийн өмнө буцаан аваачих гэсэндээ биднийг аврах бүх төрлийн аргыг ашиглаж байж гэдгийг ухаарсан юм. Биднийг гэх Эзэний анхаарал, халамж, мөн бидний төлөөх Түүний хайр болон жинхэнэ хариуцлагыг Эми мэдэрчээ. Тэгээд нүдэнд нь цийлгэнэн бүрхэх нулимсаа хорьж дийлсэнгүй.

Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар үнэндээ сайн мэдэхгүй ч энэ бол үнэхээр судлууштай зам мөн гэдгийг Эми мэдэрчээ.

Тэр үеэс хойш Эми Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Ли ахын нөхөрлөлийг сонсох замаар Библийн дотоод түүх, Бурхан бие махбодтой болохын нууц, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шатны удирдлагын төлөвлөгөө, ажлын шинэ үе шат бүрд Бурхан нэрээ өөрчилдгийн ач холбогдол, эцсийн өдрүүд дэх Түүний шүүлтийн ажил хүмүүсийг хэрхэн ариусгаж, өөрчилж, төгс болгодог, түүнчлэн хүн төрөлхтний хожмын үр дүн, хүрэх газар гэх мэт үнэнийг ойлгож авсан билээ. Өмнө нь огт ойлгодоггүй байсан олон үнэнийг ойлгоод сүнсэндээ асар их баяслыг мэдэрсэн бөгөөд Төгс Хүчит Бурханы үг нь үнэн агаад эрх мэдэл, хүч чадалтай, энэ нь Бурханы дуу хоолой, чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг мөн гэдгийг зүрх сэтгэлдээ баталгаажуулжээ. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, эцсийн өдрүүдийн Христийн илрэлт мөн гэдгийг Эми тогтоосон юм!
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment