2020-01-10

Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа

Пастор нөхрийг минь мэхэлж, гэр бүлийн сүнслэг тулаан гарав
Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа

Удалгүй нөхрийн маань уушгинд шингэн хурж, эмнэлэгт хэвтэх ёстой болов. Пастор нөхрийг маань эргэж байх үедээ Төгс Хүчит Бурханд зургаан сар гаруй итгэснийг минь мэдэж авчээ. Тэгээд тэр дороо тэсэртлээ уурлаж, намайг тийм зүйлд итгэж болохгүй хэмээн зүтгэж, миний бодлыг өөрчил гэж нөхрийг маань өдөөн турхирсан байв. Нөхөр маань пасторын хэлж байгаа худал хуурмагийг ялган таних чадвараар дулимаг байсан болохоор итгэлийн минь замд саад болж эхэллээ. Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс хэмээн би нөхөрлөж, гэрчилсэн боловч нөхөр маань ердөө сонсохгүй байв.

Үүний дараа нөхөр минь тэс өөр хүн шиг санагдах боллоо. Урьд нь видео, сайн мэдээний кино үзүүлж, Төгс Хүчит Бурханы үгийг уншиж өгөхөд маань уцаарладаггүй байсан бол пастортой уулзсаныхаа дараа надад уурлаагүй үедээ хүүхдэд маань уураа гаргах болов. Намайг ах эгч хоёртойгоо интернэтээр цуглаан хийж байгааг хараад цаг үргэлж өрөөнд орж гаран, надад саад болж, ийш тийш юм шидэлдэг байлаа. Тэгээд гэр бүлийн маань бизнес болох мухлагаа бүрэн үл хайхарч, Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийг минь орхиулахын тулд үүгээр дарамталж байв. Үүнээс гадна манай нөхөр найзуудтайгаа уулзахаар өдөр болгон гадуур гарч, эргэж ирэх үедээ мөрийтэй тоглоод хэчнээн их мөнгө алдсанаа хэлдэг байлаа. Энэ бүхэн нь Сатаны заль мэх бөгөөд үүнд мэхлэгдэж болохгүй, харин үнэн зам дээр бат зогсож, Бурханаас урвахгүй байх ёстой гэдгийг би мэдэж байсан юм. Гэхдээ нөхөр маань ажиллахаас татгалзсаар байвал гэр орны зардал, тэр ч бүү хэл хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яаж төлөхөө мэдэхгүй байв. Энэ талаар бодоход маш шаналгаатай байлаа. Тэр үед пасторын эхнэр бас манайд ирж, Төгс Хүчит Бурханд итгэхээ болих хэрэгтэй гэж байнга хэлдэг байсан бөгөөд босго давмагцаа л хэдэн цагаар үглэдэг байв. Түүнийг зочилж өнгөрөөдөг цагаасаа болж гэр орны зарим ажлаа би хийж амждаггүй байлаа. Энэ бүх саад миний сэтгэлийг асар их үймүүлэв. Би ах эгч хоёртойгоо байнгын цуглаан хийж үргэлж
чаддаг байсан боловч дотроо амар амгалан байж огт чадахгүй байв.

Шаналж, арга мухардахдаа би Бурханы өмнө очин залбирлаа. “Өө Бурхан минь! Ийм саад тотгортой тулгараад яаж туулах ёстойгоо мэдэхгүй байна. Хүслийг тань ойлгоход намайг залж чиглүүлж, надад замыг харуулаач.” Залбирсны дараа Бурханы үгийн нэг хэсэг санаанд оров. “Бурханы ялагч гэж нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, өөрсдийн итгэлээ хадгалж, Бурханд өөрсдийгөө зориулдаг хүмүүс юм. Хэрэв чи юу ч болж байсан бай цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж үлдэж чадвал Бурханы өмнө гэрчлэлд зогсох бөгөөд үүнийг Бурханы нэрлээд байгаа ялагч гэнэ… Чи энэ замыг үнэн гэдэгт нэгэнт итгэлтэй байгаа л бол эцэс хүртэл нь үүнийг дагах ёстой; чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас).

Бурханы үг намайг итгэл, хүч чадлаар хангасан бөгөөд Сатаны энэ довтолгоогоор дамжуулан миний итгэл болон Түүнд үнэнч байдлыг Бурхан туршихыг хүссэн, үүгээр би амиа өсгөж чадсан гэдгийг надад ойлгуулсан юм. Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт гэдгийг би аль хэдийн тогтоосон тул үнэн замыг тууштай баримталж, Сатан намайг яаж ч үймүүлж, саад боллоо гэсэн хэзээ ч эргэж буцалгүйгээр Бурханыг эцсээ хүртэл дагах учиртай юм. Нөхрийнхөө хязгаарлалтад бууж өгч, Бурханд итгэх итгэлээ орхисон бол Сатанд бууж өгч, Бурханаас урваж байгаа хэрэг болох байв. Би энэхүү сүнслэг тулаанд Сатанд бууж өгч болохгүй, харин Бурханд итгэх итгэл, Түүнд үнэнч байдлаа хадгалж, үнэн замд тууштай байж, Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой байлаа!

Бурханы хүслийг ойлгосныхоо дараа сэтгэл санаа дээрдэж, үүнийг үргэлжлүүлэн туулах итгэлтэй боллоо. Нөхөр маань өдөр бүр гадуур гарсаар байсан ч би уурласангүй. Харин нөхөртэйгөө маш тайвнаар ярилцаж, яг л урьдынх шигээ халамжтай хэвээр байлаа. Гайхмаар нь, нөхөр маань хоёр долоо хоногийн дараа бизнесээ дахин урьдынх шигээ явуулж эхэлсэн юм. Энэ нь Бурханы хийсэн зүйл гэдгийг би мэдэж байсан бөгөөд ихээхэн догдолсон билээ. Тэгээд эргэн тойрондоо болж байгаа зүйлд бүслэгдэлгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсохдоо тууштай хэвээр үлдэх үед маань Сатан шившиг болж, ухарсан гэдгийг би олж харлаа. Энэхүү нөхцөл байдлаас намайг удирдан гаргасанд нь би Бурханд талархав. Энэ сүнслэг тулааныг туулсны дараа Бурханыг дагах шийдвэр минь улам их боллоо.

Туулсан бартаатай замаа бодохоор пасторын ааш авирт уур хүрэв. Тэрээр эргэн ирсэн Эзэн Есүсийн илрэлт, ажилтай нүүр туулах үедээ өөрөө судлаагүйн зэрэгцээ үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд минь саад болох гэж элдэв янзын арга саам хэрэглэсэн билээ. Замыг маань алдуулахын тулд янз бүрийн муу үг, утгагүй зүйл хэлж, бүр итгэлийн минь замд манай нөхрөөр саад хийлгэлээ. Түүний үйлдэл маш жигшүүртэй байсан! Тэгээд би фарисайчуудыг илчилж, яллах үедээ Эзэн Есүсийн хэлсэн “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй.” (Maтай 23:13) хэмээх үгийг бодлоо. Эзэн Есүсийг ажлаа хийж байхад итгэгчид бүгд Түүнийг дагаж, өөрсдөө байр суурь, амин зуулгаа алдах вий хэмээн фарисайчууд айсан тул Эзэн Есүсийг улайран яллаж, эсэргүүцсэн юм. Тэд Эзэн Есүсийг ердөө л мужааны хүү хэмээн шүүж, мөн диаволуудын захирагчаар дамжуулан чөтгөрүүдийг хөөдөг гэцгээн, Түүнийг гүжирдсэн билээ. Тэгээд бүр Эзэн Есүс Ромын засгийн газрыг түлхэн унагах бослогыг удирдаж байна, улс төрийн үймээн самуун өдөөж байна гэж Понти Пилатад хэлж, хагарал үүсгэсэн. Үүнээс үүдэн Иудейн олон хүн фарисайчуудын үгийг сохроор дагаж, Эзэн Есүсийг голж, ялласан бөгөөд зарим нь бүр фарисайчуудыг даган Түүнийг загалмайд цовдолсон юм. Дараа нь тэднийг Бурхан яллаж, хараасан билээ. Фарисайчууд бол үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүст саад хийж, хүн төрөлхтний төлөө Бурхантай тэмцэлддэг антихристүүд байсан гэдгийг муу ёрын олон үйлдлээс нь харж болох юм.

Би фарисайчуудын мөн чанарыг олж хармагцаа шашны хүрээн дэх удирдагчдын мөн чанарын тухайд ч бас илүү тодорхой ойлгож авлаа. Пастор, ахлагчид гаднаа Бурханд үйлчлэх дарцаг намируулж, итгэгчдэд Библийг үргэлж номлож байдаг мөртөө Бурханы талаар өчүүхэн төдий ч мэддэггүй. Тэд үнэнийг хайрладаггүй, мөн Эзэний илрэлтийг ч хүсэн хүлээдэггүй. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан илрэн, хүн төрөлхтнийг аврахын тулд ажиллаж эхлэх үед тэд Бурханы үгийг сонсож, эрх мэдэл, хүч чадалтайг нь мэдсэн атлаа ямар ч эрэл хайгуул, судалгаа хийгээгүй юм. Харин ч өөрсдийн үзэл, төсөөлөлд түшиглэн Бурханыг яллаж, эсэргүүцсэн билээ. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг сонсоод, Түүнийг хүлээн зөвшөөрч, дагах вий, тэгээд өөрсдөө байр суурь, амин зуулгаа алдах вий гэж айсандаа пастор, ахлагчид Бурханы илрэлт болон ажлыг улайран шүүж, ялласан юм. Тэд эцсийн өдрүүдийн Христийг ердөө л хүн гэцгээсэн; мөн Христийн бурханлаг мөн чанарыг яллаж, үгүйсгэн, тэр ч бүү хэл ХКН-ын засгийн газрын талд орсон билээ. Тэгээд диавол Сатан болох тэдэнд үзүүлэх дэмжлэгээ улам нэмэгдүүлж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг ердөө л хүний байгууллага хэмээн гүжирдэж байгаа бөгөөд итгэгчдийн замыг алдуулж, улмаар эцсийн өдрүүдийн Христийг голуулахын тулд үүнийг ашиглаж байна. Тэд Бурхан руу эргэхэд нь итгэгчдэд саад хийж, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдуулахын тулд итгэгчдийг дагуулан Бурханыг эсэргүүцэж байна. Пастор, ахлагчид бол тэнгэрийн хаанчлалын үүд рүү хөтөлсөн зам дээрх бул хар чулуу, замын садаа гэдгийг тэдний үйлдлээс харж болох юм. Тэд бол хүмүүсийн сүнсийг бүхлээр нь залгидаг антихрист диаволууд! Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас).

Бурханд талархъя! Хоёр нүүртэй, үнэнийг үзэн яддаг пасторын мөн чанарыг олж харсан нь Төгс Хүчит Бурханыг дагах шийдвэрийг минь улам бэхжүүллээ. Одоо би Бурханы үгийн талаар нөхөрлөл хуваалцахын тулд ах эгчтэйгээ тогтмол цуглаан хийдэг болсон бөгөөд Түүний үгээр дамжуулан өөрийнхөө завхарсан зан чанарын талаар жаахан ойлгож авсан билээ. Би амьдралдаа Түүний үгийг хэрэгжүүлэхэд анхаарч эхэлсэн бөгөөд чуулган дахь үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэсээр байна. Тэгээд дотроо ихээхэн тайвшрал, баяр баясгаланг мэдэрч байна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, дагаж, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх амьдралын замд алхан орох боломж олдсон явдал бол миний хүртэж болох хамгийн агуу хүндлэл билээ! Намайг хайрлаж, аварсных нь төлөө Бурханд талархъя!
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment