2020-01-16

Би жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних үнэнийг ойлгож, Есүсийг хоёр дахь удаагаа ирэхэд нь угтан авсан юм (1-р хэсэг)

Дотроо зөрчилдөж байсан тул Эзэний хүслийг эрж хайв

Би ширээнийхээ ард суугаад тайвширч, ээжийнхээ дөнгөж сая хэлсэн зүйлийн талаар бодож, “Ээжийн маань хэлсэн зүйл үнэндээ буруу байгаагүй. Эзэн эргэн ирсэн гэж Зүүний Аянга гэрчилдэг, гэтэл би Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг ч уншилгүйгээр пасторын хэлсэн зүйлд зүгээр л сохроор итгээд, Зүүний Аянгын тухай Хятадын Коммунист засгийн газрын гаргасан сөрөг мэдээлэлд итгэсэн, энэ нь миний хувьд дураараа шийдвэр байсан юм шиг одоо санагдаж байна. Хэрэв Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн байхад нь би хүлээн зөвшөөрөхөөс татгалзах юм бол Эзэнийг угтан авах боломжоо алдана шүү дээ. Гэхдээ эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэж пастор бидэнд дандаа номлодог, харин би замаа алдах юм бол Эзэнд итгэх итгэл маань бүгд талаар өнгөрөх биш үү?” хэмээн дотроо бодлоо. Зүрх сэтгэл маань хоёрдож, яг хэнд итгэхээ мэдэхгүй байсан тул би Эзэнд хандан, “Өө Эзэн минь! Би Таны эргэн ирэхийг үргэлж хүсэн мөрөөсөж ирсэн боловч эцсийн өдрүүдэд гарч ирдэг хуурамч Христүүдэд хууртах вий гэж одоо айж байна. Өө Эзэн минь! Зүүний Аянгын хүмүүс одоо Таныг эргэн ирсэн гэж гэрчилж байна. Иймээс Та үнэхээр Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн бол намайг гэгээрүүлж, залж чиглүүлэн, дуу хоолойг тань таних боломж олгооч гэж гуйя” гэлээ.

Маргааш нь ээж маань намайг нэг цуглаандаа оролцооч гэж дахин зоригжууллаа. Би жаахан эргэлзэж байгаад интернэтэд орж, тэдний юу гэж хэлэхийг сонсохоор шийдэв.

Цуглаан дөнгөж эхлэх үед би маш их хямарсан бөгөөд ах эгч нарын юун тухай нөхөрлөж байгааг үнэндээ сонссонгүй. Дараа нь, хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө, Бурханы ажлын гурван үе шатны нууц болон эцсийн өдрүүдэд Бурханы хэрэгжүүлдэг шүүлтийн ажил гэх зэрэг үнэний талуудын тухай Жан ах нөхөрлөл хийлээ. Би үүнийг сонсох тусмаа сэтгэл татагдаж, энэ бүхэн улам шинэ, соргог санагдав. Би өмнө нь Библи судлалын хичээлд явж байсан хэдий ч,
номлогч Бурханы үзүүлсэн гайхамшгийг дурдах замаар Бурханы ажлын гайхамшигт уг чанарын талаар л ярьж, эсвэл урьдын ариун хүмүүс Бурханы даалгаврыг биелүүлэхийн тулд Бурханыг хэрхэн дуулгавартай дагадаг байсан гэх зэргийн талаар ярьдаг байсан юм. Харин хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний талаар нэг ч удаа дурдаж байсангүй. Жан ахын нөхөрлөл надад хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажлын талаар зарим нэг ойлголттой болох боломж олгосон бөгөөд ахын хэлсэн бүх зүйл нь Библийг маш олон жил уншсан ч миний урьд нь хэзээ ч ойлгодоггүй байсан зүйлс байлаа. Цуглаан дуусах үед би бодлоо өөрчиллөө. Тэгээд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар эхлээд судалж, ээжтэйгээ хийсэн ярианыхаа бичлэгийг устгая гэж шийдлээ.

Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсдог

Гурав дахь өдрийн цуглааны үеэр бид ухаалаг охид болон мунхаг охидын ялгааны талаар ярилцлаа. “Ухаалаг охид Бурханы илрэлтийг хүсэн мөрөөсдөг бөгөөд Бурханы дуу хоолойг хэрхэн сонсохоо мэддэг учраас ухаалаг байдаг. Тэд ухаантай, хэв чанартай, үнэнийг хайрлаж, үнэнийг эрж хайдаг хүмүүс юм. Иймээс тэд Эзэн ирлээ гэх мэдээг сонсоод идэвхийлэн эрж хайж, Түүний талаар олж мэдэхээр явдаг бөгөөд ийм хүмүүс хуурамч Христүүдэд хууртах аргагүй юм. Мунхаг охид үнэнийг хайрладаггүй, Бурханы дуу хоолойг сонсоход анхаарал хандуулдаггүй, мөн яаж сонсохоо ч мэддэггүй; тэд төөрөлдсөн, ялган таних ямар ч чадваргүй байдаг бөгөөд Эзэний ирэх тухайд өөрсдийн үзэл, төсөөлөлтэй л зууралдан Бурханы ажлыг эсэргүүцэж, яллаж л чаддаг. Жишээлбэл, зарим ах эгч Эзэнд итгэхдээ Түүний үгийг сонсоход анхаарал хандуулахын оронд пастор, ахлагчдын хэлдэг үгэнд итгэдэг. Тэд пастор, ахлагчдын хэлдэг юм бүхэнд итгэдэг бөгөөд Эзэнд нэр төдий итгэдэг боловч үнэндээ пастор, ахлагчдыг дагаж, тэдэнд дуулгавартай байдаг. Бас хуурамч Христүүдээс сэрэмжлэхэд л анхаардаг зарим нэг ах эгч байдаг бөгөөд тэд Эзэний эргэн ирсэн талаарх мэдээг түгээж буй нэгнийг сонслоо ч гэсэн эрж хайж, судалдаггүй—ингэх нь хахахаас айсандаа идэхээ болихтой адил бус уу? Ийм хүмүүс Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадах уу?” гэж Жан ах хэлэв.

Жан ахын үг надад гэнэт нэг зүйл санагдуулж, “Тийм шүү! Би ийм урт удаан хугацааны турш пасторынхоо хэлсэн үгэнд итгээд, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлаагүй. Хэрэв Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн бол би илчлэгдсэн мунхаг охин болох бус уу? “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7). гэж Эзэн Есүс хэлсэн байдаг. Би Эзэнийг угтан авахыг үргэлж хүсэн хүлээж ирсэн бөгөөд Эзэн эргэн ирсэн гэж Төгс Хүчит Бурханы Чуулган одоо гэрчилж байна. Би ухаалаг охин байж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг идэвхийлэн эрж хайж, судлах ёстой. Учир нь энэ л Бурханы хүсэлд нийцнэ” гэж бодогдлоо. Иймээс би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг үргэлжлүүлэн судлахаар шийдэв.

Жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг хэрхэн ялгах вэ

Маргааш нь цуглаан дээр би ингэж асуулаа, “Ах аа, Бурханы дуу хоолойг сонсоход анхаарах нь ухаалаг охин байхын гол түлхүүр гэж та өчигдөр нөхөрлөсөн, тэгээд одоо надад Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахад дагах замтай болсон юм шиг санагдаж байна. Гэхдээ хүмүүсийг мэхлэхийн тулд эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэж пастор маань номлолдоо байнга хэлдэг, тэгэхээр бид жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хэрхэн ялгах ёстой вэ? Би үнэний энэ талыг ойлгохгүй байгаа учраас таныг надтай энэ тухай нөхөрлөж болох болов уу гэж бодож байлаа?”

Жан ах ингэж хэлэв, “Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадах эсэхтэй маань шууд холбоотой болохоор таны асууж байгаа энэ асуулт нэн чухал юм. Бид жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних тухай үнэнийг ойлгож байгаа цагт хуурамч Христүүд жинхэнэ Христийг яаж ч дуурайх гэж оролдлоо гэсэн хуурталгүй үлдэнэ. Жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг хэрхэн ялган таних тухайд гэвэл, Эзэний үгэнд “Тэр үед хэн нэгэн хүн та нарт, ‘Хараач, Христ энд байна’; эсвэл ‘Христ тэнд байна’ гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 23-24). гэж хэлсэн байдаг. Эцсийн өдрүүд дэх хуурамч Христүүд хүмүүсийг хуурахын тулд ихэвчлэн тэмдэг, гайхамшиг ашиглана гэдгийг Эзэний үг бидэнд тодорхой хэлдэг. Хуурамч Христүүд үнэнгүй бөгөөд муу ёрын сүнс, чөтгөрийн мөн чанартай байдаг тул Бурханы өнгөрсөн ажлыг дуурайж, зарим нэг энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж, эсвэл хүмүүсийг гүн гүнзгий онолоор будилуулахын тулд Библийг буруугаар тайлбарлаж л чаддаг. Христ л үнэн, зам, амь бөгөөд Христ л үнэнийг илэрхийлж, бидэнд замыг зааж, амь өгч чаддаг. Өөрсдийгөө Христ хэмээн нэрлэдэг боловч үнэн, зам, амийг илэрхийлж чаддаггүй бүхэн нь гарцаагүй хуурамч Христүүд, дүр эсгэгчид байдаг, бид энэхүү зарчмаар дамжуулан хуурамч Христүүдийг үндсэндээ ялган таньж чаддаг юм.”

Ахын нөхөрлөлийг сонссоныхоо дараа би судар дахь энэхүү хэсгийг дахин анхааралтай уншсан бөгөөд тэр үед энэ бүхэн гэнэт тодорхой боллоо: “Тийм ээ, хуурамч Христүүд хүмүүсийг хуурахын тулд агуу тэмдэг, гайхамшиг үзүүлнэ гэж Библид баттай хэлсэн байдаг. Тэгвэл Библийг тэгтлээ гарамгай мэддэг тэр пасторууд яахаараа хуурамч Христийг ялган таньж болох энэ зарчмыг олж хараагүй байдаг билээ?”

Дараа нь Жан ах Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг илгээв: “Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт, Есүсийг дуурайсан хэрэг байх юм. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан мөн л яг Есүс шиг тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц нь муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс).

Жан ах ийнхүү нөхөрлөлөө, “Бурхан бол ямагт шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан бөгөөд нэг ажлаа хэзээ ч хоёр удаа хийгээгүй гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үгээс харж болно. Бурхан ажлын шинэ үе шатыг эхлүүлэх бүрдээ шинэ үг илэрхийлж, хүнд хэрэгжүүлэх шинэ зам өгдөг. Жишээлбэл, Эзэн Есүс ирэх үедээ хууль, тушаал тунхаглах ажлыг давтахын оронд тухайн ажилд үндэслэн бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийсэн бөгөөд тэр үеийн хүмүүст хэрэгжүүлэх шинэ зам өгсөн юм. Тухайлбал, Тэрээр хүмүүст нүглээ улайж, гэмших, дайснаа хайрлах, бие биеэ уучилж, хайрлаж сурах гэх зэргийг зааж сургажээ. Одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирээд, гэмшлийн замыг дахин илэрхийлэхийн оронд золин авралын ажилд үндэслэн хүнийг үгээр шүүж, ариусгах ажлыг хийдэг. Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, харин завхарсан зан чанарыг маань илчилж, шударга бус байдлыг маань шүүхийн тулд үгээ бодитоор илэрхийлдэг. Үүний зэрэгцээ Бурхан, жинхэнэ авралыг олж авахад бидэнд хэрэгтэй бүх үнэнийг хайрлаж, зан чанараа өөрчлөх замыг ойлгуулдаг бөгөөд үүгээр дамжуулан бид завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханаар удирдуулан Түүний хаанчлалд орж чадах юм. Нөгөөтээгүүр, хуурамч Христүүдийн дийлэнх нь муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн байдаг бөгөөд бүгд дэндүү биеэ тоосон, утгагүй байдаг. Тэд хүмүүст зан чанараа өөрчлөх замыг заахын тулд үнэнийг илэрхийлэх нь байтугай шинэ эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөж ч чаддаггүй. Тэдний хийж чаддаг ганц зүйл гэвэл хүмүүсийг хуурахын тулд Есүсийн урьдын ажлыг дуурайж, цөөхөн хэдэн энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлэх явдал юм. Харин үхэгсдийг амилуулах, хоёр загас, таван талхаар таван мянган хүнийг хооллох гэх зэрэг Эзэн Есүсийн үзүүлсэн агуу гайхамшгуудын тухайд гэвэл, хуурамч Христүүд эдгээр үйл хэргийг ердөө дуурайж чаддаггүй, учир нь Бурхан л ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг бөгөөд хуурамч Христүүд хэзээ ч тийм зүйлийг биелүүлж чадахгүй.”

Бурханы ажил нь ямагт шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй, мөн хуурамч Христүүд нь ердөө л Бурханы урьдын ажлыг дуурайж, цөөн хэдэн энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай гэдгийг би ахын нөхөрлөлөөр л дамжуулан ойлгож авлаа. Тэд Бурханы ажлыг хийх чадваргүй бөгөөд бид Бурханы ажлын цаад зарчмыг ойлгож байгаа цагт хууртахгүй. Би хууртахаас үргэлж айн, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судлах нь байтугай Зүүний Аянгын хийдэг ямар ч номлолыг сонсож зүрхэлдэггүй байсан билээ. Харин чуулгандаа тууштай байж, тэнд номлол сонсон, Эзэнийг магтаж, ингэх нь хамгийн аюулгүй арга зам мөн бөгөөд ирээдүйд би Эзэнтэй эргэн уулзана хэмээн бодож явсан юм. Гэвч одоо энэ тухай бодохоор, тэгтлээ идэвхгүй, сонор сэрэмжтэй байж, эцсийн өдрүүд дэх Эзэний айлдварыг идэвхийлэн эрж хайхгүй байснаар би Эзэнийг угтан авах боломжоо үнэхээр алдах дөхсөн байв.
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment