2020-01-15

Би жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних үнэнийг ойлгож, Есүсийг хоёр дахь удаагаа ирэхэд нь угтан авсан юм (1-р хэсэг)

Редакторын тэмдэглэл: Бид одоо Эзэний эргэн ирэх чухал цаг үед байна. Пастор, ахлагчдын хэлсэн үгэнд итгэдэг тул зарим итгэгч, хуурамч Христүүдэд хууртахаас эмээн, улмаар идэвхгүй, сэрэмж болгоомжтой болсон байдаг бөгөөд Эзэн эргэн ирсэн гэж гэрчлэхийг сонслоо ч гэсэн замыг эрж хайж мөн л зүрхлэхгүй. Ингэснээр тэд хуурамч Христүүдэд хууртахаас зайлсхийдэг ч жинхэнэ Христийг бас голох аюултай болдог. Тэгвэл Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авахын зэрэгцээ хуурамч Христүүдээс яг хэрхэн сэрэмжилж болох вэ? Шианван эгч үүний хариултыг олсон тул түүний туршлагыг хамтдаа харцгаая.

Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирсэн тул пастор бидэнд бусад чуулганы номлол сонсгохгүй байв

Би хүүхэд байхаасаа л ээжийгээ (манай ээж чуулганы санваартан, ням гарагийн сургуулийн багш байсан юм) даган Эзэнд итгэдэг болсон юм. Тэгээд байнга цуглаанд оролцож, ээжтэйгээ цуг Библи уншдаг байсан бөгөөд өсөж том болоод багачуудын бүлгээс өсвөр насны бүлэгт шилжсэн билээ.

Өсвөр насны бүлгийн номлолыг хариуцсан пастор нь теологийн доктор байв. Пастор байна гэдэг амаргүй, мөн Ариун Сүнсээр байнга хөдөлгөгдөхгүй бол пастор хэвээр байх маш хэцүү хэмээн тэр бидэнд байнга хэлдэг байлаа.
Иймээс бид пасторыгоо Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн, Эзэний хамгийн их бахаддаг хүн гэж итгэн, шүтдэг байсан юм. Пастор маань бидэнд номлох үедээ Библийн дараах хоёр эшлэлийг үргэлж ашигладаг байв: “Хэрэв хэн нэгэн та нарт‘Хараач, Христ энд байна’эсвэл‘Хараач, Тэр тэнд байна’ гэвэл бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ.” (Марк 13:21-22). Тэгээд эцсийн өдрүүдэд олон хуурамч Христ гарч ирнэ гэж бидэнд хэлдэг байсан бөгөөд үргэлж болгоомжтой бай, бусад номлолыг хамаагүй бүү сонс хэмээн захидаг байв. Ялангуяа Библид бат үндэс суурьтай болоогүй, биеийн хэмжээгээр хэтэрхий жаахан бидний хувьд хууртахаас зайлсхийхийн тулд өөр урсгалын хэний ч номлосон ямар нэг номлолыг сонсож, уншиж, судлахгүй байсан нь дээр гэж пастор хэлсэн билээ.

Үүнээс гадна пастор маань бидний ямар ч үнээр хамаагүй зайлсхийх ёстой Зүүний Аянга гэх зэрэг зарим чуулганыг байнга дурдан, Зүүний Аянгын талаар түгж байгаа зарим сөрөг мэдээллийг бидэнд хэлдэг байсан бөгөөд үүний дараа манай бүлгийн гишүүд бүгд тус чуулганаас зайлсхийнэ гэцгээсэн юм. Библийг их уншиж, цуглаанд байнга оролцон, сүнслэг ажиллагаагаа тогтмол явуулж, өдөр бүр Эзэнд нүглээ улайж, гэмшиж, цаг ямагт тэвчээртэйгээр харуулдаж байгаа цагт Эзэнийг ирэхээр тэнгэрлэг хаанчлал руу өргөгдөнө гэж пастор бидэнд байнга номлодог байлаа. Би пасторын хэлсэн үгэнд бат итгэн, өөр чуулганы номлосон ямар ч номлолыг зоргоороо очоод сонсож зүрхэлдэггүй байсан бөгөөд пасторын хэлсэн бүхнийг дагадаг байлаа. Иймээс “Эзэний ирэхийг хүлээх” аюулгүй бүсэд амьдарч байгаа мэт надад санагддаг байв.

2017 оны 8-р сарын нэгэн өдөр манай чуулганы Ху ах гэнэт намайг хайн сургууль дээр ирээд, “Чамд хэлэх маш чухал зүйл байна. Одоо ээж, эгч хоёр чинь Зүүний Аянгад итгэж байгаа юм шиг байна” хэмээн маш чин сэтгэлээсээ хэллээ. Энэ мэдээг сонсоод би мэл гайхаж, “Зүүний Аянгатай огт холбогдож болохгүй гэж пастор бидэнд байнга захидаггүй бил үү? Ээж яаж Зүүний Аянгад итгээд эхэлж чадав аа?” хэмээн дотроо бодов. Дараа нь Ху ах Зүүний Аянгын талаар зарим нэг сөрөг мэдээлэл хэлсэн бөгөөд сонсох тусмаа би улам айж, маш их сандрав. “Яах вэ? Яах вэ?” гэж зогсоо зайгүй бодогдож байлаа. Яг тэр үед Ху ах, “Бушуухан гэртээ хариад, ээжээсээ Зүүний Аянгад үнэхээр итгэж эхэлсэн эсэхийг нь асуугаадах. Гэхдээ асуухдаа юу ч мэдээгүй юм шиг царайлаарай. Эхлээд ээжийнхээ юу гэж хэлэхийг нь сонсоод, дараа нь ярианыхаа бичлэгийг надад өгөөрэй” гэв. Ээж маань замаа алдаж хэмээн айсан болохоор би ч зөвшөөрлөө.

Ээжтэйгээ маргав

Үнэхээр л ээж маань намайг гэртээ харив уу, үгүй юу, Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүнийг ариусгаж, өөрчлөх, хүнийг нүглийн хүлээсээс бүрэн аврахын тулд олон үг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байгаа гэж надад хэллээ. Тэгээд энэ нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын эцсийн үе шат бөгөөд бид үүнийг алдах юм бол аврагдах өөр боломж гарахгүй хэмээн үргэлжлүүлэн хэлсэн юм. Ээж намайг Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг даруйхан судалж, Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцоно гэж найдаж байгаа гэдгээ хэлэв. Ингэж хэлэхээр нь, Зүүний Аянгын талаар Ху ахын хэлсэн сөрөг мэдээлэл гэнэт бодогдож, би дотроо маш их зөрчилдөж байв. Гэвч яриагаа нууцаар бичихийн тулд би сэтгэл хөдлөлөө дарж, ээжийгээ үргэлжлүүлэн сонслоо.

Маргааш нь ээж намайг Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүстэй хамт цуглаан хийхээр интернэтэд орооч гэж хүсэхэд нь би үгийг нь шууд таслаад, “Ээж ээ, би тэдний цуглаанд оролцохгүй, та ч гэсэн оролцохоо болих хэрэгтэй. Та тэднийх рүү улам бүр хазайгаад байх шиг байна шүү” гэж хэллээ. Ээж маань, “Би Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцож, тэндхийн ах эгч нартай нөхөрлөл хийх болсноос хойш Библи дэх Бурханы үгийн талаар шинэ мэдлэг, ойлголттой болсон, бас тэдний нөхөрлөл гэрлээр дүүрэн юм байна, тэдгээр нь Ариун Сүнсний гэгээрлээс гардаг юм байна гэдгийг зүрх сэтгэлдээ баттай мэдэрч байна. Үүнээс гадна, Төгс Хүчит Бурханы үг ээжийнх нь төөрөлдөж байсан олон асуудлыг шийдвэрлэж өгсөн, тэгээд Төгс Хүчит Бурханы Чуулган гарцаагүй Ариун Сүнсний ажилтай юм байна, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг нь үнэн юм байна гэдэгт ээж нь одоо туйлын итгэлтэй байна…” гэж дөлгөөхнөөр хэлэв. Тухайн үед оюун санаа минь Зүүний Аянгын талаарх үзлээр дүүрэн байсан бөгөөд ээжийнхээ хэлсэн ямар ч үгийг огт хүлээн зөвшөөрсөнгүй. Дараа нь би интернэтэд орж, Зүүний Аянгын талаар Ху ахын хэлсэн сөрөг мэдээллийг ээждээ үзүүлээд, “Харж байна уу, ээж ээ? Интернэтэд ингээд тодорхой хэлсэн байна, бас пастор маань ч гэсэн Зүүний Аянгыг битгий судал гэж байнга хэлдэг шүү дээ. Та одоогоос тэдэнтэй холбогдохгүй гэж хэлээч дээ” гэв.

Ээж маань интернэт дэх сөрөг мэдээлэл рүү харалгүй, зүгээр л тэвчээртэйгээр цааш нь надад ийнхүү хэллээ, “Хайрт охин минь, Хятадын Коммунист засгийн газар бол Бурханы илрэлт болон ажлыг жигшиж, шашин шүтлэгтэй хэн бүхнийг жигшдэг бурхангүй үзэлтэй байгууллага шүү дээ. Хятадад Христийн шашин болон Католик шашныг ХКН гаж урсгал хэмээн яллаж, Библийг гаж урсгалын ном хэмээн яллаж, тоо томшгүй олон хувийг нь шатааж, устган, одоо бүр Хятадад худалдаалахыг хүртэл хориглоод байна. ХКН олон Христэд итгэгч, Католик шашинтныг баривчилж, хяхаж хавчин, хорьж, бүр заримыг нь тахир дутуу болгон, амь насанд нь ч хүрлээ. Хятадын Коммунист засгийн газрыг олон улсын хүний эрхийн бүлгүүд болон өрнөдийн улс орнууд олон удаа эрс буруушаасан. Чи Бурханыг эсэргүүцдэг ийм сатанлаг дэглэмийн үгэнд үнэхээр итгэж болно гэж үү? Тэд Бурханы илрэлт, ажлыг үнэлж, яллахад тохирох уу? Тэгээд пастор ахлагчид яагаад Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахыг бидэнд зөвшөөрдөггүй юм бэ? Тэдний үйлдэл Эзэний сургаалтай нийцэж байна уу? Эзэн Есүс бидэнд “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм.” (Матай 5:3) гэж хэлсэн. Өөрийг нь эргэн ирсэн гэж гэрчилж байхыг сонсоод, идэвхийлэн судалдаг, нээлттэй сэтгэлгээтэй эрэлч хайгуулчид байгаасай гэж Эзэн биднээс хүсдэг гэдгийг Эзэний үгээс харж болно. Учир нь, ингэснээр л бид Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадна. Хайртай охин минь, бид Эзэнд итгэдэг юм байж яагаад Эзэний үгэнд анхаарахын оронд бусад хүний хэлсэн үгийг сонсдог юм бэ? Хэрэв бид пасторын хэлсэн үгэнд итгэн, идэвхгүй, сонор сэрэмжтэй болж, сатанлаг дэглэмийн гаргасан сөрөг мэдээлэлд итгэх юм бол ингэх нь Эзэний хүсэлтэй нийцдэг үү? Ингэснээрээ бид Эзэний үгээс зөрж байгаа биш үү? Есүсийн үед Иудейн итгэгчид Эзэний сайн мэдээг эрж хайж, судлахын оронд Эзэний тухай фарисайчуудын зохиосон цуу ярианд сохроор итгэсэн учраас Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллан, эцэстээ Эзэнийг загалмайд цовдолж, улмаар Бурханаар шийтгүүлсэн шүү дээ. Бурханд итгэгчид болохын хувьд бид иудейчүүдийн бүтэлгүйтлээс сургамж авч, Эзэнийг угтан авах боломжоо алдахаас зайлсхийх ёстой. Илчлэлд олон удаа ингэж зөгнөсөн байдаг: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2, 3). Эзэн эргэн ирэхдээ бас нэмж үг хэлнэ, мөн Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авахыг хүсвэл Бурханы дуу хоолойг сонсож сурах ёстой гэдгийг бид энэ эшлэлээс харж болно. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, судалснаар л Бурханы дуу хоолой мөн эсэхийг нь мэднэ шүү дээ.” Ингэж хэлчхээд ээж “Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд” хэмээх гарчигтай номыг авч, надад өглөө.

Би ээжийн гарт байгаа номыг харсан ч авсангүй. Ээжийн хэлж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй хэвээр байсан тул зүгээр л, “Би уншмааргүй байна” гэж хэлчхээд унтлагын өрөөндөө орлоо.
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment