2020-01-08

Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа

Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа

Ханьмэй, Мьянмар

Эзэн эргэн ирэх гайхамшигт гэнэтийн бэлэг
Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа

2017 оны 6-р сард би Германд байдаг Лиу эгч, Дуань ах хоёртой Фэйсбүүкээр танилцсан бөгөөд тэдэнтэй харилцаж байхдаа чин үнэнч, даруу хүмүүс гэдгийг нь харсан юм. Тэд судрын талаар маш цэвэр ариун ойлголттой бөгөөд нөхөрлөлдөө хуваалцсан агуулга нь үнэхээр гэрэл агуулсан, надад маш үр өгөөжтэй байлаа. Тэдэнтэй цөөн хэдэн цуглаан хийснийхээ дараа би урьд нь хэзээ ч ойлгодоггүй байсан хэд хэдэн үнэнийг ойлгов. Зүрх сэтгэл минь үнэхээр гэгээлэг болов; би тэдэнтэй уулзах дуртай байлаа. Нэг цуглааны үеэр Дуань ах судрын “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) хэмээх хэсгийг эш татав. Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа илэрч, махбодод ажиллах бөгөөд Тэрээр аль хэдийн зүүн зүг дэх Хятадад ирсэн хэмээн ах нөхөрлөлөө. Энэхүү зөгнөл аль хэдийн биелсэн гэж тэрээр хэлсэн юм. Үүнийг сонсоод би жаахан цочирдож, “Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн гэж үү?” хэмээн бодов. Энэ байдалд би, Эзэн Есүс аль эрт махбодод эргэн ирсэн гэж Зүүний Аянгын хүмүүс л гэрчлэл хийдэг хэмээн пастор, ахлагчдын хэлэхийг сонссон тухайгаа бодлоо. Эзэн Есүс л Христ учраас үүнд итгэж болохгүй гэж тэд бидэнд хэлсэн юм. Тэгээд би үнэхээр барьц алдан, Дуань ахын нөхөрлөлд анхаарал хандуулахаа болиод “Пастор, ахлагчид бол бүгд Бурханд үйлчилдэг хүмүүс. Тэд Библийн тухай ихийг ойлгодог бөгөөд Эзэний ирэлт шиг чухал зүйлийг
тодорхой мэддэг байх учиртай. Би тэднээс асуугаад яахыг харъя!” гэж бодлоо.

Пасторын үгийг дагаж, харанхуйд унасан нь

Тэр ням гарагт би чуулганд очоод, Эзэн Есүс эргэн ирсэн гэж Зүүний Аянга гэрчилдэг талаар пастороос асуулаа. “Зүүний Аянгын хүмүүсийн номлол үнэхээр сүртэй, бас Библитэй нийцэлтэй байдаг боловч тэд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн, Тэр бол махбод дахь Төгс Хүчит Бурхан гэж гэрчлэл хийдэг. Тийм байх ер боломжгүй. Бид бие махбодтой болсон цорын ганц Бурхан, мөн Бурханы хүү болох Эзэн Есүст итгэдэг бол тэд ердөө л хүнд итгэдэг. Үүнээс гадна ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, тэдэнд цохилт өгөхийн тулд чадах бүхнээ хийж, мөн тэднийг зүгээр л хүнд итгэдэг, Зүүний Аянгыг хүн зохион байгуулдаг гэцгээж байна…” хэмээн пастор хэлэв. Үүнийг сонсоод би гэнэт айж, “Энэ үнэн бол Зүүний Аянгад итгэнэ гэдэг Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг биш үү?” хэмээн бодлоо.

Би гэртээ хариад санаа зовлоо. Тайвширч чадахгүй, мөн юуг ч зөв хийж чадахгүй байх шиг байв. Тэр ч бүү хэл хүүхдээ сургуулиас нь авахаа мартжээ. Би үнэхээр шаналж, дотор харанхуйлж байсан тул Бурханы өмнө очиж, ийнхүү залбирлаа: “Өө Эзэн минь! Өнөөдөр пасторын хэлсэн үгийг сонсоод, Дуань ахыг маш их сэжиглэн, түүнээс сэрэмжлэх боллоо. Тэгээд Зүүний Аянгыг үргэлжлүүлэн эрж хайж, судалж зүрхлэхгүй нь. Гэхдээ эргэлзэх тусам сэтгэл минь улам харанхуйлж, Таны байгааг мэдэрч чадахаа болилоо. Эзэн минь, би Таны эргэн ирэхийг хүсэн хүлээж байгаа боловч буруу замаар орж, Танаас урвах вий гэж бас айж байна. Би яахаа үнэхээр мэдэхгүй байна. Эзэн минь, надад зөв, бурууг ялган таниулж, ямар сонголт хийхийг минь мэдүүлэхийн тулд намайг Та гэгээрүүлж, залж чиглүүлэх болтугай.”

Залбирсныхаа дараа би аажмаар улам тайвшрав. Дуань ахын нөхөрлөлдөө надтай хуваалцсан нэг зүйл гэнэт санаанд орлоо: “Бид итгэхдээ Бурханыг агуу хэмээн хүндэлж, бүх зүйл дээр Түүний хүслийг эрж хайх ёстой. Асуудалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайлгүй, зүгээр л бусад хүнээс асууж, тэдний юу гэж хэлэхийг сонсоно гэдэг Бурханд бус, хүнд итгэж, хүнийг дагаж байгаа хэрэг юм.” Ингэж бодоод, Эзэний эргэн ирсэн тухай мэдээг сонсоод эн түрүүнд Бурханыг эрж хайн, Бурханд залбиралгүй, шууд пастор луу очиж, асуусан тухайгаа би эргэцүүлэв. Энэ чинь зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй байгаа хэрэг бус уу? Тэгээд би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай цуглаанд оролцох болгонд тэдний нөхөрлөл нь сайтар үндэслэлтэй, Библитэй нийцэлтэй байсныг бодлоо. Үүнд гэрэл байсан бөгөөд Бурханы хүслийг тэд маш тодорхой нөхөрлөсөн юм. Хэдхэн цуглааны дараа би урьд нь огт ойлгодоггүй байсан олон үнэнийг ойлгож, Бурхантай харилцах харилцаа маань улам ойр дотно болсон билээ. Энэ нь Ариун Сүнсний ажил гэдэг нь маш тодорхой байсан! Гэхдээ би Ариун Сүнсний удирдамжийг эрж хайж, үүнд захирагдаагүй. Хэрвээ би пасторыг Библийн талаар илүү их мэдлэгтэй гэж боддог болохоороо Эзэн үнэхээр эргэн ирсэн эсэхийг пасторын хэлсэн үгэнд үндэслэн тодорхойлох юм бол зүгээр л пасторт итгэж байгаа хэрэг бус уу? Зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан орон зайгүйгээр сүнс минь харанхуйд байхаас өөр яах юм бэ? Эзэн Есүсийг илэрч, ажиллах үед сүм дотор Бурханд үйлчилж байсан ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд судрыг тун сайн мэддэг, хуульд гарамгай атлаа Эзэн Есүсийг өөрсдийнх нь хүлээж байсан Мессиа мөн гэж хүлээн зөвшөөрөхөөс хэрхэн татгалзсан талаар бодлоо. Тэд бүр Эзэн Есүсийг улайран яллаж, эсэргүүцэн, эцэст нь загалмайд цовдолсон юм. Судрыг сайн мэддэг байна гэдэг нь Бурханыг мэддэг гэсэн үг биш бөгөөд пасторын үгийг сохроор дагах юм бол тэр нь Бурханы хүсэлд нийцэхгүй гэдгийг би тэр үед эцэст нь ухаарлаа. Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг олж мэдэхийн тулд үүнийг идэвхтэй эрж хайж, судлах учиртай байв. Тэгээд би Дуань ахтай хамт үргэлжлүүлэн цуглаанд явна, Төгс Хүчит Бурхан үнэхээр Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэдгийг тодорхойлж чадвал Түүнийг хүлээн зөвшөөрч, дагана хэмээн сэтгэл шулуудав.
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment