2019-06-30

Христийн шашны хошин яриа“Библиэс гарах нь” (Монгол хэлээр)

Христийн шашны хошин яриа“Библиэс гарах нь” (Монгол хэлээр)

Шиан Ян гэр чуулганд ажилладаг бөгөөд шашны бусад олон итгэгчийн л яг адилаар Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Эзэнд итгэнэ гэдэг Библид итгэнэ гэсэн үг, Библи нь Эзэнийг төлөөлдөг, Библийг дагаж мөрдвөл тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэнэ гэж боддог билээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг саяхан хүлээн зөвшөөрсөн Жан И ах энэ бодлын тухайд эргэлзэж явдаг. Энэ хоёр хөгжилтэй мэтгэлцээн өрнүүлнэ: Бурханы бүх үг, ажил үнэхээр Библид байдаг уу? Библи үнэхээр Эзэнийг төлөөлдөг үү? Библийг баримталснаар бид тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэж чадах уу? Хариултыг нь олж мэдье гэвэл Библиэс гарах нь хэмээх хошин яриаг үзээрэй.
Read More

2019-06-29

Magtan duu 2019 “Бүх зүйл Бурханы гарт байдаг” (Praise and Worship)

монгол Magtan duu 2019 “Бүх зүйл Бурханы гарт байдаг” (Praise and Worship)

Бурхан нэгэнтээ ийм үг хэлсэн:
Бурхан хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлнэ,
үүнийг хэн ч өөрчилж чадахгүй.
Өмнө нь хэлсэн үг ч бай, эсвэл
хараахан хэлээгүй үг ч бай,
бүгд биелнэ, бүх хүн харах болно:
Энэ бол Бурханы үгийн ажлын зарчим билээ.
Орчлон дээрх бүх зүйлийг Бурхан тодорхойлдог.
Бурханы гарт байдаггүй юу байх билээ?
Бурханы хэлсэн бүхэн биелнэ.
Бурханы хүслийг хэн өөрчилж чадах вэ?
Газар дээр Бурханы байгуулсан гэрээ юу?
Бурханы төлөвлөгөө урагшлахад
юу ч саад болж чадахгүй.
Бурхан үргэлж ажилладаг.
Бүх зүйл Бурханы гарт байдаг.

Бурхан үргэлж
удирдлагын төлөвлөгөөн дээрээ ажилладаг.
Хэн саад болж чадах вэ?
Бурхан бүгдийг зохион байгуулдаггүй гэж үү?
Бүх зүйлийн өнөөгийн байдал
Бурханы төлөвлөгөө, зорилгын дагуу байдаг.
Орчлон дээрх бүх зүйлийг Бурхан тодорхойлдог.
Бурханы гарт байдаггүй юу байх билээ?
Бурханы хэлсэн бүхэн биелнэ.
Бурханы хүслийг хэн өөрчилж чадах вэ?
Газар дээр Бурханы байгуулсан гэрээ юу?
Бурханы төлөвлөгөө урагшлахад
юу ч саад болж чадахгүй.
Бурхан үргэлж ажилладаг.
Бүх зүйл Бурханы гарт байдаг.

Энэ бол Түүний урьдчилан тогтоосон зүйл.
Та нараас хэн нь
Бурханы энэ алхмын төлөвлөгөөг ойлгох вэ?
Бурханы хүмүүс дуу хоолойг нь сонсоно.
Бурханыг үнэнчээр хайрладаг бүх хүн
Түүний сэнтийн өмнө эргэн ирнэ!
Орчлон дээрх бүх зүйлийг Бурхан тодорхойлдог.
Бурханы гарт байдаггүй юу байх билээ?
Бурханы хэлсэн бүхэн биелнэ.
Бурханы хүслийг хэн өөрчилж чадах вэ?
Газар дээр Бурханы байгуулсан гэрээ юу?
Бурханы төлөвлөгөө урагшлахад
юу ч саад болж чадахгүй.
Бурхан үргэлж ажилладаг.
Бүх зүйл Бурханы гарт байдаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-06-28

Чуулганы магтан дуу 2019 “Миний гэр хаана байна вэ” (Хүүхдийн шүтлэг мөргөл)

Чуулганы магтан дуу 2019 “Миний гэр хаана байна вэ” (Хүүхдийн шүтлэг мөргөл)

Жижигхэн бийр цаасаа аваад,
би жижигхэн байшин зурлаа.
Ээж минь байшин дотор нь байна,
аав маань ч бас байна.
Эгч бид хоёр наранд гарч тоглон,
нар бидэн дээр гэрэлтэж байна,
бид дулаан уур амьсгалаар дүүрэн байна.
Ээж инээмсэглэж байна, аав маань ч бас инээж байна.
Эгч бид хоёр инээж байна, бүгд л инээж байна.
Энэ бол миний гэр бүл,
цаасан дээр зурагдсан байгаа нь.
Энэ бол миний мөрөөдөл, энэ бүгд миний мөрөөдөл.

Би жижиг цүнхээ аваад
огт танихгүй газар луу явж байна.
Аав дотор нь байна, гэхдээ ээж гадаа нь байна.
Би жижиг цүнхээ аваад
өөрийн мэдэх гэр лүү явж байна.
Ээж дотор нь байна, аав гадаа нь байна.
Би жижиг цүнхээ чанга бариад,
зам даган хэрэн хэссээр,
Read More

2019-06-27

Асуулт: Хүмүүс нүгэлтэй, гэхдээ Эзэн Есүсийн нүглийн тахил үүрд хүчинтэй. Бид Эзэнд нүглээ улайж байгаа цагт Тэр биднийг уучилна. Эзэний нүдэнд бид нүгэлгүй, иймээс бид тэнгэрийн хаанчлалд орж чадна!

Хариултыг:Эзэн Есүс хүн төрөлхтний нүглийг өршөөсөн хэдий ч энэ нь хүн нүгэлгүй гэсэн үг биш. Энэ нь хүн нүглийн хяналтаас чөлөөлөгдсөн юм уу ариусалд хүрсэн гэсэн үг биш. Эзэн Есүс хүний нүглийг өршөөдөг. Тэгвэл энд “нүгэл” гэдэг нь чухамдаа юуг хэлж байна вэ? Энэ нь садар самуун явдал, хулгай хийх гэх мэтийг хэлдэг, Бурханы хууль, тушаал, үгийг зөрчдөг юу ч нүгэл. Бурханыг эсэргүүцэж, яллаж эсвэл шүүх аливаа үйлдэл ч бас нүгэл юм. Бурханыг доромжлох нь өршөөж болшгүй нүгэл мөн! Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болсон. Зөвхөн Эзэнд залбирч, гэмшсэн хүмүүс л яллагдах буюу цаазлагдахгүй.

Өөрөөр хэлбэл, Бурхан тэднийг нүгэлтэн гэж үзэхээ болино. Нүглээ өршөөлгөсөн хүн Эзэнд шууд залбирч, Түүний нигүүлслийг хуваалцаж чадна. Энэ бол “Нүглийг өршөөх”-ийн жинхэнэ утга юм. Хэдий Эзэн Есүсийн нүглийн тахилын улмаас хүний нүгэл өршөөгдсөн ч энэ нь тэр хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ больсон гэсэн үг биш. Хүний нүгэлт уг чанар оршсоор байгаа учир хүн Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урваж, Түүнийг дайснаа хэмээн үзэх боломжтой хэвээр байгаа. Ийм хүмүүс тэнгэрийн хаанчлалд ороход яаж тохирох юм бэ? Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Дөнгөж аврагдсан боловчөөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн өөрийн хуучин шинж чанартайгаа байгаа чиний хувьд,
Read More

2019-06-26

Номлол болон нөхөрлөлүүд: Гамшгаас өмнө өргөгдөж, Эзэнтэй хамт зоогт оролцохын тулд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөр

Одоо эцсийн өдрүүдэд Бурхан гарч ирж, ажиллаж эхэлсэн, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд зориулсан шүүлтийн ажлаа эхлүүлсэн; тиймээс Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс хамгийн ерөөлтэй юм. Шашны зарим хүн үүнийг сонсоод зөвшөөрдөггүй, энэ үгийг тэд хүлээн зөвшөөрдөггүй, тэд: “Бидний Эзэн Есүс бол жинхэнэ Бурхан, Эзэн Есүс бол Христ. Тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид Төгс Хүчит Бурханд итгэх хэрэггүй” гэдэг. Шашны бүх хүн ийм маягаар боддог уу? Энэ нь Бурханы санаа зорилготой нийцдэг үү? Хэрвээ Өөрт нь итгэвэл тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж Эзэн Есүс хэзээ ч хэлээгүй, Тэр ингэж хэлээгүй. Золин авралын ажлыг хүлээн зөвшөөрөх юм бол нүглийг чинь уучилж, тэнгэрийн хаанчлалд орох боломж олгоно гэж Тэр хэлээгүй. Мөн Эзэн Есүсийн нэртэй буюу энэ хоёр үгтэй зууралдвал тэнгэрийн хаанчалд орж чадна гэж ч хэлээгүй. Тэр тэгж хэлээгүй. Эцсийн өдрүүдэд Сүйт залуугийн ирэхийг сонсож, угтан авч, түүнтэй хамт зоог барьдаг бүх хүн ерөөлтэй гэж Тэр хэлсэн юм. Энэ хүмүүс өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орох боломжтой болно. Ухаалаг охид Эзэний эргэн ирэлтийг хүлээн зөвшөөрч чаддаг; мунхаг охид Эзэний эргэн ирэлтийг угтахгүй. Мунхаг охидын үр дүн юу вэ? Тэд орхигдож, таягдан хаягдана! Иймээс Эзэнд итгэдэг хүмүүсээс ухаалаг охид л эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэнээс Бурханы дуу хоолойг танин мэдэж чаддаг бөгөөд Бурхан үнэхээр эргэн ирснийг харж чаддаг. Эзэн ийм төрлийн хүмүүстэй хамт байдаг. Тэд Эзэнтэй хамт хооллож,
Read More

2019-06-25

Аврагдагсад тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? (Монгол хэлээр)

“Сүнсэндээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ” киноны клип: Аврагдагсад тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? (Монгол хэлээр)

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс бид бүгдийг бүх нүглээс маань цагаатгасан золин аврах ажил хийсэн юм. Бид Эзэн Есүсийг Аврагчаа гэж хүлээн зөвшөөрч, Эзэнд залбиран, нүглээ улайж байгаа цагт, нүгэл маань цагаатгагдаж, бид итгэлээрээ дамжуулан аврагдах болно. Тэгвэл энд байгаа “аврагдах” гэдэг нь яг юу гэсэн утгатай вэ? Бид Эзэнд итгэж, Түүний нигүүлсэлд багтан, аврагдах замаар өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадах уу?
Read More

2019-06-24

Нүгэл маань уучлагдвал Тэнгэрийн Хаанчлалд шууд өргөгдөж чадах уу?

Христийн сүмийн кино “Ямар сайхан дуу хоолой вэ” киноны клип: Нүгэл маань уучлагдвал Тэнгэрийн Хаанчлалд шууд өргөгдөж чадах уу?

Шашны олон хүн Эзэнд итгэсний дараа нүглээ хүлээн зөвшөөрч, гэмшсэн учраас тэд золин аврагдаж, нигүүлслээр аврагдсан гэж боддог. Эзэн ирэх үедээтэднийг шууд тэнгэрийн хаанчлал руу өргөх бөгөөд, ариусгал, авралын ажлаа хийж чадахгүй. Энэ үзэл бодол Бурханы ажлын бодит байдалтай таарч байна уу?Библид ингэж хэлжэ: “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12: 14). “Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос).
Read More

2019-06-23

Бие махбодтой болсон нууц (4)

Бие махбодтой болсон нууц (4)
Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг болон гайхамшиг үзүүлэхээс хүчтэй болох ба үгийн эрх мэдэл нь тэмдэг болон гайхамшгийг даван гарна. Үг нь хүний зүрхэнд байгаа бүх л ялзарсан зан чанарыг илрүүлдэг. Чи тэдгээрийг өөрөө таних чадваргүй. Чамд тэднийг үгээр илчлэхэд чи мэдээж ойлгох болно. Чи тэднийг няцаах аргагүй байх тал бүрэн итгэх болно. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ нь үгний одоогийн ажлын хүрсэн үр дүн юм. Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. … Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно.
Read More

2019-06-22

Бид Эзэн Есүсийн золин авралыг хүлээн зөвшөөрсний дараагаар тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах уу

Бид Эзэн Есүсийн золин авралыг хүлээн зөвшөөрсний дараагаар тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах уу( Монгол хэлээр)

Шашны хүрээллийн пасторууд болон ахлагч нар нь Эзэн Есүсийн загалмайн дээрх үгс болох ""Гүйцэлдлээ"" дээр суурилан хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил ийнхүү гүйцэлдсэн гэж сурсан зангаараа дүгнэцгээдэг. Эзэнийг эргэн ирэхэд хүмүүсийг ариусгах ба аврах ямар ч ажил шаардагдахгүйгээр итгэгчдийг тэнгэрийн хаанчлалд хүлээн авна. Пасторууд болон ахлагч нарын энэ үзэл санаа Бурханы үгтэй нийцэж байна уу? Загалмайн дээр ""Гүйцэлдлээ"" гэж хэлэхдээ Эзэн Есүс эцсийн дүндээ юуг хэлж байв? Яагаад Бурхан хүмүүсийг шүүж, ариусгах ажлыг хийн, эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлэхийг хүсдэг вэ?

Яг ямар төрлийн хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чаддаг вэ?
Read More

2019-06-21

Нэршил болон ялгамж чанарын талаар

Нэршил болон ялгамж чанарын талаар
Дөнгөж аврагдсан боловч өөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн өөрийн хуучин шинж чанартайгаа байгаа чиний хувьд, чи Есүсээр аврагдсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа нь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй юм бол чи хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо чи ариун бус, хувиа хичээсэн, өөдгүй байдалд эзлэгддэг, гэсэн ч чи одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг, тийм азтай явдал байна уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болгох гол үе юм. Иймээс дөнгөж аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй юм.
Read More

2019-06-20

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг

Зарим хүн: “Эзэн Есүс бидний нүглийг хэдийнээ уучилсан ба биднийг нүгэлтэй гэж хардаггүй. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, ариусгалтын ажлыг бид хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Эзэнийг ирэх үед бид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөж, Эзэнтэй хамт зоогт оролцож чадна. Тийм биш гэж үү?” хэмээн асуудаг.

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.” (Иохан 16:12-13)

“Үнэнээрээ тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ.” (Иохан 17:17)

“Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ.” (Леви 11:45)

“Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн авралын төлөө та нар итгэлээрээ дамжуулан Бурханы хүчээр хамгаалагджээ.”
Read More

2019-06-19

“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ? (Монгол хэлээр)

“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ?(Монгол хэлээр)

Цуст дөрвөн сар аль хэдийн гарсан. Энэ нь Иоелийн номд эш үзүүлсэнчлэн “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно. Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно.” (Иоел 2: 29-31) Гай гамшиг удахгүй биднийг нөмөрнө гэсэн утгатай юм. Гай гамшиг бидэнд нүүрлэхээс өмнө Бурханы Сүнс Түүний зарц нар болон шивэгчдийг усалж, бүлэг ялагчдыг бүтээх болно. Хэрэв бид гай гамшгаас өмнө өргөгдөж чадахгүй бол бид тэрхүү гамшгийн дунд сүйрэх болно. Одоо “Зүүний Аянга” нь Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн ба үнэнийг илэрхийлж, бүлэг ялагчдыг бүтээсэн гэдгийг гэрчилж байна. Энэ нь Библийн зөгнөлүүд биелэлээ олсыг харуулж байна, тийм уу? “Зүүний Аянга” нь Эзэний илрэлт болон ажил биш гэж үү?
Read More

2019-06-18

“Яасан сайхан дуу хоолой вэ” киноны клип: Эзэн Есүс хэдийнэ эргэн ирсэн гэдэгт бид яаж итгэх вэ?

“Яасан сайхан дуу хоолой вэ” киноны клип: Эзэн Есүс хэдийнэ эргэн ирсэн гэдэгт бид яаж итгэх вэ?

Чуулганууд хоосорч эхэлснээс хойш олон ах эгч нар Ариун Сүнсний ажил болон Эзэний оршилыг хажуудаа мэдрэхээ больсон бөгөөд, Эзэний эргэн ирэлтийг тэд бүгд маш их хүсэж байна. Гэвч Эзэн Есүс аль хэдийнэ эргэн ирсэн мэдээг сонсоод бид үүнд яаж итгэлтэй байх вэ?
Read More

2019-06-17

Сайн мэдээний асуулт, хариулт

Асуулт: Та нарын нөхөрлөлөөр дамжуулан, Эзэний эргэн ирэлт болон өргөгдөх тухай бодол маань үнэхээр бидний үзлээс гарсан юм байна гэдгийг бид ойлголоо. Тийм болохоор бид одоо Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээж, өргөгдөх ёстой вэ? Энэ талаар арай дэлгэрэнгүй ярьж өгч чадах уу?

Өргөгдөх талаарх ариун хүмүүсийн найдвар нь Эзэн Есүсийн өөрийнх нь үгэнд ерөнхийдөө үндэслэсэн байдаг: “Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх юм” (Иохан 14:2-3). Эзэн Есүсийн үгийг бид үзэл, төсөлөөлөлдөө үндэслэн тайлбарладаг. Эзэн Есүс үүлэн дээр тэнгэр лүү гарсан болохоор хүн төрөлхтөнд зориулж Эзэний бэлдсэн орон байрыг тэнгэрт байх ёстой гэж бид боддог. Иймээс Эзэн Есүс эргэн ирж, биднийг тэнгэр лүү өргөхийг бид хүлээсээр ирсэн. Үүнээс гадна, бид Паулын үгийг онцгойлон хүндэлдэг: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тес 4:17).
Read More

2019-06-16

Эзэн хаалга тогшиж байна. Та нар Эзэний дуу хоолойг таньж чадах уу? (1)

“Хаалга тогшиж байна” киноны клип: Эзэн хаалга тогшиж байна. Та нар Эзэний дуу хоолойг таньж чадах уу? (1)

Эзэн Есүс “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог” (Иохан 10: 27) хэмээн хэлсэн. Мэдээж Эзэн эргэж ирээд Өөрийн хонийг хайж үгээ хэлж байгаа. Эзэний ирэлтийг хүлээнгээ Христэд итгэгчдийн хийх хамгийн чухал зүйл бол Эзэний дуу хоолойг сонсохоор хичээх явдал юм. Гэхдээ хүн яаж Эзэний дуу хоолойг таньж чадах вэ? Бурханы дуу хоолой болон хүмүүсийн дуу хоолойн хооронд ямар ялгаа байдаг вэ?
Read More

2019-06-15

Хүсэл тэмүүлэл” киноны клип: Эзэнийг ирэх үед хэн эхлээд өргөгдөх вэ?(Монгол хэлээр)

“Хүсэл тэмүүлэл” киноны клип: Эзэнийг ирэх үед хэн эхлээд өргөгдөх вэ? 

Золиослол хийж, өөрсдийгөө зарцуулж, шаргуу ажиллаж байгаа цагт гарцаагүй эхлээд өргөгдөх хүмүүсийн дунд байх болно гэж Эзэнд итгэдэг олон хүмүүс итгэдэг. Гэхдээ Эзэний үгэн дунд ийм үндэслэл байдаг уу? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Харин эхэнд байсан олон хүн сүүлчийнх; сүүлчийнх нь эхнийх болно” (Матай 19: 30). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог…” (Иохан 10: 27). Хүн өргөгдөх эсэр нь тэр, Эзэний дуу хоолойг сонсдог эсэхээр тодорхойлогддог гэдэг нь тодорхой юм. Түүний дуу хоолойг эхлээд сонсож, Түүний илрэлт болон ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс бол ухаалаг охид бөгөөд тэд эхлээд өргөгдөх болно.
Read More

2019-06-14

Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ

Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ
Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.’ Та нар одоо Ариун Сүнсний үгсийг сонссон уу? Бурханы үгс та нарт ирсэн. Та нар тэдгээрийг сонсож байна уу? Бурхан эцсийн өдрүүдэд үгний ажил хийдэг бөгөөд тийм үгс нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд махбодтой болж бас болно; тиймээс өнгөрсөнд хэлсэн Ариун Сүнсний үгс нь өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үгс юм. Ариун Сүнсний үгс тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг олон мулгуу хүмүүс бий. Ийм байдлаар бодож байгаа хэн боловч Бурханы ажлын талаар мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний хэлсэн айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй ба Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Тэгвэл өнөөдрийн энэ эрин үед Түүний шууд ярих магадлал бүр ч бага биш гэж үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд үг хэлдэг учраас Тэр махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бурхан махбод болдгийг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг эсвэл Бурханы ажилладаг зарчмуудыг мэддэггүй хүмүүс юм. Одоо үе бол Ариун Сүнсний эрин үе гэдэгт итгэдэг атлаа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол тодорхойгүй итгэлээр амьдарч буй хүмүүс юм. Ийм байдалтай хүмүүс хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй. Шууд ярьж, Өөрийн ажлыг гүйцэтгэхийг Ариун Сүнснээс хүсдэг атлаа бие махбодтой болсон Бурханы үг болон ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хэзээ ч шинэ эрин үед хөл тавьж, Бурханы бүрэн авралыг хүлээн авч чадахгүй!
Read More

2019-06-13

Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн

Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн
“Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэрт буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юу болох) хөлөглөн бууж ирсэн ба эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй. ”
Read More

2019-06-12

Зуун дөрөв дэх айлдвар

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20) гэж Эзэн тодорхой зөгнөсөн. Иймээс Эзэн эргэж ирэх үедээ үндсэндээ ярьж, үгээ айлдах бөгөөд Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтдаг бүх хүн гамшгийн өмнө Бурханы өмнө өргөгдөж, Эзэнтэй хамт зоогт оролцох болно.

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ.” (Лук 12:40)

“Харагтун, Би хулгайч мэт ирнэ.” (Илчлэл 16:15)

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20)

Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” (Илчлэл 3:6)

“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг.” (Иохан 10:27)

“‘Өргөгдөх’ гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоосон, сонгосон бүх хүмүүсийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөх болно.”
Read More

2019-06-11

Үнэнч хүмүүсийг Бурхан ерөөдөг


Magtan duu 2019 “Үнэнч хүмүүсийг Бурхан ерөөдөг” (Praise and Worship) Бурханд зүрх сэтгэлээ өгч, Түүнийг хуурахгүй байх, дээд, доод хүмүүсээ хуурах зүйл хэзээ ч хийхгүй байх, бүх зүйл дээр Бурхантай илэн далангүй байх, Бурханы таалал, инээмсэглэлийг авахын тулд л аливааг хийхгүй байх нь үнэнч байх явдал юм. Үнэнч байдал гэдэг нь үг, үйл бүрдээ бохироос зайлсхийн, Бурханыг ч, хүмүүсийг ч хуурахгүй байх юм. Үнэнч байдал гэдэг нь үг, үйл бүрдээ бохироос зайлсхийн, Бурханыг ч, хүмүүсийг ч хуурахгүй байх юм. Энэ бол үнэнч байдал, өө, энэ бол үнэнч байдал. Хэрэв үг чинь шалтаг, дэмий тайлбараар дүүрэн бол үнэнийг чи хэрэгжүүлэхгүй байна, үүнийг хийх дургүй байна. Хэрэв чи нууцаа илчлэхгүй бол гэрэл болон авралыг хэрхэн олох билээ? Харин чи үнэний замыг эрж хайх дуртай бол үргэлж гэрэлд амьдарна. Үнэнч байдал гэдэг нь үг, үйл бүрдээ бохироос зайлсхийн, Бурханыг ч, хүмүүсийг ч хуурахгүй байх юм. Үнэнч байдал гэдэг нь үг, үйл бүрдээ бохироос зайлсхийн, Бурханыг ч, хүмүүсийг ч хуурахгүй байх юм. Энэ бол үнэнч байдал, өө, энэ бол үнэнч байдал. Хэрэв чи Бурханы гэрт үйлчлэх дуртай, шаргуу ажиллаж, ашиг хайдаггүй бол, үнэнч байхаар хичээдэг Бурханы итгэлт ариун хүн мөн Хэрэв чи шударга байж, Бурханыг гэрчлэхэд амьдралаа өгч чаддаг бол, зөвхөн Түүнийг хангалуун байлгахыг хүсэж, өөрийгөө хэзээ ч анхаардаггүй бол, чи гэрлээр тэжээгдэн, үүрд хаанчлалд амьдрах болно. Үнэнч байдал гэдэг нь үг, үйл бүрдээ бохироос зайлсхийн, Бурханыг ч, хүмүүсийг ч хуурахгүй байх юм. Үнэнч байдал гэдэг нь үг, үйл бүрдээ бохироос зайлсхийн, Бурханыг ч, хүмүүсийг ч хуурахгүй байх юм. Энэ бол үнэнч байдал, өө, энэ бол үнэнч байдал. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-06-10

Ариун Сүнсний ажлыг дагах нь маш чухал юм!

Сяовэй   Шанхай хот
Хэсэг хугацааны өмнө надтай хамтран ажиллаж байсан хамтрагч маань Бурханы үгийг идэж, уух үедээ олж авсан гэгээрлийг хуваалцах үед би үргэлж урам зориг авч, ашиг тусаа хүртэж байсан хэдий ч, түүнийг гайхуулж байна гэсэн бодол намайг үргэлж дагадаг байв. “Би түүнд яг одоо хариулах юм бол түүнийг өөгшүүлсэн болохгүй гэж үү? Энэ утгаараа би түүнээс сул дорой юм шиг санагдахгүй гэж үү?” гэж боддог болсон. Үүний үр дүнд би түүний хуваалцсан аливаа бодлын талаар номлол, саналаа хуваалцахаас татгалзсан. Нэг удаа, тэр эгч маань Бурханы үгийн тодорхой хэсгийг идэж, уун зарим ойлголтыг аван, бидний нөхцөл байдалд ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч Бурханы үг бүхий хэсгийн талаар түүнтэй ярилцах хүсэлтэй эсэхийг асуусан юм. Түүнийг асуусны дараа, энэ бүх бодол, гомдлын сэтгэл ил гарч ирэн: “Та зөвхөн өөрийнхөө төлөө гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байна, номлох шавьтай болохыг хүсэж байна.” Би түүнийг сонсохгүй байхын тулд зарим хурлыг таслах болсон. Хэсэг хугацааны дараа би зүрх сэтгэл маань хүндэрч байгааг мэдрэн, миний нөхцөл байдалд ямар нэг зүйл буруу байгааг мэдэж байсан ч өөрийн дотоод зөрчлийг шийдвэрлэх сайн арга замыг бодож олж чадаагүй. Миний хийж чадах бүх зүйл бол өөрийн үүрэгтээ өөрийгөө бүрэн зориулах, Бурханы үгсийг идэж, уух явдал байсан бөгөөд эдгээр сөрөг бодлоос өөрийгөө холдуулахын тулд дууллуудыг дуулах болсон. Гэсэн хэдий ч би өнөөгийн нөхцөл байдалтай нүүр тулах бүртээ зүрх сэтгэлд адилхан завхрал нэмэгдэж, эд юмс улам бүр дордсоор байхын зэрэгцээ би юу хийхээ мэдэхгүй байсан.
Ариун Сүнсний ажлыг дагах нь маш чухал юм!
Хэд хоногийн дараа би тэр эгчтэй харилцан ярилцах үеэр зөрчилдөв. Тэр эгч хэлэхдээ: “Саяхан чи ярилцлагын үеэр маш нам гүм байсан, ямар нэг зүйл болохгүй байх шиг байна.” Би эдгээр үгсийг гэдсээ цохиулж байгаа шиг мэдэрсэн ч нэр нүүрээ алдахгүйн тулд ямар нэг асуудал байгаагүй гэж үгүйсгэсэн. Энэ үед тэр эгч дэндүү бардам байх шиг надад санагдав: Тэр миний нэр төрийг үл тоомсорлон ярьж байгаа юм шиг, намайг дорд үзэж байгаа юм шиг санагдав. Бүх хуучин буруу бодол маань эргэж орж ирсэн. Би тэмцэх тусам миний зүрх сэтгэл улам бараан болж байлаа; Би Бурхантай тогтоосон холбоогоо алдав. Үнэхээр арчаагүй байдалд орж, би Бурханы өмнө өвдөг сөгдөж, залбиран, намайг жинхэнэ байдалд оруулж гэгээрүүлж өгөхийг гуйсан. Залбирлын дунд Бурханы үг миний толгойд орж ирэв: (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас). Үүний дараа би бас дараах хэсгийг уншсан юм: “Ариун Сүнс нь Бурханаар ашиглагддаг хүмүүс дээр л зөвхөн ажилладаг биш, үүнээс ч илүүтэйгээр чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Тэр одоо чам дээр ч ажиллаж байж болох ба чамайг үүнийг мэдэрсний дараа Тэр өөр нэг хүн дээр ажиллаж болох юм. Яаравчлан дага; чи одоогийн гэрлийг хэдий чинээ ойрхон дагана, чиний амь төдий чинээ их төлөвшиж, өсөж чадна. Хүн ямар төрлийн хүн байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа цагт, заавал дага. Түүний туршлагыг өөрийн болгож ав тэгвэл чи илүү өндөр зүйлсийг хүлээн авах болно. Ийнхүү хийснээр чи илүү хурдан ахих болно. Энэ бол хүний төгс төгөлдөржилтийн зам бөгөөд амь өсдөг зам юм. Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар дамжуулан төгс болгуулах замд хүрнэ. Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулан чамайг төгс болгохыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, тохиолдол эсвэл зүйлээр дамжуулан Тэр, зарим нэг мэдлэг ухааныг олж авч, эзэмших боломжийг чамд олгохыг ч чи мэдэхгүй. Хэрвээ чи энэхүү зөв замаар алхах чадвартай бол чамд Бурханаар төгс болгуулах асар их найдвар байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь хоосон, гэрэл гэгээгүй байгааг энэ нь харуулдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнсэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос). Энэ хэсгийг уншаад эхнээс нь би ойлгосон: Энэ бүх хугацаанд би Ариун Сүнсний үйл хэргийг эсэргүүцэж байжээ! Эдгээр хэдэн өдрүүдэд эгч маань Бурханы үгийг идэж, ууснаар гэгээрлийг олж байсан. Тэр өөрийн ажил үүргийн болон бусдын амьдралын өмнөөс үүрэг хариуцлага хүлээдэг боловч, бусдад тусалж дэмжиж байгаадаа байнга баяртай байдаг; Ариун Сүнс түүнээр дамжуулан ажлаа хийж байгаа нь тодорхой байна. Би Ариун Сүнсний ажлыг дуулгавартай дагаж, түүний тусламжийг хүлээж авах ёстой байсан. Харин би тэр эмэгтэйг дүр үзүүлж байна, бусад хүнтэй харьцуулахад өөрийгөө хичнээн сайн ажилладгийг харуулахыг хүсэж байна гэж бодсон. Үүний үр дүнд би түүний санаа бодлыг үл тоомсорлож, түүнтэй ярилцахаас татгалзсан. Бурхан надад өөрийн минь байр байдлыг харуулж, надад туслахын тулд миний хамтрагчаар дамжуулж харилцсан. Миний хийсэн бүхэн бол гомдол, атаархал байж, хамтрагчаа өөрийн дайсан болгох байлаа. Бодит байдал дээр хамтрагч бид хоёрын хоорондын зөрчил мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэг дээрээ би өөрийгөө Бурханын эсрэг хандуулсан юм! Би Ариун Сүнсний ажлыг үгүйсгэж, эсэргүүцээгүй гэж үү? Би ямар их зальтай муухай, ихэмсэг, бас зөрүүд байн аа! Өөрийн нэр нүүр, байр сууриа хадгалахын тулд би хамтрагчтай харилцах харилцаандаа дүгнэлт хийхээс зугтсан юм! Үүнд ямарваа үндэслэл, хүн чанар огт байхгүй! Энэ үедээ би Бурханыг дуулгавартай дагалгүй, түүнээс эмээлгүй амьдарч байсан, би үнэнд дуртай байгаагүй, миний хамтрагчаар Ариун Сүнсний хийлгэсэн үнэ цэнэтэй ажлыг харахааргүй сохор байжээ. Үүний оронд би өөрийн хувийн байр суурь, хоосон зүйлийг бусад зүйлээс илүүд үзжээ. Би нэр нүүрээ алдахаасаа илүү Ариун Сүнсний ажлыг орхих хүсэлтэй байсан байна. Миний үйлдэл нь шашны удирдагчдаас ямар ялгаатай байсан юм бэ? Тэд нар энэ бол үнэний зам гэдгийг мэддэг байсан ч нэр алдар, байр сууриа бататгахын тулд Бурханыг эсэргүүцэн буруутгаж байдаг. Би Бурханы хэлснээр Ариун Сүнсний ажлыг тоглоом мэт үздэг өөр нэг хөнгөн хийсвэр хүн биш гэж үү? Эргэн дурсахад, Ариун Сүнс зөвхөн миний хамтрагч дээр ажиллаж байгаагүй гэдгийг би ойлгосон. Тэрээр бас намайг сайжруулж, нүдийг нээж, тус хэрэг явдлаас ямар нэгэн зүйл олж авахуулахыг хичээсэн юм.
Би хариу болгож юу хийсэн бэ? Би бардам байж, бүх үеийн туршид ихэрхэн Бурханы ач ивээлээс татгалзсан. Төгс төгөлдөр болох, гэгээрэлд хүрэх, үнэний талаар илүү их ойлголт авахын тулд би хэр их боломжийг алдсан бол оо? Би ямар мунхаг байсан юм бэ, ямар тэнэг юм бэ!
Тэр үед өөрийгөө илүү их үзэн ядаж, хийсэн бүх гэм буруугаа мэдэрч байсан учраас би Бурханд хандан “Бурхан минь, би сохор, тэнэг, бардам байжээ, надад зориулсан ямар ч ажлыг хийдэггүй, намайг төгөлдөржүүлэх зүйлийг тоодоггүй байжээ. Бурхан минь намайг сургаж, гэгээрүүлсэнд баярлалаа. Надад миний өөрийн гэсэн мунхаглал ба тэнэглэлийг харуулсанд гялайлаа. Би одоо миний эрэгтэй, эмэгтэй хамтрагчийн хэн нь ч Бурханы үг, эсвэл Бурханы хүслийн дагуу ярьж байх үед би түүнийг дагаж мөрдөж, хүндэлж хүлээн зөвшөөрөх болно. Учир нь энэ бол миний амьдралын өсөлт хөгжлийн зам бөгөөд Таны адислалын тэмдэг юм. Би бүгдийг дуулгавартай дагаж байхын оронд Таны бүх эерэг зүйлийг дагаж мөрдөх болно. Энэ бол Таны төгс төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрөх боломж юм. Би таныг дахин эсэргүүцэж, тэмцэх ёстой юм бол Таныг над дээр шийтгэл оногдуулахыг гуйж байна.”
Read More

2019-06-09

Шинжилгээгээр гепатит В-тэй гэж гарсны дараа үүнтэй хэрхэн нүүр тулах хэрэгтэй вэ?

Чэнь Лу, Өмнөд Солонгос
Би гэнэтийн өвчинд нэрвэгдээд нүд ирмэхийн зуур шаналал, цөхрөлд автаж, амьдрах бүх итгэл найдвараа алдсан юм. Гэсэн хэдий ч өвчний минь цаана Бурханы хүсэл байгааг гайхалтай авралаар нь дамжуулан ойлгож, Бурханы гайхалтай үйл хэргийг харсан билээ. Тэр үеийн явдал өнөөдөр болсон юм шиг л тодхон санагдаж байна.
Хэдэн сарын өмнө, ажлын маань Шиао Ван элэгний хүнд өвчин тусаж, эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн гэдгийг дарга маань бидэнд хэлсэн юм. Шиао Ваны туссан өвчин нь биеэр хүрэлцэх, мөн хоол унд, биеийн шингэнээр дамжин бусад хүнд халдварлаж болно гэж дарга маань үргэлжлүүлэн хэллээ. Бид Шиао Вантай байнга харилцдаг байсан тул халдвар авсан байх өндөр магадлалтай байв, иймээс биднийг даруйхан эмнэлэг явж, шинжилгээ өг гэж хэлсэн юм. Энэ мэдээг сонсоод ажил дээр гэнэтхэн хөл хөдөлгөөн ихэслээ; халдвар авсан байх гэж хүн бүр санаа зовсон болохоор бид бүгд эмнэлэг рүү яаравчлав. Хэд хэдэн шинжилгээний дараа би сэтгэл түгшин хариуг нь хүлээлээ. Хэсэг хугацааны дараа эмч ирээд, шинжилгээний хариуг өгч: “Та Гепатит В вирус тээгч юм байна, саяхан халдварлаагүй, харин халдвар аваад нэлээд удсан бололтой” гэж хэлэв. Би сонссон зүйлдээ итгэж ер чадаагүй тул эмчээс дахиад хэлэхийг хүслээ. “Та зөв сонссон. Энэ үнэн. Та яаралтай эмчлүүлэх ёстой. Цаг алдвал өвчин тань хүндэрнэ, тэгээд элэгний хорт хавдар болчихвол том асуудал үүснэ шүү. Хамгийн гол нь энэ вирусийг биеэс бүрэн арилгаж болдоггүй болохоор та насан туршдаа тээж явна. Сэтгэлээ хатамжилж, бэлдэх хэрэгтэй!” гэж эмч харамсангуй хэллээ. Энэхүү аймшигтай, гэнэтийн мэдээ намайг цочирдуулж орхисон бөгөөд бүх бие минь цан цохиулсан чэс ногоо шиг хорчийж, хоёр хөл тугалга цутгуулсан юм шиг хүндэрлээ. Ухаан баларттал айсандаа шинжилгээний хариугаа авч эмнэлгээс гараад гэртээ яаж харьснаа ч мэдсэнгүй.
Гэртээ хариад шууд орон дээрээ унахад хацрыг минь даган нулимс урсаж байлаа. “Би ердөө гучаад насандаа явна, энэ миний амьдралын оргил үе байх учиртай байсан. Биелүүлээгүй маш олон мөрөөдөлтэй байж би яаж яваад ийм өвчин тусчихдаг байна аа? Энэ вирусыг насан туршдаа тээж амьдрах ёстой юм гэж үү? Би хэр удаан амьдрах бол? Бас эмчилгээ хийлгэхэд маш их мөнгө орно, энэ их мөнгийг би ер нь хаанаас олох юм бэ?” гэж бодогдов. Ингэж бодох тусам улам бачимдаж, цурхиран уйлахаас өөр аргагүй байлаа… Тэр үеэс хойш би өдөр бүр айдас, зовнилтой амьдарч, үргэлж ядарч туйлдан, гэдэс цүзийж, нуруу өвддөг болсон бөгөөд ямар ч ажил хийж чадахгүй байлаа. Удалгүй дарга маань Шиао Ваныг нас барсан гэж хэлэв. Энэ мэдээг сонсоод ухаан балартаж, бие гэнэтхэн сулбайгаад, “Шиао Ван нас барчихлаа гэж үү? Орь залуугаараа байсан юм сан. Элэгний энэ өвчин үнэхээр аминд хүрч болох бололтой. Дараачийнх нь үхэх хүн би юм болов уу?” гэж бодлоо. Үхэл улам бүр ойртож байгааг би мэдрэн, арга бүрэн мухардаж, яахаа ер мэдэхгүй байв. Тэр үеэс эхлээд би цог золбоогүйгээр үхэл ирэхийг өдөр бүр хүлээлээ. Юу ч хиймээргүй санагдаж, түнэр харанхуйд амьдарч байв.

Хэсэг хугацааны дараа, тэнгэрт хадсан эмчилгээний төлбөрийг төлөх мөнгө байгаагүй тул эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэхээ болих цорын ганц сонголт л үлдсэн бөгөөд өвчнөө намжаахын тулд найзынхаа өгсөн уламжлалт эмчилгээний эмд л найдаж байлаа. Тухайн үед хоёр эгч надтай уулзахаар ирж, өвчний минь талаар санаа тавин асууж, амьдралд минь тулгараад байсан зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд тусалсан юм. Би энэ боломжийг ашиглан тулгарсан асуудлынхаа талаар эгч нараас асуув: “Би Бурханд итгэдэг юм чинь Бурхан намайг харж, хамгаалах ёстой. Гэтэл би яагаад ийм өвчин тусчихав аа?” Миний асуултыг сонсоод эгч: “Бид өвчин тусахаараа Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Бурхан бүх зүйлийг, түүнчлэн бид бүхний хувь заяаг захирдаг. Хамгийн гол нь бидний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг, бас Бурхан биднийг цаг үргэлж харж хандаж байдаг. Иймээс бид Түүнийг чин сэтгэлээсээ дуудаж байгаа цагт хүнд бэрх цаг үеийг туулахад маань Бурхан бидэнд тусална. Бид зүгээр л амьдрал, үхлээ Бурханд даатгаж, зохион байгуулалт, зохицуулалтад нь захирагдаж, ямар ч өвчин туссан бай, бүгд Бурханы гарт байдаг гэдэгт итгэх учиртай. Бид Бурханд итгэх ёстой” хэмээн тэвчээртэйгээр нөхөрлөв. Дараа нь надад Бурханы үгээс энэ хоёр хэсгийг уншиж өглөө: “Хэрэв өвчин тусвал энэ нь Бурханы хайрын улмаас бөгөөд Түүний сайн зорилго үүний ард гарцаагүй байгаа. Бие чинь зовж байсан ч Сатаны бодлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Өвчтэй байхдаа ч Бурханыг магтаж, магтаалынхаа дотор Бурханд баярла. Өвчинтэй нүүр тулаад зүрх алдаж болохгүй. Эрэн хайсаар бай. Хэзээ ч бүү шантар. Бурхан гэрлээ чам дээр тусгах болно. Иов ямар итгэмжтэй байсан билээ? Төгс Хүчит Бурхан бол бүхнийг чадагч эмч. Өвчинд анхаарвал өвчтэй байна. Сүнсэнд анхаарвал эрүүл байна. Чамд ганц амьсгал байсан ч Бурхан чамайг үхүүлэхгүй.” “Амилсан Христийн амь бидний дотор бий. Бурханы оршихуйд итгэх итгэл бидэнд үнэхээр дутаж байна. Бурхан бидний дотор жинхэнэ итгэлийг өгч чадна! Бурханы үг үнэхээр амттай. Бурханы үг бол үр чадалтай эм мөн. Чөтгөр болон Сатаныг ичээ. Хэрэв бид Бурханы үгээс зуурвал бидэнд дэмжлэг байх бөгөөд Түүнийг үг бидний зүрхийг даруй хамгаална. Бурханы үг бүхнийг хөөж, бүхнийг амар тайван болгодог. Итгэл бол ганц шургааг бүхий гүүртэй адил. Амьдралаас хамаг чадлаараа зуурсан хүн түүгээр явж чадахгүй. Харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс түүгээр зовох юмгүй гарна. Зовнисон, айсан бодолтой хүнийг Сатан мэхэлдэг. Биднийг итгэлийн гүүрээр яваад Бурхан уруу оччих вий гэж Сатан айж байдаг. Сатан өөрийн бодлуудаа бидэн уруу оруулах гэж хамаг чадлаараа хичээдэг. Бурханы гэрэл бидэн дээр тусахын төлөө бид үргэлж залбирах хэрэгтэй. Мөн Сатаны хороос өөрсдийгөө цэвэрлэхийн тулд үргэлж Бурханыг түших хэрэгтэй. Бурханд ойртон очихын тулд бид үргэлж сүнсэн дотроо дасгалжиж байх хэрэгтэй. Хамаг бүхнээ бид Бурханаар захируулах хэрэгтэй.” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зургаадугаар бүлэг”-ээс ).
Бурханы үгийг сонсоод сэтгэл минь тэр дороо гэрэлтлээ. Бурхан үнэхээр л төгс хүчтэй, миний амийг Бурхан өгсөн, бас Бурхан хянадаг. Одоо надад ийм өвчин тусгахдаа Бурханы хүссэн хүсэл бол Өөрийнх нь зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, өмнө нь улам их очиж, Өөрт нь илүү их найдаж, Өөрийг нь илүү их хүндэлж, Түүнд жинхэнээсээ итгэж, үгээр нь Сатаны бүх зальжин арга мэхийг ялан дийлж, Өөрийнх нь төлөө гэрчлэлд зогсож чадна гэж надад найдсаных байлаа. Гэвч дараа нь би ийм өвчин туссанаа мэдээд яаж санаа зовж, айж амьдарч байснаа санав. Ялангуяа эмчийн хэлснийг бодохоор, зүрх сэтгэл минь үүнд бүрэн эзэмдүүлж, амьдрах ямар ч урам зориггүй болж, юу ч хиймээргүй санагдаж, бүх итгэл найдвараа алдахад хүрсэн байлаа. Үүнээс ч илүү ноцтой нь амайг харж хандаж, хамгаалаагүйнх нь төлөө Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж байсан бөгөөд эдгээр баримттай тулгараад Бурханд итгэх итгэл нь өрөвдмөөр өчүүхэн хүн гэдэг маань ил болсон юм. Иовыг Сатан сорьж байсан үеийг би бодлоо; Иов гэр бүлийнхээ бүх эд хөрөнгийг алдаж, үр хүүхдүүд нь алагдаж, өөрөө бүх бие нь яр шарханд баригдан тэвчихийн аргагүй шаналж байсан атлаа Бурханаас эмээж, Түүнд дуулгавартай байсан юм. Тэр нүгэл үйлдэх зүйл хэлээгүй, харин ч Бурханы хүслийг эрж хайсан. Бурханы хийсэн бүхэн зөв гэж итгэн, шалгалтын турш Бурханд итгэх итгэлээ хадгалж байлаа. Шаналахдаа ч Бурханы ариун нэрийг шагшин магтаж, эцэст нь Бурханы төлөө гэрчлэлд зогсон, Бурханы магтаалыг хүртэж, хоёр дахин ерөөгдсөн билээ. Тохиолдсон энэ бүх зүйлийн ард Бурханы сайн санаа зорилго нуугдаж байв! Үүнийг ухаараад Бурханд итгэх итгэл минь сэргэсэн ба энэ өвчин эдгэсэн ч бай, үгүй ч бай Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүйг ойлгов. Бурхан бол төгс хүчит, хийж чадахгүй зүйл Түүнд үгүй, бүх зүйл Түүний гарт байдаг, иймээс миний өвчин ч бас Түүний гарт байх нь лавтай. Би Иовтой адил байж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдаж, Бурханы хүслийг эрж хайх ёстой гэж би бодлоо. Ингээд Бурханы өмнө залбирахаар очив: “Өө Бурхан минь! Ойрын хэд хоногт би өвчин дунд амьдарч, үхэх вий гэж үргэлж санаа зовж байна. Би Танд итгэх итгэлээ алдсан, тэр ч бүү хэл намайг ерөөгөөгүйн төлөө Таныг буруутгасан. Таны хүслийг ч эрж хайсангүй, бас Сатаны зальжин урхинд унах шахлаа. Би үнэхээр маш мэдлэггүй юм! Өө Бурхан минь! Өөрийнхөө хүслийг надад ойлгуулах гэсэндээ энэ эгч нарыг ирүүлж, надтай нөхөрлөл хийлгэхээр зохицуулсан Танд баярлалаа. Өө Бурхан минь! Та бол бүх зүйлийг захирдаг Бурхан, өнөөдөр би өөрийгөө Таны гарт бүрмөсөн өгөхийг хүсэж байна. Миний өвчин эдгэсэн ч бай, үгүй ч бай би Таны зохион байгуулалт, зохицуулалтад үргэлж захирагдахыг хүсэж байна.” Залбирсны дараа айж хулчийхаа болиод, зүрх сэтгэл минь нэлээд тайвширлаа. Тэр хугацаанд “Төгс Хүчит Бурхан бол бүхнийг чадагч эмч. Өвчинд анхаарвал өвчтэй байна. Сүнсэнд анхаарвал эрүүл байна. Чамд ганц амьсгал байсан ч Бурхан чамайг үхүүлэхгүй.” хэмээх Бурханы үг байнга санаанд орж, надад итгэл найдвар, эр зориг өгч байлаа. Би бага багаар өвчиндөө хязгаарлагдахаа больж, өдөр бүр цөхрөлтгүйгээр Бурханы үгийг уншиж, магтан дуу дуулдаг байв. Зав гарах болгонд ах эгч нартай хамт цуглаанд оролцон Бурханы үгийг нөхөрлөж, түүнчлэн үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн юм. Нэг л мэдэхэд бие дэх тавгүйтэл аажмаар алга болж, нэлээд тайвширсан нь илт мэдрэгдэн, сэтгэл санаа сайжирсан билээ.
Хоёр сарын дараа дахин шинжлүүлэхээр эмнэлэг дээр очиход эмч гайхширан, “Таны өвчин намдаад, бие чинь онц сайн байна. Бас та халдваргүй болжээ. Хэсэг хугацааны дараа дахин шинжилгээ өгөхөөр ирээрэй, тэгээд ямар ч асуудалгүй байвал эрүүл гэсэн бичиг өгөхөд болохгүй гэх зүйл алга” гэв. Энэ мэдээг сонсоод би асар их догдолж, тэр дороо нүдэнд нулимс мэлтэлзлээ, учир нь энэ бүхэн Бурханы гайхалтай аврал мөн гэдгийг би мэдэж байсан юм. Тэр мөчид би Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг үнэхээр ухаарч, зүрх сэтгэлдээ Бурханд талархсаар байхаас өөрийг хийж чадсангүй—Бурхан үнэхээр төгс хүчтэй, бас бүх зүйлийг захирдаг! Ийнхүү Бурханд итгэх итгэл минь өслөө.
Шинжилгээгээр гепатит В-тэй гэж гарсны дараа үүнтэй хэрхэн нүүр тулах хэрэгтэй вэ?
Нэг удаа, сүнслэг үйл ажиллагаа хийж байх зуураа би Бурханы эдгээр үгийг уншсан юм: “Зарим хүмүүс Бурханд итгэх нь тэдэнд ерөөлийг авчирна гэдгийг мэдэх даруйдаа хүч тэнхээгээр дүүрэн болдог боловч цэвэршүүлэлттэй тулгарах ёстой гэдгээ мэдсэн даруйдаа эрч хүчээ алддаг. Энэ Бурханд итгэх итгэл мөн үү? … Шашны итгэл үнэмшилтэй хүмүүс Бурханд итгэдэг хэдий ч зан чанараа өөрчлөх гэж эрмэлздэггүй, Бурханы мэдлэгийг эрж хайдаггүй, зөвхөн өөрийн махан биеийн ашиг сонирхлын араас хөөцөлддөг. Та нарын олонх нь шашны итгэл үнэмшил гэсэн ангилалд багтах итгэлтэй байдаг. Энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл биш” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос). Бурханы үгэнд яг миний байдлыг ярьж байсан бөгөөд тэдгээрийг уншсаны дараа тун их сэтгэл гонсойлоо. Өвчин, гамшиг нэрвэхээс өмнөх үеэ, амьдрал минь сайхан байсан үеэ бодоход Бурханд урам зоригтойгоор итгэж, Бурханыг гэх итгэл дүүрэн, ямар ч эргэлзээгүй байдаг байжээ. Би бүр бүх амьдралынхаа туршид Бурханыг дагаж, Бурханд дуулгавартай байж, Бурханыг хангалуун байлгах шийдвэр гаргаж байлаа. Гэвч өвчин тусаад Бурханд итгэл итгэл минь тэр дороо замхран асар сөрөг, сул дорой байдалтай амьдарч, бүр Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж байв. Бурханд итгэх тухай үзэл бодол маань буруу байсан учраас өвчлөхийн өмнөх үе, дараах үе хоёрт асар их зөрүү байсныг би одоо л ойлголоо. Би Бурханаар ивээгдэж, ерөөгдөхийг л хүссэн бөгөөд Бурханд итгэдэг юм чинь намайг Тэр асарч, хамгаалж, сайн сайхан байлгаж, бүх юмыг минь төвөггүй явуулах ёстой гэж итгэж байжээ. Бурханд итгэх итгэлдээ баримталж байсан энэхүү утгагүй үзэл бодлоосоо болж өвчин тусахдаа тэр дороо Бурханыг буруутгаж, буруугаар ойлгон, бүр Бурханаас урвахыг хүсэх хэмжээнд очсон юм. Наймаалцлаар дүүрэн ийм итгэлтэй байсан болохоор Бурхан намайг үл итгэгч гэж үзсэн, тэгэхээр Бурхан намайг жигшихгүй байж яахан чадах билээ? Шалгалтынхаа дунд “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэв. (Иов 1:21) хэмээн хэлж чадсан Иовын талаар дахиад бодлоо. Иов итгэхдээ Бурхантай наймаалцаагүй. Бурхан аливааг өгсөн ч бай, авсан ч бай, Иов Бурханыг магтаж, шүтэн мөргөж, Бурханы төлөө гэрчлэлд зогссоор Сатаныг бүрэн шившиглэсэн юм. Үүний хажууд миний Бурханд итгэх итгэл бол ердөө л нигүүлсэл, ерөөл хүртэхийн төлөө байсныг өвчин тусах үеийнхээ илэрхийлэл, зан авираас би харсан юм; би цадталаа идэх талх гуйж байсан бөгөөд өөрийнхөө ашиг хонжооноос өөр юуг ч хардаггүй үнэхээр өчүүхэн хүн байв—би Бурханыг үнэхээр гонсойлгожээ! Үүнийг ухаараад ичсэндээ өвдөг сөгдөн, Бурханд ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь! Итгэлийн тухай үзэл бодол минь буруу байсан гэдгийг, бүтээгдсэн зүйл болохын хувьд би Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах ёстой гэдгийг, мөн би Танаас юу ч шаардах ёсгүй гэдгийг ухаарах боломж олгосон Таны гэгээрэлд талархаж байна. Энэ бол надад байх ёстой хамгийн наад захын эрүүл ухаан юм. Өнөөдрөөс эхлээд өөрийгөө Таны гарт даатгаж, өвчин минь яаж ч эргэж, амьдарна уу, үхнэ үү хамаагүй Таны зохион байгуулалт, зохицуулалт болгонд захирагдахыг л хүсэж байна.”
Дараа нь өвчин минь яах бол гэж бодохоо больж, энэ асуудлыг орхисон юм. Оронд нь аливааг байгаагаар нь туулж, Бурханы үгийг унших, цуглаанд оролцох, үүргээ биелүүлэх талаар боддог байлаа. Өдөр бүр сайжирч байгаа мэдрэмж төрж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сэтгэл санаа дээрдэж, бүр өвчтэй гэдгээ ч мартав. Найз нөхөд, хамаатан садан маань надтай уулзаад, өвчтэй гэхээргүй харагдаж байгааг маань гайхан хэлдэг байлаа. Хэсэг хугацааны дараа дахин шинжлүүлэхээр эмнэлэг орсон боловч шинжилгээний хариу ямар ч гарлаа гэсэн Бурханыг дуулгавартай дагахад бэлэн хэвээр байна, Түүнийг огтхон ч буруутгахгүй гэж эмнэлэг явахынхаа өмнө Бурханд залбирсан юм. Эмчээс шинжилгээний хариугаа аваад мэл гайхахаас өөр аргагүй байв. Эсрэг бие гэсэн баганаар дүүрэн “+” тэмдэг бичигдсэн байсан нь биед маань аль хэдийн эсрэг бие үүссэн гэсэн үг байлаа. Гепатит В вирус маань бүрэн эдгээд зогсохгүй бусдаас халдвар авах вий гэж санаа зовох хэрэггүй болсон байв. Энэхүү гэнэтийн хариунаас үүдэн сэтгэл хөдлөлдөө автаж, талархлын нулимс унагалаа. Бурхан үнэхээр ийм төгс хүчтэй, ийм гайхалтай юм байна! Зүгээр л Бурханы үгийн дагуу үйлдэж, өөрийгөө Бурханы гарт даатгаж, зохион байгуулалт, зохицуулалтад нь захирагдахад бэлэн байснаар өвчин маань эдгэсэн билээ; намайг гэх Бурханы хайрыг би үнэхээр мэдэрсэн юм!
Ийм өвчин туссан туршлагаараа дамжуулан би олон сургамж авсан ба Бурханд итгэх итгэлийн тухай буруу үзэл бодлоо өөрчилсөн юм. Итгэхдээ Бурхантай наймаалцах ёсгүй, Бурхан өгсөн ч бай, авсан ч бай Түүнийг буруутгах ёсгүй, харин ч Бурханыг дуулгавартай дагах ёстой—энэ бол хүнд байх ёстой эрүүл ухаан юм гэдгийг би одоо мэднэ. Үүний зэрэгцээ, Бурхан бол өршөөнгүй, элэгсэг Бурхан төдийгүй хамгийн гол нь зөвт, ариун Бурхан юм гэдгийг би ухаарсан билээ. Бурханыг гэх буруутгалаар дүүрэн байхад минь надаас нуугдсан атлаа буцаад эргэхэд минь Бурхан инээмсэглэсэн царайгаа харуулсан юм; Бурхан үнэхээр ийм хайр татам билээ! Би одоо ийм шийдвэр гаргаж байна: Одоогоос эхлээд ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн бүх зүйл дээр үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгож, зохион байгуулалт, зохицуулалтад нь захирагдаж, Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ сайн биелүүлэхийг хүсэж байна!
Намайг аварсанд нь Бурханд талархъя! Бүх алдар Бурханд байх болтугай!
Read More

2019-06-08

Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I


Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I” Нэгдүгээр хэсэг(Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханы зан чанар нь хүн бүрд нээлттэй байдаг, Бурхан хэзээ ч санаатайгаар аливаа хүнээс зайлсхийдэггүй ба хэзээ ч санаатайгаар хүмүүсийг Түүнийг мэдэх эсвэл Түүнийг ойлгох боломжгүй байлгахаар нуугдах замыг хайж байгаагүй. Бурханы зан чанар үргэлж нээлттэй байсан бөгөөд үргэлж нээлттэй байдлаар хүн тус бүрд дайралддаг. Бурханы удирдлагын үед Бурхан хүн бүртэй учрах байдлаар Өөрийн ажлыг хийдэг; Түүний ажил хүн бүр дээр хийгдэнэ. Тэрээр энэ ажлыг хийхдээ Өөрийн зан чанарыг тасралтгүй илчилж, хүн нэг бүрийг удирдан чиглүүлж, хангахдаа Өөрийн мөн чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр хэн болохыгоо ашиглаж байдаг. Эрин үе болгонд болон шат бүрд, нөхцөл байдал сайн эсвэл муу байгаагаас үл хамааран Бурханы зан чанар нь үргэлж хувь хүн бүрд нээлттэй байдаг бөгөөд Түүний амь нь тогтмол бөгөөд зогсолтгүйгээр хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг дэмжиж байдагтай адилаар Түүний эзэмшил болон оршихуй нь хувь хүн бүрд нээлттэй байдаг. ”

Read More

2019-06-07

Бурханыг мөнхөд магтан талархъя


Magtan duu 2019 “Бурханыг мөнхөд магтан талархъя” (Praise and Worship) Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэхээр үнэнийг илэрхийлдэг. Бурханы өмнө бид өргөгддөг. Түүний үгийг эдлэх нь баясалтай яа. Бид цуглан залбирч, сэтгэлээ ханатал Бурханыг магтдаг. Үнэнийг ойлгоод бид чөлөөлөгддөг. Бурханы үг бол нууцыг илчилдэг үнэн билээ. Зүрх сэтгэлийг маань бүрэн байлдан дагуулдаг билээ. Бурханы хайрласан мөнх амийн замыг хүлээн авна гэдэг яасан ховор ерөөл билээ. Төгс Хүчит Бурханыг мөнхөд магтан талархаж, баяртайгаар бид магтан дуу дуулдаг! Бурханы шүүлтийн үг эрх мэдэл, хүч чадалтай. Тэгээд хүний завхралын үнэн төрхийг илчилдэг. Өөрсдийгөө бид мэдэж аваад үнэхээр гэмшдэг; бүрэн үнэмшсэн бид Бурханы өмнө мэхийдэг. Бурханы шүүлтийг бид туулж, Түүний хайрыг амталдаг, шаналал амсдаг ч гэлээ дотроо жаргалыг мэдэрдэг. Сатанлаг зан чанараа бид орхин, завхралаа цэвэрлүүлдэг. Бурханы ариун, зөвт байдлыг бид магтдаг. Бурханы үг биднийг цэвэрлэж, шинэ хүний төрхийг амьдран харуулах боломж олгодог. Төгс Хүчит Бурханыг мөнхөд магтан талархаж, баяртайгаар бид магтан дуу дуулдаг! Бурханы үг бидэнд итгэл, хүч чадал өгдөг; бэрхшээл, шалгалт дунд бид урагш тууштайгаар явдаг. Сатаны зальхай явуулгыг нэвт хараад агуу улаан луунаас нүүр буруулж, Бурханы алдарт бид цангинасан гэрчлэл хийдэг. Бурханыг бид үнэхээр хайрлан, үүргээ биелүүлж, хаанчлалын сайн мэдээг түгээн, Бурханыг гэрчилдэг. Төгс Хүчит Бурханыг мөнхөд магтан талархаж, баяртайгаар бид магтан дуу дуулдаг! Бурханыг бид үнэхээр хайрлан, үүргээ биелүүлж, хаанчлалын сайн мэдээг түгээн, Бурханыг гэрчилдэг. Төгс Хүчит Бурханыг мөнхөд магтан талархаж, баяртайгаар бид магтан дуу дуулдаг! “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-06-06

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг


Бурханы дуу хоолой “Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг” Эшлэл (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Тийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч энэхүү үнэнийг мэдэхийг бид бүхнээс шаарддаг: Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг судалж шинжлэхийн тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар болоод Түүний хэлж буй үгнээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсвэл биш эсэх нь Түүний мөн чанарын үүднээс шинжлэгдэх ёстой. Иймээс бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг тодорхойлоход, гол зүйл нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гэх зэрэг) анхаарал хандуулах явдал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал энэ нь хүний мэдлэггүй байдал болон гэнэн занг харуулна. ”
Read More

2019-06-05

Бурхан хүнийг Өөрийн хамгийн эрхэм нэгэн гэж үздэг


Гоё магтан дуу “Бурхан хүнийг Өөрийн хамгийн эрхэм нэгэн гэж үздэг ” (Praise and Worship) Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн Хүн ялзарсан эсвэл Түүнийг дагадаг эсэхээс үл хамааран Бурхан хүмүүсийг Өөрийн дотнын нэгэн гэж ханддаг. Эсвэл хүмүүсийн хэлдгээр саднаа гэж үздэг. Хүн төрөлхтөн Түүний хувьд тоглоом биш. Тэр бол Бүтээгч бөгөөд хүн Түүний бүтээл билээ. Энэ нь зиндаа өөр мэт санагдах ч Бурхан хүний төлөө хийсэн бүхэн тэдний харилцаанаас илүү билээ. Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, санаа тавьж, халамжаа үзүүлдэг билээ. Тэр алжаалгүйгээр хүн төрөлхтөнд өгсөөр байдаг ч Үүнийгээ хэзээ ч нэмэлт ажил гэж үздэггүй. Мөн үүнийгээ маш их гавьяа гэж боддоггүй. Тэр хүн төрөлхтнийг аварч, Тэднийг хангаж, бүхнийг өгч байгаагаа Тэдэнд агуу их хувь нэмэр болж байна гэж боддоггүй. Тэр Өөрийн арга замаараа Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаагаар, хэн болохоороо Хүн төрөлхтнийг сэмхэн, чимээгүй хангаж байдаг. Хүн Түүнээс хэр ихийг авсан ч Бурхан гавьяа нэхдэггүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог Түүний үнэн зан чанар билээ. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Read More

2019-06-04

Жинхэнэ залбирал руу хэрхэн орох вэ


Гоё магтан дуу “Жинхэнэ залбирал руу хэрхэн орох вэ” (Praise and Worship) Залбирахдаа зүрх сэтгэл чинь Бурханы өмнө амар тайван, чин үнэнч байх ёстой. Бурханд залбирахдаа үнэхээр ярилц. Чихэнд таатай үгээр Бурханыг битгий хуур. Тэгвэл Бурханы өмнө зүрх чинь тайван байх болно. Чамд зориулагдсан орчинд Чи өөрийгөө таньж, үзэн ядах болно. Чи өөрийгөө үзэн ядаж, өөрийгөө хаяна. Тэгвэл чи Бурхантай хэвийн харилцаатай байж, Үнэхээр Бурханыг хайрладаг, Бурханыг хайрладаг нэгэн, нэгэн болно, нэгэн, нэгэн болно. Үнэхээр хайрладаг, Бурханыг хайрладаг нэгэн, нэгэн болно. Залбирал нь Бурханы өнөөдөр дуусгах зүйл дээр төвлөрдөг. Илүү их гэрэлтүүлэлтийг гуй, Нөхцөл байдал, бэрхшээлээ Бурханд авчир, шийдвэрээ Түүнд ярь. Тэгвэл Бурханы өмнө зүрх чинь тайван байх болно. Чамд зориулагдсан орчинд Чи өөрийгөө таньж, үзэн ядах болно. Чи өөрийгөө үзэн ядаж, өөрийгөө хаяна. Тэгвэл чи Бурхантай хэвийн харилцаатай байж, Үнэхээр Бурханыг хайрладаг, Бурханыг хайрладаг нэгэн, нэгэн болно, нэгэн, нэгэн болно. Үнэхээр хайрладаг, Бурханыг хайрладаг нэгэн, нэгэн болно. Ёс жаяг дагах биш Бурханыг чин сэтгэлээр хайх нь залбирал юм. Зүрхийг чинь хамгаалахын төлөө Бурханд залбир. Тэгвэл Бурханы өмнө зүрх чинь тайван байх болно. Чамд зориулагдсан орчинд Чи өөрийгөө таньж, үзэн ядах болно. Чи өөрийгөө үзэн ядаж, өөрийгөө хаяна. Тэгвэл чи Бурхантай хэвийн харилцаатай байж Үнэхээр Бурханыг хайрладаг, Бурханыг хайрладаг нэгэн, нэгэн болно, нэгэн, нэгэн болно. Үнэхээр хайрладаг, Бурханыг хайрладаг нэгэн, нэгэн болно.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-06-03

Бурханыг бие махбодтой болоход л Түүний итгэмжит хүн болнос


Гоё магтан дуу “Бурханыг бие махбодтой болоход л Түүний итгэмжит хүн болнос ” (Praise and Worship) Бурхан зөвхөн Өөрийгөө даруу болгож, хүмүүсийн дунд Тэр махбодтой оршиход, тэд Түүний итгэмжит хүн, тэд Түүний дотно анд болцгоодог. Махбодтой Бурхан ярьж, ажиллаж, хүмүүсийн ертөнцөд амьдран тэдний баяр, гуниг шаналалыг хуваалцан, хамгаалж удирдана. Түүний адислал, авралын төлөө тэднийг ариусгадаг. Бурхан бол Сүнс, Түүнийг өргөмжлөгдөж, ойлгоход хэцүү байх үед хүн хэрхэн Бурханы итгэмжит хүн болох вэ? Бурхан бол Сүнс, Түүнийг хүний адил махбодтой болоход, хүмүүс Түүний хүслийг ойлгож, Түүгээр авахуулж чадна. Үүгээр дамжуулан хүн Бурханы хүслийг бүрэн ойлгож, зөвхөн энэ аргаар Түүний итгэмжит хүн болно. Бурхан хэрвээ хүнд харагдаж, баригддаггүй бол, Хүн төрөлхтөн хэрхэн Түүний итгэмжит хүн болох вэ? Энэ сургаал дэмий юу? Бурхан бол Сүнс, Түүнийг өргөмжлөгдөж, ойлгоход хэцүү байх үед хүн хэрхэн Бурханы итгэмжит хүн болох вэ? Бурхан бол Сүнс, Түүнийг хүний адил махбодтой болоход, хүмүүс Түүний хүслийг ойлгож, Түүгээр авахуулж чадна. Бурхан бол Сүнс, Түүнийг өргөмжлөгдөж, ойлгоход хэцүү байх үед хүн хэрхэн Бурханы итгэмжит хүн болох вэ? Бурхан бол Сүнс, Түүнийг хүний адил махбодтой болоход, хүмүүс Түүний хүслийг ойлгож, Түүгээр авахуулж чадна. Бурхан зөвхөн махбодтой болоход хүн, Түүний итгэмжит хүн болно. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-06-02

Magtan duu MV 2019 “Бурханы хайрыг би харсан” (Praise and Worship)


Magtan duu MV 2019 “Бурханы хайрыг би харсан” (Praise and Worship) Төгс Хүчит Бурхан минь, Та л намайг хайрладаг. Бузар булай ертөнцөөс Та намайг сонголоо! Тэгээд би Таны өмнө ирлээ, тийм ээ, би Таны өмнө ирлээ, чуулганы амьдралаар амьдарч, Таны үгийг өдөр бүр эдэлдэг. Ийм ерөөлтэй байна гэдэг Та өнөөдөр намайг өргөсөн хэрэг! Төгс Хүчит Бурхан минь, Таны хайрыг би харсан, Таны хайрыг хариулахыг л одоо би хүснэ. Танд хүлээх үүргээ биелүүлэхийг л хүснэ. Таны хайрыг харсан би Таны хайрыг хариулна! Үүнийг л би хийхийг хүснэ. Төгс Хүчит Бурхан минь, чуулгануудын дунд Та алхдаг. Завхарсан зан чанарын маань тухай үнэнийг Та илэрхийллээ. Тэгээд Та биднийг засаж, харьцдаг, тийм ээ, Та биднийг засаж харьцдаг: бүх эсэргүүцэл, тэрслэлтийг маань засдаг. Биднийг цэвэрлэхийн тулд Та бүх үзэл, төсөөллийг маань шүүдэг. Төгс Хүчит Бурхан минь, Таны хайрыг би харсан. Таны хайрыг хариулахыг л одоо би хүснэ. Танд хүлээх үүргээ биелүүлэхийг л хүснэ. Таны хайрыг харсан би Таны хайрыг хариулна! Үүнийг л би хийхийг хүснэ. Төгс Хүчит Бурхан минь, Та биднийг аварлаа. Биднийг хангаж, услахаар Та өдөр бүр үг хэлдэг. Хүндрэл бэрхшээл, шаналал дунд минь бүхий л бэрхшээл, шаналал дунд минь Таны үг үргэлж дэргэд минь байж ирлээ. Таны үгэнд дотор амьдарч, амь минь өслөө. Төгс Хүчит Бурхан минь, Таны хайрыг би харсан. Таны хайрыг хариулахыг л одоо би хүснэ. Танд хүлээх үүргээ биелүүлэхийг л хүснэ. Таны хайрыг харсан би Таны хайрыг хариулна! Үүнийг л би хийхийг хүснэ. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-06-01

Magtan duu 2019 “Чуулганы амьдрал баясалтай яа ”Хүүхдийн магтан дууны бүжиг


Magtan duu 2019 “Чуулганы амьдрал баясалтай яа ”Хүүхдийн магтан дууны бүжиг Ах эгч нар аа, Бурханы өмнө бид ирлээ. Түүний үгийг идэж уух нь баясалтай яа. Үнэнийг хэр гүн мэддэг маань Бурхан хардаггүй, үнэн үгийг маань л Тэр таалдаг билээ. Туршлагаа бид хуваалцаж, сурч мэдсэнээ түгээдэг бие биеэ дэмжиж, гар гараасаа хөтлөлцөн урагшилдаг. Үнэнийг бид ойлгон, өөрсдийгөө эргэцүүлж завхрал, дутагдал олж хардаг билээ. Чин сэтгэлээсээ бид залбирч, Бурхантай зүрх сэтгэлээсээ ярилцдаг. Бурханы үгийг нөхөрлөх тусмаа бид Түүний үг ба үнэнийг улам их ойлгодог. Бурханы хайрыг бид амссан билээ. Чуулганы амьдрал ийм агуу баяслыг авчирдаг, тэгээд амь маань алхам алхмаар өсдөг. Христийн хаанчлал бол үнэхээр бидний гэр орон. Бурханд хайртай хүмүүс Түүнийг үүрд магтана. Бүх алдар Төгс Хүчит Бурханд байг! Ах эгч нар аа, Бурханы өмнө бид ирлээ. Түүний үгийг идэж уух нь баясалтай яа. Бурханы үгийн тухай бид нөхөрлөж, сурсан мэдсэнээ хуваалцах үедээ Ариун Сүнсний гэгээрлийг олж авдаг билээ Бурханы гэрэл бидний дээр цацардаг. Чуулганы амьдрал ийм агуу баяслыг авчирдаг, тэгээд амь маань алхам алхмаар өсдөг. Христийн хаанчлал бол үнэхээр бидний гэр орон. Бурханд хайртай хүмүүс Түүнийг үүрд магтана. Бүх алдар Төгс Хүчит Бурханд байг! Бурхан бүх зүйлийг бидэнд зориулан зохицуулдаг, эдгээр нь биднийг төгс болоход тусалдаг. Одоо бид Бурханы хүсэл, сэтгэлийг мэднэ, үнэнийг олж авахыг маань л Бурхан хүсдэг. Бурханы үг, үнэн хоёрыг хэрэгжүүлснээр бид үнэн болон бодит байдлыг улам их олж авдаг. Чуулганы амьдрал ийм агуу баяслыг авчирдаг, Тэгээд амь маань алхам алхмаар өсдөг. Христийн хаанчлал бол үнэхээр бидний гэр орон. Бурханд хайртай хүмүүс Түүнийг үүрд магтана. Бүх алдар Төгс Хүчит Бурханд байг! Тэгээд амь маань алхам алхмаар өсдөг. Христийн хаанчлал бол үнэхээр бидний гэр орон. Бурханд хайртай хүмүүс Түүнийг үүрд магтана. Бүх алдар Төгс Хүчит Бурханд байг! Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үүргээ үнэнчээр биелүүлж, гэрчлэл хийе. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More