“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20) гэж Эзэн тодорхой зөгнөсөн. Иймээс Эзэн эргэж ирэх үедээ үндсэндээ ярьж, үгээ айлдах бөгөөд Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтдаг бүх хүн гамшгийн өмнө Бурханы өмнө өргөгдөж, Эзэнтэй хамт зоогт оролцох болно.
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ.” (Лук 12:40)
“Харагтун, Би хулгайч мэт ирнэ.” (Илчлэл 16:15)
“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20)
“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” (Илчлэл 3:6)
“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг.” (Иохан 10:27)
“‘Өргөгдөх’ гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоосон, сонгосон бүх хүмүүсийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөх болно.”
0 意見:
Post a Comment