2019-06-20

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг

Зарим хүн: “Эзэн Есүс бидний нүглийг хэдийнээ уучилсан ба биднийг нүгэлтэй гэж хардаггүй. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, ариусгалтын ажлыг бид хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Эзэнийг ирэх үед бид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөж, Эзэнтэй хамт зоогт оролцож чадна. Тийм биш гэж үү?” хэмээн асуудаг.

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.” (Иохан 16:12-13)

“Үнэнээрээ тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ.” (Иохан 17:17)

“Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ.” (Леви 11:45)

“Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн авралын төлөө та нар итгэлээрээ дамжуулан Бурханы хүчээр хамгаалагджээ.” (1 Петр 1:5)

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.”

“Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг”-аас
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment