2019-06-26

Номлол болон нөхөрлөлүүд: Гамшгаас өмнө өргөгдөж, Эзэнтэй хамт зоогт оролцохын тулд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөр

Одоо эцсийн өдрүүдэд Бурхан гарч ирж, ажиллаж эхэлсэн, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд зориулсан шүүлтийн ажлаа эхлүүлсэн; тиймээс Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс хамгийн ерөөлтэй юм. Шашны зарим хүн үүнийг сонсоод зөвшөөрдөггүй, энэ үгийг тэд хүлээн зөвшөөрдөггүй, тэд: “Бидний Эзэн Есүс бол жинхэнэ Бурхан, Эзэн Есүс бол Христ. Тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид Төгс Хүчит Бурханд итгэх хэрэггүй” гэдэг. Шашны бүх хүн ийм маягаар боддог уу? Энэ нь Бурханы санаа зорилготой нийцдэг үү? Хэрвээ Өөрт нь итгэвэл тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж Эзэн Есүс хэзээ ч хэлээгүй, Тэр ингэж хэлээгүй. Золин авралын ажлыг хүлээн зөвшөөрөх юм бол нүглийг чинь уучилж, тэнгэрийн хаанчлалд орох боломж олгоно гэж Тэр хэлээгүй. Мөн Эзэн Есүсийн нэртэй буюу энэ хоёр үгтэй зууралдвал тэнгэрийн хаанчалд орж чадна гэж ч хэлээгүй. Тэр тэгж хэлээгүй. Эцсийн өдрүүдэд Сүйт залуугийн ирэхийг сонсож, угтан авч, түүнтэй хамт зоог барьдаг бүх хүн ерөөлтэй гэж Тэр хэлсэн юм. Энэ хүмүүс өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орох боломжтой болно. Ухаалаг охид Эзэний эргэн ирэлтийг хүлээн зөвшөөрч чаддаг; мунхаг охид Эзэний эргэн ирэлтийг угтахгүй. Мунхаг охидын үр дүн юу вэ? Тэд орхигдож, таягдан хаягдана! Иймээс Эзэнд итгэдэг хүмүүсээс ухаалаг охид л эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэнээс Бурханы дуу хоолойг танин мэдэж чаддаг бөгөөд Бурхан үнэхээр эргэн ирснийг харж чаддаг. Эзэн ийм төрлийн хүмүүстэй хамт байдаг. Тэд Эзэнтэй хамт хооллож, эцэстээ ариусгагдаж, аврагдаж, тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэнэ.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл (131-р цуврал)-аас

Хүн төрөлхтний аврал үндсэндээ хоёр үе шатаар ирдэг: Нэгдүгээрт, бие махбодтой болж золин аврах ажлыг хийж, нүглийн тахилыг гүйцэлдүүлсэн. Хоёрдугаарт, бие махбодтой болж хүнийг шүүж, гэсгээж, ариусгадаг. Энэ бол хүн төрөлхтний төлөөх Бурханы авралын ажлын жинхэнэ гэрчлэл юм. Хэрвээ чи зөвхөн эхний үе шатыг буюу нүглийн тахилыг хүлээн зөвшөөрдөг боловч эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч чаддаггүй бол нүглийн тахил ямар ч утга учиргүй. Нүглийн тахил хүнийг ариусгадаггүй; тэгж чадахгүй. Шүүлт, гэсгээлт л хүнийг ариусгаж чадна. Тэгвэл нүглийн тахил гэж юу вэ? Энэ нь чамд эрх олгодог. Хэрвээ чи үүнийг хүлээн зөвшөөрч, Эзэн Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрдөг бол нүгэл чинь уучлагдах ба чи Бурханд залбирч, Түүний өмнө очиж, Түүний ажлыг хүлээн зөвшөөрөх эрхтэй болно. Энэ нь ийм төрлийн эрх биш гэж үү? Зарим нь, “Тэр чинь буруу. Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрмөгц бидний нүгэл уучлагддаг. Энэ нь ийм төрлийн эрх гэж та нар яаж хэлж чадаж байна аа?” гэдэг. Ингэж бодох нь зөв үү? Энэ дүгнэлт хүчинтэй юу? Нүглийг уучлах нь ариусгагдахтай тэнцэх үү? Үгүй. Тиймээс нүглийг чинь уучлах нь Бурханы нигүүлсэл, нигүүлслээ чам дээр хайрлаж байгаа хэрэг. Бурхан нүглийг чинь үл тоодог, гэхдээ энэ нь чи нүгэлгүй гэсэн үг биш, мэдээжийн хэрэг чи нүгэл үйлдэхгүй гэсэн үг бүр ч биш. Тиймээс нүглээ уучлуулсан итгэгчид нүгэл үйлдсээр байж чадна; тэд урьдных шигээ худал хэлж, хуурч чаддаг бөгөөд нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайх мөчлөгт гацсан хэвээр байдаг. Энэ нь баримт биш гэж үү? Хэрвээ чи энэ баримтыг үндэслэвэл нүглийн тахил хүний ариусгалтыг төлөөлдөг үү? Энэ нь ариусгалтын ажил мөн үү? Энэ нь хүнд ердөө эрх өгдөг. Ийм эрхтэй болмогцоо чи Бурханд залбирч, нигүүлслийг нь эдэлж чадна. Тэгвэл Бурханы нигүүлсэл гэж юу вэ? Энэ нь чамайг уучлах явдал боловч чи ариусгагдсан гэсэн үг биш. Энэ нь ердөө л уучлал. Нигүүлслийн эрин үед нүглийн тахилыг өргөсний дараа хүн тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болсон уу? Тэгээгүй. Бидэнд ямар баталгаа байна вэ? Эзэн Есүс, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). гэж хэлсэн. Хэрвээ чи, “Эзэн минь, Эзэн минь” гэж хэлбэл нүгэл чинь уучлагддаггүй гэж үү? Яагаад чи тэнгэрийн хаанчлалд орж чаддаггүй вэ? Эдгээр үгийн дагуу бол, нүгэл чинь уучлагдсан ч гэсэн чи тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Энэ нь чамд хаанчлалд орох эрх өгдөггүй; энэ нь чамд ердөө Бурханд залбирч, Түүний өмнө очих эрх өгдөг. Тэгвэл Бурхан яагаад хүний төлөө нүглийн тахил болсон юм бэ? Бурхан бол ариун. Хэрвээ чи нүгэлтэн, нүгэл үйлддэг нэгэн бол, мөн хэрвээ чи Сатаны төрөл мөн бол чи Бурханыг харах эрхгүй, Түүнийг харахад ч, Түүнд залбирахад ч тохирохгүй. Түүнд залбирсан бол чи Түүнд ичгүүр авчирч, Түүний нэрийг гутаах байв. Иймээс Бурхан нүглийн тахилыг гүйцэлдүүлсэн юм. Тэр чиний нүглийг уучилсан. Тэр тэдгээрийг үл тоож, чамайг уучилсан, ингэснээр чи Түүнд залбирах эрхтэй билээ. Эзэн Есүсийн ажил нь эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийн ажлыг хийхэд зам дэвсэж өгчээ. Тэр нүглийн тахилыг гүйцэлдүүлж, үүгээр дамжуулан хүн Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг угтаж, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх эрхтэй болсон. Нүглийн тахилын ажил ийм утгатай байсан юм.

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (136-р цуврал)-аас

Эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг шүүж, гэсгээх нь ямар төрлийн ажил вэ? Энэ нь хүн төрөлхтнийг аварч, төгс болгох ажил; энэ нь аврагдсан хүмүүсийг Бурханы хаанчлал руу аваачих ажил юм. Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөхийн тулд хүн шүүгдэж, гэсгээгдэх ёстой. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах нь Бурханаар өргүүлж, тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэх бодитой ажлыг туулах явдал мөн. Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэр нь Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, ариусгагдаж, тэгснээрээ үлдэж, тэнгэрийн хаанчлал руу орно гэсэн үг юм. “Эс бөгөөс чамд хэзээ ч Бурханаар сайшаагдах боломж гарахгүй.” Ямар төрлийн хүнийг Бурхан сайшаадаг вэ? Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар дамжуулан ариусгагдаж, төгс болгуулсан хүмүүсийг Тэр сайшаадаг. Чи энэ хэрэг явдлыг одоо тодорхой харав уу? Энэ бол үзэгдэл бөгөөд чи Бурханы ажлын үзэгдлийг тодорхой харах ёстой, учир нь энэ бол цорын ганц боломж, мянган жилд ганц олдох боломж билээ. Энэ бол тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц боломж. Бурханы ажлыг туулсан Израильчуудад ийм боломж өгөгдөөгүй; Нигүүлслийн эрин үеийн хоёр мянган жилийн туршид Эзэн Есүст итгэсэн хүмүүст ийм боломж олдоогүй; оронд нь Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн, эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүст энэ боломж өгөгдсөн. Хэрвээ чи үүнийг алдах юм бол Бурханаар сайшаагдах өөр боломж хэзээ ч олдохгүй. Бурханаар сайшаагдах боломж байхгүй бол тэнгэрийн хаанчлалд чи орж чадах уу? Хэрвээ тийм бол чи хэзээ ч орж чадахгүй, учир нь ердөө ганцхан энэ боломж л бий.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл (122-р цуврал)-аас
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment