“Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэрт буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юу болох) хөлөглөн бууж ирсэн ба эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй. ”
2019-06-13
Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн
About wangyu23456789@gmail.com
0 意見:
Post a Comment